Tuesday, May 28, 2013

П.Цагаан: Ерөнхийлөгч ажлаа өөрийнхөө суух ёстой өрөөгөө иргэдэд өгснөөр л эхлүүлсэн


[Уншсан тоо: 30254]
 “Ярилцъя” энэ удаагийн зочноороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Пунцагийн Цагааныг урилаа. 

-Энэ Төрийн хатаагдсан түшмэдүүдийн нэг, эртний танил П.Цагаан зөвлөхтэй уулзаж ярилцах боломж олдсон нь таатай байна. 
-Баярлалаа. 

-Та сүүлийн дөрвөн жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажиллалаа. Тэгэхээр Ерөнхийлөгчийн тамгын газар гэх энэ байгууллагын яг сонгодог үүрэг нь юу юм бэ. Хүмүүс чиг үүргүүдийг нь нарийн сайн ялгаж мэддэггүй шүү дээ. Тэгэхээр хоёулаа эндээс яриагаа эхлэе. Таны өмнө нь хашч байсан албуудаас эрс  ялгаатай байх?

Monday, May 27, 2013

Орчуулагч “Орон судлаач” болох нь

    1. “Орон судлаач”-ийн үүрэг
Миний бие Солонгос хэлнээс 10 гаран ном орчуулж, “Солонгос Монгол толь бичиг”-ийн хамтран зохиогчоор оролцон, Солонгосын түүх, орон судлал, Монгол Солонгосын харилцааны сэдвээр 30 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн. “Яагаад ингэж тоочоод байна вэ?” гэвэл орчуулагч бол орон судлаач байх ёстой гэсэн үзэл санаагаа батлах гэснээс тэр юм. Учир нь Солонгос судлалын чиглэлээр судалгаа хийсээр ирсэн минь солонгос хэлнээс орчуулга хийхэд туйлын их тус нэмэр болж, орчуулж буй зүйлээ итгэлтэйгээр зөв орчуулахад ихээхэн түлхэц болдог1. Түүнчлэн “Энэ нэртомъёо, ойлголтыг монгол хэлэнд ингэж буулгавал илүү ойлгомжтой, үүнийг үгчилбэл уншигчид огт буруугаар ойлгоно гэдгийг “орон судлаач” хүн мэргэжлийн бус хүнээс хавьгүй илүү  мэдэж, ажиллаж чаддагт давуу тал нь оршдог юм байна” гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм.

Saturday, May 25, 2013

Ура... Виз гарчихлаа. Би Америк явлаа...

Ардчилсан Хувьсгал ялж Ардчилсан Монгол улс Ази тивийн цээжнээ тунхаглаж, иргэн бүр гадаадад паспорт өвөртөлж эхэлсэн тэр цагаас эхлэн Монголчууд харийн орныг зорих болсон. Олон оронд очиход Хятад хүн хүрээгүй газар гэж байдаггүй шиг цөөхөн Монголчуудын хүрээгүй улс гүрэн гэж цөөхөн болсоон. Монгол бадарчин хүртэл дэвэн Дэлхийгээр тэнэж үзсэн харсан, сонссоноо интернэтээр зураг болон бичлэг хэлбэрээр сонирхуулах болсон нь үүний нэг жишээ байх. Бичигч би бээр энэ аялал жуулчлалын тухай биш гадаадад байгаа албан болон албан бусаар (виз зөрчигчид) харийн оронд амьдарч байгаа Монголчуудынхаа жишээгээр саналаа хүргэхийг л хүслээ. 

Tuesday, May 21, 2013

Хүний тархины тухай 10 баримт



Хэдийгээр хүний биеийн эрхтнүүдийг онцгойлон чухал эсэхээр нь ялгаварлах нь харьцангуй ойлголт боловч яалт ч үгүй хамгийн чухал эрхтнүүдийн нэг бол тархи юм. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн гол цөм болсон энэ эрхтэн өнөө хэр нь бүрэн дүүрэн нууцаа нээгээгүй байна. Гэвч эрдэмтдийн уйгагүй судалгааны ачаар тодорхой хэмжээний нээлтүүд хийгдсэн ба эдгээртэй холбоотой баримт, мэдээллүүд ихээр цацагджээ. Эдгээрээс хамгийн сонирхолтой байж болох 10 баримтыг та бүхэнд хүргэж байна.

Monday, May 20, 2013

Хүний гараар бүтсэн гайхамшиг - Таж Махал


Таж Махал нь Энэтхэг улсын Агра хотод орших бунхан бөгөөд Шах-Жаханы /1627-1658/ ноёрхлын үед уран барилгачид Моголын хаант улсын өвөрмөц хэв маягийг бий болгожээ.
Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулжээ.

Моголын архитектурын хамгийн тод жишээ гэж нэрлэгддэг Таж Махал нь Перс, Оттоман, Энэтхэг болон Исламын архитектурын хэв маяг шингэсэн байдаг. 1983 онд ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд “Муслим урлагийн шигтгээ Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг билээ.” хэмээн тэмдэглэгдсэн байдаг.

Аавуудад зориулсан дуун суварга

Дуу бүхэн түүхтэй, зориулсан эзэнтэй байдаг. Тэрхүү гэгээн түүхээс уншигч танаа хүргэх "Эзэнтэй дуу" булангийн дугаарт яруу найрагч С.Амартайван, Ардын жүжигчин А.Энхтайван, Соёлын тэргүүний ажилтан Б.Батболд нарын хамтын бүтээл "Олонтой явсан аав" дууны түүхийг хүргэж байна. Энэ дуу 2004 оны "Морин хуур" наадмын тэргүүн шагналыг хүртсэн даруйдаа хит болж одоо ч дуулагдсаар байгаа билээ. С.Амартайвангийн аавдаа зориулж бичсэн шүлэг дуу болж, олон хүний аавдаа зориулсан дуун суварга болсноороо онцлог. Түүний аав нутаг усандаа адуучин Сумъяа гэж хүндлэгдсэн морь сайн таньдаг малч удмын сайхан буурал байсныг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынхан дурсдаг. Дуу хэрхэн бүтсэн тухай уран бүтээлчдийн сэтгэгдлийг сонирхлоо.

С.Амартайван: Аав нутаг хоёроо мөнхөлсөн

-Аав минь бурхан болж 2003 оны арванхоёрдугаар сарын 9-нд нутаглуулж зогсохдоо би аавыгаа гомдоогоогүй гэдгээ ойлгосон. Бурханы оронд одоход нь сүнсийг нь баярлуулж найраг хөгжөөж дуун хөшөө босгоё гэж бодсон. 2004 оны хавар Баруун-Уртаас Улаанбаатар орох замд "Олонтой явсан аав" шүлгээ бичсэн. Замд хамт явсан нэг хүн аавыгаа бурхан болоод удаагүйг ярьж "Одоо ч гэсэн гэртээ харихад аав минь байгаа юм шиг бодогддог" гэсэн нь "Хорвоогийн наадмаас буцлаа гэж үү дээ, итгэж чадахгүй л юм даа" гэсэн шүлгийн мөр болж сэтгэлд буусан. Тэр маань олон хүний дуулах дуртай дуу болсон. Бургастын гол, Харгилтайн гол, Хонгорын гол, Зотол хайрхан уул гээд миний аавын хэдэн үеэрээ амьдарч ирсэн нутаг дуунд мөнхөрч монгол түмэн мэддэг болсонд би бахархдаг.

Monday, May 13, 2013

Дэлхийн улс орнуудын гэр бүлийн долоо хоногийн хүнсний хэрэглээ



Гэрэл зурагчин Питер Мензэл дэлхийн улс орнуудын айл өрхүүдийн долоо хоногт хэрэглэдэг хүнсний хэрэглээг зургаар үзүүлжээ. Ингээд улс үндэстнүүд хэр ялгаатай хоол хүнс хэрэглэдгийг харцгаая!
1. Мексик
00175372
2. Их Британи

Sunday, May 12, 2013

БҮҮВЭЙ



"Утгын чимэг-2013" богино өгүүллэгийн наад­­мынгуравдугаар байрт орсон МЗЭ-ийн шагналт зохиолчяруунайрагч Жигмэд­дор­жийн Сарантуяагийн өгүүл­лэгийгтоли­луулж бай­на.

 Одоогоос  хэдэн жи­лийн өмнө би Германд ажиллаж амьдардаг дүү­гийнхээ урилгаар     Кёльн хот дахь гэрт нь зочил­лоо. Энэ тэрийг сонирхон,   юм үзэж эхэндээ сайхан байсан ч сар гаран болохын алдад уйдах янзтай. Нэг өдөр дүүдээ хэллээ," -Энэ улс орны чинь амьдралыг гаднаас нь хэн ч харчихна. Юм бичдэг хүн байна даа, эгч нь айл  гэр, хүн зоны нь  амьдралтай танилцая" гэж үгэлсээр байж, хүүхэд   асрах   ажилд орлоо доо.

Төрөөд хоёр сар га­ран болж байгаа нялх амьтныг Маркус, аав ээжийн нь шоглон хэлс­нээр "аашт" гэх таван нас­тай хүүг Макс  гэнэ. Хоёр хүү тусдаа нэг, нэг том өрөөнд байх нь миний гайхшийг төрүүлэв.

 Элдэв тоглоом, энэ тэр юм  унжуулсан хөөр­хөн модон орон дотор хөмсөг, сэвлэг гэхээр юм­гүй мулзан шар амьтан   унтана. Урт шар сор­муус нь  үл мэдэг чичигнэн, шилээ шөргөөх  аяд­санаа  сэрж буй бололтой  мур­чигнан, улаан буйл гаргаж жигтэй чангаар  бахирлаа. Би сандарч хүүг өвөр дээрээ авахдаа  эрхгүй  сэвлэгийг нь  үнэр­лээдхэвэл  монгол хүүх­дийн зулайнаас сэнхий­дэг энхэр хөөрхөн үнэр бус, содон сонин саван­гийн үнэр хамар   цоргив.

Saturday, May 11, 2013

Б.Догмид: Шүншигтэй, бүтээлтэй хүн мөнх байдаг




Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Балжирын Догмидтой ярилцлаа. Тэрээр энэ сарын 16-нд “Бөхийн өргөө”-нд “Дөрвөн уулын бороо” нэртэй уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа юм. Нилээд их ажлынх нь дундуур багахан хэмжээний цаг гарган ярилцсан бидний яриа тоглолтын талаар гэхээсээ илүүтэй эх орон, газар шороо, анд нөхдийнх нь тухай болсон юм. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Удахгүй болох гэж байгаа тоглолтын тань талаар яриагаа эхлэх үү?

-Би яахав дээ, нутаг ус, газар шороогоо дээдэлж явдаг хүн. Миний тоглолт бол дөч гаруй жил бичсэн хэдэн дуунаасаа шигшсэн гучаад дуутай, Н.Жанцанноров, Бямбабаяр нарын зохиосон “Догшин хутагтын сахиус”, “Бурханы шувууд” зэрэг дөрвөн том найрал хөгжимтэй тоглолт болно. Дээр нь “Догшин хутагтын сахиус”, “Оосор бүчгүй орчлон”, “Анхны хайрын дууль” гээд кинонуудын шигтгээ дүрүүдийг жүжигчид драмчилсан байдлаар үзэгчдэд хүргэнэ. Энэ тоглолт маань Равжаа хутагтын мэндэлсэний 210 жилийн ой хийгээд IX хутагтын сэнтийдээ заларсанд уран бүтээлийн мандал өргөж байгаа тоглолт юм. Тоглолтоо Улаанбаатар хотод хийгээд Хамрын хийд, Сайншанд зэрэг газруудаар тоглоно. Дараа нь өргөн олондоо бүхий л мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан тоглолтоо хүргэхээр бэлдэж байна даа. 

Wednesday, May 8, 2013

Ц.Оюундарийг ЕНБДаргаар томилж, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхээр боллоо


Ардчилсан намын ҮЗХ-ны 42 дугаар хурал өнөөдөр боллоо. Хурлаар үндсэн гурван асуудал хэлэлцсэн юм. Нэгдүгээрт Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшүүлэх журмыг баталаа. Харин хэлэлцэх асуудлын хоёрдугаарт АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудал байсан юм. АН-ын ЕНБДаргын үүрэг гүйцэтгэж буй Ц.Оюундарийг дээрх албан тушаалд томилох эсэх асуудлаар ҮЗХ-ны гишүүдийн дунд нууц санал хураалт явуулж гишүүдийн 93,8 хувийн саналаар түүнийг АН-ын ЕНБДаргын албанд томиллоо. Харин хэлэлцэх асуудлын гуравдугаарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах асуудал байлаа. Намын дүрэмд зааснаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй хүн байвал өргөдөл болон холбогдох бичиг баримтыг цуглуулж Гүйцэтгэх зөвлөлд хүргүүлэх учиртай.

Saturday, May 4, 2013

Нар жаргасан хойно



“Утгын чимэг” богино өгүүллэгийн 23 дахь удаагийн наадамд 80 гаруй өгүүллэг ирснээс сүүлийн шатанд шилдэг 15 өгүүллэг шалгарсан. Бид шилдэг 15-д шалгарсан Б.Цоожчулуунцэцэгийн “Нар жаргасан хойно” өгүүлэгийг хүргэж байна. 

НАР ЖАРГАСАН ХОЙНО...

Зэвэг өвгөн галаа түлэх гэж баахан бухимдав. Нойтон түлээний гашуун утаа хоолой хорсгон, галын өнчин хөх дөл туниа муутайхан сүүмэлзэхэд тэрээр цайгаа халаахаар гал дээрээ тавьлаа. Гэрт хэдийнээ хүйт хургаж, цаанаа л нэг тохь муутай. Өглөө л чанасан бор цай уухын аргагүй хоормог шиг  болж,  хоолойг нь гашуу оргиулахад  Зэвэг унтахаар ороо бараадлаа.  Гэвч нойр нь хүрсэнгүй, хөнжилний хажуунаас хүртэл хүйт даах шиг санагдаж, өрхний завсраар цухуйх бүрхэг тэнгэр яг л түүний сэтгэл шиг хоосон, бас бүүдгэр, ганцаардмал харагдахад тэр нүдээ анив. Үнэндээ тэр Хандмааг өөрийнх нь амьдралд ийм их орон зай эзэлдэг байсныг анзаарч явсангүй гучин гурван жилийг элээснээ бодохоор дахиад л өнөөх харуусал  цээжийг нь бүрхээд ирлээ. Хандмаа гэж түүний бурхан болооч эхнэр. Эхнэрийгээ өнгөрснөөс хойш уух цай ч амтгүй, идэх хоол ч шимгүй болж хувирахын чинээ тэр санасангүй явлаа. 

Хүү сургуулиа төгслөө



Wednesday, May 1, 2013

Дархлаа сайжруулах



Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аргагүй л хүчтэй байна



 
Монгол Улсын дөрөв дэх, анх­ны ардчилсан Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж энэ өдрүүдэд жинхэнэ ут­гаараа сүр хүчээ үзүүлж байна. Хоёрхон сарын дараа өөрийнх нь төлөө саналаа өгөх монголчуудынхаа тө­дийгүй дэлхий нийтийн анхаарлыг дөрөв хоног Улаан­­баатар руу хандуулж чадсанаараа өнөөдөртөө тэр хам­гийн онцгой хүнээр өрсөл­дөгчгүй тодрох нь ойлгомжтой.

Өнөөдөр Монгол Улсын нэр хүнд дэлхийд ман­лай­лах хэм­жээнд байгааг бид бүхэн дөрөв хоног харж бахар­хац­гаалаа. 800 жилийн өм­нөх их эзэн Чингисийн байл­дан дагууллын алдар сууг хойч үе нь ардчиллын үйлсэд оруулсан эгнэшгүй гавьяагаараа дахин олж авлаа.

Ардчилсан нийгэмд шил­жихдээ нэг ч хүний амь насыг бус­ниулаагүй түүхэн гавьяаг дэл­хий нийт талархан дурсаж байна. Тэр түүхэн эгзэгтэй цаг мөчид ардчиллын залуу­сыг удир­­даж явснаараа Ц.Элбэгдорж монгол­чуудын тө­дийгүй дэлхий дахины талархлыг хүлээх түүхэн гавьяатай нэгэн гэдэгтэй мар­гах хүн цөөхөн

Ан Сан Сү Чи: Би ардчиллыг загварчлах дургүй



Мьянмарын холбооны улсын Парламентын гишүүн, Ардчиллын төлөөх Үндэсний Лиг намын тэргүүн, хатагтай Ан Сан Сү Читэй хийх хэвлэлийн бага хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Хэвлэлийн бага хуралд Монголын болон гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцож, сэтгүүлчид Монгол ба Мьянмар дахь ардчилал, хоёр орны хамтын ажиллагаа, цаашдын түншлэл зэрэг асуудлуудыг хөндөв. Энэ үеэр хатагтай Ан Сан Сү Чи асуулт бүрт дэлгэрэнгүй хариулт өглөө. Хэвлэлийн бага хурлын эхэнд хатагтай Ан Сан Сү Чи Монгол оронд хийсэн айлчлалынхаа талаар сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
Тэрээр, “Монгол Улсад ирсэн анхны сэтгэгдлээсээ хуваалцахад өөрийгөө гадны хүн эсвэл монгол хүмүүс миний зүрх сэтгэлээс хол хүмүүс гэж бодохгүй байна. Газар зүй, байгаль цаг уурын хувьд манай улс танайхаас өөр. Монгол Улс шиг эрс тэс уур амьсгалтай газар өмнө нь очиж байгаагүй. Намайг эх орноосоо гараад явахад 39 хэмийн халуун байсан. Байгаль орчны хувьд ийм ялгаа байгаа ч хувь хүний хувьд бидэнд ялгаа алга. Гаднаас нь харахад ч бид Ази хүмүүс. Бидний баримталж байгаа дэг жаяг, үг хэллэгээс аваад бид нэг хүмүүс юм байна гэсэн ойлголт төрж байна. Амьдралын хэв маягаас харахад монголчууд маш их цагаан идээ хэрэглэдэг, идэж ууж байгаа зүйл нь өөр юм. Бид бол ногоо, будаа идэж өссөн. Ойр зуурын хоол хүнс, хувцас зэргээсээ бусдаар бол нэг сэтгэлтэй, нэг бодолтой хүмүүс юм. Мөн Монгол хэл, Мьянмар хэл хоёр төстэй юм байна. Англи хэлээр хэлсэн өгүүлбэр Мьянмар болон Монгол рүү хөрвүүлэхээр их урт болох юм хэмээв. Түүний энгийн атлаа үнэн сэтгэлийн ярианы дараагаар хэвлэлийнхэн ээлж дараагаар асуултаа асууж, тодорхой хариулттай болцгоосон юм.