Thursday, November 21, 2013

“Чингис хааны гарамгай жанжин Сүбээдэй баатар”





  АГУУЛГА


МОНГОЛ ХЭВЛЭЛИЙН ӨМНӨХ ҮГ
4
ӨМНӨХ ҮГ
5
Нэгдүгээр бүлэг.        ЗОРИГТ СҮБЭЭДЭЙ
7
Хоёрдугаар бүлэг.   МОНГОЛЫН ДАЙЧИН ЦЭРГИЙН БҮТЭЦ,   ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
33
Гуравдугаар бүлэг.  АЛТАН УЛСЫГ БАЙЛДАН ДАГУУЛСАН НЬ
55
Дөрөвдүгээр бүлэг. ЗҮҮНЭЭС ХУЙЛАРСАН ХҮЧИТ САЛХИ
75
Тавдугаар бүлэг.     ИХ МОРИН ЦЭРГИЙН ДОВТОЛГООН
93
Зургадугаар бүлэг.  БАРУУН РУУ ДОВТОЛСОН НЬ
107
Долдугаар бүлэг.     МОНГОЛ ЦЭРГИЙН ӨВ
127
Наймдугаар бүлэг.  ТӨГСГӨЛИЙН ҮГ: МОНГОЛ БАЙЛДААНЫ УХААНААС СУРАЛЦАХУЙ
139
ДЭЛГЭРҮҮЛЖ УНШИХ БҮТЭЭЛҮҮД
144



МОНГОЛ ХЭВЛЭЛИЙН ӨМНӨХ ҮГ
Чингис хааны шадар өрлөгийн нэг, агуу их жанжин, урианхайн  Сүбээдэй баатрын талаар америкийн цэргийн түүхийн судлаач, профессор Ричард Габрилийн бичсэн  “Чингис хааны гарамгай жанжин Сүбээдэй баатар” номыг  монгол хэлээр орчуулан уншигчиддаа өргөн барьж байна.
Сүбээдэй баатар дал хэвийтэл наслаж, дэлхийн гучин хоёр үндэстэнг номхотгож, их бага жаран таван тулаанд орж, ялан дийлж явсныг  дэлхийд алдраа дуурсгасан ямар ч баатар эр давж гараагүй гэж судлаачид, ялангуяа цэргийн түүхчид бичдэг. Сүбээдэй баатар Монголын эзэнт гүрний гурван их хааны цэргийн номлогч, бодлого боловсруулагч байсан бөгөөд дайсны хүчийг зөв үнэлэх, уран нарийн стратеги, тактик боловсруулахдаа гоц цэцэн ухаан, суу заль төгс хүн байсныг энэ номноос уншиж болно. Сүбээдэй баатар Хятад, Солонгос гэхчилэн Азийн орноос Ойрхии Дорнодын лалын ертөнц, Орос, Польш, Унгар гээд Баруун европын улс гүрнүүдийг байлдан дагуулж, алдраа дуурсгаж явсан нэрт баатар, өрлөг жанжин мөн билээ. Эртний гайхамшигт тулалдаанууд, нэрт жанжингууд, цэрэг, армийн сэдвээр дөч гаруй бүтээл туурвисан профессор Ричард А.Габрил дэлхийн цэргийн түүхийн арвин материал ашиглан уран сайхны аргаар бичсэн энэ бүтээлээ монгол уншигчдад унших боломж олгосонд талархал илэрхийлье. Номыг орчуулах явцад зарим ойлголтыг ташаа илэрхийлсэн, нуршсан, барууны, перс, лалын сурвалж бичгүүдийг түлхүү ашигласан байдал анзаарагдсан ч гэсэн энэ ном бол Сүбээдэй баатрын талаар гарч байгаа судалгааны анхны бие даасан бүтээл юм.
Номыг орчуулах, орчуулгыг хянах, зөвлөх ажилд цаг заваа харамгүй зориулсан орчуулгын багийн гишүүд У.Дэлгэржаргал, П.Бөхчулуун, Л.Цэрэнчунт нарт талархал илэрхийлж байна.
Номыг хэвлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн П.Батмөнх тэргүүнтэй “Буурлын сан” ТББ-д талархаж, ажлын амжилт хүсэн ерөөе.


Монгол улсын гавьяат багш Пүрэвийн Увш


ӨМНӨХ ҮГ
Цэргийн эртний түүхийн нэрт жанжингуудын нэг эрэлхэг зоригт Сүбээдэй баатар цэргийн удирдах урлаг эзэмшснээрээ Ханнибал болон Скипиотой, удирдах арга барилаараа Александр, Цезарь нартай зэрэгцэх аугаа суутан байлаа.
Сүбээдэйн удирдлага, зааварчлалын дор монголын цэргийн туулсан зам, хугацаа дэлхийн цэргийн аль ч армийн түүхэнд давтагдаагүй билээ. Лалын эх сурвалжуудад түүнийг 73 наслаад хорвоогоос халитлаа гучин хоёр үндэстэнг эзлэн авч, жаран гурван тулаанд ялалт байгуулсан гэж бичсэн байдаг. Түүнийг нас барсны дараа гол хоёр дайсан хятад болон лалын ертөнц гавьяаг нь хүндэтгэн хөшөө босгосон байдаг. Хэрэв Сүбээдэй баатар байгаагүйсэн бол монголчуудын солонгос, хятад, перс, орос, унгарын цэргийн хүчийг бут цохин, газар нутгийг нь эзэмшиж, европыг тохинуулсан түүх байхгүй ч байсан байж мэднэ. Хэрэв Их хаан насан элж, түүний залгамжлагчийг тодруулахаар монголчууд буцаагүйсэн бол энэ жанжин Европыг номхруулах нь дамжиггүй байлаа. Сүбээдэй баатрыг цэргийн аугаа их бодлоготон, уян хатан тактик, арга барилтай жанжин болохыг Барууныхан тэр бүр мэддэггүй байлаа. Жованни да Пиан дел Карпини (Giovanni di Plano Carpini) монгол цэргийн хүрээнд зочилсон тухай 1248 онд бичсэн тайландаа монгол цэргийн зэр зэмсэг, арга тактикийн талаар тодорхой бичсэн боловч Европын цэргийн түүх, хөгжилд нөлөө үзүүлээгүй, тэд ч үүнээс сургамж, санамж аваагүй болой. Марко Пологийн тэмдэглэлд ч мөн адил ач холбогдол өгөөгүй .

Tuesday, November 19, 2013

Бие организмыг залуужуулдаг ногоо

Япон, Францын эрдэмтэд “Сонгино бол ханиад томуу, халдвараас сэргийлэхийн зэрэгцээ бие организмыг залуужуулдаг” гэж мэдэгдлээ.

Түүнчлэн судалгааны дүнд сонгино нь оюуны чадварыг хөгжүүлэхэд тустай нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл сонгино хүний уураг тархины эсүүдийг цэвэрлэж байдаг гэж Японы эрдэмтэд баталж байна.

Сонгины бүтцэд багтдаг хүхрийн нэгдэл нь цусанд орж, олон чухал бүсэд эерэгээр нөлөөлдөг юм байна, үүний дүнд тархи залууждаг аж. Тухайлбал, ой тогтоолт сайжирч, сэтгэл хөдлөлд эерэг нөлөө үзүүлдэг.

Харин Францын эрдэмтдийн явуулсан судалгаанаас үзэхэд сонгино, сармисыг хэрэглэснээр хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл буурдаг аж.

www.mnews.mn

Tuesday, November 5, 2013

Урианхайн Сүбээдэй баатар гэгдэж түүхнээ нэрээ мөнхөлсөн энэ хүний талаар америкийн цэргийн түүхч Ричард А. Габрилийн бичсэн " Чингис хааны гарамгай жанжин Сүбээдэй баатар" номыг орчуулан нийтийн хүртээл болгов.
Сонирхсон хүн Интэрнoм дэлгүүрээс очиж аваарай.

Манай Блүүмингтoнд намрын налгар өдрүүд үргэлжилж байна.


Амьдаа баатартай. Ховд. Булган сум.


Нойр ба нойргүйдэл


Бид чухам яагаад заавал унтах ёстойгоо бүрэн мэддэггүй. Хүн бүр нойр ханаагүй тохиолдолд бие сул, ядарсан, тав тухгүй, хүчгүй дорой байдаг. Нойр ханаагүйн уршиг нь ядаргаанаас илүү нөлөөтэй. Хамгийн тодорхой уршиг нь гэвэл  инсулин хүлээж авах чадвар буурснаас таргалалт ба саахарын өвчний гол шалтгаан болж, сурч боловсрох чадвар эрс буурдаг нь тогтоогдсон ч цааш газар авсаар байна.  Нойр  муутай хүмүүс сэтгэл тогтворгүй, уур уцаартай байдаг. Мөн  ажил албандаа хайнга хандаж, бүтээлч идэвхээ түр ба бүр алдах аюултай.