Sunday, February 26, 2012

Дэлхийн түүхийг судлаад байхаар Монгол руу л төвлөрдөг

 Судлаач Ч.Эрдэнийн цуврал ярилцлага - 7

-Шамбалын орон гэж байдаг уу? Таны номыг уншиж байхад байдаг юм шиг бичсэн байсан?

П.ОДОНЧИМЭГ: Манай монголчууд бол машиныг тун сайн мэддэг, бас үнэлдэг хүмүүс шүү дээ 


“Тойота”. Энэ нэрийг мэдэхгүй хүн манай гариг дээр бараг байхгүй биз ээ. 320 000 шахам ажилтантай, үндэстэн дамнасан энэхүү авто корпораци жилдээ 8,5 сая автомашин үйлдвэрлэж, 8,4 сая автомашин борлуулдаг үзүүлэлтээрээ дэлхийд манлайлдаг. Зөвхөн АНУ-д гэхэд л жилдээ 1,7 сая “Toyota”-ийн автомашин зарагддаг бөгөөд энэ аварга үзүүлэлтэд бага ч болов хувь нэмрээ оруулж яваа нэгэн монгол бүсгүйг та бүхэнд танилцуулая.




Хүний болон иргэний эрхийн тунхаглал

Францын Агуу Их Хувьсгалын үзэл санаа болсон энэ баримт бичиг дэлхийг орвонгоор нь өөрчилсөн юм. Энэ Тунхаглалыг “тэнгэрийг анх дайрсан” францын ард түмний Үндэсний Зохион байгуулах Хурал 1789 оны 8 дугаар сарын 26-нд баталжээ. Анхны төслийг Лафайет зохиож, хэд хоногийн дараа Сийес өөр нэг төсөл санаачилжээ. Эдгээр төсөл дээр онцгой комисс ажиллажээ. Ингээд Мирабо-гийн тавьсан илтгэлийн үндсэн дээр баталж, Үндсэн Хуулийн өмнөтгөл болгожээ. Энд хүний төрөхөөс эхлээд заяагдмал тэгш эрх, эрх чөлөөний үзэл санааны эхийг тавьжээ. Энэхүү Тунхаглал нь одоо болтол францын үндсэн хуулийн эрхийн суурь үндэс болдог. Францын 1958, 1971 оны Үндсэн Хуулиудаар энэ Тунхаглалыг хууль зүйн хүчин төгөлдөр баримт бичиг бөгөөд түүнийг зөрчихийг үндсэн хууль зөрчсөнтэй адилтган авч үзсэн. 2003 онд ЮНЕСКО-ын “Дэлхийн ой санамж” жагсаалтад оруулсан байна.

Saturday, February 25, 2012

Харийн газар амьдарч буй монголчууд биднээс илүү уламжлал, ёс заншлаа эрхэмлэдэг.

Өнөөдрийн бидний 2.7 сая монголчуудаас гадна өвөрмонгол, буриад, халимаг, дээд Монгол, Цагаан Монгол, Цастын Монгол, Хазара, Шинжааны ойрдууд, Хөх нуурын хошууд, Дунсиан, Америк, Тайваны монголчууд гээд 10 сая гаруй хүн өөрсдийгөө монгол үндэстэн хэмээн нэрлэдэг. Чингис хаан, түүний залгамжлагчдын Ази, Европ тивд хийсэн аян дайнаас тархан суурьшсан монголчууд одоо хаана, хэрхэн амьдарч байгаа талаар мэдээлэл тун хомс.
Энэ талаар ажиллаж судалгаа хийх үүрэгтэй манай түүхчдийн амнаас шинэ соргог бүтээл гаралгүй удлаа. Бидний яс махны тасархай монгол угсаатнууд өнөөдөр төрөлх  нутгийнхаа зүгт цайныхаа дээжийг өргөж, Монголчуудынхаа төлөө ерөөж залбирч суудаг талаар ярилцахаар Тархан Суурьшсан Монголчууд байгууллагын тэргүүн, соёл судлаач Ц.Санчиртай уулзаад байна. Тэрээр ОХУ, БНХАУ, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Иран, Афганистан, Малайз, Индонези зэрэг гуч гаруй улс оронд очиж, Монголчуудын үлдээсэн соёлын өв дурсгалыг судлахын хамт тэнд амьдарч байгаа монголчуудтай уулзан тэдний нутаг орноо санасан элэг зүрхийг дэвтээж явсан талаархи сонирхолтой баримтуудыг уншигчиддаа толилуулъя 

Friday, February 24, 2012

үлэмжийн чанар

Н.Норовбанзадийн дуулсан үлэмжийн чанар дууг давтан байршуулав. Нэг сонсоход сэтгэл сэргэнэ шүү. Ялангуяа эх нутгаасаа алсад суугаа бид мэтэд бүр илүүдэхгүй юм.

http://www.youtube.com/watch?v=OnoW4RV6pII

Wednesday, February 22, 2012

Мэндийн цагаан хадаг

Монголын цагаан сарыг өргөн уудам, дэлгэр тэмдэглэн ахуй энэ цаг дор төрсөн нутаг, ахан дүүсээ алсаас санагалзан, сэтгэл хөвсөлзөн суухдаа охиныхоо үгийг нь бичиж, Монгол улсын гавьяат жүжигчин М. Булган аяыг зохиож, дуучин Р.Дэлгэрмаагийн дуулсан Булган гол аавын нутаг дуугаар ахан дүүс, нутаг усныхантайгаа  мэндчилж байна.

http://www.youtube.com/watch?v=r8ao_bdoDuY

Tuesday, February 21, 2012

Мэндчилгээ

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Шинэ луу жилдээ эрүүл энх, аз жаргалтай аж төрж,
амжилт, ололт, бүтээлийн арвин өгөөжтэй байхыг хүсэн ерөөж байна

Monday, February 20, 2012

Ч.ОТГОЧУЛУУ: Сул талаа харж, бухимдаад байвал бид хөгжихгүй

Монголын эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуутай уулзаж ярилцлаа. Тэрбээр ХБНГУ-д макро эдийн засгийн бодлогын судалгааны мэргэжил эзэмшсэн бөгөөд судалгааны арга барилыг багагүй түвшинд эзэмшсэн хэмээн үнэлэгддэг чадварлаг залуу эдийн засагчдын нэг.
-Юуны түрүүнд танай төвөөс хамтран зохион байгуулж байгаа ирэх сард болох Эдийн засгийн чуулга уулзалтын хөндөх судвийн талаар товчхон сонирхуулаач.-Эдийн засгийн форум "Хөгжилд хамтдаа" гэсэн уриан дор гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Эдийн засгаа яаж төрөлжүүлэх вэ, нийгмийн хавтгайрсан халамжийн бодлогыг өөрчилж, орлого багатай иргэдэд нийгмийн халамжийн мөнгийг тэгш хүртээн, жирийн иргэдэд чанартай боловсрол олгох санхүүжилтийн тогтолцоо гэх мэт асуудлыг ярья гэж байгаа. Бас нэг яригдах том сэдэв бол өрсөлдөх чадварын асуудал. Энэ бүхнийг олон талаас нь ярилцаж хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа даа.
-Өнөөгийн монголын эдийн засгийг гаж тогтолцоотой болчихлоо, буруу замаар буруу хөгжөөд байна гэж ярих болж.-Инфляци өндөр, валютын ханш хэт тогтворгүй, ажилгүй залуучууд олширсон, нөгөө талд нь компаниуд сайн санхүүч, чадварлаг инженерүүдээр дутагдаж байна. Төсвийн тэлэлт маш их болж, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүнийг дагаад зээлийн хүү өсч, ажлын байрыг бий болгодог хувийн хэвшлийнхэнд зээлийн олдоц ховор, босго өндөр болдог. Одооноос уул уурхайн бус салбаруудад чадварлаг боловсон хүчний хомсдол үүсч байна. Ялангуяа том уурхайнууд бусад салбарт байгаа чадварлаг хүмүүсийг нь мөнгөөр зодоод авчихаж байгаа. Сайн хуульч, аялал жуулчлалын салбараас сайн хөтөч, менежерүүдийг нь авч байна. Төрийн оролцоо хэт ихссэн, уул уурхайн салбар нь бусад салбартаа сөргөөр нөлөөлөх хандлагатай болсон гэх мэт гаж үзэгдлүүд ар араасаа бий болж байна.

Friday, February 3, 2012

Гүрний чинадаас Монголоо бэтгэрч гүвээ сэтэртэл харуулдах тэд минь...



1. Амны бэлгэ ашдын ерөөлтэй Цастын монгол
Хятадын алдарт Чиляний их нурууны баруун хормойг дэрлэсэн багаахан суурингийнхан өөрсдийгөө Цастын монгол хэмээн нэрлэх. Түм түжигнэж бум бужигнасан Дундад улсад Цастын монгол уу, Цайдмын монгол уу, Дээд монгол уу, Дэлхийн монгол уу гэдэг хэнбугайд ч сонин биш. Их Хятадын 56 үндэстний нэг Монгол гээд л өнгөрнө.