Saturday, December 25, 2010

Мөсөн далай Монголоос эхтэй

                         Доктор, профессор Ш.Пүрэвсүрэнгийн байгал хамгаалалын талаар бичиж байгаа цуврал өгүүлэлд санаж бодох, ухаарах, зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатайг төр засгийн чихэнд хонх дэлдэх гээд шинэлэг санаа нэвт шингэсэн байдаг. Энэ удаа бид түүний бичиж, цахим өртөөний сүлжээгээр илгээсэн өгүүллийг энд байрлууллаа.

Далекооо лежит - Хол хэвтэнээ(Егөө)


Ай хөөрхий life аа гэж. English сурах гэж ингэж үйлээ үзэхээ урд age-дээ төсөөлөө ч гүй явсан байх даа. Young байхдаа ямар юмаа ч хийж явсын, одоо brain баргийн юм хүлээж авахаасаа өнгөрчихөөд насны ass-т тамаа цайжийшд. “Сурахад never late” гэж ямар human ice муутай animal нь хэлсийн, тэрэнд нь итгээд сургуульд орцон чинь саваагүй dog moon-д хуцна гэгчээр шаал дэмий юм болчихлоо. Яджухад яг хичээлийн үеэр head биш stomach ажиллаад, meal нэхэж хонхолзон, хоржигнон дугараад салахгүй. Заалгаад заалгаад майлдаг ай, огидог ой-гоос хэтрэхгүй хүн гэж байх юм.

Thursday, December 23, 2010

"Гэр бүл бол шашин, уламжлал, орчин үеийн үнэт зүйл болох нь" олон улсын бага хурлаас гаргасан тунхаглал

        2010 оны 11 дүгээр сарын 26-27-нд Турк улсын Анталья хотод болсон "Гэр бүл бол шашин, уламжлал, орчин үеийн үнэт зүйл болох нь" олон улсын бага хурлаас гаргасан тунхаглал
Энэхүү бага хуралд оролцсон дэлхийн 50 гаруй улсын судлаач эрдэмтэн, мэргэжилтэн бид;
Бүх улс орны шинэ үеийн хүүхэд,  залуучуудын эрүүл, үр бүтээлтэй, хайр дүүрэн иргэн болж төлөвших нь гэр бүл буюу эрэгтэй,  эмэгтэй хүмүүсийн гэрлэлтээс шалтгаалдаг гэдэгт итгэл төгс байна.

Sunday, December 12, 2010

"Гэр бүл бол шашин, уламжлал, орчин үеийн үнэт зүйл болох нь" Олон улсын бага хурал (Турк улс, Анталья хот.2010оны 11 сарын 26-27)

                                                                                                   
Гурав. Хурлын  завсарлагаар.
Энэ хуралын гурав дахь өдөр нь оролцогчид хэдэн бүлэгт хуваагдан Анталья хотоор аялаж,  шинэ, хуучин  хотын түүхийн, байгалийн дурсагалт газар, үзэсгэлэнт булан тохой бүрийг нэгжин үзэж, дурсан хөөрөх, баярлан бахархах олон дурсгалт мөчүүдийг тээж үлдлээ. Антальягийн хуучин хотын туурийг эртний хэв, хэлбэрээр нь хадгалсаны гадна одоо аялан жуулчлагчдын саатан зочилж, түүх соёлын өвтэй танилцах, бас ч гэж түрийвчээ нимгэлж, богцоо түнтийлгэх газар байлаа. Бэлэг дурсгалын , өргөн хэрэгцээний гээд нүд эрээлжлэм бараа сэлт алаглаж, урьсан, хүссэн, шаардсан, царайчилсан олон хэл яриа, харц, дохио зангаа гээд харилцааны бүхий л боломжтой хэлбэр нэвтэрч, хэрэгжиж байгаа нь харагдана Юмны үнэ тэгтэлээ хямдгүй бололтой.  манай нэг хүн тэдний нойлд  80 орчим центээр хурдхан ороод гарна лээ.Бид хэд Истамбулд  ажил төрлийн шугамаар 2-3 хонох болохоор наймаа хийх гэж нэг их шамдсангүй. Дараа усан онгоцонд сууж далайн аялалд гарлаа. Тэнгэр тунгалаг хөх өнгөөр мишээж, усны мандал хөгжмийн эгшигээр уянгалж угтлаа. Бидний газарч эргэн тойрныг тайлбарлан зааж чиглүүлсээр явтал нэг цагийн аялал дорхноо л дуусдаг юм билээ.

Friday, December 10, 2010


Хоёр. Хуралд оролцсон минь
             Өмнө нь өгүүлсэнчлэн манай “Гэр бүл бол шашин, уламжлал, орчин цагийн үнэт зүйл болох нь”  сэдвээр явуулж байгаа  хурал Туркийн Анталья хотод боллоо.
Эхлээд хотын талаар хоёр  өгүүлбэр хэлэх  хэрэгтэй байх. Бидний хүрэлцэн ирж хуралдаж байгаа Анталья хот нь далайн түвшнээс 30 метр өргөгдсөн, өндөр уул, далайн цогц хослол бүхий аялал жуулчлалын хот юм.  Анталья хотыг манай эрний өмнөх 159 онд Эртний Гэрэгийн хаан Пергам Аттолл суурийг нь тавьсан гэж  түүхэнд өгүүлнэ. Манай эрний өмнөх 133 онд хотыг Римчүүд эзлэж, эзэн хааны өвлийн ордноор удаан жил байжээ. Хожмоо Византийн эрхшээлд орж явжээ. 1423 онд хотыг туркийн османчууд эрхшээлдээ авснаар өнөөгийн харьяалал эхэлсэн байдаг. Анталья хотын цаг уур нь

Thursday, December 9, 2010

ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ТЭМЦЭЛ-ЯРИЛЦЛАГА-ЦУВРАЛ 2



Бичсэн Г. Галбадрах   
Баасан, 2010 Арваннэгдүгээр сар 26 09:08
...Батшүр бид 2 болзсон цагтаа уулзаад метрогоор Вашингтон ДС-ийн төвд байх Gallaudet University руу явсан юм. Эртний хийцийн улаан тоосгон барилгуудтай энэ сургуулийн цогцолбор 19-р зуунд байгуулагджээ. Тhomas Hopkins Gallaudet гэдэг хүн 14 настайдаа Yale-ийн Их Сургуульд элссэн, их ч хичээнгүй өндөр боловсролтой, нэр хүндтэй нэгэн байсан аж. Сургуулиа төгсөөд сүмийн Reverend хийж байхдаа 9 настай Аhce Codswell гэдэг хэлгүй, сонсголгүй охинтой тааралджээ. 
Тэр охинд боловсрол олгох боломжийн талаар сонирхож, Европ руу явж хэлгүй, сонсголгүй хүмүүсийн боловсрол болон дохионы хэлний талаар мэдэж ирээд Америкт анхны ийм сургуулийг Connecticut
 мужид байгуулсан гэдэг. Хожим нь энэ сургуулийг 1865 онд байгуулаад 1893 онд Gallaudet-ын нэрэмжит болгожээ.
Дэлхийд цорын ганц энэ цогцолборт хэлгүй сонсголгүй хүүхдүүд болон насанд хүрэгчдэд зориулсан цэцэрлэг, дунд сургууль, их сургууль, театр, спорт цогцолбор гээд бүх л зүйл бий.
 
Сургуулийн цогцолбор дотор явж байхад тодорхой нэгэн хэсэг нь хэн нэгний "нэрэмжит" гэсэн хаягтай байсан нь, тухайн байгууламжийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэр гэнэ. Жишээ нь: Laurent Clerc Center гэхэд л Laurent гэдэг хүн, сонсголгүй хүүхдүүдийг амнаас хайрцагнаас уншиж, яриулж сургах гэж хүчээр оролдох нь хэт харгис оролдлого гэдгийг анхлан гаргаж тавьсан төдийгүй дохионы хэлийг хэлгүй хүүхдүүдийн 1-р хэл гэж хүлээн зөвшөөрүүлж чадсан учраас түүнийг мөнхжүүлсэн гэнэ.
 
Нилээд цэлгэр том танхимд Намираа бид гурав уулзаж, удтал ярилцав. Батшүр маань дохионы хэлээр "хэлмэрчилж", Намираагийн хичээж ярьсаныг би буулгав.
         Үргэлжлэлийг дараах линкнээс уншина уу. Залуу хүн зорилго,  тэмүүлэлэтэй байхын бэрхшээлийг сөрөн давахын үлгэр дууриал болсон энэ охины  амьдралын замнал үргүлж дэвжин дээшилж явах болтугай.

Monday, December 6, 2010

Турк улсад болсон гэр бүл судлалын олон улсын бага хуралд профессор П.Увшийн оролцож, хэлсэн үгийн тэмдэглэл

Discussion notes on “Chinese Family Religion: Prospects for the 21st Century” by Phyllis Ghim-Lian Chew
  Uvsh Purev (Ph.D, Mongolia)
Thank you very much for Dr. Chew for presenting an interesting paper. Drawing on the convergence of family studies, religion and philosophy, this paper explains the intricate relationship between family and religion in China and observes the changes that modernization and globalization brought and their resistance. Understanding the influence of religion on family relations is important not only in the case of China, but also in almost any human society. With the arrival of globalization and modernization, the significance of material aspects of life in family formation, marriage, parenthood and upbringing has increased, but the non-material and spiritual aspects are still important, especially in Asian societies. Therefore, drawing on the conclusions of Dr. Chew’s paper, it would be interesting to discuss the relationship of family and religion in the context of Mongolia.

"Гэр бүл бол шашин, уламжлал, орчин үеийн үнэт зүйл болох нь" Олон улсын бага хурал (Турк улс, Анталья хот.2010оны 11 сарын 26-27)

       Энэ оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Турк улсын Antalya хотод  “Family as a value  in terms of religion, tradition, and modernity” сэдэвт олон улсын хурал болж, дэлхийн 50 гаруй улс орноос судлаачид, эрдэмтэд, мэргэжилтнүүд хуран чуулж, гэр бүлийн уламжлал, шинэчлэл, тулгамдаж байгаа асуудлыг олон талаас нь, нухацтай, тэгш эрхийн үндсэн дээр хэлэлцэж, олон зүйл дээр санал, нэгдэж, гэр бүлийн зарим эмзэг асуудалд сэтгэл зовнин, түүнийг арилгах, илааршуулах арга, хэрэгслэлийг эрэлхийлж, дэлхий нийтэд хандсан тунхаг гаргалаа.
Энэ хуралд монголулсын гэр судлаачдын бүрэлдэхүүнд багтаж оролцсоны хувьд хуралын талаар боломжийн мэдээлэлийг хэсэгчлэн та нарт хүргэхийг зорьж байна.
Профессор Пүрэвийн Увш