Saturday, August 10, 2013

Удам судар, ураг төрлийн нэршил

3
Эцгийн үеийг дээрээс нь нэрлэвэл: Буданцар, дутахун, юрхи, өндөр, хуланц, элэнц, өвөг, эцэг, бие гээд есөн үе юм. Хүмүүсийн огт мэдэхгүй болсон нь буданцар, дутахун, юрхи юм. Буданцар нь будан шиг сарниж бутарсан санаагаар илэрхийлсэн нь илт байна. Дутахун нь өнөөгийн утгаар холдох гэсэн утгатай үйлт нэр байна. Монгол бичгээр ном уншдаг бол утга нь ойлгомжтой. Юрхи нь эртнээс эртний гэсэн утгатай. Иймд биеэс өгсүүлээд нэрлэвэл: бие, эцэг (аав), өвөг, элэнц, хуланц, өндөр, юрхи, дутахун, буданцар болно. Өвөг гэдэг үгийг элэнц, хуланц, өндөр гэсний ард хэрэглэж байна. Энэ байдлыг баримтлаад хэлбэл элэнц өвөг, хуланц өвөг, өндөр өвөг, юрхи [+өвөг?-Нийтлэгч], дутахун өвөг, буданцар өвөг болно. Эмэг эхийг өвөг адилаар нэрлэсэн байна билээ