Thursday, March 19, 2015

Индианагийн их сургуулийн Төв, Евроази судлалын оюутны холбооны эрдэм шинжилгээний хорин хоёрдугаар бага зочин, Висконсиний их сургуулийн докторант Кип Хатчин (Kip Hutching)-ий хуурдсан морин хуурын аялгууг та бүхний анхааралд толилуулж байна
https://www.youtube.com/watch?v=3Rssz0rOilI

Индианагийн их сургуулийн Төв, Евро-Aзи судлалын оюутны холбооны эрдэм шинжилгээний хорин хоёрдугаар бага хурал


Индианагийн их сургуулийн Төв, Евроази судлалын оюутны холбооны эрдэм шинжилгээний хорин хоёрдугаар бага хурал Блүүмингтон хотноо болж өнгөрлөө. Хурал “Олон улсын харилцаа ба харьцуулсан улс төр судлал”, “Төв Евро-Азийн археологийн судалгаа”, “Дундад зууны Монголын иргэний байгуулал”, “Харьцуулсан угсаатны зүй”, “Монголын Эзэнт гүрний үеийн эх бичгийн судалгаа”, “Буриадын улс төр, түүх, үндэсний ухамсар” “Өнөөгийн Монгол орны үндэсний ухамсрыг(Identity) бий болгох нь” зэрэг 15 салбар хуралдаанд судлаачид илтгэл хэлэлцүүллээ. Эдгээр салбар хуралдааны наймд нь монгол судлалын зангилаа асуудлаар судлаачид илтгэл хэлэлцүүлж, оролцогчдын асуултанд хариулав.

Monday, March 9, 2015

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг хэдийнээс тэмдэглэж эхлэв?

Өнөөдөр 3 сарын 8. Газар сайгүй, гадаад, дотоодгүй олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэж, бэлэг, мэндчилгээ, идээ будаа болж байна. Лав л Нүүр номоор дүүрэн мэндчилгээ, баяр хүргэсэн зурвасууд.
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр гэж хэдийнээс тэмдэглэж эхлэв, ер нь ямар утгатайболохыг бодоод үзье.
Бүр эртний Ромд эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэдэг байжээ. Энэ өдөр тэдэнд нөхөр нь анхаарал халамж тавьж, бэлэг өгдөг. Энэхүү баярын өдөр боол эмэгтэйчүүдийг ажлаас нь чөлөөлж амрааж, бас бэлэг өгдөг байж. Ромын эмэгтэйчүүд хамгийн сайн хувцас хунараа өмсөн толгойдоо цэцгэн эрхи зүүж,гал голомтны сахиусан тэнгэр Веста дагины сүмд очиж мөргөл үйлддэг байсан түүхтэй юм байна.
1910 онд Копенгагенд болсон олон улсын эмэгтэйчүүдийн бага хуралд германы улс төрч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэгч Клара Цеткин бүх дэлхийн хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн эв нэгдлийн өдрийг жил бүр тэмдэглэх санал дэвшүүлжээ.

Хоёрдугаар сар яагаад цөөн хоногтой байдаг вэ?


Өнөөдөр хоёрдугаар сарын сүүлийн өдөр. Хорин найман. өөрийн эрхгүй Яагаад хоёрдугаар сар хамгийн цөөн хоногтой байдаг юм бол гэсэн бодол гэнэт төрлөө. Хялбарщуулсан эх сурвалжаас харахад бид эртний Римийн үед бий болсон Григорианы гэх цаг тооны бичиг хэрэглэж байна. Юлий Цезарийн хаанчлалын үед тэгш тоотой сарууд 30 хоногтой, сондгой сарууд 31 хоногтой байхаар тогтоожээ. Манай эриний өмнөх 44 онд Цезарийг таалал төгсөхөд 7 сарыг түүний нэрээр (Июль) нэрлэхээр болсон байдаг. Хожуухан нь М.Э.Ө 14 онд нас барсан Октавиан Августийн нэр наймдугаар сарын нэрэнд (Авгус) мөнхөрчээ.