Thursday, June 21, 2012

П.Цагаан:Тиронназавр “Батаар” эх орондоо ирнэ

tsagaanМонгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан АНУ-д дуудлага худалдаанд орсон тиронназавр “Батаар” үлэг гүрвэлийн ясыг Монголд авчрахаар болж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал өчигдөр хийлээ.

П.Цагаан хэлэхдээ “Зарим сэтгүүлч энэ үйл явдлын талаар цэгцтэй мэдээлэл өгөхийг хүссэн юм. Тиймээс арай дэлгэрэнгүй яръя. Энэ оны тавдугаар сарын 17-нд АНУ-д ажиллаж амьдарч буй Минжигийн Болорцэцэг гэдэг доктор интернэтээс уг дуудлага худалдааны мэдээг олж харжээ. Тэгэхдээ “Батаар” гэсэн нэрийг анзаарч, монголынх байж магадгүй гэж бодож, гурван хүнд хандсан юм билээ.

Tuesday, June 19, 2012

Дэлхийн хүн ам 287 сая тонн жинтэй

dn21945-1_300 Биологичид энэ дэлхий дээр амьдардаг хүн амын жинг 287 сая тонн хэмээн бодож гаргасан байна. Энэ нь 5400 ширхэг "Титаник" хөлөг онгоцоос ч илүү жинтэй гэсэн үг юм. Дээрх 287 сая тонны 15 сая нь жингийн илүүдэлтэй хүмүүсийнх гэнэ. Хойд Америк хөгжлөөрөө тэргүүлдэгийн адил буруу амьдралын хэв маяг, жингийн илүүдлээрээ ч толгой цохьдог байна.

Орос ардын үлгэр : Ядуу эр ноёнтой цуг хооллосон тухай



Орос ардын үлгэр : Ядуу эр ноёнтой цуг хооллосон тухай Баярын нэг өдөр эрчүүд байшингийн хаяавч дээр сууцгаан элдвийг хүүрнэлдэж байв.
Тэдэн дээр хөдөөний нэг мухлагийн эзэн ирж:
- Би, би гэж баахан өөрийнхөө тухай ярьснаа, - Би ноёны өрөөнд нь орж үзсэн гэж хөөрөхөд хамгийн ядуу эр хөхрөн:
- Ноёны өрөөнд орж үзэх юу байсан юм бэ? Тэгье гэвэл би ноёнтой зэрэгцэн хооллоно гэв.
- Чи, чи, чам шиг муу амьтан ноёныд орж хооллоно гэнээ! Ёстой энэ насандаа итгэхгүй! гэж баян хашгирахад,
- Ноёнтой цуг хооллоно доо!
- Үгүй, үгүй, чи чадахгүй!
Ийнхүү баян ядуу хоёр маргалдаж, ядуу эр:
- Ноёнтой цуг хооллоно гэж мөрийцөх үү? Хар хүрэн хоёр морио чи тавь. Хэрвээ би ноёнтой хооллож чадахгүй бол гурван жил чамд үнэ хөлсгүй ажиллаж өгье гэжээ.
Мухлагийн эзэн баярлан:
Тэгье, тэгье. Хар хүрэн хоёр морин дээрээ нэг бяруу нэмье.
Сонссон бүгд гэрчлэг! гэж амлав.
Ингээд харсан сонссон цөм гэрчлэн мөрий тавив.
Ядуу эр ноёныдоо очин:
- Эзэн минь, миний малгайн чинээ цул алт хэдий хир үнэтэй болох бол? гэжээ.
Ноён юу ч хэлсэнгүй алгаа ташин:
- Энэ эр бид хоёрт уух юм даруулах хоол өгөөтэх! Бушуул, бушуул! За, суу суу! Бүү нэрэлх, юу дуртайгаа ид, уу? гэж хөл алджээ.

Sunday, June 17, 2012

”Боловсрол” намуудын мөрийн хөтөлбөрт хэрхэн тусав?




Энэ удаагийн сонгуульд намууд бэлэн мөнгөний амлалт биш мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөж байгаа.
Улс төрийн гол хүчин Ардчилсан нам нь мөрийн хөтөлбөрөө боловсруулахаар бүхий л аймгуудад очиж, иргэдтэй уулзалт хийж явсан тул нэлээд томоохон хөтөлбөр боловсруулж. МАН нь ч энэ жишгийг барин хөдөө орон нутгаар мөн л явсан. Гол нь эдгээр намууд мөрийн хөтөлбөртөө иргэдийнхээ санал бодлыг, шийдвэрлэх асуудлыг хэр тусгав?

Энэ асуултад хариулт өгөхийн тулд боловсрол, халамж, эрүүл мэндийн гээд тодорхой асуудлыг хэрхэн шийдэхээр тусгасан талаар аль алиных нь мөрийн хөтөлбөрийг шинжье. “Боловсролын асуудал” намуудын мөрийн хөтөлбөрт хэрхэн туссан талаар сонирхоё.


Tuesday, June 12, 2012

Д.Бямбасүрэн: Хонгон дээр нь алгадаад зүтгүүлэх нам бол АН л байна

 
byambasurenЕрөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Энэ өдрүүдэд улс орон сонгуулиар амьсгалж байна. Таны хувьд сонгуулийн талаар ямар бодолтой суугаа вэ?
-1992 оноос хойших зургаа дахь сонгууль болох гэж байна Энэ хооронд Монгол Улс их өөрчлөгдсөн. Гэхдээ сонгуулиас сонгуулийн хооронд үүсэх бэрхшээлтэй асуудал нэмэгдээд байдаг. 2008 оноос сэтгэл эовоосон зүйл бүр ч ихээр нэмэгдлээ. Улс орны маань эдийн засаг унаж, ядуурал нимгэрсэнгүй. Төр маань авлигад автлаа гээд нийгмээрээ долгилж эхэллээ. Эрх чөлөөт байдлаа олигархиудын ноёрхлоор сольж, тусгаар тогтнолын байдлаа түүхий эдийн хавсарга байдлаар сольж байна. Тиймээс энэ удаагийн сонгууль бол улаан, цэнхэр хувцас өмсчихөөд талбайд гарч тоглодог хөлбөмбөг биш л дээ. Улс орныхоо, иргэн бүрийн хувь заяаг шийдэх сонголт болно. Энэ сонгуульд хоёр төрлийн нэр дэвшигчид байх нь ээ. Улс төрийн намууд, тойрогт нэр дэвшигчид байна. Улс төрийн намууд ямар байдалтай орж байгаа талаар ярья л даа. Намуудыг гурван төрөлд хувааж болох байх.

Thursday, June 7, 2012

Гайхамшигтай бас жихүүдэс төрөм орчлон ертөнц

Орчлон ертөнц гайхамшигтай бас жихүүдэс төрөм агуу том болохыг, хүн гээч амьтан өчүүхэн зүйл төрлийн амьтан болохыг, ухаант хүн ямар гайхамшигтай зүйл хийж чадах талаар та доорхи бичлэгийг үзээд элдвийг бодох буй за.
http://htwins.net/scale2/index.html
http://www.ulemj.com

http://www.shuud.mn/%d0%b3%d0%b0%d0%b9%d1%85%d0%b0%d0%bc%d1%88%d0%b8%d0%b3%d1%82%d0%b0%d0%b9-%d0%b1%d0%b0%d1%81-%d0%b6%d0%b8%d1%85%d2%af%d2%af%d0%b4%d1%8d%d1%81-%d1%82%d3%a9%d1%80%d3%a9%d0%bc-%d0%be%d1%80%d1%87%d0%bb/

Tuesday, June 5, 2012

ЗАРИМ ЗҮЙР ҮГИЙН ТАЙЛБАР


(Монгол хэл сурч буй гадаадынханд)
Хошигнол  Эхний хичээл.
Танилтай хүн талын чинээ
Танилгүй хүн алгын чинээ
Ну, Вы понимаете, who has good friends, ну, actually, здесь good means real big guy, OK, for example like this.  Ну, например тэр спешиал полиис  guy нарын өөдөөс салаавч тавиад байна ш дээ, no understand? Одоо тэгвэл би Танд өөрөө үзүүлэе дээ, одоо гараа ингээд байна ш дээ, Та хар даа, ну вот like this. Яг иймэрхүү томчуудыг Та таньдаг бол, манай монгол хэлэнд арын хаалга гэж нэг гоё үг бий. Танд дараа тайлбарлаж өгнө өө. Энэ бол яг задний дверь ч юмуу back door гэсэн үг биш шүү. Энэ бол их өөр үг.

БИ "БАЯН" ХҮН

Маналжавын Дэлгэрцогт
"Монголчууд Америкт" цуврал ярилцлага-34
...Вашингтон ДС орчмын монголчуудын эрхэлдэг бизнесийн дийлэнх нь чулууны үйлдвэрлэл байдаг. Байгалийн болон хиймэл чулуугаар гал тогооны тавцан, ширээ болон банны өрөө, камин, бусад олон бүтээгдэхүүнүүдийг хийдэг юм. Tомоор бэлтгэсэн хавтгай чулууг зүсч, үйлчлүүлэгчийн захиалгын дагуу гоёмсог сайхнаар хийж өнгөлж, гэрт нь аваачиж угсарч бэлэн болгодог бизнес л дээ. Албан ёсоор зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулдаг хэд хэдэн үйлдвэр байдгийн нэг нь бидний мэдэх Pyramid granite үйлдвэр. Хэдэн жилийн өмнө байгуулагдаж байсан энэ үйлдвэр өдгөө Америкийн зах зээл дээр баттайгаар хөлөө олсон төдийгүй, нийслэл Вашингтон ДС хавьдаa нилээд боломжийн үйлдвэр гэж үнэлэгддэг юм. Энэ үйлдвэрийг байгуулж өдгөө хүртэл амжилттай авч яваа "эзэд" -нь М.Дэлгэрцогт, Д. Өлзийхуяг хоёр. 
М.Дэлгэрцогтыг Вашингтон ДС орчмын Монголчуудын Холбооны удирдлагад байдаг гэдгээс гадна, Вашингтон орчмын Монголчуудын олон үйл ажиллагааг дэмжин санхүгийн туслалцаа үзүүлдэг гэдгээр нь монголчууд сайн мэднэ. Дэлгэрцогт бид хоёр уулзаж, Америкт эрхэлж байгаа бизнесийнх нь талаар ярилцлаа.

Saturday, June 2, 2012

Нийт хүүхдийн 60 гаруй хувь нь эмгэгтэй

Нийт хүүхдийн 60 гаруй хувь нь эмгэгтэй
Өнгөрсөн гуравдугаар сарын 19-ний өдөр орон даяар эхэлсэн “Эрүүл хүүхэд” аяны эхний шат дүнгээ гаргаж, Монголын нийт хүүхдийн 60 гаруй хувь нь эмгэгтэй болох нь оношлогдлоо хэмээн холбогдох албаныхан мэдэгдэж байна. Тус аянд 18 хүртлэх насны нийт хүүхдийн 82 хувь буюу 787 мянга 370 гаруй хүүхэд хамрагджээ. Эдгээр хүүхдийн 68 хувь нь ямар нэгэн байдлаар эмгэгтэй гэсэн дүгнэлт гарчээ. Холбогдох албаныхан тус аяны эхний шатанд хамрагдаж, эмгэгтэй хэмээн ононшлогдсон эдгээр хүүхдүүдийг эмчилгээнд хамруулж, анагаах ажил эхэлсэн аж.