Saturday, June 22, 2013

О.БАТСАЙХАН: МОНГОЛ ҮНДЭСТЭНИЙ ЭХ ТҮҮХЭЭ ДЭЭДЭЛЬЕ


    Ярилцсан Ц.Батаа, Үндэсний Шуудан сонин.
    Монгол улсын Төрийн шагналт, Түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн БАТСАЙХАНТАЙ хийсэн ярилцлага.

    Та ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд ажилладаг, олон жил Монголын түүхийн талаар судалгаа хийж буй түүхч, эрдэмтэн хүн. Тиймээс таниас эхлээд түүх гэж юу вэ? Энэ ер нь ямар хэрэгтэй юм бэ? Гэдэг талаар асуумаар байна. Залуучууд түүх ер сонирхдоггүй шүү дээ.
    -    Түүх хэрэгтэй юу гэвэл хүн бүр л хэрэгтэй гэнэ л дээ. Товчхоноор хэлбэл түүх гэдэг бол ой санамж юм. Ой санамжаа алдвал хэн ч биш болно. Компютероор ярьвал хард диск нь гэсэн үг. Хард дискэнд байдаг мэдээлэл устчихвал таны хэдэн жилийн мэдээлэл алга болчихно биз дээ. Тэгээд форматлачихаар цэвэрхэн компютер болно доо. Хүн үүнтэй яг адилхан юм. Монгол хүний ой санамжийн өөрийнх нь туулж ирсэн амьдрал, хаанаас ирсэн, хэн болохыг нь  мартуулчихаар гаднаасаа л монгол төрхтэй болохоос дотроо хэн ч биш болно. Үндэстэний авч явдаг үнэт зүйлсийг, тухайлбал түүхийг нь мартуулчихаар тэр үндэстэн мөхөх аюултай болдог.

    Monday, June 17, 2013

    СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ, ХАДГАЛАХ БАТАЛГАА, ТУРШЛАГА ( томилолт, ярилцлага)


    Америкийн Засгийн газрын удирдах ажилтан солилцооны олон улсын хөтөлбөр 1940 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Энэ хөтөлбөр гадаад орны  эрдэмтэн, судлаачдыг богино хугацаагаар америкт айлчлуулах замаар  төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, мэргэжлийн ур чадвар, ажлын арга барилтай танилцуулан, хоёр орны хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бий болгох зорилготой юм. 2011 онд л гэхэд гадаадын 5291 судлаач, эрдэмтэд 811 төсөлд хамрагджээ. 1940 оноос  xойш гадаадын 200,000 зочин энэ хөтөлбөрөөр Америкт айлчилжээ. Саяхан энэ хөтөлбөрийн шугамаар монголоос ээлжит төлөөлөгчид  соёлын өвийг хадгалах, хамгаалах чиглэлээр америкийн ижил төстэй байгууллагын ажилтай танилцах, туршлага судлах, санал солилцох айлчлал хийгээд буцлаа.
    Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд  “Чингис  хаан” дээд сургуулийн захирал, профессор Х.Лхагвасүрэн, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Пүрэвхүү, “Чингис хаан “дээд сургуулийн профессор Б.Балжинням, Ж.Даваадулам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны газрын дарга Ц.Цэндсүрэн нар орсон бөгөөд Төрийн департментын гэрээт орчуулагч Х.Булган, Я.Батбаяр нар тэднийг хэлмэрчилж явлаа. Монголын боловсрол, соёл, урлагийн удирдах ажилтнууд хөтөлбөр ёсоор  Индиана мужийн  Блүүмингтон хотод хоёр өдөр ажиллаж,  Индианагийн их сургууль, Блүүмингтон хотын музей, Төвд-Монголын Бурхан шашны төвд зочилж,  50 гаран жилийн түүхтэй Монгол нийгэмлэгийн удирдлага, ажил, хөтөлбөртэй танилцлаа. Индианагийн их сургуульд зааж байгаа монгол хэлний сургалт, монгол хэл сурч байгаа америк оюутны сурлагын амжилттай бас танилцаж, санал солилцсон юм.

    Saturday, June 15, 2013

    Шүдний сойз нойлын өрөөнд байх нь маш хортой


    make-gunk-free-toothbrush-holder-from-junk.w654 Их Британийн Манчестер их сургуулийн шинжээчид шvдний сойз, суултуур болон угаалтууртай ойр байх нь эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг талаар шинжилжээ.
    Шинжилгээний дүнд суултууртай ойр сойзны vсэн дээр элдэв өвчин vvсгэгч аюулт нянгуудын сvрэг “нутаглаж” байдаг нь тогтоогдсон байна. Тодруулбал, гэдэсний савханцрын нян, кандидийн төрлийн мөөгөнцрvvд, coli, стафилококки, стрептококки зэрэг нянгууд илэрчээ. Ер нь шvдний сойзон дээр 100 сая гаруй төрлийн нян оршиж байдаг. Энэ нь ариун цэврийн өрөөний нэгдмэл байдалтай холбоотойгоос гадна угаалгын өрөөний ариун цэврийн байдлаас ч хамаардаг байна. Угаалгын өрөөний болон суултуур, угаалтуурын цэвэрлэгээ ариутгал хийх vед аймшигт нян, бактериуд агаарт тархан хамгийн ойр тухтай орчин болох шvдний сойзонд vvрлэдэг байна.
    Дөрвөн сойз тутмын гурав нь хамгаалалтгvй ил байдалтайгаар суултуураас метр орчим зайд байрлаж бичил биетvvдийн “эх орон” болж байгааг судалгаагаар тогтоожээ. Иймд шvдний сойзнууд хэдэн мянган бактерийн “оршин суух байр” болж байгаа төдийгvй өдөр бvр сая сая хvн эрvvл мэнддээ томоохон аюултай “хөрөнгө оруулалт” хийсээр байдаг аж. Иймэрхvv халдвараас сэргийлэхийн тулд шvдний сойзнуудаа хамгаалалтын хайрцагт хадгалах юмуу хэрэглэхийнхээ өмнө халуун усаар сайтар угааж заншихыг эмч нар зөвлөж байна.

    Thursday, June 13, 2013

    Цэвэр кофе хүмүүний амьдралыг уртасгах чадвартай


    АНУ-ын эрдэмтэд нэгэн өргөн далайцтай судалгаа явуулаад байгалийн гаралтай кофе нь хүмүүний амьдралыг уртасгах боломжтой юм гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тэрхүү судалгаанд насанд хүрсэн 400 мянган хүн хамрагджээ. Энэ хүмүүсийг аль 1995 оноос ажиглаж эхэлсэн аж. Тэр үед энэ хүмүүст эмч нар ямар нэг айхтар өвчин байхгүй гэж оношилсон гэнэ. Тэгтэл 2008 он гэхэд судалгаанд хамрагдаж байсан 50 мянган хүн өөд болжээ.

    Харин өдөрт аагим үнэртэй байгалийн гаралтай кофег хэд хэдэн аягыг ууж байсан хүмүүс бусдыгаа бодвол нас барах нь 10 хувиар бага байсан аж. Өглөө бүрийг аяга цэвэр кофе ууж эхлүүлж байсан хүмүүс бусдыгаа бодвол урт удаан амьдарч байсан нь илрэв. Өмнө нь эрдэмтэд өдөрт хоёр аяга сайн чанарын кофе уувал түрүү булчирхай, хөхний хорт хавдартай болохоос сэргийлэгдэн чихрийн шижин өвчин тусахгүй байх магадлал өндөр гэдгийг илрүүлж байсан юм. Эх сурвалж www.wikimon.mn
    - See more at: http://www.wikimon.mn/content/47889.shtml#sthash.SC8hHKPr.dpuf

    Wednesday, June 12, 2013

    АНУ ирэх сарын 4 гэхэд цагаачлалын хуулийг батална



    http://www.olloo.mn/pic/images/2013/06/13/600.jpgАНУ-ын Сенатын танхим Цагаачлалын хуулийн шинэчилсэн төслийг албан ёсоор дэмжлээ. Сенатын танхимын 82 гишүүн уг хуулийг дэмжиж, 15 хүн татгалзсанаар уг хуулийн төсөл эхний шатанд батлагдсан. Цагаачлалын хуулийн шинэчилсэн төслийг найман гишүүн санаалчилсан юм.

    Ирэх сарын 04-нд буюу АНУ-ын улс тунхагласны өдрөөс өмнө Конгрессын танхим Цагаачлалын хуулийн шинэчилсэн төслийг эцэслэн батлах боломжтой аж. Хуулийг дэвшүүлсэн гишүүд ч итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

    Сенатын санал хураалтаас өмнө уг хуулийн төслийг идэвхтэй дэмжигч, Ерөнхийлөгч Барак Обама “Энэхүү олдошгүй нөхцөл боломжийг ашиглаж, өнөөгийн цагаачлалын бодлогыг тууштай өөрчлөх хэрэгтэй” хэмээн Сенатын гишүүдэд уриалсан байна.

    Цагаачлалын хуулийн шинэчилсэн төсөл нь хил хамгаалалтыг чангатгах, АНУ-д амьдарч буй 11 сая гаруй хууль бус цагаачдыг хууль ёсны болгох, ирээдүйн техникийн боловсон хүчин болон хөдөлмөрлөх хүчнийг ажиллуулах стандарт, дүрэм журамтай болгох гэсэн гурван агуулга багтжээ. Куйннипиак их сургуулиас өнгөрсөн сард явуулсан судалгаагаар америкчуудын 70 хувь нь цагаачлалын хуулийн шинэчилсэн төслийг дэмжиж, Конгрессын танхим батална гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
     

    Б.Сансартуяа
    Оллоо.мн
     

    Цус ойртолт хүн амын удмын санд заналхийлж байна


    Монголчуудын дунд цус ойртолт ихсэж, ургийн бичгээ хөтөлдөггүйгээс гурав, дөрөв дэх үедээ цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо гэр бүл болох үзэгдэл түгээмэл болж байгаа талаар эрдэмтэд халаглаж байна. Энэ асуудал үндэсний аюулгүй байдал хийгээд хүн амын удмын сангийн аюулгүй байдалд харанга дэлдсэн үзүүлэлт болоод байгаа нь судалгаагаар нотлогджээ. Манайхан хэзээнээсээ өөрийн есөн үе дотор гэр бүл болохыг цээрлэж, үр хүүхдүүддээ зааж сургаж ирсэн. Харин өнөө үед энэ нь алдагдаж хамаатан садан ах дүүсийн дунд гэр бүл болох хэмжээнд хүрчихээд байгаа нь нууц биш.
    Цус ойртолтыг ерөнхийдөө шууд ба, холуур цус ойртолт гэж хуваан үздэг. Шууд цус ойртолт нь ураг төрөл хоорондоо гэр бүл болохыг хэлдэг бол холуур цус ойртолт нь нэг сум, баг, аймгийнхан хоорондоо гэр бүл болохыг хэлдэг байна. Эндээс харахад манайхан холуур цус ойртолтонд нэгэнт өртөж байгааг харж болохоор.

    Манай өнөөгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүтэц нь цус ойртолтод хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл болоод байна. 21 аймгийн 330 гаруй сум хэт жижигхэн бүтэц юм. Өөрийн аймаг сумаасаа холдож үзээгүй хүмүүс өөр хоорондоо суухаас аргагүй шүү дээ. 

    Wednesday, June 5, 2013

    Кофе их уудаг бол…

    Ажлын байран дээрх цорын ганц таны нөхөр кофе юм биш биз. Ажилаа эрч хүчтэй нойрмоглохгүй хийхэд эрч хүчний эх үүсвэр болж байгаа кофенд тэгвэл ямар эерэг, сөрөг тал байдаг талаар хүргэж байна.
    Хүнд хэрэгтэй гэж болохоор зүйлс:
    -Өтгөнийг шингэлэх, шээс хөөх сулавтар үйлчилгээтэй.
    -Сэргээх үйлчилгээтэй.
    -Шаардлагатай үед нойрмоглохоос аварна.
    Хүнд тийм ч сайнгүй нөлөө үзүүлдэг талууд:
    -Кофе хэт их хэмжээгээр уухад зүрхний өвчин тусах эрсдэл нэмэгддэг.
    -Цусан дахь холестериний хэмжээг нэмэгдүүлж болзошгүй.
    -Хэт мэдрэмтгий хүмүүс уувал толгой таллаж өвдөх шинж тэмдэг илэрч болзошгүй.
    -Эмэгтэйчүүд хэт их хэмжээгээр уухад яваандаа яс сийрэгжилт үүсэх эрсдлийг нэмэгдүүлд

    Sunday, June 2, 2013

    Г.Аким: Ухаантай хүнийг хүлээж байна


    Улс орны хөгжлийг залах Ерөнхийлөгчийг сонгох өдөр дөхсөөр... Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий дүр зургийн талаар Утга зохиолын доктор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн дуун хөрвүүлэгч Г.Аким гуайтай товч ярилцлага өрнүүллээ. 
    -Эх орны хөгжлийг чиглүүлэх Ерөнхийлөгчөө сонгох сонгуулиас та ямар хүнийг хүлээж байна вэ? 

    -Миний хувьд улс төрөөс гараад удаж байна. Гэхдээ би монголчууд эх орноо аваад явчих ухаантай хүнийг хүлээж байна. Ер нь дэлхийн цараанд сэтгэж чаддаг, олон улсад Монгол гэдэг нэрийг аль ч улсаас дутахгүй, нэр сүрийг нь өргөөд явчих тийм л хүнийг нийгмээрээ хүлээж байгаа болов уу.

    -Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн ажлаа таны төрсөн нутаг Дорнод аймгаас эхлүүллээ. Та үүнийг түүхч хүний хувьд юу гэж бодож байна вэ? 

    Д.Бямбасүрэн: Төрийн тэргүүнийг үзэл,үйл хэрэг, хүслээр нь шинждэг уламжлалтай


    byambasuren-es-asan-middle
    -ҮНДСЭН ХУУЛЬД ТУНХАГЛАСАН ҮЗЭЛ САНААГ НЭР ДЭВШИГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ Л ИЛЭРХИЙЛСЭН БАЙНА-
    Ерөнхий сайд асан Дашийн Бям­басүрэн­тэй ярилцлаа.
    -Тантай өнгөрөгч УИХ-ын сон­гуулийн үеэр бид уулзаж ярил­цаж байлаа. Өнгөрсөн хуга­цаанд та ямар ажил амжуулав даа?
    -Тэтгэвэрт байгаа хүн юу амжуулахав. Гэртээ суугаад хэдэн хүүхдийн­хээ хоол ундыг зохи­цуу­лаад, энд тэндхийн мэ­дээлэл сонсоод л сууж байна даа.

    -Тэгвэл та улс тө­рийн болоод нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээ­лэл ихтэй суугаа байх нь ээ?

    Ерөнхий сайд асан Д.Содном: “Улс орны эрх ашгийг эхлээд бодох ёстой”


    Аливаа улс төрийн сонголт болгоны үр дагавар улс эх орон, ард түмний эрх ашигт сайн, эсвэл саараар нөлөөлж байдаг чухал үйл явц. Тэгэхээр хэн нэг нэр дэвшигчийн төлөө биш өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хийж байгаа сонголт гэдэг утгаар Ерөнхийлөгчийн сонгуульд хандах ёстой гэж Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном гуай ярьж байна. 

    -Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг албан тушаалд өөрийн гэсэн шалгуур байх ёстой. Үүнийг та хэрхэн тодорхойлж байна вэ? 

    -Дэлхийн зарим улс орнуудад эзэн хаан өнөөдөр ч байдаг. Тэд засаг төрийн ажилд утгалдаж оролцдоггүй, их хөндий. Манай улсын хувьд авч үзэхэд Ерөнхийлөгч нь улс орныхоо хөгжлийн асуудал, төр засгийн ажилд оролцон зөвийг нь дэмжиж, бурууг нь хазаарладаг үүрэгтэй байх ёстой.

    Мөн түүний чухал хариуцах ёстой нэг ажил нь Монгол Улсыг гадаадад төлөөлж ажиллах том үүрэг байдаг. Энэ үүргээ Ерөнхийлөгч биелүүлэх ёстой. Гадаад Улсад Монголын нэр төр ямар байх вэ. Яаж хамтын ажиллагаа өргөжих вэ гэдэг асуудлаар Ерөнхийлөгчийн үүрэг маш өндөр байх ёстой. Үүнийгээ дагаад бусад улсуудтай харилцах асуудлаар тун чадварлаг байх шаардлага бий. Энэ талаас нь авч үзэхэд дэлхий нийтээрээ хэрэглэдэг хэл усны мэдлэг ч сайн байх ёстой байх. Дотоод ажлын хувьд Их Хурал, Засгийн газрын тодорхой ажиллагаанд тэр болгонд оролцоод байх бас хэрэггүй байх. Зарчмын чиг шугамын хувьд нь л Ерөнхийлөгч  оролцохоос биш өдөр тутмын ажилд бол хутгалдах хэрэггүй байдаг. 

    Кофейнд донтсон дэлхий

    АНУ-д  хөнгөн зууш болон эрч хүчний ундаанд агуулагдах кофейний зохист хэмжээг тогтоохоор мэргэжилтнүүд судалж байна. Тус сэргээгч бодисыг сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд  ихээр хэрэглэх болсон нь  хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг  судлах шаардлагыг бий болгожээ.

    Кофейн сэтгэцэд нөлөөлдөг үү