Thursday, March 31, 2011

Инээд бэлэглэе

Маргааш инээдмийн өдөр. Та нарт чимх инээд энд, тэндээс хамж цуглуулан хүргэж байна. Инээвэл залууждаг гэдэг дээ.
Нэгэн эр эхнэрийнхээ утсыг үзэж байснаа гэнэт эхнэр лүүгээ уурлан “Чи яахаараа эр нөхрөө утсан дээрээ "Муу НусБанди" гэж хадгалдгийн?

Хөөмийн эргэн тойронд...

         ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Москва хотноо улсынхаа соёл урлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Тувагийн хөөмийч Конгар Ондар “Хятад, монголчууд хөөмийг өөрсдийнх хэмээн өмчлөх гэх юм. Уг нь хөөмий бол манай урлаг.
Оюуны өмчийн эрх нь ч манайд байдаг” хэмээн гомдолложээ.

Хүний тархины зарим нууц


Хүний тархинд нанотехнологи байрлуулна
Хүний уураг тархи хөгшрөлтөөс үүдэж гавлын яснаас доош улам агшдаг байна. Үүнээс үүдэж мартамхай болох, өвчин эмгэг тусах, биеийн эсэргүүцэл сулрах зэрэг олон талын эрсдэлүүд үүсэн бий болдог аж. Ихэвчлэн зүүн тархинд уг доголдол үүсдэг байна. Төв мэдрэлийн системийн ажиллагаа асуудалд орох шалтгаан ч үүнээс үүдэлтэй.

Тархины төв судлаас хэдэн тийш салаалсан хялгасан судлуудад хүний сэрлийн цэг байдаг гэнэ. Учир нь биеийн аль нэг хэсэгт мэдрэгдсэн зүйл уг "Алзимерс"-т дохио болж ирдэг. Мэдээллийг төв мэдрэл рүү дамжуулдаг байна. Энэ үйлдэл маш богино хугацаанд үргэлжилнэ.

АНУ-ын Төрийн Департаментыг Монгол соёлоор “довтлов”.


      Монголчууд хариар тархан сууж, ажил хөдөлмөр эрхлэн, амь зуулгаа залгуулж явахдаа эх орноо гэх сэтгэлээ гээхгүйгээр, харин ч илүүтэй нандигнан хайрлаж, эх орноо зориг бардам төлөөлөх, таниулах,  монгол соёл, зан үйл, уламжлал шинэчлэлийг гадаадынхны хүртээл болгох талаар ирмүүн, эрч хүчтэй ажилладаг олон залуучууд байдаг. Тэдний нэг нь Америкийн Вашингтон D.C. хотод үйл ажиллагаагаа явуулдаг Монгол соёлын төв билээ. Доктор М.Саруул-Эрдэнэ тэргүүнтэй тус төв монгол ахуй, соёл, хөгжил, өөрчлөлтийг америкийн нийтэд таниулах, хоёр соёлын ялгаа заагийг ойртуулах чиглэлээр олон сайхан ажлыг тасралтгүй, үр дүнтэй явуулж байдагт бид талархаж явдаг билээ. 
Жил бүр монгол судлалын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, эрдэмтэд, мэргэжлийн хүмүүсээр цуврал лекц уншуулах, монгол хүүхдийн зуны хэл соёлд суралцах зуслан ажиллуулах гээд олон ажлын анхдагч, санаачлагч нь Монгол соёлын төвийнхэн билээ.

Бид энэ удаад тэдний зохион байгуулсан бас нэг сонирхолтой ажлыг та нарт толилуулж байна.

Таны ч санал чухал

Гадаада суугаа монголчуудыг монголын хөгжил, цэцэглэлтэд оролцуулах боложийг нэмэгдүүлэх зорилгоор монгол улсын  Засгийн газраас "Зөгийн үүр" хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Тэр төслийн хүрээнд Америкад суугаа монголчуудын талаарх бичил судалгаа авч байгаа юм байна. Нэгэнт санаачлагчид ийм ажил хийж байхад бид ч саналаа нэмэрлэх хэрэгтэй байх. Ийм болохоор Та ч гэсэн http://bit.ly/hxbBrY  линкээр орж саналаа өгөөрэй

Sunday, March 27, 2011

Америкийн нэгдсэн улсын боловсролын тогтолцоо


Энэ дугаараас эхлэн бид америкийн  боловсролын тогтолцоо, бүтэцийн талаар цувралаар уншигчиддаа хүргэхээр шийдэж байна. Эх материал маань гар бичмэлээр байгаа бөгөөд  блогий минь эрхэм уншигч Та нийтлэж байгаа материалын талаар мэргэжлийн болон ажил хэргийн зөвлөгөө өгч цаашид хэвлэн нийтийн хүртээл болгох хэрэгт туслана гэдэгт найдаж байна.
Боловсрол гэдгийг мэдлэг, чадвар, дадал эзэмших замаар  нийгмийн ач холбогдол бүхий хүн төрлөхтөний туршлага эзэмшиж байгаа  орчил гэхээс гадна түүнийг хүн төрлөхтөн, нийгэм, улсын эрх ашгийн төлөөнөө  тухайн улсын үндсэн хуулинд заасан хэмжээ заагт  хүрэх (хүрсэн) сургалт, хүмүүжлийн зорилго, чиглэл бүхий үйл явц гэж ойлгож болно. 

Thursday, March 24, 2011

Эрчүүд, муур хоёр юугаараа ижилхэн вэ?

  Эрчүүд, муур хоёр  дуудахад ирдэггүй, хөөхөд явдаггүй,

Thursday, March 10, 2011

Сүвээдэй төрсөн нь


          Сарьдаг уулсын үзүүр шувтрах ой хөвчийн хязгаарт 1175 оны хөх морин жилийн өвөл цас багатай ч, чөтгөр ч тогтомгүй ер бусын их хүйтэн болов. Ан араатан, жигүүртэн бүгдээр их хүйтнээс дайжин хаашаа ч юм хулжин одоцгоож, өнчин сондгой ургасан ганц нэгэн модод салхи өчүүхэн төдий хөдлөхөд тас нясхийн хугарч байхад харин энэ хохь хүйтэнд хөвчийн аглаг гүнд, тэр их ой хөвчийн амь халууныг нь хадгалах мэт тэсч хоцорсон ганц өтөг гэр байх нь Урианханы харлаг дархан Жарчуйдайнх юм.



Tuesday, March 8, 2011

Америкийн нийслэл Вашингтон ДС хотноо "Иргэний танхим" байгуулагдлаа

February 27, Arlington, VA

2 сарын 27-ны  Ням гаригт Виржиниа мужийн Арлингтон хотын "Сакура" төвийн байранд Монгол Соёлын Төвөөс зохион байгуулсан ээлжит ярилцлагад МУ-ын Ерөнхийлөгчийн олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх  А.Ганбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны дарга С.Эрдэнэболд, Хүний Нөөцийн Академийн захирал, докторант Б.Энхболд нар оролцлоо.


Энэхүү ярилцлагад Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлт болон хийж эхлүүлж буй ажлын талаар нилээд дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, энэхүү өндөр албан тушаалд сонгогдохдоо 5 үндсэн зорилт дэвшүүлэн тавьсан аж.