Saturday, June 27, 2015

ИНДИАНАГИЙН ИХ СУРГУУЛИЙН СОНИНООС (2)
ДОМОГ БОЛСОН ЗАХИРАЛ
Индианагийн Их сургуулийн захиралаар 25 жил, сургуулийн дэд ерөнхийлэгч, хөрөнгө оруулагч, ивээн тэтгэгчээр дахин 35 жил ажилласан, энэ сургуулийн сайн сайхан, хөгжил цэцэглэлтийн төлөө оюутан ахуй цагаасаа насан хутагыг олтлоох бүхий л амьдралаа зориулсан Индианчуудын бахархал болсон домогт хүн бол Хэрман Б.Уэльс юм.
Индианагийн их сургуулийн түүхэнд домог болон алдаршсан энэ хүн ажлынхаа философыг ерөнхий удирдлага бол сургуулийн бүрэлдэхүүнд үйлчлэгч болохоос тэднийг захиран дарангуйлан цээрлүүлэгч байж таарахгүй. Бид өөртөө биш, сургуулийнхаа нийт олонд эцэс төгсгөлгүй үйлчилдэг. Цомхон удирдлага илүү нягт үйлчилдэг гэж тодорхойлсон байдаг.
Шинээр албаа авсан Уэльс америкийн газар нутгаар 33,000 мил аялаж, судалгаа, сургалтад зөв хандлагатай багш, судлаачийг эрэн сурвалжилж, энэ аялаллаас олсон мэдээ, баримтыг боловсруулан цэгцлэж, сургуулийн сургалтын болон зохион байгуулалтын өөрчлөлт, хөгжилд оновчтой ашигласан байдаг. 

ИНДИАНАГИЙН ИХ СУРГУУЛИЙН СОНИНООС


Индианагийн их сургуулийн удирдах зөвлөл өнөөдөр санхүүгийнхээ шинэ жилийн төсвийг батлаж байх юм. Хэвлэлд бичсэнээр Индианагийн их сургуулийн ирэх жилийн зардал 3,27 тэрбум доллар байх аж. Энэ нь өмнөх жилийн төсвөөс 3,7 хувь буюу 116,8 сая доллараар нэмэгдэж байгаа юм байна. 
Индианагийн их сургуулийн шинээр элссэн оюутанд баримжаа олгох сургалт ид явагдаж байна. Сургалтын болон сургалтыг дэмжих байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулж, элсэгчид, эцэг эхчүүдэд зориулан оюутны хотхоноор аялал зохион байгуулж байна.
Энэ дашрамд Индианагийн их сургуулийн түүхээс зурвас өгүүлье.

Tuesday, June 9, 2015

ТАВАН САЯ ДОЛЛАР ХАНДИВЛАВ.



Индианагийн их сургуулийн төгсөгч Mark Cuban сургуульдаа таван сая доллар бэлэглэлээ. Энэ хандиваар Индианагийн их сургууль дээр үйл ажиллагаа явуулдаг спортын 24 төрөлд жигд үйлчлэх спортын мэдээлэл, технологийн төв байгуулах юм байна. Mark Cuban Индианагийн их сургуулийн Kelley School of Business-ийг 1981 онд төгссөн байна. Одоо сагсан бөмбөгийн Dallas Mavericks багийн эзэн ажээ.


ОХУ-ын гавъяат эмч, профессор, доктор Лувсан гуай дурсахдаа:
Хонины мах шинэ дээрээ хлостерин байдаггүй. Энэ нь шимийн чанарлаг маш сайн байгаа хэрэг. Харин хонины мах хуучирхаараа хлостерин ихдээд ирдэг. Ингэхлээр хортой болдог.
Дэлгэрүүлж: http://www.zaluu.com/read/4a03aeg