Wednesday, November 24, 2010

инээд наргиа

                       Зєвшєєрєл
Баавгай, vнэг, илжиг гурав гvvр барих болжээ. Гэтэл мод огтлох зєвшєєрєл" олддоггvй. Байгаль орчны яамнаас гоожин авчрахгvй бол зєвшєєрєхгvй гэж ойн цагдаа хэлжээ. Тэр гурав ярилцаж байгаад баавгайг хот руу Байгаль орчны яам руу явуулав. Удалгvй баавгай ганзага хоосон ирлээ:
- Бvх модыг зєвхєн Хятадад гаргана, олсон мєнгєєрєє мянганы зам барина гээд сайд нь халгаадаггvй.
Мань гурав ярилцаж байгаад vнэгийг зальтай учраас гоожингийн зєвшєєрєл аргалаад аваад ир хэмээн явуулжээ. Гэвч удалгvй vнэг ч хоосон ирэв:
- Хахуулиар бол олдож байна. Би бvгдийг нь аргалсан, гар хvндрvvлбэл дуртай бvтээнэ гэцгээж байна. Даанч надад хvндрvvлэх юм олдсонгvй:
- Одоо би л явахаас хэмээн илжигийг хэлэхэд нєгєє хоёр нь шоолж :
- Бидний бvтээгээгvйг чи ийм тэнэг амьтан яаж барах вэ! гэцгээв. Гэвч илжиг азаа vзэхээр хот руу Байгаль орчны яамнаас бичиг авчрахаар явлаа. Удалгvй илжиг сайдын жипээр хvргvvлж буцаж ирлээ гэнэ. Гоожин олов уу?
- Ололгvй яахав. Сонгуулийн дараа тэнд чинь сайдаасаа авахуулаад дан манай хамаатнууд ажилд орчихсон байна. Арын хаалгаар зовох юмгvй зєвшєєрєл салгалаа гэжээ.
                          Чинийхийг хураагаад надад єгчих юм чинь
Уулзаагvй удсан хоёр найз хєерєлдєнє.
- Єнгєрсен жилvvдэд хєгшин чинь бололцоо гарсныг далимдуулаад овоо хєлжєєд авлаа. Жийптэй, зуслантай, компанитай боллоо. Чи юу амжуулав?
- Би юм амжуулж яах юм бэ? Одоо сонгуулиар манай нам гарч ирнэ. Чинийхийг хураагаад надад єгчих юм чинь.

                                Улс эх орны ашгийг дээгvvрт тавина шvv хє
Хоёр архичин уулзав. -Уухг
үй байя гэхээр эх орны эдийн засаг сүйрчих гээд. Ууя гэхээр гэр орны эдийн засаг сүйрчих гээд хэцүү юм аа. -Хөөш хөөш, хувийн эрх ашгаас, улс эх орны ашгийг дээгүүрт тавина шүү хө

Tuesday, November 23, 2010

Хөдөөгийн Эрдэнэбаатар "Урианхайн хөх уулс"

 Асар тэнгэрийн амраг Урианхайн хөх уулсаас
Архлаатай юм шиг мөнхийн манан салахгүй
Айдас гэрэлтэх үдшийн бүрийгээр ширтэхэд
Аяа мянган одны дор тунгалаг зүмбэр…
…Аяст дэлхийн жамаар зун цаг ирлээ ч
Ай хөөрхий өнгөт улирал энэ уулнаа хамаарахгүй
Амьтны үрсийн сэтгэлийг амрагаас илүү үймүүлэх
Ад гэрлийн хувилгаан Урианхайн хөх уулс минь ....

Thursday, November 18, 2010

Цахим өртөө сүлжээний инээдмийн дугараа.

      Сүлжээн дотор тэнүүчилж  явсан нэг сул яриаг “баривчлан” энд байршуулав.
                                     Үргэлжлүүлээрэй
              Дэлхийн ихэнх улсын нэрийг Чингис хаан маань өгсөн байна шүү дээ

,, Пакистан -Бакь ястан, Киргизстан-Харгис ястан, Дагестан-Догь ястан, Хятад-Хядаад, Солонгос-Сул унгас, Алжир-Алж Ир, Тайланд-Тайл анд минь, Малайз-Малаа зайл, Вьетнам-Батням, Кувейт-Гөвөөд, Румын-Үр минь, Венесуэл-Бие нь сул, Индонез-Энд байна биз, Австри-Авс чир, Герман-Гэр маань so funny

Tuesday, November 16, 2010

Индианагийн Их сургуулийн түүхэнд ерөнхийлэгчдийн гүйцэтгэсэн үүрэг, удирдлагын онцлог

                       
                     Америкийн их, дээд сургуулийн хөгжилд багагүй  үүрэгтэй нэг хүчин зүйл бол тэднийг удирдаж байгаа менежерийн ажлын арга барил, бодлогын цар хэмжээ, төлөвлөсөн ажлын биелэлт байна. Бид  энэ удаад Америкийн Индиана муж улсын Блүүмингтон хотноо байрлах Индианагийн Их сургуулийн түүхэн замнал, сургуулийг удирдаж байсан ерөнхийлэгчдийн удирдах  ажлын онцлогын талаар өгүүлэх  болно.
                    Индианагийн Их сургууль оршин тогтнож ирсэн 220 гаруй жилийн хугацаанд 18 ерөнхийлэгчийн нүүр үзсэн байдаг юм.

Saturday, November 13, 2010

Шинэ Ном

Номын зохиолч/ зохиогч: П.Увш, Б.Хэрлэн

Хэвлэсэн огноо: 2010
Байгууллагын зан үйл нь хувь хүн, бүлэг, байгууллагын түвшинд хэрхэн өөр өнгө аястай болдог тухай, түүний сэтгэл зүйн учир шалтгааны тухай энэхүү номонд дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Тухайлбал,  хүмүүс темперамент, зан төлөв,  хэрэгцээ, сэдэл, хандлага, үнэлэмжийн хувьд өөр хоорондоо ихээхэн ялгаатай байдаг. Энэ нь тэдний ажлын бүтээл болон байгууллага дахь зан үйлд нь нөлөө үзүүлж байдаг талаар эхний бүлэгт авч үзнэ. Удаахь бүлгүүдэд бүлэг багаар ажиллах үед илрэх үед илрэх зөрөлдөөн, стресс, манлайлал гэх асуудлыг авч үзнэ. Харин сүүлийн бүлгүүдэд байгууллагын харилцаа, шийдвэр гаргах, байгууллагын соёл зэрэг байгууллагын түвшний хүчин зүйлийн нөлөөг авч үзсэн байгаа.

Хуудасны тоо: 224

Номын хэмжээ: B5

ISBN код: 978-99929-988-4-9

Хэвлэсэн газар: "Удирдлагын академи"

Friday, November 12, 2010

ӨГҮҮЛЭХ Нь: Бичгийн боловсролтой хорчин айл байжээ. Дорнын боловсролтой тэд цагаан сараар хэн нь сайн шүлэгч болoхоо мэдэхээр хоорондоо уралдаж гэнэ. Тэр айлын aав, ээж, охин, хүргэн дөрөв ээлжлэн шүлэг зoхиоx болж.

Охин:
Авдар ану тэгш бєгєєд дєрвєлжин
Цоож ану тэг дундуур оршмуй.
Түлхүүр ану янагш цанагш хєдлєхvй дор
Гарах ану торго болоод дурдам болмой.

Хүргэн: 
Ширээ ану тэгш бєгєєд дєрвєлжин
Цаас ану тэг дундуур оршмуй.
Бийр ану янагш цанагш хєдлєхvй дор
Гарах ану уянга болоод найраг болмой.

Ээж: 
Зуух ану тэгш бєгєєд дєрвєлжин
Тогоо ану тэг дундуур оршмуй.
Шанаг ану янагш цанагш хєдлєхvй дор
Гарах ану идээн болоод ундаан болмой.

Аав байж суух газраа олж ядаад ийш тийшээ хартал ханз харагджээ. Тэгээд хэлсэн нь:
Ханз ану тэгш бєгєєд дєрвєлжин
Эмгэн ану тэг дундуур оршмуй.
Өвгєн ану янагш цанагш хєдлєхvй дор
Гарах ану хєвгvvн болоод охин болмой.
Токио хот. 2006.12.23
Shbaatar.blogspot.com  -аас авав.

Америкийн тэмдэглэл

М. Саруул-Эрдэнийн "Америкийн тэмдэглэл" цувралаас
                                         "Даяар монгол" сониноос авлаа. 
Хооний гуай
АНУ- д эртээ ирсэн нэг багшийнх байдаг юм. 1990 оны эхээр, ардчилал гараагүй байхад ирсэн айл. Анх ирчихээд нэг америк айлд байж л дээ. Тэгсэн гэрийн эзэн нь эхнэрээ Honey honey гэж дуудаад байх юм гэнэ. Тэгэхэд багшийн хүү 10 орчим настай байж. Хүү америк гэрийн эзэгтэйг тийм л нэртэй юм байх гэж бодоод маргааш нь “Хооний гуай” гэж дуудсан гэдэг.

Америкийн Монголчууд бид “Тооллого 2010”-д яагаад хамрагдах ёстой вэ?


Гадаадад суугаа монголчууд аа,
2010 оны хүн амын тооллогод хамрагдаж, төрдөө бүртгүүлэх нь таны иргэний үүрэг бас цаашид эх орон, элгэн садантайгаа холбоотой байх алтан боломж шүү.
Та тооллогод хамрагдаагүй бол яаравчлаарай.
"Даяар монгол " сонинд нийтлэгсэн уншигчдын саналыг хүргэж байна.

Thursday, November 11, 2010

Шинэ ном

 Энд сонирхолтой уншууртай түүхэн зохиолын хэсэг байна. Үргэлжлүүлэн уншаарайhttp://www.heavensfavorite.com/DOWNLOAD_SAMPLE/PDF/Chinggis.pdf

Урианхайн Сүбээдэй баатар

                                     Б.Номинчимэдийн "Хөх илдний очис" номын хэсгээс.
     1175 онд Сүбээдэй баатар төрснөөс эхлээд Монголын эзэнт гүрний задрал шувтарч, тэр эрчим хүч Европ руу шилжин очих хүртэлх үеийг хамрах түүхийн талаар өгүүлэх ном. Сарьдаг уулсын үзүүр шувтрах ой хөвчийн хязгаарт 1175 оны хөх морин жилийн өвөл цас багатай ч, чөтгөр ч тогтомгүй ер бусын их хүйтэн болов. Ан араатан, жигүүртэн бүгдээр их хүйтнээс дайжин хаашаа ч юм хулжин одоцгоож, өнчин сондгой ургасан ганц нэгэн модод салхи өчүүхэн төдий хөдлөхөд тас нясхийн хугарч байхад харин энэ хохь хүйтэнд хөвчийн аглаг гүнд, тэр их ой хөвчийн амь халууныг нь хадгалах мэт тэсч хоцорсон ганц өтөг гэр байх нь Урианханы харлаг дархан Жарчуйдайнх юм. Жарчуйдай дархан энэ жил 13 нас хүрч, эцгийн хөөрөг тулмыг хөдөлгөхтэйгээ болж буй Зэлмэ хүү, өнөө маргаашгүй болсон тулгар биетэй эхнэр Омол хийгээд өрх гэрийнх нь хүнс хоолыг залгуулдаг хайнагийн гурван үнээ, хоёр эр бяруутайгаа энэ хүйтэнд үлдсэн нь санамсаргүй хэрэг биш ажээ.

Wednesday, November 10, 2010

Та түрийвчтэй мөнгө олбол яах вэ? ( Сонжоо)

    Reader's Digest  сэтгүүлээс 2010 оны дундуур  хэрэв та түрийвчтэй мөнгө олбол яах вэ гэсэн сэдвээр санал асуулга  дэлхийн 16 оронд явуулсан байна.
Олсон мөнгө, түрийвчээ эзэнд нь буцааж өгнө гэж Австрали улсын 91%, Америкийнхны 90%, канадын 89%, Английн 89%, Флиппин улсын 86%, Нидерландынхны 79%, Германы 76%, Италийн 75%, малайз улсын 75%, Мексикийн 73%, Бразилийн 69%, Испанийн 69%, Францын 65%, Хятадын 58%, Энэтхэгийн 57%, Оросын 49% хариулжээ
Олсон мөнгө, түрийвчээ эзэнд нь буцааж өгнө гэж Австрали улсын 91%, Америкийнхны 90%, канадын 89%, Английн 89%, Флиппин улсын 86%, Нидерландынхны 79%, Германы 76%, Италийн 75%, малайз улсын 75%, Мексикийн 73%, Бразилийн 69%, Испанийн 69%, Францын 65%, Хятадын 58%, Энэтхэгийн 57%, Оросын 49% хариулжээ
Олсон зүйлээ байрандаа нь үлдээнэ гэж Энэтхэгчүүдийн  27%, Оросын 24%, Хятадын 23%, Бразилийн 15%, Малайзын 12%, Мексикийн 11% хариулж байна.
Харин  мөнгийг нь аваад савыг нь чулуудчихна гэж Оросчуудын 17%, Францын 16%, Хятадын 15%, Германы 13%, Мексикчүүдийн 12% хариулжээ. Испаничуудын 14%, Франчуудын 11%, Италичуудын 10%, Оросын 19%, Нидерландын 8 хувь нь мөнгий нь аваад түрийвчийг нь эзэнд нь өгнө гэж хариулжээ.
Одоо танаас асуух асуулт байна.
1.      Та мөнгөтэй түрийвч олбол  яах вэ?
2.Эзэнд нь  мөнгө, түрийвчийг нь буцааж өгнө.
3.   Мөнгийг нь аваад түрийвчийг нь байранд нь үлдээнэ.
4. Мөнгийг нь   түрийвчтэй нь хамт авна.
5.Яахаа сайн мэдэхгүй байна. (Хариултыг нь та дотороо тунгаагаарай.)

Monday, November 8, 2010

Бага хаадын үхэл хийгээд бардам түшмэдүүдийн зовлонгийн тухай

Мандуул хаан ор суумагц Монголын дотоод хямрал тэмцлийг намжааж, төр улсаа төвхнүүлэхийн төлөө “цэрэг морио тэгшлэн” юуны түрүүнд хаан ахын хөвгүүн Махкурсыг алсан ялыг асуун Долоон түмэд /7 отог/ -ийн Доголон тайжийг довтлон цохиж эрхэндээ оруулав. Улс орны амгаланг бодолцож Уйгудын Бэгэрсэнд Борогчин гүнжийг, Цэгүд аймгийн хошой тавнанд Эгшиг гүнжийг өгч төрийн ураг барилдахуй ёсоор эв найрыг эрхэмлэн Бэгэрсэнд улсын тайш өргөмжлөв.
Энэ үед Урианхайн хутагт Шүүстэй баатар

Friday, November 5, 2010

Жак Уэтерфөрд"Монголын хатдын нууц товчоо " номын өмнөтгөлөөс...

 Жак Уэтерфөрд хэмээх нэгний "Монголын хатдын нууц товчоо "номыг уншиж  танилцсан гэдэгт найдна.
Тэр номонд өмнөх үгийг бичсэн түүхчийн өгүүлэмжээс нэг догол мөр тастаж сонирхуулая. Үргэлжлэлийг дээрх номноос уншаарай.

Наргиантай.... хөгжөөнтэй....

      


       Шавхай тарьдаг нь манайд байна Шал угаадаг нь танайд байна Урж тасддаг нь манайд байна Умайлгаж оёдог нь танайд байна Агсам тавьдаг нь манайд байна Аргадаж унтуулдаг нь танайд байна Хулгай хийдэг нь манайд байна Хувааж иддэг нь танайд байна Гадуур тэнэдэг нь манайд байна Ганихарч хүлээдэг нь танайд байна Энэ хоёрыг нийлүүлбэл элит биш ч гэсэн Эгэл гэр бүл болно
       
       Зам, тээвэр аялал жуулчлалын дэд сайд Шийлэгдамбыг Өвөр монголд очсон чинь хурал удирдаж байсан хүн нь ингэж танилцуулсан гэсэн "Ар монголын жам тээвэр, жугаа чэнгэлийн яамны жулжаган сайд Шалигдамба үг хэлнэ
       Чи өчигдөр яагаад ажилдаа ирсэнгvй вэ?
- Эмээгээ оршуулаад.
- Хн. Чи чинь миний мэдэхээр дөрөв дэхь эмээгээ оршуулж байна уу даа.
- Тийм л дээ. Манай євєє жолооч байсан юм. Тэгээд тvvний уршиг одоо л гарч байгаа нь энэ
     Ажилчин:
-Дарга аа, миний цалинг нэмэхгүй бол надыг их олон газар сонирхоод болохоо байлаа…
-За ямар ямар байгууллагууд байна?
-Орон сууцны контор, телефон холбооны газар, дулааны шугам сүлжээний газар…
     Жаахан хүүхэд өргөсөн эх автобусны урд хаалгаар орж ирэв. Жолооч:
-Та яасан хөөрхөн хүүхэлдэйтэй юм бэ?
Жолоочийн үгэнд гомдсон эмэгтэй уурлан суудалд суув. Тэгээд хажуу дахь хүндээ:
-Энэ жолооч намайг доромжиллоо… Нөгөө хүн нь:
-Та очоод зад хэрэлдчихээд ир. Би таны сармагчинг барьж байя…
     Найр ид дундаа…
-Света, чи хуурай винонд дуртай юу?
-Найруулаад өгвөл ууя л даа…
     Чи надад яг Пушкин шиг харагдаад байх юм.
-Буржгар уу?
-Үгүй ээ, буудчихмаар байна.
     Аав аа, таны хамар яагаад ийм улаан болчихсон юм бэ?
-Помидорынх оо, миний хүү.
-Яагаад, үргэлж идээд үү?
-Үгүй ээ, үргэлж даруулга хийгээд.
     Багш олон жилийн дараа нэгэн шавьтайгаа уулзав.
-За чи юу хийж байна?
-Цаг уурч хийж байгаа…
-Тийм үү, чи уг нь сурагч байхдаа нэг ч худал хэлдэггүй сайн хүүхэд байж билээ, одоо тэгвэл өөр болж дээ…
      Ээж хүүгээрээ тоо бодуулж байна.
-Чамд 6 алим байна гэж бодъё. Талыг нь чи ахдаа өгчихвөл чи хэдэн алимтай үлдэх вэ?
-Тав хагас.
       Нэгэн хувийн компаний захиралын зөвлөлийн хурлаар шинээр ажил орохоор ирсэн оюутнуудаас шалгаруулалт хийж байна. Шалгаруулалтанд орж буй 3 оюутан 3-уулаа онц төгсчээ. Захирал эхний оюутнаас:
-Танай аав юу хийдэг вэ?
-Компаний захирал. Зөвлөлийн гишүүд:
-Оо-оо-оо…Дараагийн төгсөгчөөс:
-Танай аав юу хийдэг вэ?
-Манай аав албан газрын дарга. Зөвлөлийн гишүүд:
-Оо-оо-оо…Гурав дахь төгсөгчөөс:
-Танай аав юу хийдэг вэ?
-Слесарь. Зөвлөлийн гишүүд:
-Хи-хи-хи…Захирал:
-Шинэ хэлтсийн дарга тодорхой боллоо. Энэ хүүхэд бол мөнгөөр биш толгойгоороо төгссөн байна!!!
       Аав нь гэртээ найзуудаа урьж мөрийтэй покер тоглоно. Банк томорчээ. Тэгтэл бяцхан хүү гүйж ирэн аавынхаа хөзрийг харж байснаа:
-Аав аа, 4 тамга сайн тийм ээ, хэмээв. Аав,
-Тийм ээ, миний хүү хэмээн шивнэв. Нэгэнт ойлгомжтой болсон тул бүгд хөзрөө хаяж банк аавынх нь болов. Тоглоомын дараа хүү:
-Таныг надад өгөх хувиа нэмэхгүй бол би дараа дахиж худлаа хэлж байхгүй шүү…


Хүүхдийн Яриа (Англиар)

These have to be original and genuine. No adult is this creative!!

JACK (age 3)
was watching his Mom breast-feeding his new baby sister... After a while he asked: 'Mom why have you got two? Is one for hot and one for cold milk? '

MELANIE (age 5)
asked her Granny how old she was.. Granny replied she was so old she didn't remember any more. Melanie said, 'If you don't remember you must look in the back of your panties.  Mine say five to  six.'
STEVEN (age 3)
hugged and kissed his Mom good night. 'I love you so much that when you die I'm going to bury you outside my bedroom window.'

BRITTANY (age 4)
had an ear ache and wanted a pain killer. She tried in vain to take the lid off the bottle.  Seeing her frustration, her Mom explained it was a child-proof cap and she'd have to open it for her. Eyes wide with wonder, the little girl asked: 'How does it know it's me?'

SUSAN (age 4)
was drinking juice when she got the hiccups. 'Please don't give me this juice again,' she said, 'It makes my teeth cough..'

DJ (age 4)
stepped onto the bathroom scale and asked: 'How much do I cost?'
CLINTON (age 5) was in his bedroom looking worried When his Mom asked what was troubling him, he replied, 'I don't know what'll happen with this bed when I get married.  How will my wife fit in it?'

MARC (age 4) was engrossed in a young couple that were hugging and kissing in a restaurant. Without taking his eyes off them, he asked his dad: 'Why is he whispering in her mouth?'
TAMMY(age 4) was with her mother when they met an elderly, rather wrinkled woman her Mom knew. Tammy  looked at her for a while and then asked, 'Why doesn't your skin fit your face?'

JAMES (age 4) was listening to a Bible story . His dad read: 'The man named Lot was warned to take his wife and flee out of the city but his wife looked back and was turned to salt.'  Concerned, James asked: 'What happened to the flea?'
The Sermon I think this Mom will never forget

This particular Sunday sermon....'Dear Lord,' the minister began, with arms extended toward heaven and a rapturous look on his upturned face. 'Without you, we are but dust...'  He would have continued but at that moment my very obedient daughter who was listening leaned over to me and asked quite audibly in her shrill little four year old girl voice, 'Mom, what is butt dust?'


Make sure you pass this one on and spread the smiles... 
 Resource :Hebert Lau <herbilau@netvigator.com>

Гадаад хэлний харилцааны хэрэглэгдэхүүнийг зөв сонгох нь (Цуврал 2)

           Салж явахцаг тулахад бид товчхоноор баяртай, за би явья даа гэхчлэн товчдуу санаагаа илэрхийлдэг бол америкчууд яриагаа дуусгахдаа нэлээд нуршуу өгүүлбэр хэрэглэж харагдана. тухайлбал It was nice talking to you. I really should be (going) running along /I 'll be seeing you / I won't keep you / Hope to see you soon / I'll be in touch / Stay well, Good-bye гэх хэлцүүдийн нэгийг тухайн байдалдаа дүйцүүлэн сонгон хэрэглэх жишээтэй.

Thursday, November 4, 2010

НАРАНБИЛЭГ: ХАЙРЛАЖ ЧАДВАЛ БҮР САЙН

PDFХэвлэхИмэйл
Бичсэн Д.Уранзул   
                                                                Лхагва, 2010 Арваннэгдүгээр сар 03 16:12


-:Өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?
-Өвөрмонголын  чөлөөт сэтгүүлч, монгол хэл судлаач, түгээн дэлгэрүүлэгч, монгол - хятад толь бичиг, монгол хэлний сурах бичиг, монголын түүх, монгол хэл судлал зэрэг олон ном бүтээл туурвиж, редакторлосон Гунгааноровын Наранбилэг гуай эдүгээ 57 насандаа Америкт анх удаа хөл тавьж байгаа нэгэн аж. Тэрээр Нью Иоркоос Индианагийн их сургуулийг хэрэг болгон зорьж иржээ. Аяллын зорилго нь Тус сургуульд лекц уншиж, “монголын нийгэмлэг”-ийнхэн, монгол судлаач нартай биечлэн уулзаж, санал сэтгэгдэлээ солилцон зарим зүйл дээр туслалцаа хүсэх.  Дашрамд дурдахад өвөрмонголчуудын өнөөгийн  хэл бичигийн талаар тавьсан илтгэлийг нь маш олон хүмүүс сонсож, анхаарлаа хандуулсан бөгөөд лекцийн танхим хүнээр дүүрч,   зарим хүмүүс гадаа нь сонсож харагдав. Түр саатан цай уух зуур тав арван үгний солио хийн сэтгэгдлийг нь сонслоо.

Монголын морин хуур Америк даяар эгшиглэж байна

Tuesday, November 2, 2010

Оросч эрдэмтэнтэй уулзлаа.


Саяханы өдрүүдэд Индианагийн Их сургуулийн номын сангийн цахим лавлагаанаас гэр бүл судлалын чиглэлийн ном, баримт хайх явтал Девид Рансел гэх нэр нэр торох нь тэр. Лавлан үзвээс тэрээр Индианагийн их сургуулийн профессор, оросын түүх судлаач, нэрт оросч эрдэмтэн болох нь тэр. Нэгд  орос, татарын хөдөө тосгоны гэр бүл судлаач, бас ч гэж оросын түүхийн мэргэжилтэн, оросоор хэл нэвтрэлцэхэд хялбар дөхөм байхыг бодон хаягийг нь олон захиа бичиж уулзах боломжийг асуухад уриалагханаар зөвшөөрч бид түүний эгэл, ном дүүрэн өрөөнд уулзлаа. Оросоор сайхан ярих юм.