Friday, December 6, 2013

Усны тухай таны мэдвэл зохих 5 зүйл

Хүний биеийн 70 хувь нь ус байдаг тул бид эрүүл явахын тулд хангалттай хэмжээний ус ууж байх шаардлагатай. Ус бидний биед шим тэжээллэг бодисуудыг дамжуулан өгч, ялгадас гадагшлуулах үүрэг гүйцэтгэдэг. Ус нь хүний биеийн дулааныг хянаж, үе мөч, эрхтнүүд, эд эсийг шингэнээр хангадаг.

Хүний биед явагддаг бараг бүх химийн урвал усархаг орчинд болж байдаг. Ус бол эх дэлхийдээ амьдарч буй бүх хүний уудаг байсан хамгийн анхны байгалийн гаралтай ундаа бөгөөд цай, шар айраг, дарс гаргаж авахаас бүр өмнө бүгд усаа уусаар хувьсан хөгжсөөр ирсэн билээ. Хэдийгээр  аяга ус уух нь ямар нэгэн эргэлзэх зүйл биш боловч дэлхийн энэхүү хамгийн эртний  ундааны талаар ойлголт муутай, их зүйл асууж шалгаадаг хүмүүстэй би байнга учирч байдаг юм.