Friday, January 27, 2012

Saturday, January 21, 2012

Эрдэмтэд мутант вирусын судалгааг зогсоожээ


Илүү аюултай шувууны вирусыг зохион бүтээсэн эрдэмтэд судалгаагаа түр зогсоогоод байна. Тэд уг вирусыг террорист, алан хядагчдын гарт орохоос эмээн ийнхүү судалгааны ажлаа зогсоогоод байгаа гэнэ.

Өнгөрсөн сард АНУ-ын албан хаагчид эрдэмтэдээс уг вирусын талаар тоймлосон мэдээлэл бүхий танилцуулга гаргаж өгөхийг хүссэн боловч Засгийн газар алан хядагчдийн гарт орохоос эмээн хориглоод байгаа аж. 

Wednesday, January 18, 2012

Монгол судлалыг төрөөс онцгой анхаарч дэмжихээр боллоо

|
Сүүлийн жилүүдэд дэлхийн Монгол судлал мэдэгдэхүйц саарч, анхаарал сонирхол буурахын хэрээр судлаачдын тоо ч цөөрч, монголч эрдэмтдийн залуу халаа тасрахад хүрээд байна. Даяаршиж буй өнөөгийн ертөнцөд монголын түүх, үндэсний соёлын баялаг өв сангаа системтэй судлах, нээн илрүүлэх, баталгаажуулах, судалгааны эргэлтэд оруулах, энэ ажилд гадаад орны шилдэг эрдэмтдийг татан оролцуулах, тэдэнтэй нягт хамтран ажиллах шаардлагатай байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд Улаанбаатар хотноо чуулсан Олон улсын монголч эрдэмтдийн X их хурал дээр

Monday, January 16, 2012

Хөдөлмөр эрхлэлтийг яаж дэмжих вэ
АН-ын “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдвээр эрдэмтэн судлаачдын дунд бүтээлийн уралдаан зарласан байна. Эрдэмтдийн илтгэлийг сонсох, шилдэг бүтээлийг шалгаруулах эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Г.Батхүү нээж үг хэллээ. Тэрбээр, “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн хүрээнд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. Эрдэмтэн судлаачдын дунд бүтээлийн уралдаан зарласны зорилгыг та бүхэн мэдэж байгаа. Иргэдийн дунд өрнүүлсэн “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн үеэр хөдөлмөр эрхлэлтийн талаар олон санал гарсан. Хүн бүрт хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр тулгарч буй асуудал нь амьдарч байгаа орчноосоо хамаараад янз бүр. Тэгэхээр эрдэмтдийн бүтээл, ард түмний санал бодол нийлж байж хөтөлбөр гарах учиртай. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлогыг боловсруулах ёстой” гэв.
Эрдэмтэд хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох арга замуудын талаар олон сонин, содон санал санаачлагыг бүтээлдээ тусгажээ. Тухайлбал, судлаач Б.Жаргалсайхан “Хүн бол капитал. Иймээс монгол хүний үнэлэмжийг сайжруулах хэрэгтэй. Нийгмийн хамгааллыг чухалчилж тэргүүнд тавих биш шууд Хөдөлмөрийн яамтай байх нь чухал. Ер нь мэргэжлийн сургалт БСШУЯ бус Хөдөлмөрийн яамны харьяанд байх шаардлагатай. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бол ажилгүйдлийг нэмэгдүүлдэг, үнэлэмжийг бодитой тогтооход саад учруулдаг сөрөг талтай” хэмээн дүгнэлээ. Өдгөө бөөний болон жижиглэн худалдааны салбарт 124 мянга гаруй хүн ажилладаг байна. Тиймээс тэдэнд чиглэсэн, тодотговол хүн амын давхаргад тохирсон хөдөлмөр эрхлэлтийн хууль гаргах ёстой гэж илтгэгч онцолсон.

Харин хөдөлмөрийн эдийн засагч Т.Энхтуяа хөдөлмөр эрхлэлтийн мэдрэмжтэй эдийн засаг, хүний нөөцөд суурилсан хөгжлийн бодлогын талаар хөндөв. Уул уурхайн салбарт ДНБ-ий 22 хувийг үйлдвэрлэж байгаа хэрнээ хөдөлмөрийн зах зээлийн гурван хувийг шингээдэг аж. Эдийн засгийн өсөлт жилд дунджаар 8.5 хувьтай бараг арваад жилийн нүүр үзэж. Гэвч эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд наалдахгүй байна. “Хөдөлмөр эрхэлж байгаа ядуучууд Монголд бий болжээ. Ажил эрхлэгчдийн гуравны нэг нь буюу 310 мянга нь хөдөлмөр эрхэлж байгаа ядуучууд. Өрхийн тэргүүн нь хөдөлмөр эрхэлж байгаа хэрнээ ядуу айл олон байна. Эдийн засаг өссөн ч хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэнгүй. Сүүлийн арван жилд хөдөлмөрийн насны хүн амын тоо асар хурдтай өсч байгаа нь үүнд зохицсон төрийн бодлого хэрэгтэй гэсэн үг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг 2002 онд баталсан. Өнөөдөр хугацаа нь дуусч байгаа.

Гэвч бодлого нь тодорхойгүй хэвээр байна. Хөдөлмөрийн хууль хөдөлмөрийн гэрээтэй хүнд л үйлчилдэг. Ажил гүйцэтгэх ч юм уу гэрээтэй хүний эрх хуулиар хамгаалагдаагүй. Хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн өсөлтийн харьцаа алдагдсан. Энэ бүх алдааг залруулах хэрэгтэй” гэж хөдөлмөрийн эдийн засагч илтгэлдээ дурджээ. Тэрбээр мөн эмэгтэй хүн ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг эргэж харах, хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан агентлаг халамжийн агентлагаас тусдаа байх, ажлын байр олноор бий болгосон ажил олгогчдыг дэмжих урамшууллын тогтолцоотой болох зэрэг саналыг гаргасан юм.
Хүнд, хөнгөн үйлдвэр, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогод онцгой байр суурь эзлэх шаардлагатайг ч илтгэгч онцолсон.

Эрдэмтдийн илтгэл үргэлжилж байна.

Sunday, January 8, 2012

Д.Цахилгаан: Монгол угсаатнууд Монгол нутагтаа ирж суурьшихад Ерөнхийлөгчийн хэлсэн үг чухал дэмжлэг болно


tsahilgaan"Дэлхийн монголчуудын чуулган" олон улсын төрийн бус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын холбооны ерөнхийлөгч, Элчин сайд Д.Цахилгаантай ярилцлаа.
-Дэлхийн монголчуудын чуулганаас дэлхий дээрх монгол угсаа гарвалтай иргэдээ уулзуулах ажлыг зохион байгуулдаг.  Энэ тухай яриагаа эхлэх үү?
-Харь оронд байгаа монголчуудтайгаа соёлын болон хүмүүнлэгийн хамтын ажиллагаатай байж, монгол хэлээ хамгаалж хадгалахад тэдний оролцоог бий болгон, эх оронтойгоо холбоо харилцаатай байх нөхцөлийг бүрдүүлэх нь манай Гадаад бодлогын үзэл баримтлалд бий. Тиймээс даяаршсан энэ нийгэмд олон нийтийн байгууллагын шугамаар юу хийж болох тэр бүхнийг явуулах нь зүйн хэрэг.

Монгол эрчүүдийн тэвчээр хатуужлыг тэд харуулжээ


mongol-erchudОны эхний дугаартаа онцгой нэгэн үйл хэргийг бичиж байна. Монгол эрчүүдэд дийлэхгүй "юм", чадахгүй ажил гэж байдаггүйг тэд харууллаа. Өндөр хүчдэлийн шугам үүрээд алхаж байна, Монголын эрчүүд. Эргэлзэж байгаа бол энэхүү ярилцлагаас уншаарай. Алтайн их уулсыг давуулан анх удаа өндөр хүчдэлийн шон татаж тэнд амьдарч буй иргэдэд гэрэл цахилгаан түгээлээ. Ийм ажлыг олон улсад наад зах нь нисдэг тэрэг, орчин үеийн техник технологийн хүчийг ашиглан  хийдэг болжээ. Харин тэгтэл монгол залуус улаан гараараа, удмын эр зориг, тэсвэр тэвчээр, авьяас чадлынхаа хүчээр амжуулж байна. Монголд урьд нь хийгдэж байгаагүй энэхүү хүнд нүсэр ажлыг удирдан зохион байгуулсан Хилийн цэргийн орлогч дарга асан, хошууч генерал С.Гүржавтай та бүхнийг уулзуулъя.
-Та эхлээд өөрийгөө танилцуулна уу?
-Миний бие Завхан аймгийн Отгон сумын харьяат. Хилийн цэргээс төрсөн генералуудын нэг. Бага байхдаа аав ээжээсээ өнчирсөн нь амьдрал дахь хамгийн хүнд үе байлаа. Багаасаа сургууль соёлын мөр хөөсөн. 1977 онд Москва хотын Хилийн цэргийн дээд сургуульд явсан. Таван жил суралцаж ирээд Дорноговийн Улаан-Уулд офицероор томилогдсон юм. 1982-2000 он хүртэл хилийн цэрэгт зүтгэжээ.

Монголчууд олуулаа болох уриалга ажил хэрэг болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар,Монгол Улсын эдийн засаг, нийгэм, соёлын хөгжилд дэлхий даяар тархан суугаа монгол иргэд, угсаатнуудыг оролцуулах ажлыг зохион байгуулах, эрхзүйн орчныг бүрүүлэх талаар зөвлөлдөх уулзалт болсон байна. Уулзалтаар Засгийн газар, УИХ-ы гишүүд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны гишүүд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УИХ-ын Тамгын газар, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар болон бусад албаны хүмүүс оролцжээ. Уулзалтаар яригдсан бодлогын чухал асуудлуудыг ажил хэрэг болгох, ажлын хэсэг байгуулах, Засгийн газарт өгөх үүрэг, чиглэлийг даруй боловсруулж, ирэх гуравдугаар сард ажлын явцыг танилцуулах нь зүйтэй гэж энэ үеэр тогтсон байна.

Monday, January 2, 2012

Диплом, үнэмлэхийг кирилл, монгол бичигтэйгээр олгож байхаар боллоо

Монгол Улсын боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхийг  монгол бичгээр бичиж байхаар боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх  тухай зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ оноос эхлэн бүрэн дунд боловсролын үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээ, мэргэжлийн боловсролын мэргэжлийн үнэмлэх, их дээд сургуулийн бакалавр, магистр, докторын  дипломыг кирилл, монгол бичгээр зэрэгцүүлсэн бичлэгтэйгээр олгож байхаар боллоо. БСШУ-ы сайдын тушаалаар эдгээр албан баримтын загварыг монгол бичигт хөрвүүлэх ажлын хэсэг гарч ажилласан байна. Тус ажлын хэсгийг МУИС-ийн Монгол соёлын сургуулийн Эх бичиг судлалын доктор профессор Ш.Чоймаа ахалж ажиллажээ.

Б.Ариунтуяа
Түгээх

Ерөнхийлөгчийн үг

“The King’s Speech” хэмээх алдартай киног хүн болгон мэднэ. Кино нь гайхалтайдаа бус, хааны үг түүхэнд үлдсэн юм. Фашизм Европыг нөмөрч, улс үндэстнүүдийн тусгаар тогтнол аюулд орсон 1939 онд Английн хаан Германы эсрэг дайнд нэгдэх Британийн Декларацийг радиогоор уншиж сонсгосон. Ард түмэндээ хандан, хамтдаа энэ аюулыг сөрөн зогсохыг уриалсан билээ.
http://mining.news.mn/content/92086.shtml#.TwFhHTIn7ZQ.facebook