Wednesday, July 11, 2012

Н.ХҮРЭЛБААТАР: МОНГОЛД ӨВӨРМӨЦ, СОДОН НЭР 1000 ГАРУЙ БИЙ

Наадмын мэдээ сониучирхан интенетээр сэлгүүцэж явтал монгол хүний нэрийн тухай нэгэн сонирхолтой бичвэртэй таарлаа. Миний нэр цуглуулгад нь хараахан алга бололтой. Сонирхон уншаарай.

Хообий гэхээр бид заавал эд зүйлтэй холбож ойлгох нь олонтаа. Тэгвэл “Хообий” булангийн энэ удаагийн зочноор хүний нэр цуглуулдаг Н.Хүрэлбаатарыг урилаа. Тэрбээр эдийн засагч, сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд нийгмийн даатгалын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байгаа юм.
-Хүний нэр цуглуулах болсон түүхээс тань ярилцлагаа эхэлье?
-

Номын хорхойтнуудын хамгийн том 10 “үүр”

Ном бол ертөнцийг харах цонх хэмээн хүндэлдэг. Тиймээс улс үндэстэн бүр номын өргөө болох номын сангуудаа хамгийн сайхнаар тохижуулан, тэрхүү оюуны үнэт бүтээлийг шимтэн унших таатай нөхцлийг бүрдүүлэхийг хичээдэг. Номын хорхойтнууд цуглардаг дэлхийн хамгийн том номын сангуудыг танилцууъя.

astronomy-library-utrecht

Малын нас, тэдгээрийн нэр


Би Монгол хэмээн бахархадаг хүн бүхэн үндэснийхээ өв уламжлал ёс заншлыг бүрэн гүйцэт сайн мэддэг байх нь чухал юм.Тиймээс үндэсний их баяр болсон наадмын энэ өдрүүдэд зориулан бид таны мэдлэгт нэмэр болгож таван хошуу малын насны ангилал болон зүсийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Малын зүс
Малчинд малын зүсийг эрт үеэс эхлэн үснийхэн өнгөөр ялган нэрлэсээр ирсэн байдаг юм. Монголчуудын малаа бүртгэх гол арга нь тоолохгүй, зүслэж бүртгэдэг аман хууль болон уламжлагдсан нь нэн гайхалтай юм. Ингээд малын зүсийг нэрлэвэл:

Дэлхийд ганц Монгол наадам эхэллээ

Дэнж хотойтол наадах дэлхийд ганцхан монгол наадмын нээлт албан ёсоор эхэлж байна. Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залсны дараа Ардын хувьсгалын 91 жилийн ой, Их Монгол Улс байгуулсны 806 жил, Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрбээр
“Эрхэм хүндэт Монгол түмэн, наадамчид аа,
Эрхэмсэг зочид, хатагтай ноёд оо,
Монголын сайхан эх орондоо болон дэлхийн олон газар наадамлаж байгаа нийт иргэд, наадамчин олондоо Монгол наадмын халуун мэндчилгээ өргөж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Monday, July 9, 2012

”Та бүхний олсон амжилтаар би бахархаж байна”

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтоныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хатагтай Х.Клинтоныг Монгол Улсад тавтай морилохыг уриад түүний энэхүү айлчлал манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, ардчиллыг бэхжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна гэлээ.

Тэрээр ярихдаа “ Эрхэм Төрийн нарийн бичгийн дарга таны манай улсад хийж буй энэхүү айлчлал нь Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойтой давхцаж байна. Энэ хугацаанд бидний харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжсөөр ирлээ.

Бид ардчиллыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөг ханган, шударга ёсыг тогтоохыг зорьж байна. Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг эрчимтэй өсч байгаа нь бидэнд ардчиллыг бэхжүүлэх, хүний хөгжлийг хангах, дэд бүтэц болон бусад салбарт хөрөнгө оруулах, гадаад улс орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллах сайхан боломжуудыг нээж өгч байна.

Уул уурхай, технологи, дэд бүтэц, боловсролын салбарт гуравдагч хөршийн зүгээс, тэр дундаа АНУ-аас оруулах хөрөнгө оруулалт улам бүр өсөн нэмэгдсээр байна. Бид уул уурхайгаас олох үр ашгийг иргэн бүрт хүртээмжтэй байлгахыг зорьж байна.

Бид шударга ёсыг тогтоохын тулд авилгатай тэмцэж, шүүх хуулийн байгууллагыг шинэчилж байна. Манай улс нээлттэй, ард иргэд нь эрх чөлөөтэй учраас тулгарч байгаа аливаа сорил бэрхшээлүүдийг даван туулж, ардчиллыг бэхжүүлэхэд амжилт олж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Х.Клинтон Монгол Улсад дахин ирж байгаадаа баяртай байна гээд халуун дотноор хүлээн авсан монголын ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр “ Монгол Улсын ардчилал бүс нутагтаа үлгэр жишээ болсоор байдагт бид баярладаг. Хүний эрх, эрх чөлөөг хангах, хуулийг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах нь ардчилсан орнуудын зорилго билээ. Монгол Улс энэ зорилгодоо хүрэх алхмуудаа амжилттай хэрэгжүүлж байгааг бид үнэлж байна.

Sunday, July 8, 2012

Орос ардын үлгэр : Оюун ухаан төгөлдөр отгон хүү Иван



Орос ардын үлгэр : Оюун ухаан төгөлдөр отгон хүү Иван
Эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн ан амьтан жигүүртэн шувуу агнаж түүгээрээ хоёул амьдарна. Он жилийг элээн олон насыг насалсан авч эд хөрөнгө гэх юм байсангүй.
Эмгэн харамсан зовж:
- Амттанг идэж уусангүй, аятай хувцсыг өмсөж зүүсэнгүй энэ насыг галын хажууд эргэлдсээр өнгөрөөлөө! Өтлөх насанд харж баясах үр хүүхэд ч алга! гэхэд өвгөн нь:
- Эмгээн, бүү зов! Гар минь нугарч, хөл минь хөдөлж байгаа цагт өлсөхгүй байх. Юу юуны туханд хүрэлгүй гонсойгоод яах вэ!
Ингэж хэлээд өвгөн анд явжээ.
Өглөөнөөс орой болтол яваад нэг ч шувуу, нэг ч амьтан намнасангүй. Ганзага хоосон буцмааргүй байж, тэгээд яах билээ? Нар гудайчихаж харилгүй болохгүй.
Ингээд аргагүйн эрхэнд харихаар явж байтал хажүуханд нь далавчны дэвэх сонсдон бутны цаанаас тун үзэсгэлэнт гоё нэг том шувуу нисэн хөөрөв гэнээ.
Өвгөн буугаа шагайх хооронд шувуу нисэн одов.
«Миний хувь биш байжээ!» гэж өвгөн бодоод шувуу нисэн гарсан бутыг шагайж үзвэл тэнд гучин гурван өндөг байна гэнэ.
«Ядахдаа энэ олзыг чинь аваад харъя!» гэж сэтгээд бүсээ чангалан гучин гурван өндгийг өвөртлөв.
Явсаар байтал замдаа бүс нь суларч өндөг нь цувран унасаар байжээ. Өндөг газар унамагцаа сайхан залуу эр болж хувираад байж гэнэ.

Tuesday, July 3, 2012

Оппозиция победила на выборах в Монголии

Власть, 02.07.2012

Оппозиционная Демократическая партия Монголии начала праздновать свою победу на парламентских выборах страны. По предварительным результатам, партии удалось убедить избирателей в эффективности её программы «перераспределения доходов»

Демократы обещают поднять налоги инвесторам и увеличить социальные затраты бюджета, пользуясь экономическим бумом, причиной которому послужила активная разработка месторождений угля, меди и урана.

Несмотря на радость оппозиционеров, ЦИК Монголии сообщил о небольшом перевесе голосов в их пользу, означающем, что Демократической партии придется формировать коалицию в парламенте.

Монгол соёлын төв

Вашингтон хотод байрладаг Монгол соёлын төвийн үйл ажиллагааны сурвалжлага

http://www.youtube.com/watch?v=ey20W7ybiHQ&feature=relmfu

Monday, July 2, 2012

Англи товчилсон үгс, түүний хэрэглээ

Албан харилцаанд түгээмэл хэрэглэгддэг англи үгийн товчлолыг толилуулж байна. Хэрэглээд заншчихвал цаг хэмнэх, харилцааг оновчтой болгоход хэрэгтэй юм билээ.
Албан харилцаанд  түгээмэл хэрэглэгддэг товчлол

A.A.  -  Associate in Arts

a.k.a.  -  Also known as

amt.  -  amount

apt.  -  apartment