Wednesday, August 24, 2011

Ларри Кинг: Жүжигчдээс илүү улстөрчид сайн жүжиглэдэг


Ярилцлагын хаан хэмээх алдарт Ларри Кингийн “Чикаго Трибун” сонинд өгсөн ярилцлагыг та бүхэнд сийрүүлэн хүргэж байна. Ларри Кинг олон жил хөтөлсөн CNN телевизийн “Ярилцлагын цаг” ток шоугаа орхин энгийн амьдралын мөр хөөсөн билээ. 
Нэг ёсондоо зодгоо тайлсан гэж хэлж болно. 25 жил 50000 гаруй алдартай ярилцлага хийсэн Ларри Кинг энэ удаа “Чикаго Трибун”-ы сурвалжлагч Жек Клинсманы урд ярилцлага өгөхөөр суужээ.


Жек Клинсман түүнтэй хамт байсан хормуудынхаа тухай өгүүлэхдээ “Тэр бол гайхалтай ярилцагч, түүний дэргэд байхад ямар ч хүн хамаг бүхний тухай мэдэх бүхнээ илэн далангүй урсган ярих болно. Тэр миний хүсэлтийг хүлээн авч Нилманы цамхаг дахь оффисын өрөөнд минь зочилсон юм.
Тогтсон цагаас жаахан хоцорсон нь миний гайхлыг төрүүллээ. Тэр бол цаг барих талаар гайхалтай дэглэмтэй хүн хэмээн би түүний талаар бодож байсан учраас л тэр.
Харин Ларри Кинг инээмсэглэн орж ирээд хоцорч ирснийг минь хүлцэнэ үү, гэхдээ би таны зочин шүү дээ” хэмээн хэлэхэд бүх учрыг ойлгосон юм.


98200 хүүхэд сургуульд элсэнэ

МУ-ын Ерөнхий боловсролын системийг 12 жилд шилжүүлээд гурван жил болж байна. Тиймээс зургаан настангуудыг нэгдүгээр ангид элсүүлдэг болсон. Энэ 2011-2012 оны хичээлийн жилд Улсын хэмжээнд 98200 гаруй зургаан настай хүүхэд сургуульд элсэх аж. Анхны жил буу 2008-2009 онд 40,300 гаруй зургаан настан сургуульд элсэж байжээ.

Г. Туяа

Monday, August 22, 2011

Эцгийн сэтгэл

Гэнэт гадаа бөөн дуу шуу болоод явчихав. Хэн нэгэн согтуу агсам тавьж байгаа бололтой хаалга нүдэж хашгирч эхэллээ. Энэ дуунаар тайван амгалан хууч хөөрч суусан хүмүүс яриагаа тасалж яаран гарцгаав. Хүмүүсийн ярих нь, хажуу айлын энэ эр байнга архи ууж ийм үйлдэл гаргадаг бололтой. Одоо бүр хэтрээд ойр хавийнхаа хүн бүл муутай хүүхэд хөгшдийг айлгаж эхэлж байгаа гэнэ.

Р.Нямдорж: Улсын начин болоход 250 саяыг төлж гэнэ. Олны энэ яриа ортой

nyamdorjМонголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржтой ярилцлаа.

ДОПИНГ ХОЁР БӨХӨӨС ИЛЭРСЭН ГЭЖ ЗАРЛАХ БАЙНА.
-Улсын баяр наадамд шөвгөрсөн 32 бөхийн наймаас нь допинг илэрсэн гэдэг мэдээлэл цацагдаж байгаа. Хэн, хэн допинг хэрэглэсэн гэдгийг та албан ёсоор зарлаж хэлэхгүй юү?
-Энэ жил улсын баяр наадамд 1024 бөх барилдсан. Хуулиараа тавын даваанаас дээших 32 бөхөөс шинжилгээ авахад үүнээс хоёр хүнд тамирчин хэрэглэхэд хориглосон допингийн төрлийн зүйл илэрсэн. Энэ жил анх удаа хэдэн хүнээс илэрсэн гэдгийг эрт зарлаж байна. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр най ман хүнээс допинг гарсан гэх мэтээр ташаа мэдээлж байна. Тиймээс бид хоёр хүнээс илэрсэн гэдгээ албан ёсоор зарлая гэж шийдсэн.

Боловсролын салбарын нөлөө

suragchУламжлалт хичээлийн жил эхлэх хугацаа дөхөж сургууль соёлын талаар санаа тавьцгааж байна. Эцэг эхчүүд хичээлийн ном дэвтэр, оюутнууд дотуур байр гээд шугам шугамаараа хөөцөлдөх ажлууд аль эрт эхэлсэн. Харин төрөөс боловсролын талаар баримтлах багц бодлого ид унтаж байна.

Айл өрх төдийгүй нийгэм бүхэлдээ энэ салбарын үйл ажиллагаанд тохируулж ажил амьдралаа зохицуулах боллоо.

Wednesday, August 17, 2011

П.Бадарч "Эхийн Сэтгэл"

http://www.medee.mn/main.php?eid=2915

Зүрхэнд хэрэгтэй 9 хүнс

Зүрхний өвчин сүүлийн жилүүдэд улам залуужсаар байгаа. Бидний идэж буй хоол хүнс, амьдралын хэв маяг, нийгмийн стресс зэргээс үүдэн зүрхний өвчлөл нэмэгдэж буйг эмч нар ярьдаг. Тэгвэл бид хамгийн наад зах нь идэж буй хоол хүнсээ тохируулж идэх ёстой гэнэ. Тиймээс зүрхэнд хэрэгтэй есөн хүнсийг танилцуулахаар бэлтгэлээ.

Олив буюу чидун жимсний тос


Оливийн тос нь насанд хүрсэн хүний цусан дахь илүүдэл холестринийг бууруулж, зүрх судасны архаг өвчний идэвхжилтийг сааруулдаг байна. Холестрин ихтэй удаан явах нь зүрхний архаг өвчинд өртөн нас барах эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг олон орны эрдэмтэд тогтоожээ. Иймд зүрх судасны өвчтэй хүмүүст болон эрүүл зөв хооллох дэглэм сахихыг хүссэн хүмүүсийн хоолны цэсэнд оливийн тос зүй ёсоор орж байгаа гэнэ. Хоол хүнсэндээ цөцгийн тосны оронд оливийн тосыг хэрэглэж заншихыг эрдэмтэд зөвлөдөг байна.

Өөх шатаах шидтэй сонгины шөл

                                                                                                          
            
АНУ-ын Миннесота мужын Мэйогийн эмнэлгийг учир мэдэх хүмүүс дэлхийн анагаах урлан хэмээдэг. Гэвч энэ урланд зөвхөн саятан, тэрбумтнууд л очиж дийлэхээс энгийн хүмүүс мөрөөдөөд ч нэмэргүй. Хэдийгээр очиж чадахгүй ч ам дамжсан яриагаар бол тэрхүү гайхамшигт урланд бэлтгэдэг хоол хүнсний талаар мэдээлэл олддог юм. Баячуудын жин хасах зорилгоор хэрэглэдэг хоолны жорыг энэ удаа танилцуулъя. Турахыг хүссэн бүсгүйчүүд минь туршаад үзээрэй.

Амь авраарай

  
Шөнө дунд цагдаагийн газрын утас дуугарчээ. Утсаа автал: -Амь авраарай, туслаарай. Цагдаа: -Одоохон гарлаа хаана юу болоод байнаа? -Өрөөнд муур ороод ирлээ. -Иймхэн юманд бид очдоггүй юм аа. Том хэрэг дээр л очдог. -Энэ чинь аймар том муур байна шүү дээ. Цагдаа: -Ингэхэд хэн гэдэг хүн яриад байна аа. -Хүн биш ээ ярьдаг тоть байна гэжээ.

-Одооны хүүхдүүд ч үнэхээр хачин хувцасладаг болжээ. Та тэр охиныг хардаа. -Тэр охин биш ээ манай хүү байгаа юм. -Өө уучлаарай таныг аав нь гэж мэдсэнгүй. -Үгүй ээ би ээж нь байна.

Олон өнгөтэй шоргоолж

  
Хүмүүсийн мэддэг шоргоолж хар өнгөтэй байдаг. Тэгвэл олон өнгөтэй, бүүр өнгө нь хувирдаг шоргоолжнууд байдаг гэнэ. Английн эрдэмтэн доктор Мухаммед Папуа тэдний зургийг авчээ. Үүний нууц нь хоол хүнстэй холбоотой гэнэ. Доктор Папуагийн эхнэр нь шоргоолж сүү уугаад цагаан өнгөтэй болж байхыг хараад нөхөртөө хэлсэн байна. Итгэж ядсан Папуа улаан, ногоон, шар өнгөтэй цэлцэгнүүр чихрийг гадаа цэцэрлэгт байгаа шоргоолжнуудад өгч үзжээ. Гэтэл чихэр идсний дараа тэдний ходоодноос эхэлж өнгө нь хувирсан байна. Доктор Папуа хэлэхдээ "Зарим нэг шоргоолжны хэвлийн хөндийн өнгө нь идсэн зүйлсээсээ шалтгаалж өнгө нь хувирах чадвартай байдаг. Шоргоолжнууд чихэр идэх дуртай. Тэд дуртай зүйлсээ идээд өнгө нь хувирч байгаа зургийг авах тэр агшин хэцүү ч гэлээ би маш их аз жаргалтай байж чаддаг" гэжээ.

Hot dog буюу халуун нохойд юу зохихгүй вэ


       
Завсар нь зайдас хавчуулж кетчуп, гичээр амталсан талх дэлхийн хамгийн алдартай түргэн хоолны нэг юм.
Гэхдээ зайдас хавчуулсан талхыг яагаад “халуун нохой” хэмээн нэрлэсэн юм бол. Хүмүүс хоёр ч хувилбарын тухай ярьдаг юм. Эхнийх нь Франкфуртын нэгэн махны худалдаачин эрийн өгсөн нэр гэдэг бол хоёр дахь хувилбар нь Йелийн их сургуулийн гадна зайдас зардаг худалдаачны бүхээгтэй тэрэгнээс гудамжны тэнэмэл ноход салдаггүйг анзаарсан оюутнууд “Нохойн тэрэг” хэмээн нэрлэх болсноос үүдэлтэй гэнэ.
“Халуун нохой”-г 1860-аад онд герман цагаачид Америкт дэлгэрүүлсэн. Шинэ маягийн хоолны амт тэр дорхноо л нутгийн хүмүүст таалагджээ. Хэдхэн жилийн дараа буюу 1893 онд Чикагод болсон дэлхийн үзэсгэлэн яармагт америкчууд “халуун зайдас”-аар гайхуулж байсан юм.

Tuesday, August 16, 2011

Г.Золжаргал:Учиргүй уйлж эсвэл инээдэг невроз өвчин 10 жилийн дараа Улаанбаатарчуудад илэрнэ гэж боддог

Өнөөдөр Монголд телевизээс олон юмгүй болсныг хэн хүнгүй л хэлж байна. Энэ олон замбараагүй мэдээллийн хэрэгслүүд хэдэн тийшээ харж давхиж давхиж хүч нь тамирдаж эсвэл хэн нэгний идэш болсон үедээ зогсох байх гэж сэтгүүлч Г.Золжаргал ярилаа. Хүний эрх, эрх чөлөөний тухай наад захын ойлголтгүй сэтгүүлчдийг тэрбээр хүй нэгдлийнхээ үеэс салаагүй чөмөгний ясны оронд микрофон барьсан сармагчинтай зүйрлэж байна.Аливаа зүйл хэмжээ хязгаартай байдаг. Харин хэмжээ хязгааргүй мэдээллийн террор хүний ухаан санааг самууруулж эцэстээ нөхөж баршгүй сэтгэхүйн гамшиг болохыг амьдралынхаа ихэнхийг телввизтэй холбож яваа эрхэм сэтгүүлч сануулсныг хүргэе.

Wednesday, August 10, 2011

“Амьдралын утга учир” – Богино хэмжээний кино

 Саяхан манай цахим хаягаар "Амьдралын утга учир" хэмээх богино хэмжээний видео бvтээл ирснийг таны мэлмийд хvргэж байгаадаа баяртай байна. Миний хувьд, "бид бvхний мэдэх мєртлєє анзаардаггvй тэр зvйлсийг энгийн ойлгомжтойгоор илэрхийлсэн маш сайхан бvтээл болжээ" гэж дvгнэж байна. Сонирхуулахад, уг бvтээл нь киноны гол дvрд гарч буй залуусын анхны бvтээл нь юм байна. Ингээд Монголын гэгээлэг ирээдvйн тєлєєлєл болсон хэсэг залуусын хийсэн богино хэмжээний сонирхогчын бvтээлийг хvлээн авч vзэцгээнэ vv.
http://www.caak.mn/modules.php?name=News&file=article&sid=8247807

Tuesday, August 9, 2011

Ургамлын үндэс нүүрстөрөгчийг хоёр дахин их шингээдэг

       
 
Манчестрын их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Мод болон ургамал ногоо нүүрстөрөгчийг сорж, хүчилтөрөгч болгон ялгаруулдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл газрын гадаргаас доош нэг метрийн гүн дэх ургамлын үндэс агаар дахь нүүрстөрөгчийг газар дээр ил байгаа хэсгээсээ хоёр дахин их хэмжээгээр сорж авдаг ажээ. Энэ нь ургамлыг ган гачигт тэсвэртэй болоход нь тусалдаг талаар судлаачид мэдээлсэн байна.

Харин ургамлын үндэс газрын гүн рүү салаалж, өргөн талбайг хамрах тумаа хөрсний бүтцийг сайжруулахын зэрэгцээ нүүрстөрөгчийн хэмжээг тэнцвэржүүлэн зохицуулж байдаг аж. Өөрөөр хэлбэл, газрын гүн дэх ургамлын үндсүүд нь нүүрстөрөгчийг агуулан хадгалах гол “түлхүүр” болдог байна. Тиймээс удаан хугацаанд ургасан ургамлыг аль болох хөндөхгүй байхыг эрдэмтэд сануулав.

Амьдралын минь ихэнх цаг аян замд өнгөрсөн бололтой


Бааст гуай бол манай сонины хамгийн идэвхитэй бичигч. Бид олон жил олон арван өгүүллэг, дурсамж, захидал ярилцлагыг нь хэвлүүлсэн. Манай сониныхны хайртай зохиолчдын нэг. Ороод ирэхээр нь манайхан шуугилдан баярлаж шаваад авдаг.
Хамгийн сонсож ханамгүй сонирхолтой хөгжилтэй яриатай ч хүн. Өдгөө Б.Бааст гуай 90 настай. 90 насныхаа ойг хэзээ тэмдэглэх вэ гэхлээр тодорхой юм хэлэхгүй “Би сайн мэдэхгүй байнаа юу ч болтугай миний хүүхдүүдээс асуу” гэх. Ингээд түүнтэй уулзаж ярилцсанаа уншигчдаа хүргэе.

Monday, August 8, 2011

Хүний биологийн цаг


Эрдэмтдийн хамгийн сүүлийн үеийн судалгааны дүнд үндэслэн хүний биологийн цагт зарим сонирхолтой зүйлсийг нэмжээ. Хэн, хэдэн цагт юу амжуулвал зохистойг танд сонирхуулъя.

Thursday, August 4, 2011

Аяа! Анд минь чи… (Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах)

Наран саран ээжлэн ээлжлэн
Нэг л мэдэхэд насыг нэмнэ
Нүгэл буяныг дэнслэн дэнслэн
Нэг л мэдэхэд жилийг тойрлоо
Намар намраар алслан холдох
Гэгээн багын өдрөө дурсана
Наслах тусмаа сэтгэл зөөлөрч
Бусдын гэмийг уучлах боллоо
Аяа! Анд минь чи хаалгыг минь тогшооч
 



Ер бусын баяр наадам

Этгээд, хачин баяр наадам дэлхийн өнцөг булан бүрт болж байдаг. Тэдгээрээс "Форбс" сэтгүүл "Хүссэн хэн ч оролцох боломжтой" гэсэн есийг нь сонгожээ.
Уйлж буй нялхсын баяр Япон, 4.26Тасалбарын үнэ 100 $

Wednesday, August 3, 2011

Орхан Памук "Цас" романы хэсгээс орчуулсан Б.Баясгалан


Алуурчин хохирогч хоёрын дунд өрнөсөн
эхний бөгөөд эцсийн яриа


“Шинэ амьдрал” нарийн боовны газарт, Ка, Ипек хоёрын нүдэнд дээр, тэнд байсан багавтар биетэй залуугаар толгой цээжиндээ буудуулж нас барсан Боловсролын Их Сургуулийн захирал биедээ нууц дуу хураагч зүүж явсан байжээ. Тагнуулын Ерөнхий Газар буюу MIT-гийн Карс дахь салбарын чамбай нь аргагүй туршуулууд гадаадаас орж ирсэн Грундиг нэрт тэр багажийг түүний цээжинд цавуутай туузаар тун найдвартай бэхэлж өгсөн юмсанж. Боловсролын Их Сургуулийн захирал тэрбээр алчууртай охидыг хичээлийн танхимд оруулахыг хориглосноосоо хойш тоо томшгүй их сүрдүүлэг, заналхийлэлд өртөх болжээ. Энэ үеэр шашны тулгуур үзэлтнүүдийн үйл ажиллагааг тагнаж байсан Иргэний хамгаалахын туршуулууд дээрх заналхийллүүдийг тун ноцтой хэмээн баталсанаар Карсын салбар албаныхан нь халдлагад өртөж болзошгүй хүмүүсийг хамгаалалтандаа авах шийдвэр гаргасан аж. Гэвч мань захирал хаа явсан газраа баавгай шиг лазагнасан эр ардаа дагуулж явахыг хүсээгүй юм. Хэдийгээр тэр өөрийгөө шашны бус улс төрийн бүлгэмд хамааруулдаг ч шашин шүтдэг бусад хүмүүсийн

Monday, August 1, 2011

Яруу найраг, спорт хоёроос бусдад хөгшин залуугийн ялгаа харагддаггүй

2011-07-30 13:46:29 - Нийслэл
old-newАль болохоор залуучуудыг дэмж, ахмадыг хүндэлж сур гэсэн хэллэг уламжлалаасаа яаж салах вэ. Төр засаг, хувь хүн ялгаагүй аливаад ийм чиг хандлага бариад сурчихсан. Энэ нь социализмын үеэс бий болсон таримал үзэл биш ерөөсөө манай дорно дахины ёс заншил байгаа юм.
Ази зүгийнхэн л нэгнийгээ ахаа, эгчээ, аниа жаажаа гэцгээдэг болохоос өрнийнхөнд та гэсэн үг ч байдаггүй. Хүнийг хүүхэд, дараа нь насанд хүрсэн том хүн гэж хоёр л хуваадаг. Нэгэнт насанд
хүрсэн, бие гүйцсэн бол түүний 18-тай, 78-тай эсэх нь ямар ч хамаагүй. Ноён (хатагтай) гэсэн ганцхан багцанд насан турш ажиллаж амьдарцгаадаг. Хүнийг ингэж насаар нь ялгаварлахгүй орчин бий болгохоор тухайн үндэстэн даяараа ирээдүйдээ итгэлтэй болж, хөдөлмөрийн бүтээмж сайжирч, урт насалцгаах юм. Хүмүүсээ тэтгэвэрт нь удааж гаргадаг орон болгон өндөр хөгжилтэй байдаг нь тохиолдлынх биш.