Monday, April 30, 2012

Хүүхэд таны гарын зугаа биш…

Өнөөдөр “Хүүхдийг зодож, шийтгэхгүй байя” уриатай Олон улсын өдөр тохиож буй. Хүүхдийн сэтгэлд “сорви” үлдээхгүй байхыг уриалж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор 1998 оноос АНУ-д  анх энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн  гэдэг.

Гуравхан жилийн дараагаас  эхлэн дэлхий даяар дэмжин Олон улсын тэмдэглэлт өдөр болгон зарлаж, “Хүүхдээ зодож шийтгэхгүй байя!” уриатай олон улсын өдөр болгон олон нийтийн түвшинд зохион байгуулах болсон аж. Энэ өдөр дэлхийн олон оронд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, тэднийг хэрхэн хүмүүжүүлж байгаа тухайгаа эрэгцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг хүн бүрт уриалдаг болсон юм. Өдгөө дэлхийн 200 гаруй тусгаар улсаас Герман, Финлянд, Австри, Дани, Унгар зэрэг 24 улс орон хүүхдийн сэтгэл санаа, бие махбодийн шийтгэлийг хуулиар бүрэн хориглоод байна.

Монгол Улс 2008 оноос эхлэн Их Британий Хүүхдийг ивээх сантай хамтран ажилласанаар “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” уриатай өдрийг жил бүр тэмдэглэдэг болжээ. Гэвч НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсад  хүүхдийг зодож шийтгэж байна гэсэн дүгнэлтийг 2005, 2010 онд тус тус гаргасан байна. Мөн НҮБ-ын Монгол Улсын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийг авч хэлэлцээд Хүүхдийн Эрхийн Хорооноос гаргасан дүгнэлт зөвлөмжинд гэр бүл болон хүүхдийн халамж, асрамжийн үйлчилгээний тогтолцоо зэрэг нийгмийн бүхий л орчинд хүүхдийн эсрэг бүх хэлбэрийн хүчирхийлэл тэр дундаа бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг хуульчлан хориглох, урьдчилан сэргийлэх талаар хууль тогтоомж баталж хэрэгжүүлэхийг зөвлөсөн юм. Гэвч Монголчуудын хувьд хүүхдийг зодож шийтгэх нь хэвийн үзэгдэл, хүмүүжүүлэх нэг арга хэмээн үзсээр байгаа ч орчин үеийн хүүхдэд алганы амт нь хүмүүжлийн бус хүчирхийллийн арга гэдгийг дэлхийн нийт ярьж хэлж байна. Монгол хүүхдүүдийн төлөөлөл болсон хэдхэн хүүхдийн үгийг хүргэе.

5  настай Б:
-Ээж аав намайг бараг зоддоггүй. Гэхдээ хааяа ээж аав уурлаад намайг чангаар загнаж, гар луу минь алгаддаг. Би ээж аавдаа уурлахаар нь гомддог. Надад хайргүй юм байна гэж бодоод уйлаад л байдаг. Ээж маань “Үгэнд орсонгүй” гэж загнаж, аймаар харахаар айгаад байдаг юм.
14 настай Т:
-Ээж маань намайг хааяа загнадаг. Загнахад нь би гомддоггүй. Харин аав хааяа уурлахаараа толгой руу чанга цохидог. Ихэнхдээ дүүгээ анхаарсангүй гэж буруутгадаг. Би дүүдээ хайртай. Гэхдээ би ч бас хүүхэд шүү тээ. Намайг том болсонд минь буруутай юм шиг аашилдагт гомддог.
9 настай Г:
-Ээж, аав намайг зодох үед би гэрээсээ явчихмаар санагддаг. Болдог бол ганцаараа хаана ч хамаагүй амьдармаар санагддаг. Хайртай болохоор буруу зүйлээс хамгаалж, анхааруулахдаа зодож байна гэдэг. Гэхдээ би зодуулсны дараа хөхөрсөн газар нь халуу шатаж, өвдөх бүрт нь “надад хайргүй” болоод л ингэж байгаа байх гэж бодогдоод уйлдаг.
16 настай Ц:
-Би бага байхдаа ойр, ойрхон зодуулдаг байсан. Тэр үедээ миний шар улам хөдөлж, өөдөөс нь зөрүүдэлж хэрэлдмээр санагддаг. Сахилгагүй хүүхэд байсан болохоор тэднийхээ уурыг ч их хүргэдэг байсан болов уу. Миний бодлоор эцэг, эх хүүхдүүддээ ойлгуулж хэлэхийн оронд зодох нь харин ч тэднийг гөжүүд болгодог юм шиг ээ. Намайг ээж, аавдаа зодуулдаг гэдгийг бусад хүмүүс мэдчих вий гэхээс хамгийн их айж, бас ичдэг.
13 настай Э:
-Аав, ээж маань салчихсан, тус тусдаа амьдардаг юм. Ах маань намайг үргэлж зодож, загнаж бүх юмаа хийлгэдэг. Би ахаасаа их айдаг. Цаг л гарвал ээжтэйгээ байхыг хүсдэг. Харин ээжийн маань суусан хүн намайг их сайн ойлгодог ах бий. Би тэр хүнд маш их баярладаг.

Зургаа авахуулахыг хүсээгүй дээрх хүүхдүүдийн яриа бол өнөөгийн нийгэмд оршин байгаа бодит түүхүүд. Хэдийгээр монголчууд эрт дээр үеэс үр хүүхэддээ алганы амт үзүүлж, ойлгуулж, ухааруулж ирсэн “Буруудсан юм алга”хэмээн бага насаа дурсах томчууд ч цөөнгүй байдгийг үгүйсэхгүй. Гэвч нийгэм хувьсан өөрчлөгдөхийн хирээр хүмүүсийн амьдралын хэмнэл, орчин нөхцөл, сэтгэлийн хямрал, стресс зэрэг олон асуудал бидний эргэн тойронд үүсч байна. Тэр ч бүү хэл хариуцлагагүй хайхрамжгүй хэн нэгний буруугаас монголын маань ирээдүй болсон  нялх балчир үрс минь цаг бусаар хорвоог орхих явдал ч гарах болжээ. Үр хүүхэд гэдэг ээж аавтайгаа адилхан дүр төрхтэй орчлонд мэндэлж, хүн таны энэ амьдралын тань үргэлжлэл болдог гэдгийг битгий мартаасай. Зүрхнээс ундарсан хайр, өөрт байгаа хамаг сайхан бүхнээ дээжлэн байж, харамгүй зориулаж хайрлах ёстой нандин шүтээн бол таны үр хүүхэд.

Үүнийг уншиж буй эрхэм та “Аав, ээждээ алгадуулахгүй хаа явдаг юм, ганц сайн алганы амт үзүүлээд өгөөч” гэх мэт харгис үгсийг хэнэггүйхэн хэлдэг бол, “Зодоод байхад үгэнд орохгүй хачин хүүхэд шүү” гээд улам л ширүүн аашилдаг бол “Ямар үр тарина, яг тийм ургац авна” гэдэг мэргэн үгийг нэг бодож үзээрэй. Магадгүй та хамгийн хайртай үр хүүхэддээ гудамжинд тааралдсан хэн нэгэнд, анд нөхөддөө ч хэлж үзээгүй муухай, хатуу, ёс бус үгийг хэлдэг юм биш биз.

Хүүхэд тань үгэнд орохгүй байгаа мэт санагдаж, хүмүүжилгүй мэт санагдаж  байгаа бол бурууг та өөрөөсөө хайгаад үзэхэд илүүдэхгүй болов уу. Хүүхэддээ үлгэрлэн дуурайгч нь та өөрөө, тэднийхээ хүмүүжлийн суурь үндсийг тавих хүн нь ч та өөрөө. Тийм болохоор гэнэн цагаахан, ариун сэтгэлтэй, хэлэхсэн гэсэн үг, сэтгэл хоёр нь нүдэнд дээр нь бичээтэй байдаг хүүхэд хэмээх “Шүтээн бурхан”-даа хатуу үг хэлэхээ урьтал болголгүй хайрынхаа үгээр ухаарал хайрлаасай.

П.Наран

Saturday, April 28, 2012

Одон орон судлаач Г.Галилей



Шинжлэх ухааны задлан шинжилгээний аргын хөгжилд онцгой байр суурь эзэлдэг Италийн алдарт эрдэмтэн бол Г.Галилей билээ. 1564 онд Пиза хотод төрж хотынхоо их сургуульд элсэн орсон ч төлбөрөе барагдуулаагүй учир гарчээ.
Гэвч 1589 онд их сургуульдаа багшийн ажилд орж хожим нь Падуаны их сургуульд шилжиж тзнд 1610 он хүртэл ажиллахдаа шинжлэх ухааны гарамгай нээлтүүдийнхээ дийлэнхийг хийсэн байна.
Галилей чухал нээлтүүдийнхээ анхныхыг механикийн салбарт хийжээ. Хүнд биес хөнгөнеө бодвол илүү хурдтай унадаг гэсэн грекийн гүн ухаантан Аристотелийн томъёоллын үнэн эсэхийг Галилей шалгахаар шийдэж хэд хэдэн туршилт хийсний дараа энэ томъёолол буруу болохыг нотолжээ. Хүнд болон хөнгөн биес агаарын үрэлт саад хийж байгаагаас бусад тохиолдолд адилхан хурдтай унадаг гэсэн дүгнэлтийг Галилей хийв. Түүнээс гадна тухайн хугацаанд унаж байгаа биеийн туулж өнгөрүүлсэн зайг хэмжиж унаж байгаа биеийн замын урт нь уналт явагдсан хугацааны үржвэртэй тэнцүү болохыг тогтоов. Хурдасгалын байнгын коэффициент гэж нэрлэгддэг энэ нээлтээрээ аугаа эрдэмтний тоонд зүй ёсоор багтсан юм.
Г.Галилей олон тооны туршилтуудынхаа дүнг математикийн томъёоллоор илэрхийлж байсан нь маш чухал ач холбогдолтой байлаа. Орчин үеийн шинжлэх ухааны тодорхойлох онцлог нь математик томъёолол, математик аргуудыг хэрэглэж байгаа явдал билээ.
Түүний дараагийн бас нэг том ололт нь инерцийн хуулийг нээсэн явдал юм. Хөдөлгөөнд байгаа бие цааш нь түлхэх хүч нөлөөлөхгүй бол хурд нь саардаг гэж хүмүүс үздэг байсныг Галилей туршилт хийж өерчлөв. Үрэлт зэрэг хөдөлгөөнийг саатуулж байгаа нөлөелөл байхгүй бол унаж байгаа бие хөдөлгөөнөө цааш эцэс төгсгөлгүй үргэлжлүүлэх болно гэсэн дүгнэлтийг Галилей хийжээ. Хожим нь И.Ньютон шинээр томъёолсон энэ зарчим нь физикийн шинжлэх ухааны суурь зарчмуудын нэг болсон билээ.
Галилей хамгийн гайхамшигт нээлтуүдээ одон орны судлалд хийсэн билээ. ХҮI зууны эхнээс Коперникийн гелио төвийн онолыг баримтлагчид болон гелио төвийн эртний онолыг хамгаалагчдын хооронд маргаан үүсэж удтал үргэлжилсээр байлаа. Коперникийн зөвийг ойлгож байсан ч Галилей нотолж чадахгүй байлаа. Тэгж байтал 1609 онд Голланд улсад телескоп зохион бүтээгдсэнийг Галилей дуулаад түүний ажиллах зарчмыг нь амаар яриулж байгаад илүү боловсронгуй телескоп бүтээж туршилт хийсээр жилийн дараа цуврал нээлтүүдээ олон нийтэд танилцуулжээ.
Галилей Сар руу дурандан ажиглалт хийж түүн дээр олон тооны галт уулын цар, өндөр уулс байна, тэнгэрийн эрхэсийн гадаргуу тэгш биш манай дэлхий шиг овон товонтой юм байна, Тэнгэрийн заадсыг харсаар тэр бол манан будангаар битүү бүрхэгдсэн цул бие биш хүн энгийн нүдээр алсаас харахад нэг юм шигхарагдаж буй маш олон тооны одоос бүрддэг юм байна гэдгийг хүн төрөлхтөнд ойлгуулсан юм. Т эрчилэн Бархасвадь гаригийг тойрон түүний дөрвөн дагуул байнга эргэлддэг юм байна, иймд тэнгэрийн эрхэс гариг зевхөн манай эх дэлхийг тойрч эргэлддэг бус мөн аливаа гаригийгтойрч эргэлддэг юм байна гэж Г алилей мэдэгдлээ.
Нар руу ажиглалт хийж Нар дээр толбууд байдагт эрдэмтдийн анхаарлыг хандуулж чадлаа. Тэрчилэн Цолмон гаригийн үелэл Сарныхтай адилхан болохыг олж мэджээ. Эдгээр нээлтүүд нь манай эх дэлхий болон бусад гаригууд Нарыг тойрч эргэлддэг гэсэн Коперникийн онолыг баттай нотлоход их тус дэм болжээ.
Галилей ийнхүү Коперникийн онолыг дэмжсэнд шашны хүрээнийхэн дургүйцэж 1616 онд түүнд дээрх онолыг сурталчлахыг хоригложээ. Галилей энэ хоригийг нилээд хэдэн жил эсэргүүцзж байсан боловч 1623 онд Ромын хамба лам насан өөд болсноор дээрх хориг үйлчлэхээ больжээ. Г.Галилей дараагийн зургаан жилийг «Дэлхийн хамгийн гол хоёр системийн тухай харилцан яриа» гэсэн алдарт бүтээлээ туурвихад зориулжээ. Энэ ном 1672 онд хэвлэгдмэгц шашныхан дургүйцэж 1616 оны хоригийг зерчлеө гэж буруушаасан ч түүнийг шоронд суулгаж арай зурхэлсэнгүй, Арчетри дахь шилтгээнд нь гэрийн хорионд байлгах шийтгэл ногдуулжээ. Тэрчилэн Эх дэлхий Нарыг тойрч эргэлддэг гэсэн онолоосоо олны өмне татгалзах шүүхийн шийдвэр гарсныг 69 настай Г.Галилей биелүүлэв.
Алдарт эрдэмтэн маань Арчетри дахь шилтгээндээ механикийн асуудлуудыг судапж байсаар 1642 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.
Түүний хийсэн шинжлэх ухааны нээлтүүдээс илүү түүний шинжлэх ухааны арга зүйг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр зүйргүй аугаа билээ. Түүнээс өмнөх үеийн Аристотелийн чиглэлийг барьсан гүн ухаантан-эрдэмтэд өөрсдийн ажиглалтын чанар, үзэгдлүүдийн ангилалд онцгой анхаардаг байсан бол Галилей аливаа үзэгдлийг судлахдаа үнэн бодит байдал, тоон үзүүлэлтүүдийг эрхэмлэх болжээ. Тэр үеэс тоон үзүүлэлтүүдийг яг таг тооцох нь шинжлзх ухааны судалгааны үндсэн арга болсон юм.
Г.Галилей шинжлэх ухааны танин мэдэхүйд туршилтын хандлага чухал ач холбогдолтойг өргөн сурталчилж аливаа нэр хүндтэй хүний үг биш чухамдаа туршилт бол шинжлэх ухааны үнэний нотолгоо гэж үздэг байжээ.
Чин үнэнийг хэлэхэд Г.Галилей шашны гүн шүтлэгтэй хүн байж шашин сүмээс хэзээ ч татгалзаж байгаагүй ч гэсэн шинжлэх ухааны асуудпыг шийдвэрлэхэд шашны засаг захиргаа саад хийхийн эсрэг шийдвэртэй тэмцдэг байлаа. Хойч олон үеийн эрдэмтэд Галилейг хэвшмэл номлолыг ягштал баримтлах, сэтгэлгээний эрх чөлөөг дарах гэсэн бүдүүлэг оролдлогыг эсзргүүцэхийн билгэ тэмдэг гэж өнөө үед ч бахархан дээдэлсээр байна.

Оюун ухаанаа дасгалжуулах

Бидний оюун ухаан маш хүчтэй! Бид хэр их баяр хөөртэй, хэр их уйтгар гунигтай байна бүгд бидний юу бодож байгаагаас хамаарч байдаг. Тиймээс амьдралаа өөрчлөхийн тулд бид бодлоо нэн түрүүнд өөрчлөх хэрэгтэй.

Оюун ухаанаа өөрчлөх боломжтой юу? Хэрхэн өөрчлөх вэ? – Оюун ухаанаа өөрчлөх бүрэн боломжтой. Хэрхэн өөрчлөх вэ гэдгийг мэдэхийн тулд тархины үйл ажиллагаа хэрхэн ажилладаг талаар маш товч сонирхож үзье.

Thursday, April 12, 2012

http://sonin.mn/albums

ЗҮЙР ЦЭЦЭН ҮГС /Дооёо/ Hoshin shog

http://www.youtube.com/watch?v=zQZ72XjpvKk

МОНГОЛ УХААН, МОНГОЛ МЭДЛЭГ ГЭЖ БИЙ ЮУ?

Лувсандамбын Дашням
Сүүлийн жилүүдэд монголчуудын оюуны амьдралд томоохон өөрчлөлт гарч, олон арван жилээр бүтээлч сэтгэлгээг боогдуулж ирсэн үзэл суртлын зангиа тайлагдсаны ачаар хүмүүс чөлөөтэйгөөр сэтгэж, бүтээж туурвих нөхцөл бололцоо нь нээгдэж, аливаа зүйлийг таньж мэдэх, ялангуяа орхигдож гээгдсэнийг нөхөн сэргээх, шинийг олох санаа улам хөгжин, бүтээлч уур амьсгал газар сайгүй өрнөж байна.
Монгол ухаан, монгол мэдлэгийн тухай сэдэв амилан сэрж, үгүйсгэсэн хийгээд зөвтгөсөн мэтгэлцээний шинжтэй санаа оноо гарах болсон нь ч түүнтэй холбоотой юм. Хүмүүсийн бүтээж туурвих, сэтгэж бодох бололцоо нөхцөл нь нээгдээд, оюун нь чөлөөлөгдөөд ирэхээр юмыг олон талаас нь ярьж хэлэлцэх, сэдэж сорих, баталж нутлах байдал анзаарагдахуйцаар идэвхижиж байна.

Monday, April 9, 2012

МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН “СҮҮЛЧИЙН МОГИКАН”



(Уран сайхны хөрөг) 

“Шар” Мягаагаа би “Сүүлчийн могикан” гэж нэрлэх дуртай. Миний муу Мягаа хүн нь хүнээсээ холдчихсон “Иргэний” гэгдэх энэ нийгэмд ёстой жинхэнэ хүн шиг ХҮН, хүнээсээ илүү ёстой жинхэнэ яруу найрагч шиг хүн билээ л. Яруу найрагч шиг ч биш, жинхэнэ яруу найрагч юм чинь.

Wednesday, April 4, 2012

Tuesday, April 3, 2012

Дэлхийн хамгийн үнэтэй ном 8 сая ам.доллар

Америкийн нэрт шувуу судлаач, байгаль судлаач, зураач Жон Жеймс Одюбоны (John James Audubons) “Америкийн шувууд” номны анхны хэвлэлийн нэг хувь Christies-ийн дуудлага худалдаагаар 7 сая 922 мянган ам. доллараар зарагдлаа.

http://art.news.mn/content/94551.shtml

Monday, April 2, 2012

Гадаад үг цээжлэх easy way

Гадаад ертөнцтэй харилцаа холбоо эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед дор хаяж ямар нэг гадаад хэл мэдэхгүй бол амжилтанд хүрэх боломжгүй болжээ. Тэгвэл гадаад хэл богинохон хугацаанд яаж сайн сурах вэ? гэсэн асуудал хүн бүрийн, тэр тусмаа залуу хүн бүрийн санааг зовоож байгаа нь ойлгомжтой. Гадаад хэл сурахад олон үг цээжлэх явдал хамгийн хэцүү даваа болдог. Ихэнх гадаад хэл сурагчид маань үгнүүдээ системгүй цээжилдэг. Ингэж цээжлэхэд хэрэгтэй үгнүүдээ эргэж санахад хэцүү байдаг. Харин мнемоникийн тусламжтайгаар нэг дор олон гадаад үг, үсэг баттай цээжлэх боломжтой. Ямар ч хэлний үгнүүд бүгд цаанаа тодорхой нэг л утга илэрхийлдэг. Жишээлбэл, монголоор “алим” гэдэг жимсийг оросоор “яблоко”, англиар “apple”, солонгосоор “са гва” гэнэ.

Шог явдлууд

"Бид шинэ юм биш, гэхдээ хуучин байхыг үл хүснэ" Хүрээ хөвгүүд

Apr 1, 2012

Хэнрих Ибсэн "Солнэсс дархан" гэдэг жүжгээ биччихээд "Энэ жүжгийг зөвхөн бурхан бид хоёр л ойлгож магад" хэмээн эхнэртээ ярьж байжээ. Харин жүжгийнхээ анхны тоглолтыг үзэж ирээд эхнэртээ " Одоо тэр жүжгийг зөвхөн бурхан л ойлгоно" гэж ярьжээ.

***
Бернард Шоу буяны үдэшлэг дээр нэгэн бүсгүйтэй хэд хэдэн удаа бүжиглэв. Дахин бүжгэнд урихад нь царай муутай сайхь хадагтай "Та яагаад зөвхөн надтай бүжиглээд байгаа чинь сонин байна?" гэж асуухад Шоу "Энэ чинь буян үйлдэх сайн үйлсийн үдэшлэг шүү дээ" хэмээн хариулжээ.

***
Нэгэн хүн өөрийн шүлгүүдээ уран зохиолын сэтгүүлийн редакторт өгч уншуулжээ. Тэгээд сэтгэгдлийг нь асуухад редактор
-Таны шүлгүүд дунд Хэйне, Байрон ч бичээгүй хоёр шүлэг байна гэв.
- Баярлалаа. Аль нь тийм сайн байна.
- Нэг нь кинотеатрын тухай, нөгөөх нь радиогийн тухай шүлэг байна...

***
Александр Дюма эцэг  300 гаруй зохиол туурвисан гэдэг. Нэг хатагтай түүнтэй уулзах далимаараа нэгэн зохиолынх нь ээдрээтэй тайллын талаар лавлахад зохиолч санахгүй байв.
- Таны бичсэн зохиол шүү дээ
- Бичсэнээ санаж байна. Харин уншсан эсэхээ санахгүй байна.. уучлаарай