Thursday, January 27, 2011

КИРСАН ИЛЮМЖИНОВ ГЭЖ ХЭН БЭ? (Нэгдүгээр хэсэг)

http://t-naran.blogspot.com/-оос авлаа
- Дөрвөн цаг л унтахад хангалттай байдаг гэж Та нэгэнтээ ярьсан санагдана?
- Нэг албаа өгсөн ч гэсэн одоо унтах минь бүр багассан гээч. Яаж шатрын холбоо, Халимаг хоёрын ажлыг амжуулж байснаа би өөрөө ч гайхдаг юм. Шөнийн 03.00 цагт хажуулаад өглөө 06.00-д сэрдэг. Утсаа ерөөсөө салгадаггүй. Манайд шөнө байсан ч Америкт бол өдөр л байна шүү дээ. Хамт олноо эрхлүүлж байна даа. Өмнө нь Кирсан руу шөнийн 02-оос өглөөний 07-ийн хооронд залгаж болохгүй гэдгийг мэддэг байсан бол одоо хүссэн үедээ л ярьцгаадаг болсон.
- Ийм графиктай хүнтэй тааралдаж байв уу?
- Далай лам байж магадгүй юм. Өглөө 06.00-д босдог гэсэн. Жилд би дэлхийн 60 оронд очиж амждаг. Өнгөрсөн долоо хоногт л гэхэдВьетнам, Камбож, Индонез, Малайз, Филиппин, Өмнөд Солонгос,Хятадад очоод ирлээ. Одоо удахгүй Таиланд, Франц, Израил, Мальт, Тунис, Кипр, Туркээр явна. Дараа нь Магнитогорст шатрын клубын нээлтэд очих ёстой.

Tuesday, January 25, 2011

Танайд 100 хэм халуун байгаа юм уу?

Америкийн монголчуудын дунд нэгэн явган шог байх. Шинэдүү нутгаасаа ирсэн нэгэн нутаг руугаа утасдаад эндэхийн халууныг давж дасахад бэрхтэй байгаагаа дурдахад  цаанаас нь тэгээд хэдэн градус байгаа юм бэ?  гэхэд хариуд нь энд 100 хэм байна гэж л дээ. Гэтэл үл итгэн тийм халуун байхад хүн тэсдэг юм уу, хэтрүүлнэ, хэтрүүлнэ гэхэд ч арай ч дэндэж байна шүү гэхэд манай нөхөр халуун хэмжигчийн заалт л тийм байна гээд мэтгэлцсэн боловч найзаа итгүүлж ойлгуулж чадаагүй гэдэг. Энд асуусан, хариулсан хоёрыг буруутгах арга алга. Тэд харин дэлхий дахинаа халуун хүйтний хэмжүүрийн хоёр өөр аргачлал байдгийг салгаж ойлголцсонгүй л дээ.

Friday, January 21, 2011

Why чи такой?


Монголчууд өөрсдийгөө харийн хэл сурахдаа авьяастай, унтаад сэрэхдээ л нэг хэл сурчихсан байдаг юм шиг бичдэг. Энэ нь ч үнэний хувьтай. Бид хятадууд шиг нутгийн аялга оруулдаггүй, оросууд шиг дүрмийн алдаа гаргалгүй ярихыг хичээдэг.

Monday, January 17, 2011

Өнөөдөр Мартин Лютер Кингийн өдөр

               Өнөөдөр 2011 оны нэгдүгээр сарын  17. Даваа гариг. Амеркчуудын хувьд өнөөдөр албан ёсны амралтын өдөр. Бид бүгдээр амарч байна. Учир хэмээвээс жил бүрийн нэгдүгээр  сарын гурав  дахь долоо хоногийн даваа гаригийг  АНУ-д Мартин Лютер Кингийн өдөр болгон тэмдэглэж улс даяар амардаг. Тэр өдөр өнөөдөр тохиож байгаа нь энэ.
             

Friday, January 14, 2011

Гадаадад суугаа монголчууд ямар эрхтэй вэ?

Өнөөдөр монгол улсад ардчиллын үнэт зүйл баталгаажиж, монгол улсын нэр хүнд олон улсын хэмжээнд өсөж, гадаад харилцааны таатай, найрсаг орчин бүрдэхийн хэрээр

Арван Гурван Aлтай хаана байна вэ?

"Арван гурван Алтай Гучин гурван Хөхий" гэсэн хэллэгийг мэдэхгүй монгол хүн бараг үгүй биз.

Thursday, January 13, 2011

Хуурамба

Б.Ринчэн “Хуурамба”\Улаанбаатар хот 1990\
Цуглуулж эмхтгэсэн Г.Аким, Ц.Цэрэн, О.Хонгор

Та гэдгийн учир. Нэг өдөр Ринчэн гуай эхнэр Раднаатайгаа тар түр гэсэн бололтой байхыг Даржаа гуай ажиглажээ. Тэр үед Раднаа гуай сонинд орчуулагч хийж байв. Юу болсон юм бэ гэвэл арваад настай нэг хүүхэд ороод ирэхлээр Ринчэн гуай сурснаараа

Wednesday, January 12, 2011

Индианагийн Их сургуулийн Монгол нийгэмлэг 50 нас хүрлээ.

Индианагийн Их сургуулийн Монгол нийгэмлэг нь 1961 онд хувийн, ашгийн бус,  улс төрөөс ангид  төрийн бус байгууллага болж байгуулагдсан. Нийгэмлэгийн гол зорилго нь

Индианагийн Их сургуулийн зэрэглэл өслөө.

                      П.Увш (Индианагийн Их сургууль)
Сүүлийн хоёр жилд Индианагийн Их сургуулийн нэр хүнд эрс өсч байна. Kiplinger Personal Finance magazine сэтгүүлийн явуулсан судалгаагаар энэ сургууль сүүлийн хоёр  жилд ҮНЭЛЭМЖ өндөртэй төрийн 100 их, дээд  сургуулийн дотор 30-д багтсан байна. Энэ судалгаа нь 500 гаруй сургуулийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр тэдний элсэж байгаа оюутаны авсан оноо, багш, ажилтан, оюутаны харьцаа,сургалтын болон санхүүгийн төлбөр, тооцоо, төгсөлтийн тоон үзүүлэлт зэргийг харгалзан шалгаруулдаг юм байна.Одоо Индианагийн Их сургуулийн Муж улсаас нь нэг жилд  элссэн оюутаны сургалтын төлбөр 17,758 доллар, гаднын муж улсаас элсэн суралцаж байгаа оюутаны сургалтын төлбөр 36,419 доллар, бакалаврын шатны суралцагчдын тоо 32,490 
байгаа юм.
Индианагийн Их сургуулийн хөгжлийн он дарааллын бичиг
1816-  Индиана муж улсын анхны үндсэн хуулиар  хот тосгодын зэрэглэлтэй сургуулиудыг нэгтгэж,

Tuesday, January 11, 2011

Cultural shock буюу соёлын балмагдал

                                                Эх орноосоо алсад зочлох,  аялах, удаан хугацаагаар оршин суухад хүн бүрийн учрах, мэдрэх нэгэн бэрхшээл бол олон хэлнээ Cultural shock  хэмээн орчуулгагүйгээр ярьж, бичиж хэвшсэн үзэгдэл байдаг. Эх орноосоо алсад олон жил болсон хүн нутагтаа эргэж ирээд бас л энэ саадыг даван туулах болдог.
Ийм болохоор

Monday, January 10, 2011

Гадаад хэлээр ярих нь харилцааны соёл мөн.


                                     Англи хэлний талархах ёсон
Америкад сэтгэл ханамжтай байгаагаа, харилцаа үр дүнтэй болсонд талархах хэрэг гарвал  ердөө л Thank you гэхэд болно. Яаруу, давчуу болон албан бус үед амны үзүүрээр Many thanks гэхэд болоод явчихна. Xарин
  
  Индианагийн Их сургуулийн домогт  ерөнхийлэгч
 Хэрман Б. Уэльсийн  удирдах ажлын  онцлог,
                               түүнээс суралцахуй
            Профессор П. Увш (Индианагийн Их сургууль)


Индианагийн Их сургууль оршин тогтнож ирсэн 220 гаруй жилийн хугацаанд 18 ерөнхийлэгчийн нүүр үзснийг бид өмнөх  өгүүлэлдээ дурдсан билээ. Одоо Индианагийн Их сургууль төдийгүй, энэ муж улсын боловсрол хүмүүнлэгийн салбарт домог болон алдаршиж, нэрээ мөнхөлсөн нэрт удирдах ажилтан, шилдэг хүн судлаач Хэрман Б.Уэльсийн талаар тогтож ярья.

Saturday, January 8, 2011

Гадаад хэлээр ярих нь харилцааны соёл мөн.

Англи хэлний хүсэх,хандах харилцаа
Англи хэлэнд хүсэх, хандах харилцааг илэрхийлэх гол   хэрэглэгдэхүүн бол  please болон  thanh you  гэх  хоёр  “шидэт” үг. Энэ хоёр үг гэр орон, төрөл төрөгсөд, дарга цэрэг, үйлчилгээний газар гээд хаа сайгүй хэрэглэгдэнэ. Манай монголчуудыг хараад байхад please  гэх үгнээс цэрвээд байгаа харагддаг. Энэ нь америкчууд биднийг бүдүүлэг, соёл багатай гэх сэтгэгдэлтэй болгодог ч байж магад. Хоёр соёл, хоёр хэл бие биедээ шилжин харилцааны хэрэгслэлийн үүрэг гүйцэтгэхдээ санааг илэрхийлэх арга хэрэгслэлээсээ хамааран бодит байдалд сөрөг гэх сэтгэгдэлийг ч үлдээж болдог.
Америкад хэн нэгэнд хандан хүсэх, гуйх хэрэг гарвал мэдээж хамгийн эхлээд

Wednesday, January 5, 2011

Америкийн их, дээд сургуулийн бүтэц, ангилал


Америкийн боловсролын тогтолцоонд дээд боловсрол голлох үүрэгтэй. Дээд боловсролын тогтолцоог судлах явцад тэдний бүтэц, ангилал судлаачдын анхаарлыг зүй ёсоор татдаг. Америкийн боловсрол төвлөрсөн удирдлагагүй, удирдлагын эрх мэдэл орон нутгийн засаг захиргаанд төвлөрдөг болон эрх мэдлийн хуваарьлалт, эзэмшил, хөрөнгийн эх үүсвэрээс хамааран  тэдний тоо, хэмжээ олон янз зэргээс болоод тэднийг бүтэцжүүлэх, ангилахад судалгаа, удирдлагын бэрхшээл гарч байдаг.  Америкийн дээд боловсролын  хүрээнд цөөнгүй ангилал, зэрэглэл байгаа нь  дээд боловсролыг  улам өргөн , уян хатан, олон хувилбартай болгож, дээд боловсролын төвлөрсөн биш удирдлага, зохион байгуулалтад нөлөөлж байдаг.Бид энэ өгүүлэлд америкийн дээд боловсролын байгууллагын бүтэц, ангилалыг