Thursday, May 31, 2012

Орос ардын үлгэр : МЭРГЭН УХААНТАЙ ӨВГӨН



Ийм явдал болсон юмуу, үгүй юу мэдэхгүй. Сонссоноо л яръя.
Нэгэн тариачин байжээ. Г анц хүүтэй юмсанжээ. Хүү нь өсөж гэрт гадаагүй ажилд нь тусалдаг болоход эцэг нь:
-    Ажаад байхад ажилд дөртэй болох нь байна. Цаг цагаараа байдаггүй. Залуу нь өсөж хөгшин нь өтөлнө. Удахгүй чи эр болж эхнэр авч гэр толгойлох болно. Тэгэхлээр би чамд захих зүйл байна. Т осгон бүрд гэртэй бай, өдөр бүр шинэ гуталтай яв, хүмүүс чамд дандаа мэхийн ёсолж байхаар яв. Тэгвэл чи өрхийн сайн тэргүүлэгч болж чадна гэжээ.
Хүү нь энэ үгийг сонсоод гайхан:

Т. Сосорбарам: Евро стандарт л Монголын хүн амыг эрүүүлжүүлнэ



Эдийн засгийн ухааны доктор (Ph.D.),Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D.) Т.Сосорбарамтай Европын стандартыг Монголд “нутагшуулах” тухай ярилцлаа. Тэрээр Удирдлагын Академийн профессор бөгөөд стандарт чанарын удирдлагын багш. Монголын Чанарын Холбооны тэргүүн.

-Стандарт гэж юу вэ, манай улс хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бол?
 -Маш товчоор хэлье, бидний өдөр тутмын хэрэглээ хүнс, бараа болон техник, технологи зэрэгт хэмжээ, жин, үйлдвэрлэсэн болон хадгалах  хугацаа, бүтэц, найрлага, орц, гүйцэтгэх үйлдэл, дэс дараалал тэдгээрийг хэрхэн хэрэглэх талаарх аргыг  хэрэглэгч, үйлдвэрлэгч, эрдэмтэд сонирхогч бүхэн оролцож шинжлэх ухааны үүднээс тогтоосон баримт бичиг юм. Стандартчилал, хэмжил зүйн газар нь “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийг хэрэгжүүлдэг. Манай улс 1930 оноос барилга, түүний материал, ангийн үс, мах, тос зэрэг түүхий эдэд өөрийн гэсэн стандарт хэрэглэж ирсэн.  1938 оноос Худалдаа, аж үйлдвэрийн яаманд, 1953 оноос Улсын төлөвлөгөөний комисст Үнэ, стандартын товчоог байгуулсан. Энэ байгууллагыг 1972 оноос  яам, улсын хорооны эрхтэй болж өргөтгөн П.Жасрай, Б.Бямбасүрэн, Э.Бямбажав нар ажиллаж байсан. Дашрамд хэлэхэд сүүлийн үед хэтэрхий улс төржиж аливаа нэг сонгуульд манарч явсан нахдийг шагнал маягаар томилдог болсон.Тэд ажлын дөргүй, мэдлэггүй учраас манайд

Tuesday, May 29, 2012

The Most Comma Mistakes


Identification Crisis
If I’ve seen it once, I’ve seen it a thousand times. I’m referring to a student’s writing a sentence like:
I went to see the movie, “Midnight in Paris” with my friend, Jessie.
Comma after “movie,” comma after “friend” and, sometimes, comma after “Paris” as well. None are correct — unless “Midnight in Paris” is the only movie in the world and Jessie is the writer’s only friend. Otherwise, the punctuation should be:

Monday, May 28, 2012

Англи хэлний сонирхолтой жишээнүүдээс

Дэлхий дээр хамгийн ихээр тархсан хэлд хятад хэл, испан хэл дараа нь англи хэл ордог юм байна. Өнөөдөр энэ хорвоо дээр 700 сая хүн англиар ярьж байна гэсэн судалгаа байдаг. Үүнийг сонирхон уншиж байгаа та ч мөн энэ тоонд гарцаагүй орох биз ээ. Англи хэл нь үгсийн сангаараа дэлхийн баян хэлд тооцогддог. Орчин цагийн англи хэлний тайлбар толиудад 800 000 гаруй үг орсон байхад орос хэлний алдартай Далийн тольд 200 000 үг багтжээ.

Монгол хэлний хувьд гэвэл одоогийн байдлаар 100 000 үгтэй толь гараагүй байгаа. Я.Цэвэлийн монгол хэлний тайлбар тольд 30 мянган үг эргэлддэг. Англи хэлэнд хамгийн богинохон үг нь 2 үсгээс /No/ бүрдэж болдог бол хамгийн урт нь 45 үсэгтэй pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis байдаг юм байна. Галт уулын тоосонцор амьсгалын замаар орж өвчин үүсгэхийг энэ урт үгээр илэрхийлдэг ажээ.

Монгол хэлний авах гэдэг үг 60 салаа утга илэрхийлдэг бол англи хэлний set гэх үг нь наад зах нь 70 салаа утга илэрхийлдэгээрээ онцлогтой. Тус үг нь өгүүлбэрт үйл үгийн 44 утга, нэр үгийн 17, тэмдэг нэрийн 8 утга заадаг байна. Англи хэлний apple- алим, bad -муу, gold- алт, town- хот гэх үгс нь эрт үед үүссэн түүхэн үгсэд тооцогддог гэнэ. Эртний Ромын үед германчууд славян хүмүүсийг олзолж аваад ромчуудад боолоор худалддаг байжээ. Иймээс зарим судлаачид англи хэлний slave- боол гэх үгийг орос хэлний славян үгээс гаралтай гэж үздэг юм байна. Англи хэлний хэлбэрээ өөрчилсөн үгсийн дотор goodbye- баяртай ордог. Тус үг нь угтаа God be with you- Бурхан чамтай байг гэж байгаад хэлний хөгжлийн явцад товчлогдсоор goodbye болчихжээ. Англи хэлэнд нэгэн хурдан хэллэг байдаг: "The sixth sick sheik's sixth sheep's sick". Та энэхүү хурдан хэллэгийг зөв хэлж чадсан бол танд баяр хүргэе. Төрлөх хэлээрээ ч хэлэхэд бэрх гэж америкчууд хэлдэг юм билээ.



Англи хэлэнд үсэг давхардаж ордог сонирхолтой хэд хэдэн үгс байдаг. Indivisibility-/хуваагдашгүй чанар/ гэх үгийг сайн ажиглавал 6 удаа I үсэг орсон байгаа. Мөн нэг гийгүүлэгч 3 удаа давхардаж орсон Goddessship- бурханлиг эмэгтэй гэж үг байхад ганц ч эгшиггүй rhythm –айзам гэх үг бас байх юм. Англи хэлний үсгийн дүрэм маш төвөгтэй гэдгийг зөвхөн ough дээр харж болно. A rough-coated, dough-faced, thoughtful ploughman strode through the streets of Scarborough; after falling into a slough, he coughed and hiccoughed. Дээрх өгүүлбэрт дөрвөн үсгээс бүрдсэн энэ нийлэмжийг 9 янзаар уншиж болохыг та анзаарав уу? Монгол хэлэнд орос хэлээр дамжигдан орж ирсэн вокзал гэдэг үг байдаг. Энэ нь угтаа англи гаралтай үг юм байна. Жэйн Вокс /Jane Vaux/ гэгч Лондон хотын захад олон хүн цуглардаг Vauxhall Pleasure Gardens хэмээх амралт зугаалгын газартай байжээ. 1830 онд оросууд Санкт Петербург хотоос Павловск хүртэл төмөр зам тавиад Англи улс руу хэсэг инженерүүдээ явуулжээ. Тэднийг Лондонд хүрч ирэхэд англичууд төмөр замынхаа нууцыг алдахгүй гэж Vauxhall Pleasure Gardens руу зугаацуулахаар явуулчихжээ. Оросууд тэнд очоод хөгжим тоглож, бүжиг бүжиж хөгжилтэй байгаа хүмүүсийг хараад нутагтаа буцаж ирээд Павловск хотын төмөр замын өртөөн дээр хөгжимчидыг тоглуулдаг тусгай газар бий болгожээ. Түүнийгээ анхандаа курзал гэж нэрлэсэн боловч яваандаа вокзал болчихсон түүхтэй юм байна.



Таныг англи хэл хэр сайн сурсаныг ганцхан үгээр шалгачихаж болно. Монголоор ийш тийш гэхийг англиар therein гэнэ. 7 үсгээс бүрдсэн энэ үгний үсэгнүүдийн байршилалыг өөрчлөлгүйгээр 10 үг эндээс гаргах боломжтой. Хамгийн эхэнд: the-, there, he, in, rein, her, here, ere, therein, herein. The quick brown fox jumps over the lazy dog. Англи хэлний цагаан толгойг багтаасан гайхамшигтай ганц өгүүлбэрийг та сая уншаад өнгөрлөө. & амперсенд хэмээх дүрс тэмдэг нь цагтаа цагаан толгойн хамгийн сүүлийн үсэг байжээ. 1837 оноос 27 үсэгтэй байсан англи хэлний цагаан толгой нэгээр хорогдож 26 үсэгтэй болсон түүхтэй юм байна. Энэ дүрс тэмдэгээр and гэдгийг илэрхийлдэг билээ. Англи хэлний i үсэг дээр байдаг цэгийг tittle- дэмий үг гэж нэрлэдэг. Англи хэлний хамгийн их хэрэглэгддэг үсэг нь Е бол хамгийн цөөн тохиолддог нь Q үсэг юм байна. Англи хэлэнд урдаасаа хойшоо, хойноосоо урагшаа яаж ч уншихад нэг л утга илэрхийлдэг level, kayak, racecar гэх хэсэг үгс байдаг.

Англи хэлний сонирхолтой баримтуудаас уншигч та ч бас бидэнтэй хуваалцаарай.



Ш.Наранчимэг

Одон орон судлаач Николай Коперник /1473-1543/


Польшийн алдарт одон орон судлаач Николай Коперник 1473 онд Висла мөрний эрэгдээрхТорунь хотод баян айлд мэндэлжээ. Идэр залуудаа Краков хотын их сургуульд сурч байхдаа одон орны судлал сонирхож байв.

Ажлыг хөнгөвчлөх арван арга

zaluu“Хөнгөвчлөх” гэдэг нь “ажил хаялт” зарлаж, хойрголохын нэр биш. Харин амар хялбараар хийх ёстой үүрэг даалгавраа бүгдийг нь гүйцэлдүүлэхийг хэлж байгаа юм. Та доорх энгийн аргуудаар бичиг цаасанд дарагдсан, бишгүй завгүй өдрөө дарамтгүй өнгөрүүлж чадна.
1. Эхлээд эргэн тойрноо цэгцэл.
Танд нэг өдрийн дотор том ажлын ард гарах хэрэг гарсан бол хамгийн хурдан анхаарлаа төвлөрүүлэх арга нь эргэн тойрныхоо хэрэггүй зүйлсээс салах явдал юм. Элдэв ноорог цаас, аяга, гардаггүй бал, чихэвч сэлтийн утас зэрэг таныг сатааруулах бүх зүйлийг хараанаасаа холдуул. Ингэх нь ямар их цаг хэмнэж, таны сэтгэл санааг чөлөөлдөг болохыг та төсөөлөх ч үгүй байх.

Sunday, May 27, 2012

Төгсөгчдөд баяр хүргэе


Америкийн Индиана муж улсын Блүүмингтон хотын  Индианагийн их сургуулийн Хуулийн сургуулийн магистрын ангийг төгссөн А.Ганбаатар, Б. Энхболд, С. Эрдэнэболд нартаа баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр  амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Блүүмингтон хотын монголчуудын холбоо


Орос ардын үлгэр : Ах дүү хоёр

 
Орос ардын үлгэр : Ах дүү хоёр
Эртээ урьд цагт өндөр уулыг дов байхад өргөн мөрнийг горхи байхад гэнэ. Ах дүү хоёр амьдран суудаг байжээ. Ах нь Семён нэртэй, хар амиа боддог, атаач шунахай юм гэнэ. Дүү Иван нь цагаан сэтгэлтэй найрсаг, зөөлөн зантай хүнд тусархуу, юу байгаагаа өгөхөөс буцахгүй тийм нэг эр гэнэ.
Ах дүү хоёр галд хийх цуцалгүй, гаднаа босгох шонгүй, сольж өмсөх хувцасгүй, сүүжиндээ дэвсэх гудасгүй, ядуу зүдүү амьдарч байжээ. Арайхийж өл залгадаг байжээ.
Семён нэг удаа:
-    За, бид хоёр гэртээ суугаад гэрээ идэх биш, амьтан хүнтэй уулзаж ажил төрөл эрж амь зуулга хөөцөлдье! гэжээ.
Иван ахынхаа үгнээс гажсангүй.
Жаахан талхаа хувааж аваад алсын замд гарцгаажээ.
Тэр хоёр зуны урт өдөр ургахын улаан нарнаас унахын шар нар хүртэл борви бохисхийлгүй явж эцэж ядарч гэнэ. Тэгээд горхины дэргэд нэг сайхан газар амрахаар суужээ.
-    Усанд ойр хуурай аятайхан газар байна. Эндээ хоноё. Өнөөдөр маргаашдаа чиний юмыг идье, дараа нь минийхийг идье! гэж ах нь хэлжээ. Тэгье, яасан сайн юм бэ! Миний үүргэвч хөнгөрөх нь! гэж Иван инээв.
Тэндээ хоноод маргааш нь цааш явцгаав. Орой нь Иваны хүнсийг идэж юу ч үгүй дуусгав.
Гурав дахь оройгоо Семён үүргэвчнээсээ талхаа гаргаж өөртөө тааруулж зүсэж аваад үлдсэнийг нь далд хийчихэв. Тэгээд хэнэг ч үгүй талхаа идэж байна гэнэ.
-    Ахаа, та яагаад өөрөө идээд надад өгөхгүй байгаа юм бэ? Миний хүнсийг хоёулаа идсэн шүү дээ гэж Иван гомдон хэлээд,
-    Би ч яахав, тэсээд л хоосон хонож чадна. Харин энд их аймаар газар гэж би өвгөдөөс сонссон юм. Олон чоно байдаг гэсэн. Явуулын нэг хүн энд хонохдоо бүтэн шахам талх зүсэж өөрийгөө тойруулж цацчихаад унтсан гэдэг. Шөнө чоно ирээд талхыг нь түүж идчихээд унтсан хүнд халдаагүй явчихсан байсан гэнэ билээ гэв.
-    Чи үүнийг хэлсэн чинь тун сайн боллоо, хоёулаа бас тэгье гээд Семён үүргэвчнээсээ талхаа гарган хэрчээд өөрийгөө тойруулан цацав. Т эгээд ах нь унтаад өгчээ. Унтахыг нь хүлээж байсан Иван цацсан талхнаас нь цадталаа идээд үлдсэнийг нуучихжээ.
Гэгээ ороход ах нь сэрэв.
-    Хараач хөөш, аюул аминд ойрхон ирж шүү! Талхыг цөмийг идээд бидэнд халдсангүй. Өчигдөр Иван ямар азаар ийм арга санав аа, талх яах вэ, хаанаас ч олдоно.
Ингэж бодоод сууж байтал Иван сэрэв.
-    Иван, чи үнэн хэлж шүү, чононууд ирээд талхыг цөмийг идчихэж! гэж Семён хэлэхэд,
-    Хоёр чоно ирээд талх үмхэлж байхыг би нойрон дундаа сонссон гэж Иван хариулжээ.
-    За тэр, харав уу! Би чамайг аюулаас аварлаа, чи өчигдөр талх өгсөнгүй гэж гомдоод байсан. Чононууд талхыг идчихээд бидэнд халдсангүй шүү дээ гэж Семён хаахалзав.
Тэгээд ах дүү хоёр цааш явж байгаад салаа замын уулзвар
дээр очжээ.
Семён:
-    Иван, чи баруун талын замаар яв, би зүүн талынхаар ньявъя. Мөр мөрөө хөөе гэжээ.
Ах дүү хоёр салах ёс гүйцэтгээд Иван баруун тийш эргэж, Семён зүүн замаар орон явжээ.
Иван явсаар байтал бүрэнхий болов. Хонох газар эрсээр холгүйхэн газар хөвдөнд дарагдсан, хуучин муутээрэм байхыг харав.
«Энд хоноё байз. Эвдэрч, эзэнгүй хаягдсан боловч өвсөн дотор унтсанаас дээр. Бороо ч орж магадгүй» гэж боджээ.
Тээрэмчний байшин нурж унасан байх тул тээрэм рүү оров. Г ал гаргаж харвал хэн ч алга. Нэг буланд нь хуучирсан чингэлэг байх агаад түүний араар хоргодвол болох юм гэж харж аваад тийш орж хэрчим талхаа идчихээд унтаад өгчээ.
Хэдий хир унтсаныг бүү мэд, хүний дуу дуулдах шиг болоод сэрчихжээ. Ид шөнө дунд болж байв. Иван чимээгүйхэн чагнав.
-    За хүрээд ирцгээв үү?
-    Тэглээ, зөнч мэргэн хэрээ минь.
-    Баавгайг бас авчраа юу?
-    Авчирсаан, Хэрээчийн Хэрээ гуай!
-    Гуаг гуаг! Цэрэг эр та хоёр хорин таван жил хааны алба хаалаа. Аян дайнд явж амь өрсөн тулалдаж ч явлаа. Гэтэл та хоёрт гурван зүсэм хатсан талх өгөөд албанаас халжээ. Харин та нар замдаа ядуу бадарчинтай дайралдаад сүүлчийнхээ зүсэм талхнаас харамгүй өгсөн байна. Ингээд би халагдсан цэрэг та хоёрын харамгүй сайхан сэтгэл, үнэнчээр алба хаасны төлөө шагнах гэж энд дуудсан билээ. Эндээс холгүйхэн өргөн нугад үй түмэн хонин сүрэг оторлож байгаа. Тэр оторт магнай халзан зурвастай хар хонь бий. Тэр хонийг өөрийн болгож авсан хүн баяжна.
-    Зөнч мэргэн шувуу минь, яагаад тэр билээ?
Гуаг гуаг! Эндхийн хааны охины нүд гурван жил өвдөжбайгаа юмаа. Удахгүй сохрох байх. Олон эмч домч залсан боловч гүнжийг эдгээж чадаагүй байна. Гүнж хоног хоногоор доройтсоор байна. Хааны охиныг эмчлэх ганцхан арга байгаа юм. Магнай халзан зурвастай тэр хар хонийг олж аваад элгийг нь гүнжийн өвчтэй нүдэнд наавал долоо хоногийн дотор өвчин нь аваад хаячихсан юм шиг алга болно. Хаан баярлаж эмчилсэн хүнд охиноо гэргий болгон өгнө. Хаан амьддаа хаант улсынхаа хагасыг хүргэндээ өгнө, хөгшин хааныг нас барсны дараа хаант улс бүхлээрээ хүргэний мэдлийнх болно. За ингэхлээр хэн хар хонийг авахыг шодъё!
Иван хэн юу байгааг харахгүй боловч хамаг яриаг сонсож байлаа. Шодож байгаа бололтой... Гэнэт нэг нь баярлан:
-    Би, би хар хонийг авах боллоо гэж хашгирав.
-    Хэрвээ чинийх таарсан бол одоо сааталгүй яв! Гол гарахад цаад эрэг дээр нь нэг том чулуу харагдана. Тэр чулуун дор малчны гар дээр тавих гурван алтан зоос бий. Гуаг гуаг, харин чи яг дөрвөн жилийн дараа шөнө дунд энд баавгайтай цуг ирээрэй! Хаанаас баялаг олохыг чамд зааж өгнө. За, одоо ингээд азарган тахиа дуугарахаас өмнө явцгаая. Энд байж болохгүй!
Баавгай хүрхрэх, хаалга хяхтнах, хүний хөлийн чимээ, далавчны дэвэлт цөмийг Иван сонсов. Дараа нь чив чимээгүй боллоо.
Иван яаран босож хэрээний заасан зүг рүү хурдан явав. Г олыг сэлж гатлаад чулууг олов. «Хэрээний хэлснээр алтан зоос хэвтэж байна. Би тэр хүнээс түрүүлчихжээ. Нөгөө хүн гүүр эрж яваа байх» гэж Иван баярлаад зоосыг аваад ногоон нуга руу гүйв. Үй түмэн хонин сүрэг бэлчиж явна гэнэ. Хамгийн түрүүнд дайралдсан хоньчинд:
-    Танайд магнай халзан зурвастай хар хонь бий юу? гэв.
-    Сүрэг дотор ганцхан тийм хонь бий.
-    Түүнийгээ надад зарчих!
-    Яаж болох вэ? Энэ чинь эзний сүрэг, би хоньчин.
Би чамд гурван алтан зоос өгье. Энэ мөнгөөр чи арванхонь аваарай.
-    Худлаа хэлээгүй бол яах вэ! Би одоохон бариадахъя. Алив мөнгөө!
-    Май май гэж Иван гурван алтан зоосоо өгөв.
Хоньчин тэр даруй магнай халзан зурвастай хар хонийг
барьж өгөв.
Иван хонийг холхон аваачиж төхөөрөөд, элгийг нь авч хот руу явлаа. Хааны ордны хажуугаар явж чанга дуугаар:
-    Эмнүүлж сувилуулах хүн байна уу? Эрүүл бол жаргал шүү! Гайхамшигт сайн эм тан надад байна!
Ийнхүү хашгирмагц л ордноос аягач бүсгүй гарч ирэн:
-    Сайн эр минь, намайг дагаад яв! гэжээ.
Тэгээд Иваныг хаанд авчрав. Хаан:
-    Охиноос минь нүдний өвчин салахгүй байна. Жилээс жилд дордож байна. Хэрвээ чи гүнжийг эмчилж чадвал би юугаа ч хайрлахгүй. Хүргэн минь болно. Амьд сэрүүндээ улсынхаа хагасыг өгнө. Намайг өнгөрснөөс хойш улсын эзэн хаан болно. Харин эмчилж чадахгүй бол өөртөө гомд. Бусад эмч нартай адил толгойгүй л болно шүү. Ингэж тохирох уу? Өөртөө итгэж байгаа бол ажлаа эхэл! гэв.
Иван айж сандарсангүй, тэр даруй хааны охиныг эмчилж эхлэв. Хар хонины элгийг гүнжийн нүдэнд наасанд гүнжийн нүд даруйхнаа дээрджээ. Долоо хоногийн дараа хааны охин ерөөсөе өвдөөгүй байсан юм шиг эдгэрчээ. Г үнж дэгдэн дэрвэн хөөрнө. Хаан хатан хоёр охиноо хараад баярлаж ханахгүй сууна.
Хаан Иваныг дуудан:
-    Хааны үг хууль. Охиныг минь чи эмнэж эдгээлээ. Хэрвээ чи охины минь санаанд таарвал хурим найраа хийцгээе.
Хаан ийнхүү хэлэхдээ «Охины санаанд таарахгүй бол улам сайн» гэж бодож суужээ. Хаан энгийн нэгэн эмчтэй охиноо суулгаж улсынхаа хагасыг өгөх дургүй байв.
Охиноо дуудан:
Охин минь, энэ эмч хүргэн минь болох хүсэлтэй юм байнаСанаанд чинь таарч байна уу? Энэ хуний эхнэр болох уу? гэлээ.
Гүнжийн царай улайж харцаа буруулсхийн хариулсан нь:
-    Энэ эмч намайг өвчин зовлонгоос салгаж гэрэлт хорвоог харах нүдтэй болголоо. Санаа сэтгэлд минь таарах сайн хүн юм. Эцэг эх та нар минь ивээвэл эр нөхрөө болгоход баяртай байна.
Хаан ийм хариу сонсоход таатай биш байвч яах ч аргагүй болов.
Хааны ордонд дутуу юм байх биш, сархад сав саваараа, шар айраг сөн сөнгөөрөө гэнэ.
Хурим найраа хийв. Иван хаанд хандан:
-    Хадам эцэг минь, улсынхаа хагасыг надад өгөх хэрэггүй. Харин хотын хаяанд, голын хөвөөнд сэлүүхэн газар зааж өг, тэгээд байшин барихад минь тус нэмэр болоорой. Тэнд цэцэрлэг мод суулгаж бид өөрсдийн хүчээр амьдарна гэжээ.
Хаан нас өндөргүй тул улсын хагасыг хүргэндээ өгөх дургүй байв. Тэгээд энэ үгийг сонсмогц ихэд баярлан:
-    Иван, чи сайн эр байна! Бэлэн юмаар туйлаад юу хийнэ. Чиний төлөө, төрсөн охиныхоо төлөө би юугаа ч хайрлахгүй. Г азар нутаг хичнээн л бол ав, бас мужаан ч гаргаж өгье. Хэрвээ чи дуртай юм бол байшин бариад суу, цэцэрлэг модоо суулга. Үхэр мал тасалж өгье. Харин охиныг минь л битгий хатуу ажилд зараарай. Ганцаараа, эрх дураараа өссөн юм. Олон жил өвдөж зовсныг чи өөрөө мэдэж байгаа шүү дээ гэв.
Удалгүй Иван хоёр өрөөтэй том байшин голын эрэг дээр босгожээ.
Хоосон газрыг хагалж зах нь харагдахгүй их алимын мод суулгав.
Хавар болоход алимын мод цэцэглэж урьдын хоосон газар нэлдээ цайран туяарч анхилам үнэр сэнгэнээд амьтан хүн Иваныг магтан баярлана. Намрын цагт алимын модод жимсээ даахгүй бөхийж алтан шар алим нь мөчир дүүрэн багсайж байдаг гэнэ.
Цэцэрлэгт нь зөгий үүрлэж бал бурам бялхаад эзэндээ төдийгүй ээлтэй олонд ч хүрэлцдэг байв. Ингэж Иван эхнэртэйгээ энх түвшин элбэг сайхан амьдарч байжээ.
Нэгэн удаа тэднийд нэг бадарчин ирж хоножээ. Т эр нь Иваны ах Семён байв. Турж ядарсан, хувцас хунар муутай явна гэнэ. Ах дүү хоёр бие биеэ таниад баярлацгаав.
Тэгээд Семён өгүүлрүүн:
-    Иван, чи аз заяа сайтай яваа нь илхэн байна. Гачигдал дутагдалгүй элбэг дэлбэг амьдарч байгаа аж. Харин би урьдын адил улаан нүцгэн явна, аз жаргал алга. Яаж чи ийм аз жаргалтай болсноо яриач! гэв.
Цагаан санаатай Иван юу ч нуусангүй. Түүнээс салж явсан тэр шөнө тээрэмд орж хоносон, юу сонссон, яаж хааны охиныг эдгээсэн, тэгээд гүнжтэй гэрлэсэн, яаж одоо эхнэртэйгээ хоёул өөрсдийн хүчээр сайн сайхан амьдарч байгаагаа цөмийг ярьжээ.
Дараа нь:
-    Хэрээ яг дөрвөн жилийн дараа тэнд шөнө дахин ирж халагдсан хоёр дахь цэрэгт хаанаас яаж баялаг олохыг зааж өгнө гэж амласан. Энэ өдөр маргааш болно гэж нэмж хэлэв.
-    Иван, чи багынхаа гэнэн цайлган байсан тэр хэвээрээ л байна. Улсын хагасыг захирахаас татгалзаж, хаан хадам эцгээсээ их инж нэхэж авдаггүй хүн байх уу? Гэхдээ яах вэ, алдсаныг засаж болно. Хоёулаа тэр хуучин тээрэм дэзр очиж хөгшинхэрээюухэлэхийгсонсъё.Тэгээдалгуурлаж алмайрахгүй бол их баялгийг олоод хувааж авъя. Ингээд чи ч баян, би ч баян болно. Ёстой сайхан арга шүү! гэж Семён өгүүлэхэд Иван:
-    Надад баялаг хэрэггүй. Ийм их юм байхад илүүгээр яах вэ? Сайн сайхан амьдарч байна. Өөр юу хэрэгтэй билээ?
-    За өөрөө мэд гэж ах нь хариулаад дотроо «Энэ тэнэг татгалзаж байна. Надад л сайн биз» гэж бодоод:
Т ээрэм рүү яаж очихыг заагаад өгөөч. Би нэг азаа үзээдэхье. Хэрээ юу гэж залахыг сонсъё. Ингэж хэлээд Семён шунахай зандаа болж тогтож ядан чичэрч байв. Маргааш нь Семён хар үүрээр босож хуучин тээрмийн зуг гүйв. Тээрмийн тэнд ирэхэд гэгээ орж байв. Тээрмийн байшин руу орж Иваны хоргодож байсан чингэлгийн араар орж суув. Хүлээгээд л сууж, хүлээгээд л сууж. Хэвтэж чадахгүй, унтаж ч чадахгүй тэсэж ядан хүлээнэ. Аль хэдийнээ харанхуй болжээ. Шөнө дүл ч болов. Г энэт хөлийн чимээ гарав. Үүд онгойх, дараа нь далавчны дэвэлт сонсогдов. Хэрээ:
-    Гуаг гуаг! Энэудаа яагаад хоёулаа ирэв?
-    Зөнч мэргэн шувуу минь! Би түрүүчийн удаа шодож магнай халзан зурвастай хар хонь авч гүнжийг эмнэхээр болсон юм, Гэтэл би чулуун дороос зоос олоогүй, хонийг надаас өмнө өөр хүн гурван алтан зоосоор худалдаад авчихсан байлаа. Дараа нь сонсохноо гүнж эдгэрч эмнэсэн эмчтэйгээ суусан гэнэ лээ. Хар хонины анагаагч элгэний тухай урьд нь хэн нэгэнд хзлсзн байсан биш үү.
-    Гуаг гуаг! гэж хэрээ гуаглаад
-    Энэ тухай урьд нь хэн ч мэдээгүй, мэдэж ч чадахгүй байсан! Т эр үед энд хүн байгаад сонсож чамаас түрүүлсэн байх! Өнөөдөр ч гэсэн бидний яриаг чагнаж байж мэднэ шүү? Алив, баавгайг тавиадах, булан бүрийг нэгжээд ирэг гэв.
Үүнийг сонссон шунахай Семён айхын ихээр айвч зугтах арга байсангүй.
Энэ хоромд баавгай түүнийг үст савраараа шүүрэн авч чингэлгийн араас чирч гаргав.
-    Энэ хүн түрүүчийн удаа хар хонины тухай нууцыг сонсоод хааны охинтой гэрлэсэн байх нь! Бас тэгээд ханахгүй дахин сонсохоор иржээ! Үүнийгтонилгоххэрзгтзй гэжхоёрхүн зэрэг хашгирав.
-    Зөнч мэргэн шувуу минь, би биш. Тэр шөнө миний дүү тээрэмд хоносон! Түүнээс л хариугаа ав. Тэр хар хонийг авч гүнжийг эдгээж гэрлэсэн! Тэр надад ийшээ очихыг зааж өгсөн юм гэж Семён үглэв. Дүүг нь алах хэрэгтэй! Баавгайгаар тас татуулъя! гэж хоёр цэрэг дахин хашгирав.
-    Гуаг гуаг! гэж хэрээ гуаглаад,
-    Шууд л сүр сар шийдээд яахав, юмыгухаантай бодож байж хийх хэрзгтзй. Түрүүчийн удаа энэ хүн биш дүү нь байж. Хонох газар эрж яваад энд орж бидний яриаг санаандгүй сонсжээ, Тэгээд хааны охиныг эмнэжээ. Тэр хүн бидний өнөөдрийн болзооны тухай мэдэж байсан атлаа чагнахаар ирсэнгүй. Иймд тэр хүн шунахай биш байх нь. Ахдаа цөмийг ярьж өгчээ. Харин шунахай аймхай ах нь баян болохыг хүсэж бидний яриаг сонсохоор иржээ. Т эгсэн мөртлөө бүх бурууг дүүдээ тохож байна. Хүйтэн шунахай сэтгэл, хар санаа гаргасан үүнийг хашраан шийтгэе. Хэрвээ хашрахгүй бол алж хэзээ ч амжина.
Чулуун уулын дотор асар их алт мөнгө бий. Энэ хүнд царил, зээтүү, хүрз өгье. Чулуун уулыг ухаж алт мөнгө гаргаг. Алт мөнгийг та хоёр хувааж аваарай. Тэгээд энэ хүн өөрийнхөө хөдөлмөреөр амьдарч сурвал дуртай зүг рүү нь суллан тавина. Хэрэв ажиллахыг хүсэхгүй бол өөртөө гомдог, баавгайгаар тас татуулна! За тэгэхлээр энэ хүнд хувцас, хоол хүнс өг. Уул ухаг! гээд Семёнд хандан,
-    За явж уул ух! гэв.
Чулуун уулыг хармагцаа Семёны зүрх нь үхэв. «Энэ уулыг ч энэ насандаа ухаж барахгүй юм байна, аймшигт үхлээр үхэхээс зайлшгүй боллоо» гэж боджээ. Тэгээд их л дургүйхэн ухаж эхлэв. Яваандаа ажилдаа дадан ухаж гарлаа. «Айдас нүдэнд төрнө, ажил гарт оногдоно» гэдэг нь аргагүй үнэн ажээ. Ажил урагштай боллоо.
Хичнээн хэцүү ч Семён улам улам ухсаар урагшилсаар байв.
-    Удсан ч юмуу, удаагүй ч юмуу бүү мэд, ухаж ухаж уулын голд ортол зээтүү нь ямар нэгтөмөрт хүрч дэлсэн хангинав. Төмрийг тойруулан ухтал маш том төмөр тогоо гарч ирэв. Г этэл хаанаас ч юм гэнэт хоёр цэрэг гарч ирэв. Далавчны дэвэлт сонсдон хэрээ ч нисэн ирж: Гуаг гуаг! Сайн байна, Семён! Алт мөнгийг гартал уулыг ухаж чадлаа. Тогоог чирч гарга! гэв.
Халагдсан хоёр цэрэг Семёнтой гурвуул тогоог түлхэж чирж өнхрүүлсээр гэрэлд гаргаж ирэв. Ухсан нүхээр хэрээ нисэн гарч ирээд:
-    Тагийг нь онгойлго. Алт мөнгийгхоёр цэрэг адилхан хувааж ав. Тэгээд Семёнд тавь тавин рубль өг. Түүгээр хөлжиг. Семён, чи дуртай зүг рүүгээ яв. Энэ чулуун уулыг ухсан шигээ өөрийн хүчээр ажиллаж амьдарвал талхаар тасрахгүй. Хүний юманд бүү шуна! гэв.
Семён зөнч мэргэн хэрээ, халагдсан хоёр цэрэгт талархаад «Алтан дэлхийгээр хичнээн ч их явав даа, амар хялбар аргаар амьдрах гэж хичнээн ч зүтгэв дээ. Амь наснаасаа ч хагацах шахлаа. Зөнч мэргэн хэрээ намайг аварч ухаан суулгалаа. Хөлжих мөнгөөр шагналаа. Ажлыг үнэн сэтгэлээсээ сайн хийвэл өөрийн хөдөлмөрөөр сайхан амьдарч болох юм байна. Дүүгээсээ дутахгүй аж төрж болох юм» гэж боджээ.
Ингэж ухаараад Семён төрсөн нутгийнхаа зүг явжээ. Т эгээд төрсөн тосгондоо очиж аж ахуйтай болж удсан ч үгүй гэрлэжээ. Үнэн сэтгэлээсээ хичээн ажиллаж аж төрөлдөө арчтай эзэн болж, амар хялбар аргаар амьдрахтухай бодохоо ч больжээ.


макс вебэрийн "хүлээн зөвшөөрөгдөх эрх мэдэл ба бюрократ шинж" өгүүллийн сүүлийн хувилбар

http://www.scribd.com/doc/92818098/%D0%A5%D2%AE%D0%9B%D0%AD%D0%AD%D0%9D-%D0%97%D3%A8%D0%92%D0%A8%D3%A8%D3%A8%D0%A0%D3%A8%D0%93%D0%94%D3%A8%D0%A5-%D0%AD%D0%A0%D0%A5-%D0%9C%D0%AD%D0%94%D0%AD%D0%9B-%D0%91%D0%90-%D0%91%D0%AE%D0%A0%D0%9E%D0%9A%D0%A0%D0%90%D0%A2-%D0%A8%D0%98%D0%9D%D0%96

Saturday, May 26, 2012

Энэ зун үзэх ёстой 15 кино

Бокс Оффисын их тулааны улирал аль хэдийн эхэлчихсэн. Кино фанат бүсгүйчүүдийн маань энэ зуны “watchlist”-д ямар бүтээлүүд багтсан байх ёстой вэ?
1. “Цасан цагаан ба анчин”
Гол дүрд: Кристен Стюарт, Крис Хемсвөрт, Шарлийс Терон, Айн МсШейн
Нээлтээ хийх өдөр: 2012 оны 6 дугаар сарын 1
Үлгэр уруугаа харжээ. Хорон санаат хатан Равеннагийн даалгавраар харанхуй ой руу орж Цасан цагааныг хөнөөх ёстой байсан анчин эр тушаалаа умартан, шөнөөс хар үстэй, цуснаас улаан уруултай залуу охинд дайчны ур чадвараасаа заан сургах болно. Английг эзэрхийлэхээр завдсан охидын гоо үзэсгэлэнг шимэгч хатан хааныг зогсоож чадах хүн Цасан цагаанаас өөр үгүй. Ид шидийн хүүхэлдэйн кино хэрхэн зөгнөлт, адал явдалт дэлгэцийн бүтээл болсныг хараарай.

Хамгийн хамгийн......

Хамгийн хамгийн......
  • Дэлхий дээр хамгийн том эрэгтэйчүүдтэй орон бол Руанда Бурунди юм. Тэнд амьдардаг туси гэдэг үндэстний дундаж өндер нь 1 м 80 см юм. Харин Европын черногерцүүд хамгийн өндөр хүмүүсийн нэгэнд ордог бөгөөд дунджаар 1 м 78 см өндөр юм.

Friday, May 25, 2012

Нэр дэвшигчдийн өнгө



Тойрогт нэр дэвшигчид:




Намын жагсаалтаар нэр дэвшигчид:




                               
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Thursday, May 24, 2012

Харцаар нь хүний дотоод сэтгэлийг таниж болно



zaluuНүд нь тухайн хүний дотоод сэтгэлийн нууцыг илэрхийлдэг гэдгийг орчин үеийн шинжлэх ухаан үндэслэлтэй хэмээн хүлээн зөвшөөрсөн аж. Тэр бүү хэл, нүдний хөдөлгөөнөөр нь тухайн хүний зан чанар, сэтгэлзүйн онцлогийг ч тодорхойлж болдог байна.
Харц дээгүүр эрчүүд:
Түүнд хүмүүсийн гаднах байдал маш чухал. Тэр бүх зүйлийг харснаараа хүлээж авдаг. Тэд гоё ганган хувцаслах дуртай. Гаднах дүр төрхөөрөө хүний хараа булааж чаддаг хүмүүс түүнд таалагддаг. Тэд бас хүссэн үедээ хүмүүсээс зайгаа барьж чаддаг.
Эрчүүд харцаараа дурладаг:
Хэрэв хэн нэгэн эр таныг шууд хараад л үнэлж дүгнэвэл түүнд бүү гомдоорой. Эрчүүдийн харааны хөгжил илүү сайн хөгжсөн болоод л тэр шүү. Эрчүүд л ингэж харцаараа бүгдийг шийддэг. Тэгээд ч эр хүн нүдээрээ дурладаг гэдэг шүү дээ.
Ийм эр нөхөртэй бол яах вэ?

Wednesday, May 23, 2012

фильмы на русском языке

Некоторые сайты, где фильмы на русском языке (Источник Bahromjon Sotimov)
1) http://tushkan.net/
2) http://1kinobig.ru/
3) http://kinovegas.ru/
4) http://shoubiznes.net/
5) http://seasonvar.ru/

Monday, May 21, 2012

Ахуйн бяцхан зөвлөгөөнүүд

 
Шөлөнд бага зэрэг өндөг хийхдээ хөрсөн шөлөнд хийж сайтар хутгаад хийвэл жигд тарна.
-Хагарсан түүхий өндгийг чанах усандаа бага зэргийн цуу хийвэл өндөг гойждоггүй.
-Хайруулын тогоо тавганд хийсэн тосонд давс хийвэл юм хайрахад тос үсчдэггүй.
- Єндөгний муудсан эсэхийг мэдэх дээ гэрэлд хар. Муудсан өндгөн дотор толбо харагдана. Муудсан өндөг нэвт гэрэлтдэггүй.
- Төмс, будаагүй ногоотой шөлөнд бага зэрэг хуурсан гурил хийвэл амтлаг болно. -
- Єндгийг давстай усанд чанавал хагарахгүйгээс гадна хальснаас нь салгахад амар байдаг.
- Котлетыг бөөрөнхийлөхийн тулд гараа хүйтэн усаар норговол гарт мах наалдахгүй.
- Лаазалсан зүйлийн муудсан эсэхийг шалгахдаа савны ёроол дээр дарна. Хонхойсон газар буцаж түмбийвэл муудсан шинж.
- Хөргөгчийг 5-10 хоногт содтой бүлээн усаар нэг удаа угаана. Хөргөгчийг удаан хугацаагаар ажиллуулахгүй үед хаалгыг дутуу хаана.
- Савхин бээлий шинэдээ бариухан байгаа бол нойтон алчууранд ороогоод 2-3 цагийн дараа гартаа өмсөөд хатаачих.
- Удаан хадгалсан төмс чанахад харлана. Иймээс чанахдаа усанд жаахан цуу юм уу, сүү хийвэл харлахгүй.
- Сонгиныг шарахын өмнө хуурай гурилд өнхрүүлбэл амттай болдог.
- Сүүг ялихгүй жаахан элсэн чихэр /1 литр сүүнд 1 халбага/ буюу чимх содтой буцалгавал витаминаа илүү сайн хадгална.
- Хөлдүү махыг гэсгээхийн тулд хүйтэн усанд хийж угаагаад, цэвэр саванд таглаж тавь.

Монгол Улсын Төрийн Далбааны түүхийг сөхвөл ...



1911 онд сэргээн тунхагласан Монгол Улсын төрийн далбааг бүтээх тухай баримт бичигт өгүүлэхдээ: “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлвэл зохимой” хэмээн шинэ тутам байгуулагдсан Монголын төрийн далбаанд ихээхэн ач холбогдол өгч байв.
Ийнхүү энэ үеийн Монгол Улсын далбаа нь хэмжээний хувьд гурван ам буюу гурав нэгийн харьцаатай (Төрийн ордонд юмуу албаны их газар мандуулах далбаа нь хүрээтэйгээ 105 x 280 см, дэвсгэр нь 70 x 210 см, бага албан газар, энгийн айлд мандуулах нь хүрээтэйгээ 50 x 60 см, дэвсгэр нь 30 x 30 см хэмжээтэй байхаар заажээ) хэлбэр нь босоо гонзгой дөрвөлжин, гол дэвсгэр нь шар, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, хэлний этгээдээс бусад гурван талд улаан хөвөөтэй байх ба хөвөө нь ам хагас өргөн далбааны төв дунд хүрээтэй бадамлянхуа цэцэг бүхий соёмбо сүлд, “Э”, “БАМ” үсгийг тусгай мөргөлийн ном (Ламаадангомбо, Санждансүрэн, Лаймүүданзан) бичсэн дэвсгэр дээр урлан, далбааны төгсгөлийн гурван улаан хэлний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “Хум” хэмээх маанийн үсэг байхаар тогтоожээ.

Tuesday, May 15, 2012

Гөлөг

 
Гөлөг
Бяцхан гөлөг анх эхээс төрж, нүдээ нээхдээ л орчлон ертөнцийг ихэд сониучирхан харсансан. Эхээс хамт гарсан ах эгч нараа нэг их сонирхоогүй, харин ээжийнх нь амтат сүү л хамгийн сайхан байлаа.

Хашааны буланд хэдэн гөлгөө хөхүүлэн хорогдох жингэрийг их багагүй л ад үзнэ. Нэг өдөр айлын эзэн, хэсэг хүмүүс дагуулж ирээд:

-За үзэж байгаад дуртай гөлгөө ав. Жинхэнэ монгол нохойны удам, та нар тэр бие хаагий нь хар. Дөнгөж төрөөд удаагүй гөлөг ийм байхгүй. Яг банхар шүү, сайн хар. Гурван мянгаар ав.

Ширүүн байрын харцтай, олон жил тамхи татсаныг нь гэрчлэх батгатай нүүр хөгцтэй шүд ярзайлган инээх эр ойртон ирж, бяцхан гөлөгний ар дагзнаас дээш өргөн сэгсрээд ган хийж дуугарахгүй байгаад нь ихэд олзуурхан:

-Хөгшөөн, энэ гөлгийг чинь авья, гэхдээ дэндүү жижиг юм  мянгаар өгчих очоод  үхчих ч юм билүү!

-За, за ав!... хэмээн сайхь эрийн сарвайх мянган төгрөгийг аван халаасандаа хийв.

 Ингээд л хөөрхий гөлөг өөрийн гэсэн эзэнтэй болов. Талхны үртэс хоолны шавхруу юу өгсөнийг нь л иднэ.

Харин гэрийн эзэгтэй шээж, баалаа хэмээн хөөж туухад нь гадаа хонох л жаахан тиймхэн.

Энэ айл ганц хүүтэй. Өглөөнөөс орой болтол борив, бохисхийнэ гэж үгүй. “Хүүе Борхүү тэг, үгүй чи яачихваа, эргүү мал, яадаг хар тураал вэ, тэгээч, ингээч”… гэх дуу байнга сонсдох нь ёс гэлтэй.

Зарим үед гэрийн хоёр гадагш явах үе таарвал гөлөг хачин их баярлана. Борхүү түүнийг гэртээ оруулан байдгаар нь эрхлүүлэх. Чихэр хүртэл өгнө. Эс бол аав, ээждээ гомдсон сэтгэлээ ярьж тайтгарна.

-Хойлог минь чи хэрвээ томоос том үлгэрийн баатар байсан бол хичнээн сайхан. Намайг зодож загнах бүр өмөөрөөд л. Тэгвэл аав, ээж хоёр чамаас айхдаа намайг гэрт хорихоо байж, бусад айлын хүүхдүүд шиг сургуульд явуулна. Тиймээ…ийн ярихдаа Борхүү гөлгөө тэврэн нарны эсрэг нүдээ анивчин байж, ид шидэт үлгэрийн баатар олж харах гэж үнэн сэтгэлээсээ хичээнэ.

Харин бяцхан гөлөгт огт өөр бодол эргэлдэх. Борхүүгийн ингэж их гомдож цөхрөх үед бяцхан гайхасхийнэ. Аав, ээж гээд хоёр эзэнтэй. Бас том сайхан байшин дотор зөөлөн дулаан хэвтэртэй байж юундаа гомддог байнаа гэж бодно.

 Анхны цас орсон сэрүүхэн өдөр байлаа. Гэр дотроос бөөн шуугиан.

-Өө ямар даварсан хулгайч вэ? Мал тэжээвэл ам тосдоно, хүн тэжээвэл толгой цусдана гэгч болох нь шив дээ! Ингэхэд чи хаа газраас энэ золбин шээсийг авчираа вэ? Заваарч явсан хүүхнүүдээсээ өөрийнхөө шээсийг авчирсан даа!. Таарсан ч таар шуудайнууд бол доо. Үхсэн хойноо одоо бүүр даврах нь шив дээ! хэмээн эмэгтэй хүний хашгичин орилох дууны хажуугаар:

-Дуугүй бай гичий минь! Алчих нь шүү… чи тийм сүрхий юм бол нойтон сормуустай хүүхэд унагахгүй яасан юм, хүүхэд рүү битгий дайраад бай! Хов жив хөөцөлдөж явахаар хойш урагш юмаа далд хийхгүй яасан юм! хэмээн өнөөх эрийн дуу чангарахад Борхүү гэрээс гүйхээрээ гарч ирэн  гөлгийг тэврэн хаашаа ч юм бүү мэд харсан зүгтээ л явж байв.  Ард түжигнэн зодолдох чимээ, эмэгтэй хүний:

-Аллаа, ёо ёо гэх…сонсогдоно. Тэд хир ч удаан  явсан юм бүү мэд. Харанхуй нөмрөх тусам Борхүү айн чичрэхийн хажуугаар өөрийн эрхгүй уйлан байв. Том, том бүлээн нулимс гөлөгний  толгой дээр үргэжлэн дуслахад тэрээр Борхүүг ихэд өрөвдөн гарыг нь  долоон байхдаа:

-Тэр сайхан оромжноос зугтаад одоо хаачих вэ дээ? Энэ эсвэл нөгөө сайхан хивсэн дээр нь шээчихээд над шиг хөөгдсөн байх! За яахав, ямар ч байсан аймаар авгайн хараал чихэнд сонсогдохгүй болох нь.

  Цас  улам бүр лавсан орсоор…

Орос Ардын Үлгэр : Задгай амтай эхнэр

 
Орос Ардын Үлгэр : Задгай амтай эхнэр

Эхнэр нөхөр хоёр амьдран суудаг байжээ. Эхнэр нь тун ч задгай амтай, юугаа ч хэнээс ч нуухгүй ярьдагхун байжээ. Юу л сонсоно, тэр дорхноо тосгоныхон нь мэдэж авдаг байв.
Нөхөр нь ойд явжээ. Чонын нүх ухаж байгаад бөөн алт мөнгө олжээ. «За одоо яах вэ? Эхнэр энэ баялгийн тухай мэдмэгц хол ойрынхон бүгд сонсох болно. Ноёны сонорт хүрвэл ч мөнгийг минь булаагаад авчихна. Т эгээд өнгөрнө дөө! За байз, яая даа?» гэж ядуу эр бодож бодож нэг арга олжээ.
Тэгээд олсон алт мөнгөө эргүүлж булаад тэр газраа сайн тэмдэглэж аваад гэр пүүгээ явжээ. Гол руу очиж тороо үзвэл цурхай баригдчихсан байна гэнэ. Цурхайгаа аваад явжээ. Замдаа хавхаа үзсэн чинь туулай орчихсон байна гэнэ.
Тэгэхээр нь туулайг гаргаж аваад цурхайгаа хавханд хавчуулчихжээ. Харин туулайгаа загасны торонд хийчихжэз.
Тэгээд гэртээ иржээ.
-    За эхнээр, пийшингээ галла, ихээхэн хуймаг хайр.
-    Яах нь вэ? Харанхуй шөнө хэн галлаж, хуймаг хайрч байлаа? Бас юу болоов!

-    Өвгөн минь, ид халуун дээр нь ид! гэнэ.
Мань эр нэгийг идээд хоёр гурвыг эхнэрээсээ нуун үүргэвч рүүгээ хийгээд байж,
-    Өнөөдөр яасан их идэх нь энэ вэ? Хуймаг хайрч гүйцэхгүй нь шив.
-    Тэгэлгүй яах вэ, эндээс нилээд хол шүү, бас их мөнгө байгаа. Сайн идэж авах хэрэгтэй.
Ингээд нөхөр нь үүргэвчээ хуймгаар дүүргэж аваад эхнэртээ:
-    За, би цадлаа. Чи өөрөө ид, одоо тэгээд түргэлэлгүй болохгүй.
Эхнэр ч хурдхан хооллочихоод тэд явжээ.
Шөнө дөл байлаа. Нөхөр нь урд нь орчихоод үүргэвчнээсээ хуймгаа гарган нэг нэгээр нь модны мөчирт өлгөөд явжээ.
Эхнэр нь модны мөчир дэх хуймагуудыг гэнэт хараад:
-    Хөөе хараач, мөчир дүүрэн хуймаг өлгөөстэй байна! гэжээ.
-    Юунд нь гайхаад байгаа юм бэ? Бидний өмнүүр хуймгийн үүл нүүгээд өнгөрөхийг чи хараагүй юу?
-    Үгүй, хараагүй. Би уначих вий гээд газар ширтээд л явж байна.
-    Алив хоёулаа хавхаа үзээдхье, туулай орж уу, үгүй юу?
Хавхан дээрээ очоод нөхөр нь цурхай гаргахыг харсан
эхнэр:
-    Хүүе, энэ чинь юу вэ? Загас туулайн хавханд орчихсон байх чинь!
-    Хуурай газраар явдаг цурхай байдгийг чи мэдэхгүй юу?
-    Мэдэхгүй шүү! Өөрийнхөө нүдээр үзээгүй бол хэнд ч итгэхгүй юм байна.
Голын эрэг дээр очоод эхнэр:
-    Чиний тавьсан тор чинь хаа байна? Алив хоёулаа харъя,
Тороо гаргаад иртэл туулай байв.
Эхнэр уулга алдан:
Эцэг минь! Өнөөдөр чинь юу болоод байна даа?
Торонд чинь туулай байх чинь!
-    За за, юу гээд гуугачаад байгаа юм. Усны туулай үзээгуй юм шиг! гэж нөхөр нь зандрахад эхнэр:
-    Үзээгүй юм чинь, үзээгүй гэв.
Ингээд хоёул тэмдэгт газраа хүрч, нөхөр нь булсан алт мөнгөө ухаж даахынхаа хирээр аваад гэр лүүгээ явжээ.
Буцах замдаа ноёны эдлэн газрын хажуугаар өнгөрч явтал хонь майлах сонсогдов,
Ай, яасан аймаар юм бэ! Юу дуугараад байнаа? гэж эхнэр нь шивгэнэв.
Нөхөр нь:
Хурдал хурдал, гүйгээч! Энэ чинь манай ноёныг чөтгөр барьж байна. Биднийг харчих вий! гэв.
Ингээд гэр хүртлээ гүйцгээж, арай гэж амьсгаагаа дарцгаажээ.
Нөхөр нь алт мөнгөө нуугаад унтахаар хэвтэцгээв.
Татьяна, мөнгө олсон гэж хэнд ч битгий хэлээрэй, муу юм болно шүү!
Үгүй чиш, би юу гэж хэлдэг юм бэ? гэж эхнэр хариулжээ.
Маргааш нь оройхон босоцгоожээ.
Эхнэр пийшингээ галлачихаад хувингаа шүүрч аваадусанд явжээ. Худгийн дэргэд айлынхан нь:
Татьяна, яагаад өнөөдөр ийм орой галлаж байгаа юм бэ?
Тиймээ, бүр үд болчихож! Өчигдөр шөнөжин яваад ингээд үүрээр таг унтчихаж.
Шөнө хаашаа яваав?
Нөхөр минь бөөн алт мөнгө олоод оо. Бид хоёр шөнө явж мөнгөө авчирлаа гэжээ.
Тэр өдөр тосгон даяар «Татьяна нөхөртэйгөө хоёул дарсан мөнгө олж гэнэ. Хоёр үүргэвч дүүрэн мөнгө авчирчээ» гэдэг яриа түгэв.
Оройдоо ноёны сонорт хүрчээ. Ноён ядуу эрийг дуудуулжээ.
Чи алт мөнгө олоод яагаад надаас нуудаг билээ?
Би юу ч олоогүй, юу ч үзээгүй, юуны алт мөнгө вэ? гэж ядуу эр хариулжээ


Monday, May 14, 2012

Органик хувьсгалын эцэг Чарльз Дарвин /1809-1882/

 
Байгалийн сонгон шалгарлаар органик хувьсал явагддаг тухай онолыг үндэслэгч алдарт эрдэмтэн Ч.Дарвин Английн Шрусбери хотод 1809 оны хоёрдугаар сарын 12-ны өдер төржээ.
16 настайдаа Эдинбургийн их сургуульд элсэж анагаах ухаан судалж эхэлсэн боловч уйтгартай санагдахаар нь гарч шашин судлахаар Кембрижийн их сургуульд шилжин суралцжээ. Энд ирээд мөн хичээлдээ мэрийсэнгүй, хамаг цагаа морь унах буу буудахад зориулж байв. Гэвч нэг профессор багшаа ятгаж байж английн усан цэргийн «Бигль» усан хөлөгт байгаль судлаачаар томилогджээ.
22 настай Ч.Дарвиний суусан “Бигль” усан хөлөг таван жилийн хугацаанд дэлхийг тойрон аялал хийж Өмнөд Америкийн эргээр мен очжзэ. Аялалын хугацаанд залуу судлаач Галапагоссын бүлэг арал, Номхон, Энэтхэгийн далайн болон Өмнөд Атлантикийн арлуудыг нүдээр үзэж байгалийн сонин хачин үзэгдлүүдтэй танилцаж хүй нэгд- лийн үеийн байдлаар амьдарч

Saturday, May 12, 2012

ХАРЬ ГАРИГИЙН ГЭМЭЭР 10 ГАЗАР

    Сансар огторгуйг судалж эхлэх үед ачаагаа баглан Плутон гариг руу нүүх эсвэл амралтаараа Саран дээр хоёр долоо хоногийг өнгөрөөх цаг тун ойрхон байна гэж хүн төрөлхтөн санадаг байлаа. Бүр Сугар гариг дээр тосгодууд баригдана, Ангараг гариг дээр мод ургуулна, харь гаригийн иргэншилтэй холбоо тогтооно гэх мөрөөдөгчид байв. Гэвч хагас зууны дараагаар эдгээр таамаглал биелэх боломжгүй гэдэг нь ойлгомжтой болсон билээ. Учир нь хүн төрөлхтөн оддын ертөнцийг бус хийсвэр ертөнцийг эзэмших аянд гарсан юм. Өдгөө бүх юм гар дор байгаа учраас гэрээсээ ч гарах шаардлагагүй болжээ. Гэсэн ч өөр ертөнцөд нөхцөл байдал ямар байдгийг үзэх хүсэл хэзээ нэгэн цагт заавал төрөх нь дамжиггүй. Иймээс дэлхий дээр оршдог атал харь ертөнцийг санагдуулам гайхалтай 10 газрыг “Форбс” сэтгүүл сонгон танилцуулж байна.
1.Сокотра олтриг (Socotra), Йемен
Дэлгэрэнгүй дээр дарж видео бичлэгүүдийг үзнэ үү!
Ойролцоогоор 6 сая жилийн тэртээ Африк тивийн хуурай газраас нэгээхэн хэсэг нь салж Арабын хойгийг чиглэн нүүсэн юм. Ингэж нүүх замдаа дөрвөн арал болж бутарсан ч Африк тивээсээ 200 орчим км газар л холдож чаджээ. Гэхдээ энэ замыг 6 сая жил туулсан байдаг юм. Энэ хугацаанд эдгээр арал дээр давтагдашгүй гайхалтай экосистем бүрэлдэн тогтжээ. Эдгээр арал дээр ургадаг ургамлын 1/3-ээс ч илүү олон төрөл зүйл, хэвлээр явагчдын төрөл зүйлийн 90 хувь нь, мөн шавжуудын бараг бүх төрөл зүйл нь дэлхийн аль ч өнцөг буланд байдгүйгээрээ онцлогтой. Гэхдээ ингэж хэлснээрээ уг газарт дохиогоор харьцаж чаддаг, найман гартай, таван нүдтэй амьтад байдаг гэсэн үг биш юм. Энд “цөмийн мөөг”-ийг санагдуулам, жил бүр “цусаар уйлдаг” луун мод (dragon-tree), тогтсон хэлбэргүй, орой дээр нь “өргөст хэмх” ургадаг Dendrosicyos socotrana болон Сокотрагийн цөлийн сарнай гэх сонирхолтой, содон моднууд ургадаг.
Эх газраас алслагдсан хэдий ч эдгээр арал дээр 1.5 сая жилийн өмнөөс хүмүүс суурьшиж эхэлсэн гэдэг нь саяхан тодорхой болжээ. 2008 онд Оросын археологич Валерий Жуков эндээс 2.7-1 сая жилийн тэртээх үед хамаарагдах олдувайн соёлын чулуун зэвсгүүдийг илрүүлсэн юм. Тэртээх элэн галавын он жилүүдэд энэ арал дээр хүмүүс хэрхэн ирсэн нь ойлгомжгүй. Тиймээс энэ олдвор маш их шуугиан тариад байгаа. Харин өнөө үед бол хүмүүс Сокотра уруу ямар ч техникээр хүрэх боломжтой билээ. Ерөнхийдөө хоёр, гуравдугаар сарын үед явах нь их тохиромжтой. Бусад саруудад, ялангуяа тавдугаар сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд Сокотрад цаг агаар туйлын тааламжгүй, эцэс төгсгөлгүй бороо орж, явахын аргагүйгээр салхи шуурдаг ажээ.
2. Рорайма уул (Roraima), Венесуэл
1839 онд Германы аялагч, судлаач Роберт Шомбургкийн судалгааны багийнхан Британийн Гвианад аялахдаа шууд утгаар хэлэхэд үүлтэй нийлсэн хананд тулж очжээ. Уг нь энэ бол уул байв. Гэхдээ тун өвөрмөц уул. Оройг нь маш том хутгаар огтолсон мэт хавтгай тавцантай. Дээрх аяллынхаа тухай бичсэн Шомбургкийн тайланг тухайн үед ноён Артур Конан Дойль олж харан “Орхигдсон ертөнц” хэмээх гайхалтай зохиолынхоо үндэс болгосон түүхтэй.
1950-иад оны үед Сугар гаригийн талаарх зохиогчдын зөгнөл Рорайма уулын орой дээр биеллээ олсон гэж хэлж болно. Байнга зүсрэх бороо нь дэлхийд хаана ч байхгүй хачирхалтай хөрсийг усалж байдаг. Рорайма уул бол Өмнөд Америк Африктай нэг тив байсан тэр цагт оршиж байсан маш том элсэн чулууны хэлтэрхий бөгөөд Өмнөд Америкийн ширээт уул, тепуигийн нэг юм. Тепуи нь нутгийн индианчуудын хэлээр “Бурхадын өргөө” гэсэн утгатай ажээ. Гэхдээ энэ “өргөө” нь туйлын тухгүй газар. Байнга зүсрэх бороо нь хөрсөн дахь тэжээлтэй бодисуудыг урсгачихдаг учраас ургамалд амьдрах боломж олддоггүй. Гэхдээ байгалийн ширүүн нөхцөл байдлыг сөрөн амьдарч чадсан ургамал, амьтдын төрөл зүйл нь дэлхийд мөн л цорын ганцад тооцогдоно. “Up” буюу “Өөд” хэмээх хүүхэлдэйн киног бүтээгчид уран бүтээлээ туурвихаас өмнө зориуд энэ уулыг зорьж очсон нь ч учиртай. Тус киноны найруулагч Питер Доктер энэ аяллаар үзсэн харснаа ерөнхий байдлаар л  тусгасан гэж сүүлд үнэнээ хэлсэн байдаг. “Тэнд үзсэн зүйлс маань бодит байдлаас хэтэрхий хол байсан. Кинондоо нарийвчлан оруулсан бол үзэгчид итгэхгүй байх байсан биз ээ” гэж дурсаж ярьсан байдаг.
3. Уюни хужирт тойром (Salar de Uyuni), Боливи
Зарим хүн энэ газрыг “тэнгэр газрын зааг” гэж тодорхойлдог ч энэ нь тийм ч оновчтой зүйрлэл биш болов уу. Ерөөс хаа сайгүй тэнгэр мэлийдэг учраас тэнгэр дээр гишгэж, явж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ газрыг дэлхийн хамгийн том толь гэж нэрлэмээр. Энэ толинд хязгаар үгүй, тэнгэрийн хаяа шүргэдэг.
Уюни нь дэлхий дээрх хамгийн том хужирт тойром юм. Ширгэж буй давст нуурын хөрсөнд хэдэн мянган жилийн нөөцтэй байгалийн баялаг, эрдэс бодисууд хадгалагддаг. Байгаль дээрх хачирхалтай тогтоц нь энэ газрыг дэлхийн хамгийн өвөрмөц газрын нэгд зүй ёсоор багтаах үндэс нь болсон юм. Хуурай улирлын үед энэ газар цав цагаан хөндий шиг харагддаг. Харин бороо орсон үед энэ хөндий тэнгэрийг гайхалтай тод тусган харуулдаг. Бороо орсон үед хэдэн см-ээс хэтрэхээргүй гүнтэй ус тогтдог учир хөл доорх “тэнгэр, үүлнүүд” дээр гишгэх их зугаатай. Үүнээс гадна жил бүрийн арваннэгдүгээр сард энэ нууранд маш ховор төрлийн, олон өнгийн дэглийнүүд (фламинго) сүрэг сүргээрээ нисч ирдэг. Гэхдээ Уюниг зорихыг хүссэн хүмүүст анхааруулахад, энэхүү нуур далайн түвшнээс дээш 3500 м-ийн өндөрт оршдог учраас агаарт нь дасах шаардлагатай болдог юм шүү.
4. “Давалгаа” хэмээх галерей (The Wave), АНУ
Элс, чулууны энэхүү гайхалтай зохицолыг “Давалгаа” гэх агаад Америкийн Юта, Аризона мужуудын дунд байрладаг. 200 сая жилийн турш хүчтэй шуурганууд энэ газарт геометрийн маш гоё дүрсүүдийг бий болгож чаджээ. Урьд цагт элсэн манхан байсан энэхүү газар цаг хугацаа, байгалийн хүчин зүйлс дор уг төрхөө олж авсан бөгөөд өдгөө зурагчдын хамгийн их очих дуртай газрын нэг болсон байна. Зурагчид гэлтгүй Аризоны энэхүү гайхамшгийг нүднийхээ булангаар ч болов олж харах гэсэн хүний тоо хэт их байдаг учраас орон нутгийн удирдлагууд нь хязгаарлалт тавихад хүрээд байгаа ажээ. Өдөрт 20 хүнд л энэхүү гайхамшгийг үзэх зөвшөөрөл олгож байгаа гэнэ. Ингэхдээ эхний 10 хүнийг нь дөрвөн сарын өмнө, үлдсэн 10 хүнийг нь явахын урьд өдөр сугалаагаар тодруулдаг болжээ. Яагаад ч зөвшөөрлийг нь олж авч чадахгүй бол Юта мужид орших ижил төстэй элсэн манхнуудыг үзэх боломжтой. Тэд Аризонагийн “Давалгаа”-г гүйцэхгүй ч дуртай үедээ очиж үзэх боломжийг олгодгоороо давуу юм.
5. Хуурай хөндий (Dry Valleys), Антарктид
Дэлхийн хамгийн хуурай газар бол Сахар ч биш, Монголын Говь ч биш. Харин Хуурай хөндий хэмээх нэртэй Антарктид дахь газар юм. Энэ хөндий мөсөөр хучигдаагүй, Антарктидын хамгийн том хуурай талбайд тооцогддог ба Викторийн, Райтын, Тейлорын гэсэн 3 хөндийгөөс бүрддэг. Хөндийн зарим хэсэгт нь чийг хур буулгүй 2 сая орчим жил болж байна.
Хуурай хөндий нь уулсаар хүрээлэгдсэн байдаг ба гравитацийн нөлөөллөөр эдгээр уулнаас 300 орчим км/ц-ийн хурдтайгаар хүйтэн, нягт агаарын урсгал бууж ирдэг. Ийн буух замдаа ус, цас, мөс гээд дайралдсан бүхнээ хамж оддог. Үүгээрээ Ангараг гариг дээрх цаг агаарын үзэгдлийг санагдуулдаг байна. Хуурай хөндийн уулсад амьд төрөл зүйл орших нөхцөл байхгүй хэдий ч эрдэмтэд хавцлуудын тэгш бус хэсгүүдээс энэхүү агаарын урсгалаас нуугдаж үлдэх чадвартай бичил биетнүүдийг илрүүлсэндээ туйлын их баяртай байгаа.
Тейлорын хөндийн мөсөн гол дор бас нэгэн сонирхолтой бичил биетнүүд амьдардаг. Агааргүй орчинд (анаэроб) амьдардаг энэхүү бичил биетнүүд нь хүхэр, төмрийг боловсруулж чаддаг бөгөөд энэхүү үйлдлийн үр дүн нь устай хамт гадарга дээр гарч ирснээр Цусан хүрхрээг үүсгэдэг. Төмрийн оксидоор будагдсан энэ хүрхрээний ус мөсний цагаан фон дээр их аймаар харагддаг. Аньж амжаагүй шархнаас цус садарч байгаа мэт сэтгэгдэл төрдөг юм.
6. Тинто гол (Rio Tinto), Испани
Эртний ибер, тартесс омгийнхон Сьерра-Морена ууланд ашигт малтмал боловсруулж байсан түүхтэй. 5000 жилийн тэртээгээс энэ уулнаас төмөр, зэс, мөнгө, алт, марганц гээд юу эсийг олборлов. Гэтэл энэ уулнаас Тинто гол эхээ авдаг юм. Тэр их ашигт малтмал голын ус уруу зайлшгүй орж ойр тойрны газруудад түгсээр өдийг хүрчээ.
Энэ нутагт уурхайн ажилчдаас өөр амьд биет байхгүй гэмээр. Гэвч байгаль эх дурмэдэн Антарктидын Цусан хүрхрээг үүсгэгч экстремофил бичил биетүүдийг энд нутагшуулж орхив. Эдгээр нь амьд бие махбодид хортой гэх бүх бодисуудыг баяртайгаар боловсруулж эхэлсэн юм. Үүний үр дүнд Тинто гол болон түүний ойр орчмын газар улаан, ногоон өнгөнд будагдаж, харин эрдэмтэд дэлхий ертөнцийн гадна амьдрал бий гэдэг найдварыг дахин олж авсан билээ.
Энэ нутгийн орчин ахуй нь Ангараг, Бархасбадь гаригуудыг санагдуулдаг. Харин эдгээр гариг дээрх амьдралыг бодитоор үзэх боломжийг энэ нутаг олгож байгаа юм.
7. Клилук буюу Толбот нуур (The Spotted Lake, Kliluk), Канад
Клилук хэмээх толбот нуур нь дэлхийн хамгийн сонирхол татам газрын нэг бөгөөд түүнийг хүн төрөлхтний мэдэж буй гаригуудын альтай нь ч зүйрлэх аргагүй. Давсны агууламж өндөртэй (дэлхийн бүх нууруудаас хамгийн өндөр агууламжтай), цаг уурын онцгой хүчин зүйлс нөлөөлдөг гэх шалтгаануудын улмаас халууны улиралд Клилук нь маш олон жижиг нуур болдог учраас хоорондох завсар зайгаар нь явах боломжтой болдог. Сонсоход сонирхолгүй мэт боловч очиж үзэхэд мартагдашгүй сайхан дурсамж үлдээдэг ажээ.
Нуурын давстай усыг нь эмчилгээнд их ашигладаг учраас нутгийн индианчуудын ширүүн эсэргүүцэлтэй тулахад хүрээд байгаа. Уугуул оршин суугчдын хувьд Клилук нь ариун дагшин газарт тооцогддог бөгөөд нэр нь маш олон домог, туульстай холбогдож, нутгийн соёлын салшгүй хэсэг болсоор иржээ. Тийм ч учраас 1979 онд энэ газрын албан ёсны (де-юре) эзэмшигч болох Эрнест Смит нуурын ойр орчимд сувиллын газар байгуулахыг оролдоход нутгийн уугуул оршин суугчид хүчтэй эсэргүүцсэн билээ. Дархан цаазат энэ газраа онгон хэвээр нь хадгалан үлдэх гэсэн индианчууд 20 гаруй жил тэмцэсний үр дүнд 2001 онд эзэмшигчээс нь 720 000 доллараар эргүүлэн худалдан авч чадсан түүхтэй. Энэ цагаас хойш нууранд очих хүсэлтэй хүмүүсийг хязгаарлаж эхэлсэн бөгөөд зөвхөн омгийн ахлагчаас зөвшөөрөл авч чадсан хүмүүс л үзэх боломжтой болсон юм. Зөвшөөрлийг авахад амаргүй тул ойролцоох зам дээрээс харах боломжтой байдаг.
8. Сарны хөндий (Vale da Lua), Бразиль
Сарны хөндий нь Бразилийн Шапада-дус-Веадейрус хэмээх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэрт оршдог. Хүрээлэнгийн байрлаж буй газар нь 1.8 тэрбум жилийн тэртээд бүрэлдэн бий болжээ. Энэ газрын хад хавцлууд нь дэлхийн хамгийн эртнийд тооцогддог. Олон мянган жилийн туршид Сан-Мигель голын ус байгалийн кварцаас бүтсэн хаднуудыг “ирлэн” гайхалтай өвөрмөц хэлбэртэй болгожээ.
Энэ газрыг зорьсон хэн бүхэнд мартагдашгүй сайхан дурсамжууд үлдэх нь лавтай. Чулуужсан ургамал, амьтдын үлдэгдлийг харж болохоос гадна өдгөө ургаж буй гайхалтай ургамлуудыг харж болно. 2001 онд Шапада-дус-Веадейрус Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг ЮНЕСКО Хүн төрөлхтний соёлын өвийн жагсаалтдаа бүртгэж авсан билээ.
9. Цинжи-дю-Бемарха (Tsingy de Bemaraha), Мадагаскар
Хэлэхэд хэцүү энэ нэр mitsingitsignia буюу өлмий дээрээ явах гэсэн утгатай малагай үгнээс гаралтай. Үнэндээ ч энэ газрыг зорьж очсон хэн бүхэнд хөдөлгөөний өөр төрөл санаанд нь орох ч үгүй биз ээ.
Үер усны нөлөөгөөр шохойн орд эвдэгдсээр алдартай чулуун ойг бий болгожээ. Хачирхалтай нь, чулууг нь нэвтлэн ховор төрлийн моднууд ургасан байдаг. Үүнээс гадна дэлхийн хамгийн ховорт тооцогддог лемур гэдэг амьтад энд амьдардаг. Шувууд нь ч мөн ховор төрлийнх байдаг. Ойн хормойд нь сонирхолтой хавцлууд, нууц агуйнууд болон Манамболо голын хар уснаас бүрдсэн уйдахааргүй орчин бий.
1927 онд энэ газрыг онгон дагшин хэвээр нь хадгалан үлдэхийн тулд дархан цаазат болгосон бөгөөд өнөөг хүртэл зарим хэсэг нь хүмүүст хаалттай хэвээр байгаа. Энд хүрэлцэн ирсэн хэн бүхэнд харь гаригт л ийм байдаг болов уу гэмээр сэтгэгдэл төрдөг ажээ.
10. Даллол галт уул (Dallol volcano), Этиоп
Энэ галт уулын цараас Бархасбадь гариг дээр юу болдгийг бэлхнээ харж болно. Дэлхийн хамгийн нам газар (далайн түвшнээс (-48 м)-ийн өндөрт) орших энэ галт уул байнгын идэвхтэй байдаг учраас ойр орчмынх нь газар тасралтгүй буцалж байдаг. Хамгийн сүүлд буюу 1926 онд дэлбэрснээс нь хойш харь гаригийн гэмээр нуур тогтсон юм.
Даллолын цар дэлхийн хамгийн халуун газарт тооцогддог. Энд жилийн дундаж дулаан нь Цельсийн 34 хэмд хүрдэг. Ийм халуун бөгөөд аюултай газар бичил биетнүүдээс өөр амьд биет орших боломжгүй. Чухамхүү эдгээр бичил биетэн л энэ аймшигтай газрыг гоёмсог өнгөөр будаж хүмүүсийн очих дуртай газрын нэг болгож чаддаг юм. Гэхдээ Даллолд хүрэх тийм ч амар бус. Байгалийн нөөц асар ихтэй ч зам харгуй тавигдаагүй байгаа. Энэ галт уул уруу тэмээн цуваа байнга явж олборлосон давсыг зөөдөг ажээ.