Friday, October 16, 2015

ИНДИАНАГИЙН ИХ СУРГУУЛИЙН СОНИНООС (7)

Өнгөрсөн ням гаригт манай хотын монголчууд нутгаас ирсэн зочидоо хүндэтгэн салхинд гарч, байгалийн сайхан нь жигдэрсэн сайхан газар болох Оливерийн дарсны үйлдвэрийн дэргэдэх нуурын хөвөөнд хоол, хүнсээ дэлгэж, зочидоо дайлан, өөрсдөө ч сайхан амарлаа.
Оливиэрийн дарсны (Oliver Winery) үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны гол төв нь манай Блүү мингтон хотод байрладаг. Түүхийг сөхвөл : 1960-аад онд Индианагийн их сургуулийн хуулийн профессо...
See More

Аавын халамж

Нью-Йоркийн 25 настай залуугийн гар утасаар авсан энэ зургийг 4 сая хүн үзсэн гэнэ шүү.

ХҮҮХДИЙН ЯРИА

Өглөө. Дөрвөн настай хүү шувтрах гээд байгаа өмдөө гараараа торгоосоор өрөөнд орж ирээд:
-Ээж ээ, таагүй мэдээ. Би навс турсан байна гэнэ.
Хэрэг дээрээ өмднийх нь резин тасарсан байжээ.

ИНДИАНАГИЙН ИХ СУРГУУЛИЙН СОНИНООС (8)

Индианагийн их сургуулийн Төв Евро- Ази судлалын тэнхмийн хичээлийн шинэ жилийн уламжлалт хүлээн авалт боллоо.Тэнхмийн эрхлэгч Choksy, Jamsheed уг арга хэмжээг нээж үг хэлэн, нийт хүмүүст баяр хүргээд, шинээр ирсэн профессор багш нар, зочин судлаачид, оюутнуудыг танилцууллаа.
Төв Евро- Ази судлалын тэнхим байгуулагдаад 50 жил болж байгаа бөгөөд энэ хичээлийн жилд тус тэнхимд 26 докторант, 47 магистрант, 29 бакалаврын ангийн оюутан сур...
See More

Үзэсгэлэн

Индиана мужийн Spenser хотод монгол бүсгүй Д.Онончимэг уран бүтээлийнхээ үзэсгэлэнг гаргалаа. Хүрэлцэн ирсэн зочид, сонирхогчид Онончимэгийн бүтээлтэй танилцаж, зарим нь сонирхсон бүтээлээ худалдан авч байлаа. Манайх ийм нэгэн зургийг авлаа.
Онончимэгтээ цаашдын уран бүтээлд нь амжилт хүсэн ерөөе.
ИНДИАНАГИЙН ИХ СУРГУУЛИЙН СОНИНООС (9)
Ойрын үед Индианагийн их сургуулийн түүхэнд нэгэн чухал үйл явдал болж байна. Энэ бол ноднин шинээр байгуулагдсан School of Global and International Studies нь шинэ байранд орж өчигдөр албан ёсоор нээлтээ хийж, бяцхан цай уулгасан бол өнөөдөр энэ нээлтийг тохиолдуулан Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри (John Kerry) Индианагийн их сургуульд зочилж байна.
Жон Керри нь Америкийн 68 дахь Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд энэ албанд 2013 оны хоёрдугаар сараас ажиллаж байгаа юм байна.