Friday, May 29, 2015

номын бэлэг

ДС- гээс номт мэргэн дуу Мягмар Саруул-Эрдэнэ , Наранцэцэг хоер маань номын бэлэг илгээжээ. Их баярлаж сууна. Та хоерын номын хур арвин байг!

Эх хэл "манаачтай" болсон гэнээ

Эх хэл "манаачтай" болсон гэнээ
Шинийн хоерны сарыг vдшийн гялаантай хамт харав
 — at Bloomington, Indiana

Удирдлагын академийн залуу үеийн багш, судлаачид, эрдэмтэд

Монголын нийгмийн өмнөх, өнөө, хойчийн төлөө оюуны чадамжаа зориулж яваа Удирдлагын академийн залуу үеийн багш, судлаачид, эрдэмтэд. Нэгэн цагт та нартай хамтарч ажиллаж явсан дурсамж, бодомж хадгалагдсаар.
 — at Department of central Eurasian studies.

Америкийн их дээд сургуулийн профессорын цалин

Энд Америкийн их дээд сургуулийн профессорын цалингаараа тэргүүлдэг 20 сургуулийг жагсаажээ. 20-д эрэмблэгдсэн Dartmouth College-ийн профессорын есөн сарын дундач цалин $167,757 байгаа бол нэгд эрэмбэтэй Rockefeller University-ийн профессорын есөн сарын дундач $218,083 байна.
There are plenty of reasons people choose to become educators, and getting rich ins't often one of them. There are, however, many universities where professors make a pretty six-figure salary.
FACULTY-SALARIES.STARTCLASS.COM

Индианагийн их сургуулийн Ерөнхийлөгч М.А.Микробби (Michael A. McRobbie) тус сургуулийн 186 дахь төгсөлтийн талаар өөрийнpresident.iu.edu. хуудаснаа бичихдээ энэ жил Индианагийн их сургуулийг нийт 50 муж улсаас 80 үндэстний төлөөлөл болох 19-74 насны 20,000 гаруй хүн төгслөө. Тэдний 19,344 нь Индианагийн их сургуулийн долоон салбар сургуулиас, 1,0089 нь Индианагийн болон Пүрдүүгийн их сургуулийн хамтарсан төгсөгчид ажээ.
Энэ жилийн төгсөлтийн баяр ёслолд нийтдээ 71,000 зочид оролцсноос 31,000 нь Блүүмингтон хотын зочид байжээ.

Tuesday, May 12, 2015

Сүү хэрэглэх хортой юу?

Сүүг олон үндэстэн идээний дээж хэмээн билэгшээж, хүний эрүүл мэндэд, ялангуяа яс бэхжүүлэхэд хамгийн хэрэгцээтэй бүтээгдэхүүн гэж хэрэглэж ирсэн билээ. Харин сүүлийн үед сүү ихээр хэрэглэдэг хүний яс хэврэг, нас богино байдаг гэсэн Шведийн эрдэмтдийн судалгааны дүн дэлхийг алмайруулахад хүргэж байна. Судлаачид сүү тогтмол хэрэглэдэг зуун мянга гаруй (61 мянга нь эмэгтэй, 45 мянга нь эрэгтэй) хүнийг судалгаанд хамруулжээ.Эмэгтэйчүүдийг 20 гаран жил ажиглахад  
 тэднээс 15,5 мянга нь нас барж, 17 мянгад нь ясны хугарал, бэртэл үүсчээ. Эрэгтэйчүүдийг 11 жил ажиглахад тэднээс 10 мянга гаруй нь нас барж, 5 мянган хүнд ясны хүндрэл үүссэн байна. 
Өдөрт дунджаар 3 аяга сүү уудаг эмэгтэйчүүд ясны бэртэл, гэмтэлд өртөх нь бусдаас 2 дахин их байжээ. Эрдэмтдийн тооцоогоор нэг аяга сүү нас барах эрсдэлийг эмэгтэйчүүдэд 15%, эрэгтэйчүүдэд 3%-иар нэмэгдүүлдэг байна.
Сүү өөртөө кальци, Фосфор, Д витамин их хэмжээгээр агуулдаг болохоор ясны бат бэх байдлыг хангаж өгдөг. Тэгвэл сүүний энэ чанар яагаад алдагддаг вэ гэсэн асуулт зүй ёсоор гарна. Эрдэмтдийн үзэж байгаагаар сүүний энэ чанрыг алдагдуулагч бодис бол галактоза буюу сүүлийн үед хамгийн хортойд тооцогдож байгаа нэгэн төрлийн саахар юм байна. Туршилтаас харахад галактозийн маш бага тун ч гэсэн адгуусан амьтны тархи болон организмыг хөгшрүүлж, эрт үхэлд хүргэдэг байна.
Эр хүний жаргал гэж заавал эзгүй хээр ч байдаггүй л юм байна даа!!!
Энд Америкийн их дээд сургуулийн профессорын цалингаараа тэргүүлдэг 20 сургуулийг жагсаажээ. 20-д эрэмблэгдсэн Dartmouth College-ийн профессорын есөн сарын дундач цалин $167,757 байгаа бол нэгд эрэмбэтэй Rockefeller University-ийн профессорын есөн сарын дундач $218,083 байна.
http://faculty-salaries.startclass.com/stories/3641/best-faculty-salary-colleges?utm_medium=social.paid&utm_source=facebook&utm_campaign=ao.sp.fb.dt.3641&utm_content=salaries-attention-profs-best-paying&utm_term=startclass

Indiana University Graduation, 2015


Today, IU students from age 19 to age 74, from all 50 states and 80 nations, will graduate during our 186th Indiana University Commencement celebration. For those unable to join us in person at Memorial Stadium, the ceremony will be broadcast live online starting at 9AM EDT at http://broadcast.iu.edu/

Хүний амьдралын гурван орчил

Хүн залуу насандаа эрч хүч, цаг хугацаа хангалттай ч мөнгөний гачаал их мэдрэнэ.
Ид ажиллаж байгаа насандаа мөнгөтэй эрч хүчтэй байлаа ч цагийн хомсдолд байнга автна.
Өтөл насандаа цаг хугацаа, мөнгө хангалттай ч эрч хүч нь үгүйлэгдэнэ гэнэ дээ.

Тархи тэтгэвэрт гардаггүй

Тархи тэтгэвэрт гардаггүй ажээ. Гэхдээ оюун ухаанаа байнга дасгалжуулж, ачаалал өгч, ажилуулж , сорьж, шалгаж байх хэрэгтэй гэнэ дээ.Үүний тулд спортоор хичээллэж, зөв сууж, тархины цусан хангамжийг сайжруулах, сэтгэхүйгээ дасгалжуулах, "яагаад?", "яах гэж?" гэсэн асуулт байнга өөртөө тавьж, хариу нэхэж байх, аль болох их инээх, анхаарлаа хөгжүүлэх, сөрөг бодол, дурсамжаа сэргээхгүй байх зэрэг
дасгалууд тархины үйл ажиллагаанд тустай байдаг байна.