Saturday, December 6, 2014

У.Дэлгэржаргал: Ухаалаг хөдөлмөр амжилтыг авчирдаг...

307745 102 x320
Америкийн Үндэсний Сансар Судлалын Газар (NASА)-гийн судлаач ажилтай энэ бүсгүйг У.Дэлгэржаргал гэдэг.
Америкийн Улс Төр Судлалын Холбооны гишүүн,  Монголын Улаан Загалмайн Сайн Дурын элч,  Индианагийн их сургууль дахь Монгол Нийгэмлэгийн “Mongol Survey” сонины эрхлэгчээр тус тус ажилладаг.
Мөн тэрбээр UBS телевизээс санаачлан зохион байгуулж буй “Улс төрд шинэ манлайлагч” төсөлд оролцож байгаа аж.  У.Дэлгэржаргалтай онлайнаар ярилцсанаа хүргэж байна.

БОЛОВСРОЛЫН МААНЬ ҮНДЭС СУУРЬ МИНИЙ СОНИУЧ ЗАНТАЙ ХОЛБООТОЙ
 -Таны амьдарч буй Мадисон хотод ямархуу намар болж байна?
- Америкийн цагаан идээний эх орон гэгдэх Висконсин мужийн нийслэл Мадисон хотод налгар сайхан намар болж байна. Энэ жил эрт сэрүүсэх төлөвтэй шүү.  

Сүүлийн гурван жилд иймэрхүү цаас "эрээчжээ".


Д.Бямбасүрэн: Бид социализмын жилүүдэд одоогийнхоос бага хөдөлмөрлөөгүй юм шүү

Гэрэл зургийг Б.Өнөболд
Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн Ардчилсан хүчний холбооны дэргэдэх “Хөгжил” клубын урилгаар “Эдийн засгийн хөгжлийн гарц” сэдвээр лекц уншсан юм. Тэрээр хөгжил, өсөлт нь өөр хоорондоо ялгаатай ойлголтууд гэдгийг онцлоод ертөнцийн жам ёсны хуулийг дагаж л хөгжлийн үүд нээгдэнэ гэв. Алдарт физикчид болон математикчдын хэдийнэ нээсэн онолыг орчин үеийн Монгол улстай холбон ярьснаар түүний лекц үнэхээр сонсууштай байв.
Ингээд түүний лекцийг бүрэн эхээр нь хүргэе.

Англи хэл сурахад хэцүү юу?


Харь газар сууж, хүний хэл сурах гэж амаргүй хэрэг. Бас ч гэж будилах, өөрийнхөөрөө ойлгох, төсөөлөх бол энүүхэнд. Бидний дунд ч гэсэн энэ Банк они(Bank one) гэж байна.Соошолгүй (social security number) хүнд данс нээж өгөх болов уу? гэх юм уу, банкны free checking гэсэн хаягийг харснаа үнэгүй тахиа(free chicken) гэж байна гэхчлэн явган яриа тасардаггүй. 
Иймэрхүү бэрхшээл англи хэл сурч байгаа гадаад хүн бүрт тохиолддог ажээ.
Саяхан Reader's digest сэтгүүлийн 11 сарын дугаар эргүүлж суутал гадаадын хүмүүсийн ярианд гарч байгаа иймэрхүү халилыг өгүүлсэн байх юм .
Эгч бид хоёрын нэг ийм зураг шавиасаа авлаа.

Академич Ж.Амарсанаа: Хотын хүн гэж сэтгэхүй нь нүүдэлчин, амьдрал нь суурьшмал эрлийзүүд

2014 оны 12 сарын 3
Ц.ГАЛБАДРАХ
“Улаанбаатарын сонин”-ы энэ дугаарын зочин Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга, академич Жүгнээгийн Амарсанаа. Монголын төр, хууль, эрх зүйн салбарын ноён оргилуудын нэг түүнтэй хот, нийслэлийн тухай сэдвээр хөөрөлдөв.

ХОТОО НҮҮЛГЭВЭЛ НЭРИЙГ НЬ СОЛЬЖ БОЛНО

-Та уг гарлаараа  хаанахын хүн бэ. Улаанбаатарт төрсөн гэдэг ч, Увсынхан таныг өмчлөөд байдаг юм билээ?
-Миний аав ээж хөдөөний хүмүүс. Аав угсаа гарлаараа ойрад хүн. Ойрад дотроо дөрвөд. Увсын Давст сумынх. Ээж Увс аймгийн Улаангомынх. Харин би хотод төрж өссөн, “нийслэл хүү”. Арван хүүхэдтэй айлын долоо дахь нь. Гурван ах, гурван эгч, гурван дүүтэй.
-Хотын яг хаана төрж өсөв?
-Ногоон нуурын хүүхэд шүү, би. Одоогийн Хүүхдийн урлан бүтээх төвийн баруухан хойно зун нь улс завиар явдаг, өвөл тэшүүрээр гулгадаг том нуур байсан гэвэл одооны хүүхдүүд ойлгохгүй л дээ. Тэр нуурын далан дээр нь гарч ирээд харахад сүрддэг л байсан даа, хүүхэд байхдаа. Сургууль соёлд ч тэр хавьдаа сурсан.
-Тэр хавийн гэхээр 49, 17 гээд хэд хэдэн сургууль бий байх шүү?
-17 дугаар сургуульд аравдугаар ангиа төгсөөд МУИС-д орсон. Төгсөөд сургуульдаа багшилсан. Дараа нь Шүүх яам руу очсон гээд ер нь бол нийслэл хүү нийслэлээсээ холдоогүй амьдарч ирсэн.
-Холдохсон гэж бодож байсан уу?
-За үгүй дээ. Өвөл болохоор л утаанаас холдож хотын зах руу амьдрах тухай боддогоос өөр газарт амьдрах тухай огт боддоггүй