Sunday, July 31, 2011

Нэг багийнхаан гэж...(Наргиа. Facebook.com-оос авав.)

Цагийг өөрийнхөө талд оруулж, хүссэн зорилгодоо хурдан хүрэх арга

“БОЛОВСРОЛ ЭЗЭМШСНЭЭР АМЬДРАЛАА ЗАЛГУУЛНА. ӨӨРИЙГӨӨ БОЛОВСРУУЛСНААР АМЖИЛТАНД ХҮРНЭ.” – Jim Rohn

Ихэнх хүмүүс сургуулиа төгсөөд эсвэл ажилд ороо л бол боллоо гэж бодоод зүгээр урсгалаараа ямар ч хөгжиж дэвшсэн юмгүй олон жилийг ардаа өнгөрөөж зогсонги байдалд орох нь цөөнгүй. Ажилд орсон анхны хэдэн сар идэвхтэй юу хийх ёстой түүнийгээ сураад, цааш үргэлжлүүлэн суралцахаа зогсоож, анх ямар байсан хэдэн жилийн дараа яг тэр хэвээрээ өөрчлөгдөөгүй байх нь хэвийн үзэгдэл. Тэд ажилдаа өдрийн 8 цаг зарцуулдаг ч ажлаа хэрхэн сайжруулах тухай, тухайн ажлынхаа талбарт хэрхэн амжилтанд хүрэх талаар, хэрхэн орлогоо нэмэгдүүлэх талаар эсвэл хэрхэн байгууллага компанидаа ашигтай ажиллах зэрэгт санаа тавьж, хичээж чармайж байгаа хүн маш цөөхөн байдаг нь харамсалтай.

Thursday, July 28, 2011

С. Эрдэнэ "Хайрын нарсан төгөл" өгүүллэг

Палам гол засмалаас модны vйлдвэрийн тєв тийш эргэдэг замын бэлчирт машинаас буулаа. Хотоос суулгаж гарсан залуу жолооч, гурван зуугаад километр газар гуниг бодолд дарагдан таг чиг явсан хvнийг єрєвдсєн янзтай,
-Хаяанд ирсэн хойно гэрт чинь хvргээд єгье дєє гэхэд Палам тvрийвчээ гаргаж тавьтын дэвсгэрт авч єгєєд:
-Зvгээр ээ дvv минь энvvгээр тамхи авч татаарай. Би гэртээ алхаад хvрчихнэ. Чилээгээ гаргая гэхэд жолооч мєнгийг тvдгэлзэсхийн авч халаасандаа хийгээд:

Эрийн тэнгэр

Ээж будаатай цайнд vйсэн хэдэн хавиргаа аавын ємнє тавингаа -Жанжаагийн авгай ирж. Энэ хэдэн vнээний дэлэнг хэд хоног шувтраад єгвєл болж дээ гэхэд аав хамар дотроо “хн” гэж цаанаа л нэг ёозгvй дуугараад цайгаа оочиллоо.

Tuesday, July 26, 2011

Ногоон картыг бүрмөсөн хориглож магадгүй

Уржигдар АНУ-ын Техаст нэгэн вьетнам эр эхнэр болон эхнэрийнхээ дүү нар болох  таван хүнийг буудан хороогоод амиа хорлосон хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ.  Тэгвэл энэ алуурчин болон хохирогчид нь Вьетнамаас ногоон картны эрх хожиж АНУ-д цагаачлан ирсэн хүмүүс юм байна.

Ямар хүн таргалах магадлалтай вэ?

АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн нэгэн шинэ судалгаагаар хувиа хичээсэн, атаархуу, тогтворгүй, уур уцаартай хүмүүс илүүдэл жинтэй байх нь маш түгээмэл байгааг олж тогтоожээ. Харин хэт түгшүүртэй хүмүүс таргалах, турахдаа амархан байх магадлалтай гэнэ.
Судлаачид үүнийг тухайн хүний хувь зан төлөв амьдралын дадал хэвшилд шууд нөлөөлдөгтэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал тогтворгүй хүмүүс эрүүл амьдралын янз бүрийн дэглэмийг сахиж чадалгүй таргалалтад өртдөг.
Судалгааны баг өндөр боловсролтой, эрүүл саруул 2000 хүний цөөнгүй жилийн амьдралын хэв маяг хийгээд хувь хүний зан араншинд нь дүн шинжилгээ хийжээ. Тэдний судалгаа нягт нямбай, төлөв зантай хүмүүс жингийн илүүдэлд ховор өртдөг гэсэн дүгнэлтийг мөн өгсөн байна. (News.mn сайтаас авав)

Saturday, July 16, 2011

Монгол нийгэмлэгийн 50 жилийн ой эхэллээ

 
АНУ-д байгуулагдсан Монгол судлалын анхны байгууллага бол “Монгол нийгэмлэг” билээ. Хангин Гомбожав гуайн санаачилгаар 1951 онд Индианагийн Их Сургуулийн дэргэд үйл ажиллагаагаа нээж байсан “Монгол нийгэмлэг”-ийн 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Ойн нээлтийн ажиллагаа, Монгол нийгэмлэгийн тайлан хурал 20011 оны 7 сарын 10 –ны өдөр Индианагийн Их Сургуулийн Виттенбург Танхимд болов. Нээлтийн ёслолд “Монгол нийгэмлэг”-ийн гишүүд болох судлаачдаас гадна АНУ-д суугаа элчин сайд, доктор Х.Бэхбат, элчин сайд асан доктор Равдангийн Болд, Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Ц. Ананд нарын албаны хүмүүс оролцов.
Ингээд элчин сайд Х. Бэхбат, зөвлөх А.Ганбаатар нар “Монгол нийгэмлэг”-ийн нэр бүхий судлаач эрдэмтдийг төрийн одон медалиар шагнасан Ерөнхийлөгчийн тушаалыг уншин гардуулав.

Үүнд “Монгол нийгэмлэг”-ийн Ерөнхийлөгч, доктор Алисиа Кампи, “Монгол нийгэмлэг”-ийн Удирдах зөвлөлийн дарга Кристофер Этвүд, Индианагийн Их Сургуулийн монгол хэлний багш Лэгдэнгийн Цэрэнчунт нарыг Монгол судлалд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Алтан гадас” одонгоор шагналаа. “Монгол нийгэмлэг”-ийн мэнэжэр Сюзи Дростыг Монгол-АНУ-ын харилцаанд оруулсан хувь нэмрийнх нь төлөө “Найрамдал” медалиар шагнав.

Монгол нийгэмлэгийн 50 жилийн ой бүтэн долоо хоног үргэлжлэх бөгөөд эхний өдөр нээлтийн ажиллагааны дараа Монгол-АНУ-ын харилцааны 25 жилийн ойд зориулсан дугуй ширээний ярилцлага боллоо. Дугуй ширээний ярилцлагад манай одоогийн болон өмнөх элчин сайдууд болох Х.Бэхбат сайд, Р.Болд сайд, мөн АНУ-ын Төрийн Департаментийн Монгол, Хятадын хариуцсан түшмэл Жон Векер нар оролцож үзэл бодлоо ярин, дүгнэн хэлэлцлээ.
Маргаашнаас үндсэн хуралдаанууд эхэлж, 19 салбар хуралдаанаар Монгол судлалын 100 гаруй илтгэлийг хэлэлцэх болно.
МонЦаМэ-гийн Вашингтон дахь сурважлагч М. Саруул-Эрдэнэ

Tuesday, July 5, 2011

Л. Түдэв: “Би аймгийнхандаа хэлдэг. Бид Увсынхан шиг нэг клуб болж явах ёстой шүү гэж. Тэгвэл хүчирхэгжинэ”

Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Лодонгийн Түдэвтэй Алтай нутгийн тухай товчхон хөөрөлдсөн ярилцлагыг нутгийнхандаа толилуулж байна.
-"Алтан титэмт Алтай"-гаараа тэргүүн байрын эзэн болсонд тань баяр хүргэе. Үнэхээр Алтайн нуруу бол алтан титэмтэй мэт харагддаг шүү дээ?


-Олон өнгөтэй, чансаатай бүтээл уралдаанд ирсэн байна лээ. Миний эссэ түрүүлнэ гэж бодсонгүй. Намайг хүндэлсэн юм болов уу. "Алтан титэмт Алтай" гэдэг өргөмжлөлийг товчилбоос "АТА" гэдэг үг болно.
-Энэ үг ямар утга учрыг агуулдаг хэрэг вэ?