Friday, November 30, 2012

Ц.Бавуудорж: Зохиол бүтээл минь чиг шугамаа алдалгүй дорнын ай савд багтсан даа


Ц.Бавуудорж: Зохиол бүтээл минь чиг шугамаа алдалгүй дорнын ай савд багтсан даа



http://www.medee.mn/main.php?eid=23763

Tuesday, November 6, 2012

КОФЕНЫ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТААС


         
http://www.montsame.mn/images/big_4488281-coffee-beans-koffee-bonnen.jpg-Нью-Йоркт шар айргийг өглөөний цайн дээр хамгийн ихээр уудаг байсан бөгөөд харин одоо кофег илүүд үзэх болжээ.
-Шатрын анхны тэмцээн кофены газар болж байв.
-Кофенд зориулсан урлагийн анхны бүтээл бол Иоганн Себастьян Бахын 1732 онд бичсэн «Кофены магтуу» хэмээх хөгжмийн зохиол юм.
-Османы эзэнт гүрний үед хэрвээ нөхөр нь эхнэртээ өдөр бүр уудаг кофег нь худалдан авч өгөх чадваргүй бол салахыг зөвшөөрдөг байжээ.

-Өдөрт гурван аяга кофе уувал хүний бие дэх архины үйлчлэлийг саармагжуулдаг болохыг Норвегийн эрдэмтэд тогтоосон байна. .
-Английн эрүүл мэндийн «Ланцет» хэмээх сэтгүүлийн 1990 оны зургадугаар сарын 28-ны дугаарт кофе эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлдөг болох талаарх Америкийн эрдэмтдийн дүгнэлт гарчээ. Уг нийтлэлд бичсэнээр, дөрөв болон түүнээс дээш аяга кофе уудаг эмэгтэйчүүд кофе огт уудаггүй эмэгтэйчүүдийг бодвол жирэмслэх нь ховор болохыг эрдэмтэд тогтоосон байна.
-"Бүх зүйл оргилж, янз бүрийн санаа бодол цээжинд минь багтаж ядна" гэж Бальзак аяга кофе уусныхаа дараа төрсөн сэтгэгдлээ дүрслэн бичжээ. Тэрбээр өдөрт доод тал 20 аяга кофе уудаг байсан байна.
-1995 оны жилийн статистик мэдээгээр, кофе нь хэрэглээний цар хэмжээгээрээ дэлхийн зах зээлд нефтийн дараа хоёрдугаарт оржээ.