Friday, March 29, 2013

Улс орнуудын утгагүй хоригууд


Хэрвээ хүүхдийн эсвэл ямар нэг хүний анхаарлыг алиаа нэгэн зүйлд татахыг хүсвэл “Чи үүнийг харж болохгүй, чи үүнд хүрч болохгүй” -хэмээн хориглосноор тухайн зүйлд анхаарал нь илүү татагддаг. Ялангуяа хэдий чинээ хориотой байна төдий чинээ илүү их анхаарлыг татах болно. Харин дараах хорионуудыг гаргаж байхдаа тухайн улс орны удирдлагууд юу бодож байсан бол гэдэг нь хачирхалтай.




Хятад: Хойд төрлөө олж төрөх
Удирдлагуудынхаа зөвшөөрөлгүйгээр хойд төрлөө олж төрөхийг Хятад улсад хориглосон байдаг байна. Ихэнхи Хятадуудын хувьд энэ нь тийм ч хэцүү асуудал биш боловч Буддын лам нарын хувьд бага зэрэг төвөг учруулаад байгаа аж. Зөвшөөрөл авахад маш хэцүү бөгөөд энэ нь “хойд төрлөө олж төрөх явдлыг илүү нэр төртэй зүйл болгох” зорилготой хэмээн үзэж байгаа ч үнэн хэрэгтээ энэ нь далай ламын эрхийг хязгаарлах гэсэн нэгэн үйл ажиллагаа байсан юм. Одоогийн Далай лам 77 настай бөгөөд Түвдийг Хятадын удирдлаган дор байгаа цагт Түвдэд дахин төрөхөөс татгалзсан байна. Ирээдүйд хоёр Далай лам байх магадлалтай бөгөөд тэдгээрийн нэгийг Хятадын засгийн газраас сонгож, нөгөөх нь Буддын лам байх болно гэсэн таамаг ч бий

Tuesday, March 19, 2013

Зөв гэр бүл


   Хүмүүний амьдралын хамгийн чухал зүйл бол гэр бүл юм. Хүмүүн бид өөрсдийгөө аав,ээжгүйгээр төсөөлөхөд бэрх. Гэр бүлд төрөөгүй хүн гэж энэ хорвоод байдаггүй. Сайн хүн болох эсэх нь гэр бүлээс шууд хамаарна. Судалгаанаас үзэхэд сайн гэр бүлд сайн аав ээжээс төрсөн хүүхэд сайн хүн болдог. ”Хүн болох багаасаа,хүлэг болох унаганаасаа ,эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг”, ”Сайн хүний үр,сүүт гүүний унага” гэж монголчууд ярьдаг. Судалгаанаас үзэхэд гэр бүлтэй хүн гэр бүлгүй хүнээс урт насалдаг,гэр бүлтэй хүн өөртөө итгэлтэй, илүү эрүүл амьдардаг гэсэн дүгнэлт гарчээ. Гэр бүлгүй хүн илүү өвчлөмтгий байдаг байна.Энэ нь жирийн хүмүүст хамааралтай.

Sunday, March 17, 2013

Шинжлэх ухаанаар үл тайлбарлагдах зүйлс



Шинжлэх ухаан хэдийгээр асар хурдтай хөгжиж байгаа ч бидний хүрээлэн буй орчинд оньсого мэт зүйлс тоо томшгүй байсаар байна. Дэлхийн олон оронд энэхүү чиглэлээр судалгаа хийдэг эрдэм шинжилгээний төвүүд, эрдэмтэд их байгаа бөгөөд тиймэрхүү үл тайлагдах зүйлстэй учирсан хүмүүсийн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд ч олноор бүртгэгдсээр байгаа аж.
Зарим эрдэмтдийн үзэж буйгаар, дэлхий дээр хүн төрхт ухаант биес хааяа нэгтээ үзэгдэж байгаа нь хаа нэгэн газар, тодорхой хэмжээний зайд манай дэлхийтэй байгалийн нөхцөл, бодисын бүтэц, хэмжээ, гэрэлтүүлэг зэргээрээ төстэй өөр гаригууд байна гэдгийг үзүүлж байж ч болох юм гэжээ. Гэвч иймэрхүү гаригууд манай нарны аймагт байхгүй. Харин хамгийн ойрын оддын системээс манайд хүрэхэд 4,2 гэрлийн жил шаардагдана. Зайн хувьд бол төсөөлшгүй хол.

Мэдэхэд илүүдэхгүй


Эрүүл мэндэд хэрэгтэй юм байна

Өнгөний сэтгэл судлал



Та улаан өнгийн өрөөнд байхдаа түгшүүртэй санагддаг уу? Эсвэл цэнхэр өнгийн өрөөнд арай тайван, амарч буй мэт байдаг уу? Зураач, дизайнер мэргэжлийн хүмүүс өнгө хүний мэдрэмж, сэтгэл хөдлөл, зан араншинд хэрхэн нөлөөлдгийг аль эртнээс мэддэг байжээ. Өнгө нь харилцааны маш хүчтэй хэрэгсэл болж өгдөг бөгөөд физиологи хариу үйлдлийн үндэс болж, үйл ажиллагаа, зан араншинд нөлөөлөх чадамжтай байдаг. Тодорхой хэдэн өнгөнүүд цусны даралт, метаболизмыг нэмэгдүүлдэг бол зарим нэг өнгө нь нүдийг хэт ядраадаг нөлөөтэй.
Мэдээж өнгө гэдэг хүний хувийн үзэл бодол мөн соёл иргэншилээс шалтгаалж түүнд хандах хүн хүний хандлага нь ялгаатай байдаг. Жишээ нь, өрнийн орнуудын нилээд хэсэг нь цагаан өнгийг цэвэр шударга байдлын бэлгэдлээр ашигладаг бол дорнын улсууд үүнийг өглөөтэй зүйрлэн ойлгодог. 

Friday, March 15, 2013

Б.Ууганцэцэг: Завгүй бай, тэгвэл сэтгэл гутрах зовлон амсахгүй


Сэтгэл судлалын салбарыг таньж мэдсээр цөөнгүй хугацааг бид үдсэн. Бид сэтгэл судлаачид хандсанаар хэрхэн хөгжиж болох, сэтгэл хангалуун амьдрах олон арга хэлбэр бийг мэдэх боломжтой юм. Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй сэтгэл судлалын салбарын талаар ярилцлаа.

-Хавар болж, өвчин сэдрээд гэж ярьдаг. Хаврын улирал сэтгэцэд их нөлөөлдөг юм шиг байна. Хаврын синдром ч гэж хэлдэг энэ асуудлыг сэтгэл зүйн үүднээс хэрхэн тайлбарлах вэ?
 -Өвлийн улиралд бүх юм дарагдмал байдаг. Адаглаад л зузаан хувцас өмсдөг. Ер нь амьтад ичдэг шиг л хүн ч гэсэн хүйтэнд их нам гүм тайван болно. Намар нь их эрч хүчтэй байсан бол өвөл буурдаг ч юм уу. Гэтэл дулаан болоход хүний сэтгэл хурцаар эсвэл хурднаар хариу үйлдэл хийдэг. Үүнийг л хүмүүс хаврын синдром, өвчин сэдэрлээ гэж хэлээд байгаа юм. Ер нь хавар илэрч байгаа сэтгэл зүйн өөрчлөлтүүдийг хаврын улиралтай шууд холбож үзэж болохгүй. Хүмүүс өвөл их тайван тогтвортой байж байгаад хавар болж бүх зүйл тавигдаад ирэхээр сэтгэлдээ баяр баясал, хямрал зэрэг олон зүйлийг мэдэрч гаргаж байгаа хариу үйлдэл гэж хэлж болно.


Дэлхийн хамгийн жижиг ном

2013-03-15 15:16:57 - Гадаад
nomДэлхийн хамгийн жижиг номоор 1996 онд ОХУ-ын иргэн Антоли Коненкогийн бүтээсэн 30 хуудастай, хамелеоны тухай өгүүлдэг ном нэрлэгдэж байв. Харин япончууд саяхан хамгийн жижиг ном бүтээсэн ажээ. Энэхүү ном нь 0.9 мм хэмжээтэй. Одоогоор “Цэцгийн улирал” хэмээх тус ном хэвлэгдсэн үйлдвэрийнхээ музейд тавигдаад буй бөгөөд 29.400 иенээр худалдах сурагтай.

Tuesday, March 12, 2013

Хималайн нуруу



Ерөнхийлөгчид дурсгасан зураг



Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийнхэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид ийм зураг дурсгасан байна.

Үйлчилгээний маркетинг: Инээмсэглэл зарна



Инээмсэглэл бол гайхалтай зүйл. Гэхдээ энэ гайхалтай зүйлийг бид бидний төрөлх зүйл гэдгээс илүүтэй болзолт рефлекс хэлбэрээр ойлгох нь алдаа болдог. Үйлчлүүлэгч орж ирээд тань руу харахад та заавал инээмсэглэх ёстой гэж бодоод хичээвэл сайн болж өгөхгүй байх болов уу. Яагаад гэвэл чин сэтгэлийн инээмсэглэлийг бодлыг удирддаг зүүн тархи бүтээж чадахгүй.  Харин та эсрэгээрээ тэр хүн рүү хараад танд би юугаар туслах вэ? гэж чин сэтгэлээсээ хүсвэл нүүрэнд тань дулаахан инээмсэглэл өөрийн эрхгүй тодорно. Та харин тухайн инээмсэглэлээ бүү хориглоорой. Хамт сууж байгаа бие биенийгээ огт танихгүй хүмүүсийг зүгээр нэг нэгэн рүүгээ харахыг хүсэхэд бүгдийнх нүүрэнд инээмсэглэл тодордог байна. Инээмсэглэл бол төрөлх шинж чанар юм.

Monday, March 4, 2013

Өглөө заавал ус уухын таван тус



# 5 -  Ус уух нь ходоодыг цэвэрлэж биед тэжээллэг бодис амархан шингэх нөхцөлийг бүрдүүлдэг.

# 4 -  Цус болон Булчингийн шинэ эсийн төлжүүлэлтийг нэмэгдүүлдэг.

# 3 -  Жин хаяхад туслана. Бодисын солилцоог эрчимжүүлнэ. өөр юутай ч харьцуулашгүй гайхалтай эрдэс юм.

# 2 - Өөгүй толигор арьс. Ус нь арьс хуурайшихаас хамгаалах төдийгүй  биеэс хорт бодисыг гадагшлуулж биеийг цэвэрлэдэг. Усыг тогтмол уух нь  таны арьсны толигор болон цэвэр байдлыг хадгална.

# 1 - Тунгалагийн булчирхайн системийг тэцвэржүүлнэ. Бие дэх шингэнийг тэцвэржүүлж аливаа халдвар, өвчин тусахаас хамгаална.

Усыг зөв уух гурван алхам байдаг. Үүнд:

1.    Балгах
2.    Түр амсхийж амьсгаа авах
3.  Дахин уух гэсэн энэхүү дарааллыг баримталж хэт яаралгүй тайван уух нь ходоодонд хий дүүрч цүдийх, ходоод гэдэсний элдэв өвчинд нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэх тустайгаас гадна амны цангааг зөв, хурдан тайлдаг ажээ. Түүнчлэн нэг дор их ус уух нь эрүүл мэндэд тийм ч таатай биш юм.

Эх сурвалж: http://emch.mn

Saturday, March 2, 2013

“ШИ ЗИ”-Г СУДЛАХЫН УЧИР


Сыма Цяны алдарт “Ши Зи” буюу “Түүхийн тэмдэглэл”-ийг сонсоогүй хэн байх билээ. Манай эртний түүх, ялангуяа Хүн гүрэн хийгээд Түмэн болон Модун шанъюйн тухай мэдээлэл тэндээс л эхтэй билээ. Түүнээс ч нэн эртний тун олон юм буй. “Ши Зи” бол Сыма Тан гэгч эхэлж, түүний хүү Сыма Цянь ихэнхийг нь бичиж дуусгасан хамгийн эртний бичгийн түүхэн дурсгалын нэг юм. Энэ аварга бүтээл 130 бүлэгтэй (тэрийг нь цзюань гэдэг юм байна), 526 мянга гаруй дүрс үсэгтэй аж. Түүнийг 2010 онд Оросууд анх удаа бүтнээр нь 9 боть болгон орчуулж дууссан байна. Энэ нь манайд ихээхэн хамаатай тул энэ орчуулгын тухай болон үндэсний үзлийн тухай бас бус зүйл өгүүлэх гэсэн юм. 

Kальци таны биед ямар тустай юм бол



Кальци нь хүний биед нэн шаардлагатай, махбодыг бүтээгч үндсэн 5 дах элемент гэж үздэг. Кальци нь зарим эд эрхтэнд тогтмол байрлаж үйл тухайн эрхтэн эдийн үйл ажиллагааг дэмждэг. Кальцийн шимэгдэлт бусад эрдэсүүдийн хэмжээ, харьцаанаас шалтгаалдаг.

Өдөрт гаднаас авах шаардлагатай кальцийн хэмжээг наснаас хамааруулан харуулбал:

6 сар хүртэл                                                  200мг
7 сар-12сар                                                    260мг
1 нас – 3 нас                                                   700мг
4 нас – 8 нас                                                1000мг
9 нас – 13нас                                               1300мг
14нас – 18нас                                              1300мг
19нас – 50нас                                               1000мг
51нас – 70нас  эмэгтэй                                 1200мг
51нас – 70нас эрэгтэй                                   1000мг
71 наснаас дээш                                           1200мг
Жирэмсэн, хөхүүл өсвөр насныхан              1300мг
Жирэмсэн, хөхүүл насанд хүрэгчид              1000мг

Кальцийн физиологийн ач холбогдол, түүний үүрэг

Бүхнийг эерэгээр харвал бухимдлаас сэргийлнэ


Хаврыг “ядаргаа”-ны улирал гэж зарим хүн ярьдаг. Энэ нь хаврын хавсарганаас залхсан  хэрэг биш, гагцхүү хүний өвчин хууч сэдэрч, ядаргаанд ордог гэсэн үг юм.  Энэ үед хангалттай витаминлаг хоол хүнс хэрэглэж, хөнгөн дасгал хийн, халуун устай ваннд тогтмол орж сайхан амрах нь хүн бүхэнд тустай гэдгийг   эмч нар зөвлөдөг. Товчхондоо ядаргаанд дарлуулахгүй гэж ойлгож болно. Хэрэв  ядаргаа удаан үргэлжилбэл архагшдаг муу талтай.  Үүнээс үүдэн биеийн эсэргүүцэл сулран өвчин эмгэгт илүү өртөмтгий болж, ажлын чадвар мууддаг. Тиймээс  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн II клиникийн тасгийн эрхлэгч Р.Минжмаа эмч  дараах зөвлөгөөг өгч байна.  
 
-Хүний бие организм хаврын улиралд сульдаж, ядардаг. Үүнээс болж зарим хүн мэдрэлийн ядаргаа, стресст ордог.  Энэ нь хүн бүрт адилхан тохиолддог зүйл үү. Аль эсвэл хүний биеийн онцлогтой холбоотой юу?


-Монголчуудын дунд хавар болохоор ядардаг гэсэн ойлголт байдаг. Гэхдээ ядрахгүй хүн ч байна. Энэ нь тухайн хүний сэтгэл санаатай холбоотой юм. Амьдралын төвшин харьцангуй сайн, бухимдал бага бол ядаргаа, стресст орохгүй байж болно. Гэтэл өнөөдөр нэг кг махыг 10 мянган төг­рөгөөр авч чадах хүн хэд билээ.  Мөн ажилгүйдэл их, хотын агаарын бохир­дол, замын түгжрэл, хулгай дээрэм зэрэг асуу­далтай холбоотойгоор бид айдас түгшүүрийн дунд аж төрдөг. Ер нь нийгэм өөрөө маш их хэмжээний стресстэй байна. Харин зуны цагт хүн авах ёстой энергиэ нөхөж, төв мэд­рэлийн систем маш сайн тайвширдаг. Учир нь энэ улиралд хүний сэтгэл са­наа харьцангуй тайван, эргэн тойрон ногоон өнгөтэй болдог гээд амар амгаланг мэдрэх шалтгаан олон байдаг.

Friday, March 1, 2013

Эрүүл мэндэд тустай цаг

Бид биеийн энергийг идэвхжүүлнэ гээд ч билүү нэг бугуйвч байнга зүүдэг. Надад ч бий. Харин  оросын  сэтгэц судлаач Левшинов  нэгэн цаг бүтээжээ. Тэр цаг мөн дээрх үүрэгтэй,  басцагийн үүрэгтэй аж.Цагныхаа нүүр рүү харж, цаг х мэдэх бүрт цагнаас  тархи, толгой,сэтгэц тайвшруулах, сэтгэл санааг баяр хөөрөөр бялхуулах  энерги цацран байдаг гэнэ.
http://www.levshinov.de/psycho-energie.html

Дэлхийн хамгийн ядуу орнуудыг нэрлэлээ



orloo.com-оос олзоллоо.
47568ab3578e32.36246034

Эдийн засагч Артур Оркум “Ядуурлын индекс” хэмээх нэр томъёог бодож олжээ. Үүний үзүүлэлт нь ердөө л тухайн орны мөнгөний ханш уналтын түвшин, ажилгүйчүүдийн тоогоор тодорхойлогдох гэнэ. Америкийн “Business Insider” сэтгүүлээс ч 197 орны хөгжлийн үзүүлэлтэд хийсэн шинэхэн судалгааныхаа дүнг танилцуулжээ. “Misery Index-2013” хэмээх энэхүү үзүүлэлтэд 95 хувийн ажилгүйдэлтэй Зимбабве улсын хүн ам дэлхий дээр хамгийн өлөн зэлмүүн амьдарч байна.