Thursday, October 11, 2012

Индианагийн их сургууль дээр 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болох Монгол нийгэмлэгийн бага хурлын хөтөлбөр


Индианагийн их сургууль дээр 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр
болох Монгол нийгэмлэгийн бага хурлын хөтөлбөр 

The Mongolia Society Panels and Events
Saturday 20 October 2012
Indiana Memorial Union, Indiana University
Bloomington, Indiana


      The 13^th annual Central Eurasian Studies Society (CESS) conference will be held at the Indiana Memorial Union on the Indiana University Bloomington campus October 18-21, 2012.
     The Mongolia Society will meet in conjunction with CESS on Saturday 20 October 
2012.All of The Mongolia Society panels and events are free and open to the public.If you only attend Mongolia Society panels/events, there isn't a conference fee.  However if you 

attend one CESS panel you must pay CESS conference registration fees.  CESS conference program:  http://centraleurasia.org/annual-conference-program/

Saturday 20 October 2012

Thursday, October 4, 2012

Цус ойртолт нь Монгол хүний удмын санг ядууруулж байна




Хүний бие 100 гаруй төрлийн 50000 тэрбум эсээс бүтдэг. Эдгээр эсүүд үүрэг бүтцээрээ хэсэг бүл­гүүдэд ялгарч хүний бүхэл бүтэн бие махбодыг бүтээ­дэг. Эдгээр бүлэг эсүүдийн биед гүйцэтгэх үүрэг хү­ний биеийн эс бүрийн бөөмөнд хадаглагддаг 46 хромосомыг бүрдүүлэгч дезоксорибонуклейн хүч­лийн гинжний нуклеотид хэмээх азотлог дөрвөн суурийн дараалалаар ил­рэх генийн идэвхжлээр тодорхойлогд­дог.

Г.Галбадрах Америк дахь “Монгол хүүхдүүд"


Г.Галбадрах

Америк дахь “Монгол хүүхдүүд"

           ...Энэ болсон явдлын тухай, миний нэг танил надад сонин болгож ярьсан юм. Америкийн нэгэн дунд сургуулийн хичээл тарж, хүүхдүүд бүгд автобусандаа сууцгаажээ. Гэтэл нэг монгол охин автобусандаа суусангүй. Багш нь учрыг нь лавлавал, "аав, ээж хоёр намайг гэртээ битгий ирээрэй гэж загнасан” гэж хэлж. Монгол гэр бүлүүдийн уламжлалт, "сурган хүмүүжүүлэх арга барил"-ын талаар ямар ч төсөөлөлгүй, америк багш нь энэ тухай цагдаад мэдэгдэж, цагдаа нар ч дор нь аав ээжийг нь "хүүхдээ дарамталж, гэрээсээ хөөсөн" зүйл ангиар баривчилж, хорьж орхисон гэдэг. Түүгээр ч барахгүй, уг охины аав ээжийн, "эцэг эх байх эрх"-ийг нь хориглох тухай ч яригдаж. Аав, ээж, охин гурав хуулийн өмнө учраа ололцож, тодорхой хэмжээгээр шийтгэл хүлээгээд гэртээ харьцгаасан нь мэдээж. Америк оронд "монгол уламжлалаа" гаргасан, эцэг эх, хүүхдийн энэхүү зөрчилдөөнт харилцаанд, өөр хэн ч биш, энэ гэр бүл хамтаараа хохирол амссан.
            Хүний нутагт хар ажил хийж олсон мөнгөөрөө охиноо, гэр бүлээ тэжээж байсан эцэг эх нь хэдэн өдрөөр ажлаа тасалж, энэ хугацаанд олж болох цалингаа алдаж, дээр нь чамгүй хэдэн доллараар торгуулж таарна. Хамгийн гол нь эцэг эхийн сэтгэлд "айдас хургаж" охинтойгоо илэн далангүй харьцаж чадахаа болино.
Иймэрхүү жишээ мэр сэр сонсогдож байдаг. Олон ч хүмүүсийн амнаас Америкт өсч өндийж буй монголчуудын үр хүүхдүүдийн бүхэл бүтэн үеийнхний тухай сэтгэл зовнисон зүйлсийг сонсож байлаа.

ДЭНДЭВИЙН ПҮРЭВДОРЖ


"Уран үгсийн чуулган"-д унших уран бүтээлээс

Орчин үеийн Монголын уран зохиолын нэгэн оргил,  суу билэгт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж Өвөрхангай аймгийн Бүрд суманд төржээ. Тэрээр бага дунд сургуулиа төгсөөд 1953 оноос Улсын хөгжимт драмын театрт ажилласан.  1957 онд Улаанбаатар хотноо Марксизм-ленинизмийн оройн их сургууль, 1965 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгсчээ. Дэндэвийн Пүрэвдорж 1950-иад оноос уран бүтээлээ эхэлж “Хаврын дуу”, “Улаан оч”, “Талын туяа”, “Нар тойрсон зам”, “Сэгс цагаан богд”, “Бурхад ба хүмүүс”, “Чингисийн тахилга”, “Улаан зүүд”, “Бор гэрийн богд”, “Хөх үндэсний гал” зэрэг яруу найраг, найраглал, роман  гучаад ном туурвижээ.

Даяарчлал гэж чухам юуг хэлээд байгаа хэрэг вэ?


Даяарчлал гэж чухам юуг хэлээд байгаа хэрэг вэ?

Даяарчлал гэж чухам яг юу вэ?
XX зуунд хүн төрөлхтөн даяарчлал гэдэг бодит үзэгдэлтэй тулгарсан билээ. Даяарчлал гэдэг бол бүх хүн төрөлхтнийг удирдах бүхий л хөшүүргүүдийг нэг л гарт төвлөрүүлэх зорилготой үйл явц юм. Энэхүү бүх хүн төрөлхтнийг “нэг гар доор хийх” гэсэн оролдлогууд түүхийн туршид явж ирсэн бөгөөд улс, ард түмнүүд үүний эсрэг тэмцэж тусгаар тогтнол, бие даасан байдлаа хамгаалж ирсэн юм.
Харин одоо энэ үйл явц ардчилал+эрх чөлөө+чөлөөт зах зээл гэх мэт анх сонсоход бол сайхан, хүмүүсийн төлөө мэт санагдах харамсалтай нь хулхи үгэн халхавчуудын доор даяарчлал өөрийн төгсгөлдөө хүрэхэд ойрхон ирээд байна.

Сургууль биш, систем



И-мэйл
ХэвлэхPDF
Судлаач Д.Ганхуяг
Саяхан Өмнөд Солонгост баахан баячуудыг бөөнөөр нь баривчилжээ. Hyundai Motors-ын дэд ерөнхийлөгчийн хүү болон бэр, Doosan компанийн ерөнхийлөгчийн бэр зэрэг нийтдээ 60 орчим хүнийг гэр бүлээр нь баривчилжээ. Яалаа гэж ?! Тэд хуурамч бичиг баримт бүрдүүлж хүүхдүүдээ элит сургуульд оруулах гэсэн гэмт хэрэг үйлдсэн гэнэ. Манайд бол хуцваа л байхгүй юу. Хүүхдээ “сайн сургуульд” оруулж болохгүй юу, нөгөө “ардчилал”, “хүний эрх” энэ тэр хаа байна гээд л дайрах нь мэдээж ш дээ. Гэхдээ боловсролын системийн үндэсний шинж, шударга байдал, тэгш байдалд ардчилал, хүний эрх ёстой падгүй юм байна. Энэ тухай өгүүлье.
Энэ эцэг эхчүүд удаан хугацаагаар гадаадад байсан, давхар иргэншилтэй гэсэн хуурамч баримт бичиг 50.000-100.000 доллараар олж авдаг юм байна. Тэгээд тэр бичгээ үзүүлээд хүүхдүүдээ “гадаад сургуульд” өгдөг аж. Гадаад сургууль гэдэг нь англи хэлээр хичээллэдэг, англи, америк программаар хичээллэдэг сургуулиудыг хэлдэг юм байна.