Tuesday, April 26, 2011

Индианагийн их сургуулийн монгол хэлний ангийн оюутан тэтгэлэг авлаа.

   
Индианагийн их сургуулийн веб хуудаснаа   монголчууд бидний анхаарлыг татам нэгэн шуурхай мэдээ гарчээ.

Saturday, April 23, 2011

Индианагийн их сургуулийн зочин-оюутнууд

Америкийн засгийн газар гадаад оронд ажиллах дипломат ажилтандаа тухайн орны хэл, соёлыг заадаг Гадаад харилцааны сургууль  (Foreign Service Institute) Вашингтон D.C. -д байдаг. Тэр сургуульд Монгол улсад ажиллах ажилтанд монгол хэл, соёлын хичээлийг анхлан 1990-ээд оноос эхлэн зааж байна. Монгол хэлний анхны багшаар доктор Бадан гуай  уригдан одоо хүртэл ажиллаж байна. /Бадан багшийн тухай ярилцлагыг М.Саруул-Эрдэнэ багшийн  “Манайхан Америкт”  номноос дэлгэрэнгүй уншина уу./

Монгол хэл сурч байгаа оюутнууд уламжлал ёсоор Блүүминтон хотод зочилж,  Индианагийн их сургууль, Монгол нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцаж, Индианагийн их сургуулийн монгол хэлний хичээлд оролцож, Блүүмингтонд оршин суугаа монголчуудтай уулзан ярилцаж, хэлний дадлага, чадвараа дээшлүүлэн, монгол соёл, ахуй, уламжлал, зан заншилтай танилцдаг.

Tuesday, April 19, 2011

"Иргэний танхим АНУ"-ийн төлөөлөгчид УИХ-ын даргад "Ил захидал" гардуулав.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид АНУ-д түр саатан ажил хэргийн уулзалт хийсэн билээ.  2011 оны 4 сарын 11 ны орой АНУ-дахь Монгол Улсын Элчин сайдын Яаманд "Иргэний танхим- АНУ"-ийн төлөөлөгчид УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчидтэй богино хугацааны уулзалт хийж, гадаадад байгаа монголчуудын сонгуульд санал өгөх улс төрийн эрхээ эдлэх боломжийн талаар санал бодлоо солилцон, тэдэнд ил захидал гардууллаа. Уг уулзалтад  УИХын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын АН-ын ахлагч Ч.Сайханбилэг, Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд  Б.Бэхбат нар оролцож,  уг саналын талаар байр сууриа илэрхийлэн ярилцсан байна.
Одоо энэ ил захидлыг бүрэн эхээр нь толилуулж байна. Та нар ч гэсэн санал бодлоо хуваалцаж, дуу хоолойгоо нэгтгэнэ гэдэгт  итгэлтэй байна.

Thursday, April 14, 2011

Та Америкийн иргэнтэй гэрлэж Грин Карт авах гэж байгаа бол...

1. Боломжтой бол К-1 (гэрлэлт бүртгүүлээгүй хосын түр виз), К-3 (гэрлэлт бүртгүүлсэн хосын түр виз) авахаас зайлсхий.
Дээрхи хоёр визээр Грин Карт авахад маш их уддаг учир хуульчийн хөлс 2-3 дахин нэмэгдэх магадлалтай. 

Ой тогтоолт муудахаас хэрхэн сэргийлэх вэ?


Ер нь хүн хааяа мартамхай болдог бөгөөд ялангуяа нас хэвийхэд тархины ажиллагаа удаашран, мэдээлэл
хадгалах, санах нь саарах тохиолдол бий. Гэхдээ энэ нь «нас ахихын хэрээр ой тогтоолт зайлшгүй суларна, эсвэл ахмад хөгшидөд илүү тохиолдоно» гэсэн үг биш юм. Нойр дутагдах, сэтгэл гутрал, стресс хямрал, бамбай булчирхайн (хүзүүний булчирхай) хямрал, согтууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх, жорын дагуу болон зугаа цэнгээний зориулалттай эм хэрэглэх зэргээс хамаарч бас болно.

Wednesday, April 13, 2011

Америкийн Нэгдсэн Улсын Блүүмингтон хотын монголчуудын холбоо

Америкийн Нэгдсэн Улсад  Блүүмингтон  нэртэй хот арав бий. Тэдний нэг нь Индиана муж улсын нэг хот  бөгөөд энэ хотод Индианагийн их сургууль байрладаг.  Индианагийн их сургуулийн дэргэд Монгол нийгэмлэг  үйл ажиллагаа явуулдаг. Энэ утгаараа Индианагийн их сургууль бол монгол судлал, монгол хэлний сургалт иж бүрэн хэлбэрээр  хэрэгжиж байдаг газар юм. Монгол  соёл, монгол түүх, уламжлал, зан заншлыг америкчуудад түгээн хүргэхэд  Блүүмингтон хот голлох үүрэгтэй. Иймд  энэ хотод оршин суугаа монголчууд санал нэгдэж,  монголчуудын холбоог албан ёсоор байгууллаа.     

Tuesday, April 5, 2011

Б.Лхагвасүрэн: Хүүдээ унших шүлэг

Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
Азгүй хүнээ би...

Sunday, April 3, 2011

Хvний сэтгэл хєдлєл, мэдрэмжийг "мэдэрдэг" ухаалаг ор

Солонгосын дизайнер Hyun-Seok Kim хүний мэдрэмж, сэтгэл хєдлєлийг илэрхийлэх  нэгэн тавилга бvтээсэн нь хосуудад зориулагдсан ор юм байна.

Friday, April 1, 2011

Чингис хаан ном 2-р давааны тухай мэдээ. Саналаа өгөөрэй

Эрдэмтэн Жак Вийдэрфордийн бичсэн Чингис хаан ном Амазон.ком-ын охин компани болох www.audible.com/tournament зарласан дөрөв дэхь удаагийн оны шилдэг сонсдог аудио ном шалгаруулах тэмцээнд шалгаран сонгогдоод эхний даваанд Өөрчлөлт нэртэй номыг 1000 саналаар илүү ялаад 2-р даваанд өрсөлдөж байна.
1-р даваа III сарын 22 - 29 Чингис хаан ном маань өрсөлдөгч Өөрчлөлт нэртэй бестсэллэр номыг 2440 санал авч 62:38 харьцаагаар ялсан.
2-р даваа, III сарын 29 - IV.5, Чингис хаан ном Shadowfever 1-р даваанд 977 санал авсан номтой өрсөлдөж байна.
3-р даваа, IV сарын 5 - 12, Чингис хаан ном ялбал ахин