Thursday, June 30, 2011

Монгол Улсын Төрийн Дуулал


Улсынхаа баяр Наадмаар бүгдээрээ төрийн дууллаа дуулцгаая. Түүнээс өмнө үгийг нь тогтоож, аяыг нь зүгшрүүлэх хүн байвал эндээс сураарай.

Блүүмингтоны Mонгол наадам

Индианагийн их сургуульд байрлах Монгол нийгэмлэгийн 50 жилийн ойн арга хэмжээ энэ 2011 оны 7 дугаар сарын10-15 ны хооронд Индианагийн их сургуулийн Блүүмингтон хотын оюутны хотхонд болno. Энэ арга хэмжээ Олон улсын  aлтай судлалын бага хуралтай хамтран зохион байгуулагдана. Энэ ойн хүрээнд зочдын сонирхолыг татаж байгаа нэг гол үйл явдал бол  Блүүмингтоны монголчуудын холбоо, Монгол  нийгэмлэгээс зохион байгуулах   монгол наадам юм. Энэ жилийн монгол наадам 2011 оны 7 дугаар сарын 12ны өдрийн 3:30-д  Блүүмин тон хотын урд хэсэгт байрлах Cascade паркад болно.  Энэ наадам тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдах бөгөөд бөх барилдаж, монгол шагайн харвааны аврага шалгаруулах болон үзүүлэх сургуулилалт болж,  Монгол нийгэмлэгийн болон Индианагийн их сургуульд монгол хэл сурч байгаа оюутнууд, Монгол Соёлын төвийн зуны зуслангийн хүүхдүүдийн  дуу хуурын цэнгүүн болж, гар барилдаан, зочдын явган уралдаан, гар бөмбөгийн тэмцээн болно.  Монгол наадамд манай хөрш хотуудаас болон Чикаго хотоос зочид, тамирчид ирж оролцоно. Наадмын үеэр монгол нийгэмлэг, Блүүмингтон хотын Монголчуудын холбоо, Блүүмингтоны монголчууд монгол  хоол, цай болон бусад хоол хүнсээр үнэгүй үйлчилнэ.

Wednesday, June 29, 2011

Charles-Edward хэмээх нэгэн 9 сартай бяцхан хүүгийн гал тогооны өрөөндөө 4 цаг тоглоомнуудаараа тоглож буй бичлэгийг 2 минут 40 секундэд багтааж хурдасгасан бичлэгийг хүргэж байна. Үнэхээр хөөрхөн юм аа. (http://bolod.mn/modules.php?name=News&nID=58989)

http://bolod.mn/modules.php?name=News&nID=58989
http://www.facebook.com/#!/media/set/?set=a.162274147171196.40954.100001658343318

Tuesday, June 28, 2011

Уураг тархин дахь нууцууд

-Бид яагаад хүний нэр, утасны дугаарыг амархан мартдаг вэ?
       Хүний ой ухаан цээжлэх, тогтоох чадвартайгаас гадна аливаа зүйлийг амархан мартдаг. Утасны дугаар гэнэт ой тойноос мартагдах, дотны хүний чинь төрсөн өдөр дараагийн өдөр нь гэнэт толгойнд зурсхийн орж ирэх, дэлгүүрт ороод юу худалдан авах гэж байснаа ч мэдэхээ байх. Танд танил биш гэж үү. Хэлэх гэсэн үгээ, хүний нэрийг гэнэт мартаж орхидог тиймхэн зуршил олон хүнд байдаг биз. Дөрвөн нүдтэнгүүд /нүдний шилтнүүд/ шилээ, сурагчид дэвтэр номоо, жолооч нар машины зогсоолоо, тамхичид асаагуураа байнга шахам хайх нь бий. Ийм мартамхайн “халдвар” хэн нэгнээс яагаад алга болдоггүй юм бол?

Sunday, June 26, 2011

English-ээр ярих аа гэж....

Америкийн Монглиш инээд-1 Харь газар сууж, хүний хэл сурах гэж амаргүй хэрэг. Бас ч гэж будилах, өөрийнхөөрөө ойлгох, төсөөлөх бол энүүхэнд. Дор Чикаго хавийн монголчуудын өвөрмөц  хэллэгээс орууллаа. Танд ч бас ийм явдал тохиолдож байсан бол бичээрэрэйХарь газар сууж, хүний хэл сурах гэж амаргүй хэрэг. Бас ч гэж будилах, өөрийнхөөрөө ойлгох, төсөөлөх бол энүүхэнд. Дор Чикаго хавийн монголчуудын өвөрмөц  хэллэгээс орууллаа. Танд ч бас ийм явдал тохиолдож байсан бол бичээрэрэйХарь газар сууж, хүний хэл сурах гэж амаргүй хэрэг. Бас ч гэж будилах, өөрийнхөөрөө ойлгох, төсөөлөх бол энүүхэнд. Дор Чикаго хавийн монголчуудын өвөрмөц  хэллэгээс орууллаа. Танд ч бас ийм явдал тохиолдож байсан бол бичээрэрэйХарь газар сууж, хүний хэл сурах гэж амаргүй хэрэг. Бас ч гэж будилах, өөрийнхөөрөө ойлгох, төсөөлөх бол энүүхэнд. Дор Чикаго хавийн монголчуудын өвөрмөц  хэллэгээс орууллаа. Танд ч бас ийм явдал тохиолдож байсан бол бичээрэрэйХарь газар сууж, хүний хэл сурах гэж амаргүй хэрэг. Бас ч гэж будилах, өөрийнхөөрөө ойлгох, төсөөлөх бол энүүхэнд. Дор Чикаго хавийн монголчуудын өвөрмөц  хэллэгээс орууллаа. Танд ч бас ийм явдал тохиолдож байсан бол бичээрэрэйХарь газар сууж, хүний хэл сурах гэж амаргүй хэрэг. Бас ч гэж будилах, өөрийнхөөрөө ойлгох, төсөөлөх бол энүүхэнд. Дор Чикаго хавийн монголчуудын өвөрмөц  хэллэгээс орууллаа. Танд ч бас ийм явдал тохиолдож байсан бол бичээрэрэйХарь газар сууж, хүний хэл сурах гэж амаргүй хэрэг. Бас ч гэж будилах, өөрийнхөөрөө ойлгох, төсөөлөх бол энүүхэнд. Дор Чикаго хавийн монголчуудын өвөрмөц  хэллэгээс орууллаа. Танд ч бас ийм явдал тохиолдож байсан бол бичээрэрэйХарь газар сууж, хүний хэл сурах гэж амаргүй хэрэг. Бас ч гэж будилах, өөрийнхөөрөө ойлгох, төсөөлөх бол энүүхэнд. Дор Чикаго хавийн монголчуудын өвөрмөц  хэллэгээс орууллаа. Танд ч бас ийм явдал тохиолдож байсан бол бичээрэрэй
Харь газар сууж, хүний хэл сурах гэж амаргүй хэрэг. Бас ч гэж будилах, өөрийнхөөрөө ойлгох, төсөөлөх бол энүүхэнд. Дор Чикаго хавийн монголчуудын өвөрмөц  хэллэгээс орууллаа. Танд ч бас ийм явдал тохиолдож байсан бол бичээрэрэй.

Маамуу нааш ир...

http://www.youtube.com/watch?v=P7XPhG4OJlQ&feature=grec_index

Saturday, June 25, 2011

Чимх инээд


Бяцхан хүү сургуульд ороод анхныхаа хичээлд явж байв гэнэ.
Тэрээр цэцэрлэгийнхээ хажуугаар өнгөрч яваад бяцхан жаалууд элсээр гэр барьж тоглож байхыг харснаа:
-Та нартайгаа тогломоор л байна, даанч боловсрол минь өндөрдөөд байна даа гэжээ.
-Хүүе чи арын хаалгаар орохгүй яасан юм бэ.
-Битгий солиор. Автобусанд орохдоо хүртэл арын хаалгадаад байхдаа яадаг байнаа.
Хэрэгтэн Ц…… бос. Та нөхөртөө хортой хоол өгч байхдаа өрөвдсөнгүй юу?
- Нэмүүлье гээд инээхэд нь л жаахан өрөвдсөн……..

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлал

АНУ дахь Монгол Телевиз өнөөдрийнхөө нэвтрүүлгийг бүхэлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалд зориулж байна.Монгол Улсын Ерөнхийлөгчийг Вашингтон хотноо айлчлах үеэр Монгол Телевизийн сурвалжлах хэсэг дагнан сурвалжилсан юм.Эрхэм үзэгч та бүхэн төрийн тэргүүнийхээ айлчлалын мэдээллийг хүлээн авна уу?
http://www.orloo.info/studio/montv/7336--20110624-

Friday, June 24, 2011

Хүний үр

Жалцавын хүү хүүхэн гадны хүний хүүхэд гаргаж гэнэ гэсэн үг хэдэн ч нутгийн дээс дамнасан юм бэ? үгэн салхи хөлөглөсөөр говийн жаахан толгодын өвөрт бөмбийх гэрт нь шургаад орж ирж.

Thursday, June 23, 2011

Инээд

 Хүүхдийн гэнэн цагаан инээд ээ гэж...
http://id.news.mn/video/5635.shtml

Гитлер гадаад дахь монголчуудын сонгуулийн эрхийн талаар .

Сонгуулийн хууль хэлэлцэх, батлах гээд  гээд Их хурал маань бужигнаад, бас булагнаад, булхайцаад, хугацаагүй хурал хаяад юм юм ч болж байна даа, янз нь. Бид ч бас хэр хэмжээндээ иргэнийхээ дуу хоолойг тэдний өрөөсөн чихэнд нь ч болов шивнэчих санаатай бичээд, хэлээд,  болохоо байхаар нь хэдэрлээд, эвсээд нэгдээд, Иргэний танхимтай ч болоод  гэх зэргээр эрхэмүүдтэйгээ зэрэгцээд л бужигнаж сууна даа. Бидний  санаа зовоож байгаа цөөнгүй асуудлын нэг нь гадаадад суугаа иргэд иргэнийхээ эрхийг эдлэн сонгуульд оролцох, төрийн хэрэгт саналаа нэмэрлэх гэсэн хүсэл. Энэ хүслээ ил, далд, яруу сайхнаар гээд  олон янзаар хэлж бичсэн дээ, бид. Даан ч сонсох чих, хөдлөх  ам алга уу даа. Дор  манай Саруулийн Гитлертэй уулзаад Монголын сонгуулийн талаар санаа бодлыг нь буухиа хальсандаа буулгаж ирээд толилуулсныг Даяар монгол цахим сониноос хуулбарлан дам зувчуулав. Танд бас нэгэн бодол төрж юуны магад.

http://www.dayarmongol.com/index.php?option=com_content&view=article&id=6072:2011-06-23-04-49-03&catid=25&Itemid=66

Monday, June 20, 2011

“Миний сарнай” богино хэмжээний кино

Богино хэмжээний киногоороо олонд танигдаж буй залуу найруулагч Б.Чингүүний ээлжит кино үзэгчдийн хүртээл боллоо. Тэрбээр  “Юнител” группээс санаачлан зохион байгуулсан “The Call” нэртэй богино хэмжээний кино төслийн хүрээнд “My Rose” буюу “Миний сарнай” богино хэмжээний киногоо үзэгчдэд хүргээд байна. Тэрбээр шинэ киногоо өөрийн facebook хуудсандаа байрлуулжээ. Түүний ээлжит шинэ бүтээлийн гол дүрд УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Х.Энхзаяа, У.Цасжин нар тоглосон юм.“Миний сарнай” киног дорх линк дээр дарж үзнэ үү.
http://movie.news.mn/content/71643.shtml

Thursday, June 16, 2011

Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Америкийн Нэгдсэн Улсад хийж байгаа айлчлал

Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Америкийн Нэгдсэн Улсад хийж байгаа айлчлалын талаарх эхний мэдээлэлийг доорх  бичлэгүүдээс танилцана уу.
http://www.youtube.com/user/ariuka65#p/u/2/NnirnznwNU4
http://www.youtube.com/user/ariuka65#p/u/1/4C0S8_mm9K4

Монгол хэлний эргэлзээтэй бичигддэг 700 үгийг нэг мөр болголоо

 
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Монгол хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөлгөөн”-ийг хэл бичгийн эрдэмтдийн дунд саяхан зохион байгуулсан билээ.

Тус зөвлөлгөөнөөр кирил бичгийн зөв бичих дүрэм болоод олон хувилбараар бичдэг үгсийг нэг мөр болгон оноон тогтоох асуудлыг хэлэлцсэн юм.

Түүнчлэн эргэлзээтэй бичигддэг нийт 700 орчим үгэн дээр санал солилцож эцсийн шийдвэрт өчигдөр хүрсэн байна.
Эдгээр үгс нь Төрийн хэлний зөвлөлөөр хэлэлцэгдэх бөгөөд энэ мэт нийтийн хэрэглээнд ашиглагдах эсэх нь удахгүй тодорхой болох аж.

Monday, June 13, 2011

Монгол улсын иргэний давхар харьяалал:шийдэх боломж

Монгол хүн монголын нийгмийн үнэт баялаг. Тэр баялагыг бид эх орноосоо урсган алдах биш,буцааж эргэх голдиролд оруулах, нийгмийнхээ хөгжилд сэргээн ашиглах учиртай. Судлаач, нийтлэлчдийн бичиж байгаагаар бол АНУ-д жилд дунджаар 500 орчим монгол хүүхэд шинээр төрж, мөн төдий тооны монгол иргэд /ихэвчлэн эмэгтэйчүүд/ америкийн иргэдтэй гэр бүлж болж, монгол улсын цөөнгүй иргэн тус улсын иргэншил авч байна. Өнгөрсөн онд 700 гаруй иргэд гадаад иргэдтэй гэрлэж, бүртгүүлсэн мэдээлэл ч байгаа.Гадаадын иргэнд үрчлэгдсэн 100 гаруй монгол хүүхэд байдаг аж.

Asian Children

Thursday, June 9, 2011

МОНГОЛ ХЭЛ СОЁЛООР ДОВТЛОГСОД /ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГА-18/-М.САРУУЛ-ЭРДЭНЭ, Ц.НАРАНЦЭЦЭГ



PDFХэвлэхИмэйл





DSC04339_1...Өнгөрсөн хавар Вашингтон ДС дэх Монгол Соёлын Төвийнхөн Америкийн Төрийн Департаментын Гадаад Харилцааны Дээд Сургууль дээр зохион байгуулсан нэгэн арга хэмжээгээ "Монгол хэл, соёлоор довтолсон нь" гэж нэрлэн, аливаа улс орны Тусгаар Тогтнол-Үндэсний Аюулгүй байдлын баталгаа нь хэл-соёл байдаг тухай тайлбарласан байж билээ. Өдгөө АНУ-д монгол хэл-соёл, түүх, ёс заншлыг сурталчлахад Монгол Соёлын Төвийнхөн асар их ажил хийж явна. Энэ төвийн тэргүүнээр ажиллаж байгаа М.Саруул-Эрдэнэ, түүний гэр бүл Ц.Наранцэцэг нартай уулзаж ярилцлаа.

Tuesday, June 7, 2011

Соён гэгээрэл ба бидний монгол


Соён гэгээрэл гэдэг бол хүн өөрийгөө 
хөнөөгч харанхуй байдлаас чөлөөлөгдөх явдал юм.
Иммануиль Кант

Соён гэгээрэл буюу оюун ухааны хөдөлгөөн гэж юу вэ?

Өнөөгийн Монголд хэт газар аваад буй улс төржсөн байдал, эрх мэдэл, эд хөрөнгөнд хязгааргүй тэмүүлсэн шунал, олон түмний үл мэдэхүй дээр тоглодог аугаа сэтгэгчид, бидний өөрсдийн аж төрж буй байдал энэ бүхэн нь “соён гэгээрэл гэж юу вэ” гэсэн асуудлыг сөхөн тавьж, дахин авч үзэхэд хүргэж байна.

Saturday, June 4, 2011

Эмэгтэй, эрэгтэй хүн өдөрт яриандаа хичнээн үг хэрэглэдэг вэ?

Итали хүүхнүүд хамгийн их ярьдаг. Тэд өдөрт 6000-8000 үг хэлж, 2000-3000 авиа гаргаж, 8000-10000 биеийн хөдөлгөөн, нүүрний хувирал үзүүлдэг. Нийтдээ тэд нэг өдөрт 20000 орчим үг, дохио, авиа хэрэглэдэг байх нь.

Friday, June 3, 2011

Алсад суугаа ээждээ... (12 настай өвөр монгол хүү)

Хятадын гоц авьяастан шалгаруулах өсвөр насныхний тэмцээнд Өвөр монголын Хөлөн буйр  аймгаас ирсэн 12 настай хүү оролцож нийт үзэгчид, шүүгчдийг шагшуулан, уйлуулан байж дараагийн шатны тэмцээнд орох эрх олж авч байгаа өрөвдөм, бахдам, зүрх шимширч уйлахгүй байгын аргагүй нэгэн бичлэгийг та бүхэнд болгоолгож байна. Та ч бас үзээд  хүүтэй хамтдаа байж сэтгэлийг нь хуваалцаарай .
http://www.youtube.com/watch?v=MnxD86HM0VQ&feature=share

Thursday, June 2, 2011

Гадаад дахь монголчууд

2011 ОНЫ 5-Р САРЫН 27, БААСАН ГАРИГ, 03:05
Ардчиллын үр шим, даяаршлын ач буянд Монгол Улс ертөнцөд нээлттэй болж, бидний монголчууд хүссэн газар нутаг, улс орон руугаа явдаг, дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, сурч, суурьшдаг болжээ.
Гадаадад буй Монголчууд нийт хүн амын 10 хувьд хүрсэн гэж бодохоор бахархмаар бас айдас төрмөөр санагддаг. 2-3 айммгийн хүн амтай тэнцэх тооны монгол иргэд харь улс орнуудад байна.