Thursday, March 29, 2012

mongol naadam hol baina uu, oirhon uu?

мэндчилгээ

Тэртээ өнгөрсөн зууний 60-аад оны төгсгөлөөр Баян-өлгий аймгийн арван жилийн хоёрдугаар( монгол) сургуулийн аравдугаар ангийг төссөнөөс хойш 40 гаруй жил өнгөрчээ. Саяхан мэдээ шүүж явтал ангийн маань дотно найз Ваанчигийн Суран (сүүлд Сүрэнхүү болов уу, яав) Монгол улсын гавьяат багш болсон тухай сайхан мэдээ сонсов. Тэгээд арван жилийн ангийнхнаа дурсан тэр ангиас дээрх В.Суран, Я. Шуурав, миний бие гээд гурван гавьяат төрсөнийг төсссөн сургууль, ангийн багш байсан Бааст, захирал байж биднийг хатуу гараар оруулж байсан Баасандай нараа дурсан санаж ангийнхандаа мэндчилгээ дэвшүүлж байна.
Монгол улсын гавьяат багш, профессор Пурэвийн Увш

Thursday, March 22, 2012

Н.Отгон: 30-50 мянган хүн сэтгэцийн өвчлөл, тулгамдсан асуудалтай байна

Сэтгэцийн євчлєлийн талаар СЭМVТ-ийн ерєнхий зєвлєх эмч Н.Отгонтой ярилцлаа. Тэрбээр тус эмнэлэгт 20 гаруй жил ажиллаж байна.
-Хавар, намар хvмvvс сэтгэцийн євчнєєр євчлєх нь ихэсдэг гэдэг. Улирлын нєлєє байдаг юм уу?
-Сэтгэцийн євчин тодорхой шалтгаантай. Улирлын vе нє­лєєлж байна гэж хэлж болохгvй. Гэхдээ хавар, намрын улиралд сэтгэцийн євчин илрэх, сэдрэх, дахихыг vгvйсгэхгvй. Олон жил ажиллахад ийм зvйл ажиглагдсан.

Мессежний англи хэлтнүүд

Социализмын үед үзэл сурталтнууд хүн бүрийг орос хэл сурах ёстой гэж дүрэмддэг байсан түүхтэй. Түүнээс болсон уу, оросоор хазгай муруй ч болов ярьдаггүй бол хүн биш болж хувирах шахаж байж. Нийгэм тэр чигээрээ орос хэлээр амьсгалж, "бүжиглэх үү" гэж асуухын оронд "танцлах уу" гэж маягладаг байсан нь саяхан.

Tuesday, March 20, 2012

Монголын хөгжлийн түлхүүр гадаадад суугаа Монголчуудаас маш их хамааралтай!

Вашингтон ДС хотоос гараад 30 гаран цаг аялсаны эцэст төрөлх нутагт Улаанбаатар хотын хуучнаар Буянт Ухаа нисэх онгоцны буудал дээр буулаа. Буусан цагаасаа л соёлын шоконд орж байлаа. Хөгжлөөс буцахаар шоконд ордог гэдэг нь яах аргагүй үнэн үг. Би бага байхдаа л энэ соёлын шок гэдгийг мэдэрч байсан нэгэн болохоор урьдаас өөрийгөө бэлтгэж байсан л даа.
Дэлхийн хамгийн ухаантай 10 амьтан
Bookmark and Share

Дэлхийн хамгийн ухаантай 10 амьтан
1. Шимпанзе
Энэ амьтныг Баруун болон Төв Африкын саванна, халуун орны нойтон ширэнгийн дундаас олж болно. Шимпанзе нь бусад амьтадтай харьцуулахад илүү сайн санах ойтой бөгөөд бодож сэтгэх организмын даалгаврыг гүйцэтгэх, суралцах чадвартай байдаг. Тэдний оюун ухаанд хийсэн шалгалтаар тэд коллеж дүүргэж чадах болох нь мэдэгдсэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй тэд компьютер хэрхэн ашиглахыг сурч, тооны бодлого бодож чадах аж. Тэд дохионы хэлийг хялбархан эзэмшиж, түүгээрээ хүнтэй холбоо тогтоож чадна. Шимпанзенууд багаж хэрэгслийг тохируулан хэрэглэж чадах нь ажиглагдсан. Тэд модон дахь жижиг нүхэн дотор байгаа амьтныг гаргахын тулд нарийн жад хэлбэрийн зүйлийг ашиглаж, олзоо дэгээдэж барихын тулд модны мөчир зэргийг ашиглаж байжээ. Түүнчлэн самрыг чулуугаар хагалж, ус шингээхийн тулд хөвсгөр бие угаагчийг усанд хийж байсан байна. Шимпанзенууд гэр бүлийнхэн дотроо оюун санааны нарийн төвөгтэй аргыг хэрэглэдэг. 2005 онд дуусгавар болсон Chimpanzee Genome Project нь шимпанзе сармагчны ДНК нь гинетикийн хувьд хүнийхтэй 98%-иар холбогддог үр дүнг гаргажээ. Тун саяхан гэхэд шимпанзенууд хүний оролцоогүйгээр хүүхдүүддээ дохионы хэл зааж байсан байна.
2. Лонхон хамарт далайн гахай
Bottlenose Dolphin буюу лонхон хамарт далайн гахай нь дэлхийн эргэн тойрон дахь дулаан усанд амьдардаг бөгөөд далайн гахайнуудын төрөл зүйлийн дундаас хамгийн ухаантай нь юм. Маш том тархи, тархины гадаргуу, урд талын хэсэг нь хүнийхтэй харьцуулахад 40%-иар том. Тархины гадаргуу нь сүргийн харилцаа холбоо, хийсвэр мэдээллийн боловсруулалт, асуудлыг шийдвэрлэх, өндөр түвшний оюун ухааныг хариуцдаг байна. Лонхон хамартыг сургах маш амархан. Тэд бодох, төлөвлөх, асуудлыг шийдэх, хийсвэрээр сэтгэх, юмсын учрыг олох, өмнөх туршлагаас суралцах чадвартай болох нь батлагдсан. Тэд олзоо барихдаа эхолокаци ашиглаж, өөр хоорондоо хяхтнах, шүгэлдэх гэх мэт тодорхой хэлбэрээр харилцдаг. Мөн янз бүрийн ухамсрын тэмдэг дохио, харууслын шинж тэмдгийг харуулах сонирхолтой. Саяхан гэхэд Moko нэртэй нутгийн далайн гахай Шинэ Зеландын эрэгт шидэгдсэн хоёр халимыг аварсан байна. Moko халимнуудыг харах үед тэд эрэг дээр шидэгдээд хэдэн цагийн турш хайргадан хөдөлж чадахгүй байсан бөгөөд ухаантай далайн гахай тэднийг аюулгүй байлгах үүднээс элсний сараалжаар хучсан байжээ.

Манай улс дундаж наслалтаараа 154 байрт жагслаа

mongolАНУ-ын Тагнуулын төв агентлагийн энэ жил Хятадын Хонконг, Макао, Тайванийг тусгайлан оруулж 221 орныг дундаж наслалтаар нь жагсаажээ. Гэтэл манай улс уг жагсаалтын 154-рт бичигджээ. Уг судалгааны тайланд монголчуудын дундаж наслалт өнгөрсөн жил 67.65 жил байсан бол энэ жил 68.63 болж нэмэгджээ. Үүнд эрэгтэйчүүд дунджаар 66, эмэгтэйчүүд арай илүү буюу 71.23 жил насалж байна гэж тооцоолжээ. Энэ удаа хамгийн урт насалдаг хүмүүстэй улсаар Монако дахин шалгарсан бөгөөд дундаж наслалт нь 89.68 жил юм байна. Хятадын Макао 84.43 жилийн дундаж наслалтаар жагсаалтыг удаалсан бол, 83.91 жилээр Япон гуравдугаарт,  83.75-аар Сингапур дөрөвдүгээрт,  83.07 жилийн дундаж наслалттай Сан Марино улс тавдугаарт жагсчээ. Харин дайн самуунтай, ядуу буурай Чад улс 48.69 жилийн дундаж наслалтаараа сүүл мушгисан байна. Судалгаанаас харахад, эрүүл мэндийн салбарын хөгжил, үйлчилгээ муутай, амьдралын төвшин доогуур орнуудын дундаж наслалт бага байна гэж шинжээчид дүгнэжээ.

Sunday, March 18, 2012

Хүн төрөлхтний хачирхалтай рекордууд 2

    Бидний дунд гайхмаар эсвэл бие эвгүйцмээр явдлууд дандаа болж байдаг боловч төдийлөн мэдэлгүй өнгөрөөдөг. Гэтэл зарим хүн түүнийг мэдэхээр зогсохгүй дэлхийд рекорд тогтоож, түүхэнд нэрээ үлдээхийг хүсдэг байна. Ингээд 10 хүний нэрийг толилуулъя.

1. Бүлтэрдэг нүдтэн: Бразил улсын иргэн Клаудио Пинтогийн нүдний 95 хувь нь ил гарч, бүлтэрдэг. Өөрөөр хэлбэл дөрвөн см гардаг гэнэ. Тэр одоо дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг.

Манай үеийн 24 сайхан эр хэн бэ?

    Өнөөдөр монгол эр цэргийн баярын өдөр. 24tsag.mn сайт манай үеийн 24 сайхан залууг нэрлэж байна. Гэхдээ энд эрэмбэ, дараалал тогтоогоогүй гэдгийг хэлье. Эх орноо хамгаалах, хөгжүүлэх, мандуулах ариун үйл хэрэгт залуу халуун нас, эрч хүч, эрдэм боловсролоо харамгүй зориулсан цэрэг эрчүүддээ баяр хүргэе.

Харвардын их сургууль тэргүүлсээр

Times сэтгүүлийн газраас дэлхийн их, дээд сургуулиудын чансааг гаргажээ. Судалгаанд 17 мянга 554 эрдэмтэн оролцож, санал дүгнэлтээ илэрхийлсэн байна. Уламжлал ёсоор, нэгдүгээр байрт Харвардын их сургууль оржээ. Араас нь Массачусетсийн технологийн их сургууль, Их Британийн Кембрижийн их сургууль жагслаа. Стэнфорд, Беркли дахь Калицорни, Оксфордын их сургууль зургаад багтжээ. Өнгөрсөн жилийн жагсаалтад ОХУ-аас зөвхөн Ломоносовын их сургууль эхний 100-д багтаж байсан (33-р байр) бол энэ жил сураг ч гарсангүй.
http://kopnyamka.blogspot.com/


Saturday, March 17, 2012

Шинэ ном


Монгол Улсын Гавъяат багш  Пүрэвийн Увшийн  “Америк боловсрол”,” Америкийн өгүүллүүд”  хос ном хэвлэгдэн гарчээ.

Friday, March 16, 2012

16 оронд визгүй зорчиж байна



Манай улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд Белорусс, Гүрж, Израиль, Казакстан, Киргиз, Куба, Лаос, Малайз, Сингапур, Тайланд, Турк, Украин, Филиппин, Хятад /Хонгконг, Макао/ зэрэг 16 оронд 15-30 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчих эрхтэй байдаг аж. Дээрхээс бусад оронд зорчихоор шийдсэн бол тус улсынх нь ЭСЯ манайд байхгүй тохиолдолд Бээжинд суугаа ЭСЯ-нд виз мэдүүлдэг байна.

Албан ажлын шугамаар гадаад оронд зорчих албан болон дипломат паспорттай төрийн албан хаагч визний материалаа ГХЯ-ны Консулын газраар дамжуулан хүргүүлдэг гэнэ. Харин хувийн шугамаар яваа энгийн болон албан, дипломат паспорттай иргэд өөрийн биеэр очих, эсвэл тухайн ЭСЯ-нд материалаа шуудангаар хүргүүлж визээ мэдүүлэх эрхтэй байдаг аж.

Монгол туургатнаа урин дуудахын учир

Дэлхийн Mонгол Tуургатны Цахим Өртөө Cүлжээ“Цахим Өртөө Холбоо” ТББ

Үндэстнийхээ язгуур эрх ашгийн төлөө сэтгэл
тавигч эрхэм МОНГОЛ ХҮН бүрийн сонорт:
Найман зууны тэртээ монголчууд мандан бадарч, ертөнцийн дөрвөн зүгт жолоо тавин довтолгож, Дэлхийн талыг нэгэн дээвэр дор захиран тохинуулж асан билээ.
Түүхийн хуудас эргэхүйеэ тэрхүү дайчин үндэстэн зайгаа тавьж, улмаар гурван зууны туршид Манжийн ар хормойд нуугдан дэлхийгээс мартагдаж, далан жилийн туршид социалист хөшигний цаана хаагдаж, гал голомт болсон өлгий нутагтаа ам бүл цөөхүүл 21-р зуунтай золголоо.

Далекооо лежит!

Ай хөөрхий life аа гэж. English сурах гэж ингэж үйл тамаа үзэхээ урд age-дээ төсөөлөө ч гүй явсан байх даа. Young байхдаа ямар юмаа ч хийж явсын, одоо brain баргийн юм хүлээж авахаасаа өнгөрчихөөд насны ass-т тамаа цайжийшд.

Thursday, March 15, 2012

Саарал шинелээ тайлаагүй буурал найз минь хаана явна...

                                                                              “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 91 жилийн ойд
 
Алс тэртээ цэнхэрлэн үлдсэн өнгөрсөн зуунд цэрэг эрсийн сэтгэл зүрхэнд хадагдан үлдсэн “Дайчин нөхрийн дуу”-г алдарт яруу найрагч, их хүмүн Ч.Чимид Морин цэргийн домогт комиссар Д.Пэлжээд зориулан бичиж байсан юм. Цагийн тоосонд дарагдаж, шарласан хуудас нь сэмэрч одоогүй эл дууг чухамхүү “Монгол цэргийн өдөр”-т зориулан аялмаар санагдав.

Хэлбэр хамаагүй, зүгээр л дага л даа!


                             

Компанийн засаглал гэх ойлголтод хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах тухай асуудлыг хамгийн чухал нь гэдэг. Энэ нь хэлбэрийн хувьд нээлттэй, хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компаниудын хувьд илүү чухал асуудал гэсэн үг. Харин хэлбэрийн хувьд Хязгаарлагдмал хариуцлагатай, гэр бүлийн ч юм уу, цөөн хувьцаа эзэмшигчтэй компанийн тухайд олон хүнээс мөнгө татах шаардлагагүй, хувьцаагаа хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжаалдаггүй. Тиймээс компанийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны талаарх мэдээллүүд, ТУЗ-ийн хурлаас гарсан шийдвэр сэлтээ нээлттэй компани шиг ил тод мэдээлэх шаардлага харьцангуй бага мэт ч, дэлхий нийтийн эдийн засгийг тухайлсан улс орнууд гэхээсээ компаниуд нуруун дээрээ авч яваа нь баталгаатай болсон энэ цаг үед, компанийн засаглал хэзээ хамгийн их ач холбогдолтой байдаг вэ гэдгийг практикаас харах ёстой болж байна. Тэгж харахаар хэлбэрийн хувьд ХХК болоод ХК-ийн алинд нь ч Компанийн засаглал, түүнд шууд хамаатай аудитын хяналтын тухай асуудал ихээхэн чухал аж. Энэ тухай лавшруулж өгүүлэхээс өмнө компани яагаад тийм чухал вэ гэдгийг тодотгох нь зөв биз ээ.

Гоц сайн ойтой хүмүүс


Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг. Хүн өөрөө чармайн зүтгэвээс ихийг сурч, ихийг бүтээж чадна. Жишээ нь, хэрэв бид уураг тархиныхаа боллолцоо чадлын ялахдаа тэн хагасыг ашиглан ажиллуулж чаддаг сан бол хэлэн арван хэл сурч, Зөвлөлтийн их нэвтэрхий толь бичгийг эхний хуулснаас эцсийн хуудас хүртэл нэг л нэгэнгүй цээжилж, хэдэн арван хэл сургуулийн хичээлийг үзэж дуусгахад цөхөх юмгүй байхсан.
Зөвлөлтийн эрдэмтэн В.Пекелисийн зохиосон "Хүний чадвар итгэшгүй" гэдэг номонд энэ тухай өгүүлжээ. Энэхүү номыг... орчуулсны хэсгийг... толилуулж байна.
Хэдэн жилийн өмнө орчин үеийн томоохон математикч, залуур зүйч Фон Нейман олныг шуугиулсан нэгэн мэдэгдэл хийжээ. Түүний хийсэн тооцоогоор бол хүний уураг тархи зарчмын хувьд барагцаалбал 1000 000 000 000 000 000 000 нэгж мэдээлэл багтааж чадах аж. Үүнийг нийтэд ойлгомжтой хэлнээ орчуулбал та бидний хэн маань ч гэсэн дэлхий дээр томоохонд ордог Лениний нэрэмжит номын сангийн олон сая ботид байгаа бүх мэдээллийг тогтоож чадна гэсэн үг болж байна.

Wednesday, March 14, 2012

ВИДЕО: Гитлер Монгол бөхийн найрааны талаар .

Гадаад дахь монголчуудын сонгуулийн эрхийн талаар нэгэнтээ айхтар уурлаад авсан Гитлер энэ удаад монгол бөхийн цолыг найраагаар авдаг болсныг сонсоод хилэгнэж байгааг дороос хүлээн авч үзнэ үү.
Даяар Монгол онлайн.

http://dayarmongol.com/index.php?option=com_content&view=article&id=6766:2012-01-31-02-09-40&catid=25&Itemid=66

Үндэсний Сэтгэлгээний Онцлог Хэлэндээ Тусах нь

Нэг том бууз байна. Мах, гурил, сонгиноор хийсэн бууз юм бол уу, эсвэл энэ буузыг мах, гурил, сонгиноор хийж үү? Ялгаагүй юм асуугаад байна аа? Яалаа гэж, их том ялгаа бий.
Энэ орчлонгийн бүхий л юм үзэгдэл ерөнхий-тусгай, хийсвэр-бодтой, бүхэл-хэсгийн харьцаанд оршдог гэнэм. Аливаа юм, ойлголтыг ерөнхий, хийсвэрээс нь тусгай, бодтой руу нь шилжүүлж сэтгэх үү, эсвэл эхлээд бодот, тусгайг нь мэдрээд дараа нь ерөнхий, хийсвэр дүгнэлт гаргах уу гэдэг нь танин мэдэхүйд нэн чухал[1]. Хүн төрөлхтөний сэтгэлгээний хөгжлийг ажиглахад дорнын ард түмэн ерөнхий, хийсвэр, бүхлээс тусгай, бодтой, хэсгийг илүүтэй ургуулан сэтгэдэг бол өрнийхөн тусгай, бодтой, хэсгийг эн тэргүүнд тавьдаг ажээ. Зохиолч Дарамын Батбаяр “Дорно үгүй, Өрнө үгүй” өгүүлэлдээ “... Энэ бол байгаа ба байхгүй. Хөдөлгөөн ба амгалан. Худал ба үнэн. Сэтгэл хийгээд ухаан. Өрнөдийхөн үүнийг эсрэг тэсрэг гэдэг. Дорныхон арга бэлгэ гэдэг. Эсрэг тэсрэг ч мөн. Арга бэлгэ ч мөн. Өрнө задаргаа. Дорно бол нэгтгэл. Сэтгэхүй бол задаргаа ба нэгтгэл. Дорно бол хийсвэрлэл. Өрнө бол бодчилол” хэмээн бичжээ.

Sunday, March 11, 2012

Хамгийн нөлөө бүхий 10 эрдэмтэн

Хамгийн нөлөө бүхий 10 эрдэмтэн
Хамгийн нөлөө бүхий 10 эрдэмтэн

10. Мэри Кюри /1867-1934 он/







“Хэн ч юу хийсэн байгаагаа анзаардаггүй, харин юу хийх үлдээд байгааг л хардаг”Польшийн физикч, химич Мэри Кюри цацраг идэвхийн судалгааг хийж байсан анхдагч эрдэмтэн байсан бөгөөд 2 өөр салбарт Нобелийн шагнал хүртсэн, Парисын их сургуулийн анхны эмэгтэй профессор байжээ. Парис, Варшавт Кюригийн хүрээлэнг байгуулж байв. Нөхөр Пьер Кюри нь мөн Нобелийн шагналтай байсан ба охин Ирэн Жолио Кюри, хүргэн Фредерик Жолио Кюри нар нь ч мөн энэ хүндтэй шагналын эзэн болжээ. Түүний ололтуудад цацраг идэвхийн онол, цацраг идэвхит изотопыг салгах арга, радий болон полоний гэсэн химийн 2 шинэ элемент нээсэн гэх мэт багтдаг. Мөн түүний шууд удирдлаган дор цацраг идэвхит изотопыг ашиглан неоплазмыг /хавдрын эсийг/ эмчлэх судалгаа хийгдэж байжээ. Францын иргэн байсан хэдий ч Польш хүн гэдгээ хэзээ ч мартаж байсангүй. 1898 онд нээсэн анхны химийн элементээ эх нутгийхаа дурсгалд зориулан “полоний” хэмээн нэрлэжээ. Мөн 1932 онд хамаатны дүү Брониславагаар удирдуулан Варшавт Радийгийн хүрээлэн нээж байв.

Friday, March 9, 2012

Маш их мэдээллийг ингэж тогтоо, гадаад үгийг ч бас ...

Орон зайн буюу “Цицероны” арга
Эртний Грек, Ромын уран илтгэгч нар гайхамшигт ойтой байсан тухай та нар мэдэх үү? Тэд иргэд, сенатыг ятгаж, өөртөө татахын тулд цаас харалгүй, цээжээрээ бодол санаагаа эмх цэгц, тодорхой дэс дараалалтай илтгэж сурах шаардлага гардаг нь ойлгомжтой шүү дээ. Тийм ч учраас бусдыг итгүүлэхийн тулд их хэмжээний тоо, баримтыг хольж хутгахгүйгээр цээжлэн ярьдаг байв.

Тэд яаж ингэж чаддаг байв аа? Орон зайн буюу “Цицероны” (Ромын өрөөний, байршлын, Loci гэх мэт олон нэртэй) аргаар цээжилдэг байжээ. Энэ аргыг дараах жишээн дээр авч үзье. Та илтгэл тавих болжээ. Ингэхийн тулд материалуудаа цуглуулаад, төлөвлөгөө хийх нь ойлгомжтой. Жишээ нь “Хүний оюуны чадавхийн хөгжлийн тухай” гэдэг сэдвээр илтгэл тавих гэж байна гэж бодъё.

Өнгөрсөн 10 жилийн шинжлэх ухаан, технологийн 11 амжилт


 

soronz.net-Өнгөрсөн 10 жилийн шинжлэх ухаан, технологийн 11 амжилт
Хүн төрөлхтөн шинжлэх ухаанаас хамааран хөгждөг. Улсууд олж авсан мэдлэг дээрээ тулгуурлан шинжлэх ухааны хөгжлөөр өрсөлдөж байна. Энд зарим алдартай, зарим тийм ч нэрд гараагүй өнгөрсөн 10 жилийн ШУ-ны нээлтүүдийг дурдаж байна.

"Д.Пагмадулам. Бүрхэг шөнийн тэргэл саран"

Монголын Шинжлэх Ухааны Хялбаршуулсан Баримтат Кино Бүтээгчдийн Нийгэмлэгийн бүтээл.
 Их зохиолч Д.Нацагдоржийн анхны гэргий Дамдины Пагмадуламын амьдрал, замналын талаар бодит баримт, судлаачид, зохиолчдын дурсамж дэр суурилсан бодит байдлыг ухааруулахад чиглэсэн сонирхолтой кино.

http://www.youtube.com/watch?v=AZ7fNTegePY&feature=share

Wednesday, March 7, 2012

Алтай талаа халайхад

Алтай талаа халайхад  

 

Алтайн Урианхайн 7 хошуу үүсэн бий болсон нь

 
Алтайн нуруугаар нутаглаж, Зүүнгарын зүүн хойд хил болох Алтайн 13 сүвийг сахидаг байсан урианхайчуудыг 1755 онд Манж Чин улс эзлэн аваад эзний хишиг хүртээж, Алтайн нуруу, Булган, Чингэл, Цагаан голд суулгажээ. 1762 оноос Ховдын амбан Алтайн урианхайг зүүн, баруун 2 гарт хувааж, зүүнд 4, баруунд 3 хошуу байхаар тогтож, тэрхүү 2 гарыг хошуу захирагчдаас нэгэнд нь сул амбан нэр зүүлгэн захируулдаг байжээ. Үүнд:
  1. Зүүнгарын амбаны хошуу /6 сум /
  2. Зүүнгарын мээрин зангийн хошуу / 4 сум/
  3. Зүүнгарын Сүжигт гүний хошуу / 2 сум/
  4. Хар соёны хошуу / 3 сум/
  5. Баруун амбаны хошуу / 4 сум/
  6. Гомбо даагийн хошуу / 3 сум/
  7. Баруун гарын Шар даагийн хошуу / 1 сум/
Алтан нуурын урианхайн 2 хошуу
1764 онд энэ хошууг зохиож, Ховдын Манж амбаны газар захируулсан байна. Алтан нуурын урианхай нар нь Чүйн голоор нутаглаж, урианхайн Зүүнгарын Эетэй гүний хошуутай хил залган оршдог байсан бололтой.

Та өөрөө аль хошуунд нь багтаж байна вэ? сэтгэгдэлд үлдээнэ үү?
Эх сурвалж:  На.Сүхбаатар “Баруун Хязгаарын нийгэм-улс төрийн хөгжлийн түүхэн тойм /ХХ зууны эхэн үеэс 1930-аад он/”

Монгол тулгатны 100 эрхэм

Монгол тулгатны 100 эрхэм хэмээх цуврал нэвтрүүлэг монголын телевизүүдээр гарч байгаа билээ. Түүнээс заримыг нь сонордуулж байна.

http://www.facebook.com/profile.php?id=739466234#!/profile.php?id=100001359531770

Tuesday, March 6, 2012

Ц.Элбэгдорж: Улстөрөөс маш том аюул ирнэ

Эдийн засгийн чуулганы салбар хуралдаанууд дуусч дүгнэлтээ танилцуулав. Нийт 11 салбар хуралдаан болсны ихэнх нь Монгрл Улсын хүрэн эдийн засгийг ногооруулах сэдвийг хөндсөн. мөн хоёр дахь өдрийн салбар  хуралдаанууд “нүүрс үү салхи уу” хэмээн эрчим хүчний  ирэх жилүүдэд  ирэх өсөлтийг хэрхэн хангах,  сэргээгдэх эрчим хүчээр хангах талаар ярилцаж зөвлөмж гаргахаар боллоо. Мөн  Тавдугаар цахилгаан станц байгуулах, нүүрс шингэрүүлэх үйлдвэр, хууль  эрх зүйн орчинг сайжруулах ажлыг нэн тэргүүнд хийх шаардалгатай байна гэжээ.
Дэлхийн банкны зөвлөмжид эдийн  засаг хэт өндөр өсөлттэй байна. Эрсдэлээ тооцож өсөлтөө хадгалах хэрэгтэй. Санхүүгийн хямрал ойрхон байна гэдгийг анхаарууллаа. Төр төдийгүй хувийн хэвшлийнхэн эрсдэлээ сайтар тооцохгүй бол хямралын давтамж ойрсоор байна гэсэн анхааруулга нэлээд гарсан гэдгийг дүгнэлтэд дурдлаа. Уг форумыг хааж Ерөнхий сайд үг хэлэх байсан ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танхимд ирж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Яруу бичлэгийн онцгой шалтгаан

 Эхлэл

“...Амьд зааныг анх удаа ойроос харж байгаа минь энэ. Биеийнх нь арьс хөхөлбий болоод зургадугаар сарын чилдэн хөх тэмээдийг санагдуулна. Нүд нь хундаган чинээ, тийм том биед ийм жаахан нүд заяах гэж. Чих нь дал модны мөчир адил салбан далбан. Лай л болмоор. Хөлийнх нь тавхай тэгшхэн тайрсан царсны суурь лугаа адил, хумс нь загийн үндэс мэт. Зааны бие эртний хаадын сүйх лүгээ ижил уужим, заасан, дохисноор хөдлөх нь далайн давалгааг сэлүүрээр удирдахын адил аа...” (Б.Золбаяр, “Бүгээн”, УБ, 2012, 58-р хуудас)

Monday, March 5, 2012

Энэ жилийн сонгуульд 9063,7 сая төгрөг зарцуулна

 
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Сонгуулийн ерөнхий хороо тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тухайн тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан тойрог тус бүрээр, түүнчлэн нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын нэгний дотор тус тус тогтооно.” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоолоор нам, эвсэл, тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоогоод байна.

МОНГОЛ ОМОГ буюу Цээнзэнгийн ГАЛБАДРАХ

Саяхан “Алтан тайзны эзэд” номон дээр хамтран ажилласан бидний хэдэн нөхөд ааг цоог хийн сууж билээ. Тэгтэл сэтгүүлч Н.Сарангэрэл “Галаа, чи өнөө “Монгол омог”-оо нэг уншаадахаач” гэсэн юм. Бас дээр нь “Шинэ шүлэг нь” гэж нэмж хэлж билээ. Галбадрах мөнөөх л зангаараа нүдээрээ инээснээ:
-Хэрэг байна уу даа? гээд дахин шаардуулснаа:
- За за гээд царай нь төвхрөн хоолой засаад:

Зул хонгор наран
Дорнын тэнгэрээс
Зуларч мандахад
Эр монгол омог
Эмээл дээр асаж
Дэлт морьдын салхин дунд
Гал шиг дүрэлзэнэ... гээд намуухан уншиж эхэлж билээ.