Sunday, November 27, 2011

Монголчууд жолооны шалгалтаа монгол хэлээр өгнө

БНСУ-д сурч, ажиллаж амьдарч буй монгол иргэд жолооны шалгалт өгөхдөө монгол хэлээрээ өгч боломжтой болох гэж байна.
Тус улсад ажиллаж амьдардаг гадаадын иргэдэд зориулан жолооны дүрмийн шалгалтаа эх хэл дээрээ өгч болох журам өнгөрсөн 2000 онд гарчээ.  Англи болон хятад хэл дээр  өгч  болдог байсан  жолооны дүрмийн шалгалт нь Солонгос хэл сайн мэдэхгүй ч ажил , амины шаардлагаар машин жолоодох эрх авах гадаадынханд  зориулагдсан байна.
Одоогоор Вьетнам,Индонези, Тайланд хэл нэмэгдэж , Франц болон Герман хэл хасагдаад байна. Ирэх жилийн 9 сараас эхлэн Монгол болон Орос хэл нэмэгдэхээр болсон бөгөөд тус улсын жолооны  үнэмлэх нь дэлхийн 120 оронд хүчинтэй байдаг байна.
Мөн тус улсын жолооны  дамжааны төлбөрийн хэмжээ зарим улсынхаас , тухайлбал 4 сая 500 мянга  орчим байдаг Япон улсаас хамаагүй бага байдаг тул   Солонгос улсад ажиллаж амьдарч байх хугацаандаа  жолоочийн дамжаанд сурах гадаадынхны тоо ихэсчээ.
Мөн гадаадын иргэдэд ийм боломж нээж өгснөөр жолооны үнэмлэхгүйгээр  автомашин  жолоодож хууль зөрчигч гадаадынхны тоо эрс багассан байна.

Thursday, November 24, 2011

Ерөнхийлөгч эрдэмтдэд илгээлт явуулав


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 90 жил, Шинжлэх Ухааны Академи байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын шинжлэх ухааны салбарын нийт ажиллагсад, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтдэд илгээлт илгээжээ. Үүнийг бүрэн эхээр нь хүргэе. 


Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны зүтгэлтнүүд,

Хатагтай, ноёд оо,


Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 90 жил, Шинжлэх Ухааны Академи байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан эх орны маань хөгжил, дэвшлийн оюун ухаан, хурдасгуур болсон эрдэмтэн, судлаач, шинжлэх ухааны байгууллагын ажилтан, албан хаагч Та бүхэндээ баярын мэндчилгээ дэвшүүлж, амжилт бүтээл, аз хийморь, сайн сайхан бүхниийг хүсэн ерөөе.

Одоогоос 90 жилийн тэртээх энэ өдрүүдэд хэсэг сэхээтэн санаа зорилгоо нэгтгэж, улс орныхоо хоцрогдолыг арилгах, ард түмнээ соён гэгээрүүлэх, бүх нийтээр бичиг үсэг, боловсрол соёлтой болохын тулд шинжлэх ухааны зүйл бүрийн салбарыг үүсгэн хөгжүүлэх зорилго бүхий Судар бичгийн хүрээлэнг байгуулжээ. Ийнхүү Хубилай цэцэн хааны үеэс уламжлалтай монголын шинжлэх ухааны орчин цагийн түүх нь Судар бичгийн хүрээлэнгээр эхэлж, өнгөрсөн хугацаанд эх орныхоо газар зүй, уур амьсгал, амьтан ургамал, түүх шаштир, хэл, ёс заншлаас эхлээд эрдэс баялагийн нөөц, техник, технологийн судалгаа шинжилгээ хийдэг олон арван эрдэм шинжилгээний байгууллага, эрдмийн хамт олон, шинжлэх ухааны тогтолцоо бүрэлдэн бий болж, эх орныхоо хөгжил дэвшилд их хувь нэмэр оруулж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдмийн томоохон бүтээл туурвиж байгааг бахархан тэмдэглэхэд таатай байна.

1961 онд Шинжлэх Ухааны Академи байгуулагдсанаар орчин үеийн шинжлэх ухааны хөгжлийн нэгэн шинэ эрин эхэлж, тэр цагаас хойших хагас зуун жилд манай орны шинжлэх ухааны салбар бүхий л талаар өргөжин хөгжиж, үндэсний судалгаа шинжилгээний томоохон чадавхитай боллоо. ШУА-ийн эрдэмтэн судлаачид өөрийн орны түүх, соёл, эх хэлний судалгааг өргөн хүрээнд амжилттай явуулсан нь үндэсний тусгаар тогтнолыг батжуулах, нийгмийн сэтгэлгээний болон соёлын түвшинг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Манай эрдэмтэд эрдэс баялгийн шинэ ордууудыг нээх, хөдөө аж ахуй, анагаахын шинжлэх ухааны салбарт малын шинэ үүлдрүүд бий болгох, хүн малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон төрлийн эм бэлдмэл бий болгох, эх орны баялгийг оюун ухаан шингэсэн үнэтэй бараа, бүтээгдэхүүн болгон боловсруулах техник, технологийг бий болгох,  сансар судлал зэрэг ажлыг амжилттай хийж эдийн засгийн салбарт нэвтрүүлсэн байна.

Дэлхий дахинд шинжлэх ухааны шинэ ололтууд хурдацтай түгэн дэлгэрч буй энэ цаг дор улс үндэстнийхээ шинжлэх ухаан, нийгмийн хэрэгцээг хангахад чиглэсэн судалгаа шинжилгээний ажлыг санаачлан, олон улсын эрдэм шинжилгээний хамтарсан судалгааны орчилд идэвхтэй байр суурь эзэлж, судалгаа, шинжилгээний шилдэг арга ухаан, технологиос байнга суралцах, нэвтрүүлэх, нутагшуулах талаар нягт хамтран ажиллаж, шинжлэх ухааны салбарын ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлнэ гэдэгт Монгол Улсын Төрийн тэргүүн би бүрэн итгэлтэй байна.

Мөн үндэсний түүх, бичиг соёлын гайхамшгийг улам бүр нээн илрүүлж, дэлхий нийтэд таниулж байх нь эрдэмтэн мэргэд Та бүхний эрхэм үүрэг байх ёстой.

Монгол Улсад ардчилал, зах зээлийн харилцаа гүнзгийрэхийн хэрээр мэдээлэл, мэдлэгт тулгуурласан үндэсний эдийн засаг, инновацийн үр ашигтай тогтолцоог бий болгох шаардлага чухлаар тавигдах боллоо. Эрдэмтэд, судлаачдынхаа боловсруулсан эдийн засгийн үр ашигтай, өрсөлдөх чадвартай техник, технологийг хүлээн авч бойжуулах, инновацийн бизнесийг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, технологийн төслийг худалдан авч үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар төр, шинжлэх ухаан, бизнесийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатай байна. Гадаадын шинэ технологийг өөрийн оронд үр дүнтэй нутагшуулах тухайд ч идэвх санаачлагатай ажиллах хэрэгтэй байгааг онцлон дурдая. Энд байгаль орчныг хамгаалах асуудал байнга анхаарлын төвд байх учиртай.

Төр засгаас шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн бүтцийг оновчтой болгож, зарцуулах хөрөнгийн хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ч хэлье.

Энэхүү түүхэн ойгоор та бүхэн өнгөрсөн хугацааны ажил үйлсээ нухацтай дүгнэж, цаашид хийх ажлынхаа чиглэлийг чамбайруулан тодорхойлсон арга хэмжээнүүдийг авч байгааг сайшаан тэмдэглэхийн сацуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын чадавхийг сайжруулах, дэлхийн шилдэг техник, технологи, инновацийг үйл ажиллагаандаа үр өгөөжтэй нэвтрүүлэн ажиллахыг хүсье.

Монголын Улсын шинжлэх ухааны салбар үргэлжид өсөн дэвшиж, үр өгөөж нь үлэмж их байх болтугай.


 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Хэний ч өмчилж чадахгүй тусгаар тогтнол



Маргааш Монгол Улс анх­дугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах засаглал тогтоосон 87 жилийн ойн өдөр. Социализмын үед ийм ой байдаг эсэх талаар монгол­чууд огт төсөөлөлгүй байсан бөгөөд гадаад оронд сурал­ца­хаар очсон оюутнуудын дунд Тусгаар тогтнолын өдөр хэмээн тэмдэглэдэг уламжлал байлаа. Тухайн үед олонх оюутан энэ ойн тухай гадаад оронд очсоныхоо дараа сонссон байдаг. 1990 оноос хойш өмнө нь дэлгэгддэггүй байсан түүхийн олон хуудас нийтэд ил болж, хийж чадахгүй зүйлээ хийдэг болсоны нэг нь энэ өдрийг хэнээс ч айж ичихгүйгээр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон явдал. 2003 оноос арваннэгдүгээр сарын 26-ныг бүх нийтээр тэмдэг­лэх баярын өдөр болгон хуульчилсан юм. Гэсэн ч энэ өдөр үнэхээр тусгаар тогтнолын ойн өдөр мөн үү гэдэг асуудал сүүлийн жилүүдэд эрдэмтэн судлаачдын ярих сэдвийн нэг болоод байна. Энэ жил албан ёсоор төрийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр зэхэж буй Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойн өдөр буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг монгол­чуудын жинхэнэ Тусгаар тогт­но­лын өдөр гэж үзэн тэмдэглэх нь зүйтэй гэсэн санал жил ирэх тусам давамгайлж байна. Манжийн 200 жилийн дар­лалаас чөлөөлөгдсөн энэхүү ой, анхдугаар Үндсэн хуулиа баталсан ойн өдөр аль аль нь ач холбогдлын хувьд нэг нэгнээ бүдгэрүүлэх биш, харин ч тодотгон чимэх түүхэн ойн өдрүүд мөн.

Тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөө гэдэг бол нийт монгол зонд хамаарах, бүр цаашилбал өмчлөх эрхтэй ойлголтыг хэсэг бүлэг хүнд хамаатуулан хүмүүсийн тархинд шингээн үлдээх зорилтот бодлогыг шинэ МАН хуучнаар МАХН “туйлбартай” хэрэгжүүлж ир­­лээ. Үүний тод илрэл нь маргааш нээлтээ хийх МАН-ын төв байрыг Тусгаар тогтнолын ордон хэмээн нэрийдэж байгаа явдал юм.
Нийгмийн дэвшил, ололт, амжилт бүхнийг өөрсдийн гавъяа гэж ярьдаг ч бүрэн улсын тусгаар тогтнолыг өмчлөх эрхийг тэдэнд хэн олгочихсон юм бэ. Тусгаар тогтнолыг ингэж хэлмэгдүүлж болно гэж үү.

Энэ үгийг эд хөрөнгө шиг ингээд өмчлүүлмээргүй байна. Монгол хүн болгоны зүрх, сэтгэлд уятай нандин зүйлээ хэн хүний хүссэн зоргоор барилгын нэр болгомооргүй санагдана. Монголын тусгаар тогтнолын төлөө юм бол МАН-ыг дэмж гэсэн ч юм шиг. Эсвэл Монголын тусгаар МАН гэсэн утга уу. Тэр ордон чинь Монголынх бус МАН-ын өмч.

Улс дотор өөрсдийн улс байгуулах гээд байгаа бол Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэх бүрэн үндэстэй. Яагаад 100 мянга хүрэх үү, үгүй юу хүн Монгол Улсын бүрэн эрхийг өөрсдийн болгох гээд буйг ойлгохгүй байна.

Бүхнээс илүү нандин зүйлээ нэг намын байраар, тэр дундаа МАН-аар төсөөлж огтхон ч чадахгүй нь. Хэлмэгдүүлэлтийн эзэд нь энэ нам болохоос тусгаар тогтнолыг өмчлөгч нь биш.

Хуучин МАХН-ы өмчлөх шунал үүгээр дуусахгүй. Уг нь маш гүн гүнзгий утга агуулга бүхий Эрх чөлөөний талбай гэж одоогийн “Тэнгис” кино театрын зүүн талд байсан. Далан жил хойд хөршөөсөө шууд хамааралтай байсан монголчууд эрх чөлөөгөө дахин олж, өөрийн хэргээ дотооддоо шийдэхээр тэр л талбайд дүн өвлийн хүйтэнд цугларч байлаа. Зорилгоо ч биелүүлсэн. Тиймээс тэрхүү талбай Монголоо гэсэн хүн бүрийн сэтгэлд ямагт дулаахан, эрх чөлөөний үнэ цэнийг мэдрүүлэх шиг санагддаг. Гэтэл үүнийг МАН-ын гишүүдээс бүрд­сэн НИТХ-ын олонхи Тус­гаар тогтнолын талбай нэртэй болгосон. Тэр үед харин юу ч хэлээгүйдээ одоо харамсдаг олон хүнтэй дайралдаж явлаа. Яагаад гэвэл энэ эрхэм зүйлийг өдөр болгон сануулах талбай байх ёстой болохоор, МАН өмчлөөгүй, тийм эрх ч байхгүй гэж итгэсэн болохоор тэд дуугүй өнгөрсөн биз. Энэ талбайн ард хуучнаар Лениний музей буюу өнөөгийн нийслэлийн МАН бий. Тэр утгаараа энэ талбайг өөрсдийнхөө эзэмшил гэж ойлгодог болсон бололтой.

90 жилийн түүхэндээ нийг­мийн тархийг дандаа л иймэрхүү үзэл суртлаар угааж, өөрсдийн байр суурийг бэхжүүлэхийг оролдож ирсэн нь түүхэн үнэн. 90 жилийн түүхийнхээ эхний 70 жил нийгэмд дангаар ноёрхсон хуучин МАХН-тай Монголын түүхийн өнгөрсөн зууны бүхий l хар толбо хамаатай. Эдгээр хар толбоос хамгийн эмгэнэлтэй нь 1937 оны хэлмэгдүүлэлт. Цусан гол урсгасандаа тэд нэг удаа уучлалт гуйсан бил үү. Монголоо гэсэн үе үеийн сэхээтнүүдийг толгой дараалан хэлмэгдүүлж, цөлж, амьдаар нь булшилж, ард иргэдээ зовлонгийн туйлд хүр­гэж  байсныгаа харин тус­гаар тогт­нолын төлөө хийсэн гэж хэлэх нь.

Та нар бүхнийг өмчилж болох ч тусгаар тогтнолыг бол үгүй шүү. Энэ Монгол Улсынх. 

Tuesday, November 22, 2011

“Чин сэтгэлийг төрөлх нутаг руу” хандивын тоглолт болно

http://www.shuud.mn/?p=26556


Ховд аймгийн залуус Чин сэтгэлийг төрөлх нутаг руугаа хандивын тоглолт зохион байгуулахаар боллоо. Тоглолтоос олсон орлогыг ховд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулна.

Жил жилийн “БОЛОР ЦОМ”-ын сониноос

Нэгэн мянга есөн зуун наян долоон оны наад­мын нэг томоохон шуу­гиан нь Чимэдравдангийн Мяг­марсүрэн найрагч бай­сан тухай өмнөх бич­лэгийнхээ төгсгөлд өгүүл­сэн билээ. Үнэхээр шуу­гиа­ны эзэн нь "Сумын заан" байжээ. Утга зо­хиолын хүрээнийхэн, ерөөс уран зохиолд ойр байдаг бүхэн эл най­раг­чийг "Сумын заан" хэмээн нэр­лэдэг буюу. Мань хүн тэрхүү зартай шүлгээ наян долоон оны "Болор цом"-д уншжээ. Тэгээд л шуу­гиан дэгдээчихгүй юу. Хэрвээ Пунцагийн Ба­дарч "Тэмээ" хөтөлж ирээ­гүй, өмнөх жил нь "Адуу"-гаараа аман хүзүүдээгүй байсан бол тэр жилийн цомд Ч.Мягмарсүрэн най­рагч нэгийг дуулгахад ойр­хон байсан гэдэг шүү. Даанч олон түмэн Бадарч найраг­чийг баараггүй тү­рүүлнэ гэж итгэл хүлээл­гэчихсэн, шүүгчдийн ханд­лага ч ерөнхийдөө буурал найрагч дээр тогтоод бай­сан учир тэр жилийн цомд "Тэмээ" түрүүлсэн удаа­тай.

Үзэгч олон "Болор цом"-ын танхимаас га­рахдаа

"Хол явж барилдаагүй сумын заан

Жил жилийн “БОЛОР ЦОМ”-ын сониноос

1994 оны “Болор цом”-ын айргийн таван “морьд”. Зүүн гараас Г.Мөнхцэцэг, Б.Доржпалам, Ц.Хулан, Д.Ган-Очир, А.Эрдэнэ-Очир
Хамгийн дуулиантай наадмууд ерээд оны эхэн болон дунд үед өрнөж байж шүү. Д.Цоодол, Б.Лхаг­васүрэн хоёр зүүн жигүүрийг маг­найл­­чихсан, П.Бадарч, Ш.Дулмаа, Т.Очирхүү нар дагавар магнайд нь босоод, араас нь О.Дашбалбар, Б.Доржпалам, Ц.Чимэддорж, Ш.Гүр­­базар, Д.Төрбат тэргүүт наяад оныхон ирлэсэн тонгорог шиг л хяргаж байсан байгаа юм. За тэгээд А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуу­дорж, Ц.Хулан, Б.Ичинхорлоо, Г.Мөнх­цэцэг нарын үрээ морьд хөл чанга­тайхан, ахмадуудынхаа дэргэдүүр хазаар даран шуугичих гэж сандар­гаад. Тэгснээ Дорнодын Эрээн­цаваас Данзангийн Ням­сүрэн найрагч хаа нэг өдрийн од шиг ирээд л. Мөнхөөгийн Билэг­сайхан гэж Говь-Алтайн хөдөөх эр, яруу найрагч бол ийм л байх ёстой гэсэн шиг урт үстэй, дээлтэйгээ шүлэг уншин үзэгчдийн алгыг хорсгож, цөсийг нь хөөргөөд л. Жамьянгийн Болд-Эрдэнэ, Шагдарын Уянга тэргүүтэй ерээд оны эхэн үеийн найрагчид тайзнаа халамцуухан үзэгдээд л, үгүй ээ мөн халуухан байсан санж.

Monday, November 7, 2011

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Цэнд: “Болор цом” наадмыг Дархан хотод хийх санаачилгыг 2004 онд гаргасан

Жил болгоны “Болор  цом” наадам  яруу найрагт дуртай хүн болгоны хэн түрүүлэх бол гэсэн  хүсэлт, хүлээлтийг дагуулж байдаг. Шүлгээ ирүүлсэн 130 яруу найрагчаас сүүлчийн шатанд 30 хүн үлдэнэ. Тэдний нэр тодрох болоогүй, найрагчид ам чангатай байна. Гэсэн хэдий ч  наадмынх нь  өмнө зохиолч, яруу найрагчдын сэтгэгдлийг сонслоо.

Дээрхийн Гэгээнтэн Монголд ирлээ

Дээрхийн Гэгээн XIV Далай лам   өчигдөр орой  21:10 цагт Буянт-Ухаад газардлаа.

2011-оны 11-р сарын 07-ны өдөр Даваа гараг
21:30 цагт Дээрхийн Гэгээн XIV Далай багш Монголд морилон ирэв
2011-оны 11-р сарын 08-ны өдөр Мягмар гараг
08:00-09:30 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдэд морилно. /Очирдара, Гандан дуган, Дэдонповрон./ Ламын цогчид өргөнө, лам хуврагуудад сургаал айлдана.
09:40-11:30 цагт Их, дээд сургуулиудын оюутнуудад “Шинэ мянганы ёс зүй” сэдэвт лекц. /Бөхийн өргөө/
13:00-15:00 цагт Лам хувраг, сүсэгтэн олонд “Шүтэн барилдлагын магтаал”, “Мөрийн гурван эрхэм” номыг айлдана. /Нисэх дахь спорт ордон/
2011-оны 11-р сарын 09-ны өдөр Лхагва гараг
08:00-09:30 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдэд морилно.
09:40-11:30 цагт Их, дээд сургуулиудын оюутнуудад “Шинэ мянганы ёс зүй” сэдвээр лекц айлдана. /Соёлын төв өргөө/
13:00-15:00 цагт Лам хувраг, сүсэгтэн олонд “Шүтэн барилдлагын магтаал”, “Мөрийн гурван эрхэм” номыг айлдана. /Нисэх дахь спорт ордон/
2011-оны 11-р сарын 10-ны өдөр Пүрэв гараг
09:00-10:00 цагт Жанрайсиг бурханы авшигийн бэлтгэл /дагон/ /Нисэх дахь спорт ордон/
10:00-11:30 цагт Жанрайсиг бурханы авшиг, Цагаан дарь эхийн насны авшиг айлдана./Нисэх дахь спорт ордон/
2011-оны 11-р сарын 11-ны өдөр /Баасан гараг/
08:00 цагт Дээрхийн Гэгээн XIV Далай багш буцаж морилно.

Tuesday, November 1, 2011

О.Цагаанзам: Би Монголын иргэн болмоор байна

tsagaanzam

Халимагийн туульч О.Цагаанзамтай ярилцлаа.
-Та манай улсын иргэн болох хүсэлтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавьсан гэсэн. Чухам яагаад ийм шийдвэр гаргах болов?
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид "Би Монголын иргэн болмоор байна" гэж хэлсэн.