Tuesday, April 19, 2016

Кофегоор биеэ эмчлэх арга

Канадын “www.remedist.net” сайт кофены тусламжтай эрүүл болох аргаас нийтэлжээ.
Зөвлөгөө №1 
Өглөө сэрсэн даруйдаа хар кофе уух нь зүрхний эмгэгээр өвчлөх магадлалыг бууруулдаг болохыг Харвардын их сургуулийн эрдэмтэн Дональд Хенсрид тогтоожээ.
Зөвлөгөө №2 
Кофе уух үедээ элсэн чихэр бус элсэн чихэр орлуулагч хэрэглэж занших хэрэгтэй. Энэ арга таныг чихрийн шижингээр өвчлүүлэхгүй. Чихэр орлуулагч таныг таргалуулахгүй.

Sunday, April 10, 2016

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 30 эрүүл хүнс


Зөвлөмж #1. Хар буурцаг

Хар буурцаг нь хямд, хоолонд хэрэглэхэд хялбар бөгөөд олон хүний хоолны дэглэмийн үндсэн орц болдог. Хар буурцаг нь уургийн агууламж өндөр, цагаан хоолтнууд махыг орлуулж хэрэглэдэг бөгөөд таныг цатгалан, эрч хүчтэй байлгана. Хар буурцаг мөн омега-3 өөхний хүчлийг бага хэмжээгээр агуулдаг нь зүрхний эрүүл мэндэд тустай байдаг.

Зөвлөмж #2. Буржгар байцаа

Буржгар байцаа нь хавдарын эсрэг тоонолжин цэцгийн аймгийн нэг төрөлд багтдаг. К амин дэмээр баялаг болохоор цусны өтгөрөлт, эсийн өсөлтөд ач тустай.

Зөвлөмж #3. Яргай загас

Ялангуяа зэрлэг яргай загас нь зүрхийг хамгаалагч Д амин дэм, омега-3 өөхний хүчлээр баялаг. Нэгэн судалгаагаар омега-3-ийг тархины эрт хөгшрөлт, ой санамжаа алдахаас хамгаалдаг болохыг нотолжээ.

Зөвлөмж #4. Хушга

Самар нь илчлэг, тос ихтэй байх хандлагатай ч самар доторх ханасан өөх нь мах, цагаан идээн дэх өөхнөөс эрүүл байдаг. Самарны омега-3 өөхний хүчлийн өндөр агууламж нь зүрхний эрүүл мэндэд сайн нөлөөтэй.

Зөвлөмж #5. Шар хулуу

Шар хулуу нь нүүрс ус, А амин дэмээр баялаг, илчлэг багатай ногоо. Улбар шар өнгө нь зүрхний өвчнөөс сэргийлдэг бета каротины өндөр агууламжтай. Мөн түүнчлэн төрөл бүрийн хоолонд ашиглаж болно.

Зөвлөмж #6. Алим

Алим нь нүүрс усны агууламж өндөртэй, ялангуяа муу холестринийг зайлуулдаг пектин гэх уусамтгай нүүрс усыг агуулдаг. Алимны ашиг тустай найрлагууд нь хальсандаа байдаг бөгөөд энэ нь үл исэлдүүлэгч, үл өдөөгч шинж чанаруудтай ургамлын химийн өндөр агууламжтай байдаг. Алим нь хоолны дэглэмд төгс тохирох хүнс. Алимыг авч явахад ч хялбар.

Зөвлөмж #7. Нэрс жимс

Нэрсний тод өнгө нь үл эсэлдүүлэгч найрлагатайг нь илтгэдэг. Нэрс нь ялангуяа зүрхийг хамгаалах каротинойд, флавонойдын өндөр агууламжтай бөгөөд зүрх, ой санамж, шээсний замын эрүүл мэндийг дэмждэг. Мөн түүнчлэн C, Е амин дэмийг их хэмжээгээр агуулдаг.

Зөвлөмж #8. Гадил жимс

Гадил нь цусны даралтыг дэмжигч калийг их хэмжээгээр агуулдаг бөгөөд булчин, хоол боловсруулах системд таатай нөлөө үзүүлдэг. Мөн түүнчлэн нүүрс усны агууламж ихтэй тул таныг удаан хугацаанд цатгалан байлгадаг.

Зөвлөмж #9. Броколли байцаа

Броколли нь хүнсний ногооны байцааны аймгийн нэг төрөл бөгөөд үрэвслийг бууруулах, өндөр дархлаатай байлгах зэрэг хавдараас хамгаалагч тоонолжин цэцэг гэж нэрлэгддэг. Броколли нь нүүрс усны агууламж ихтэй бөгөөд нүүрс усны агууламж их хоолны дэглэм нь цусны даралтыг бага байлгаж, зүрхний өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулдаг.

Зөвлөмж #10. Бууцай

Бууцай нь нүд, арьсыг эрүүл байлгагч төмөр, кальци, А амин дэмээр дэндүү баялаг. Мөн түүнчлэн цусны улаан эсийг эрүүл байлгах, жирэмсний үед ургийн гажигаас сэргийлдэг фолийн хүчлийг агуулдаг.

Зөвлөмж #11. Амтат төмс

Зөвхөн амттай төдийгүй, мөн түүнчлэн цусны даралтыг бага байлгах, саа өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулдаг калийн өндөр агууламжтай. Хэрвээ та хальсийг нь идвэл нүүрс усны хэрэгцээт хэмжээгээ бас авчихна.

Зөвлөмж #12. Шош

Кали, магнийг агуулдаг шош нь цусны даралтыг хяналтанд байлгадаг бөгөөд нүүрс усны өндөр агууламж нь муу холистеринийг бууруулж, зүрхний өвчнөөс сэргийлдэг. Мөн түүнчлэн төмөр, уургаар баялаг бөгөөд цагаан хоолтнуудад мах орлуулах сайхан боломж олгодог. Энэ төрлийн шошны улаан өнгө нь өвчинтэй тэмцэгч үл исэлдүүлэгчийн өндөр агууламжтай.

Зөвлөмж #13. Сэвэг зарам

Та буурцаганд тийм ч их дуртай биш бол сэвэг зарамыг хэрэглээд үзээрэй. Хоол хийхэд хялбар, дэвтээх шаардлагагүй. Мөн түүнчлэн бусад шошны төрлийн ургамалд байдаг хүхэр, хий гаргагч найрлагагүй. Сэвэг зарам нь жижиг боловч төмөр, нүүрс ус, уургаар дүүрэн байдаг.

Зөвлөмж #14. Хүрэн манжин

Манжин нь амино хүчлийг бодисын солилцоонд оруулах, жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэгтэй фолийн хүчлийн гол эх сурвалж. Мөн түүнчлэн улаан фигмент нь хавдараас сэргийлж, зүрхний өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулдаг.

Зөвлөмж #15. Хаш

Хаш нь идэх хүсэл төрөм ногоо биш ч гэлээ нүүрс ус төдийгүй, танд хэрэгцээтэй эрч хүчийг өгөх B амин дэмийг бүрэн агуулдаг. Хашны гүн хөх ягаан өнгө тархины эсийг хамгаалах, липидийн түвшинг хянах хүчтэй үл эсэлдүүлэгч бодистой болохыг нотолдог.

Зөвлөмж #16. Жижиг байцаа

Тоонолжин цэцгийн аймгийн хүнсний ногооны хувьд энэхүү аагтай ногоо нь зөвхөн анхилуун үнэртэй төдийгүй мөн түүнчлэн түрүү булчирхай, уушиг, гэдэс, хөхний хавдараар өвчлөх эрсдэлийг бууруулдаг глюкосинолат гэгч хүхрийн найрлагатай байдаг.

Зөвлөмж #17. Улаан лооль Бидний хамгийн сайн мэдэх энэ жимс нь А, C, K амин дэм гээд шимт бодисуудын урт дарааллыг агуулдаг. Улаан лоолийн гүн улаан өнгө нь үрэвсэл, холистеринийг бууруулдаг, зүрхний эрүүл мэндийг дэмждэг үл эсэлдүүлэгч лицопинтэй адилхан байдаг.

Зөвлөмж #18. Бүхэл үрийн талх

Бүхэл үрийн талх нь нүүрс ус, шимт бодисын өндөр агууламжтай тул зүрхний өвчин, зарим төрлийн хавдар, чихрийн шижин, таргалах өвчний эрсдэлийг бууруулахаас гадна холистерин, цусан дахь сахар, цусны даралтыг бууруулдаг.

Зөвлөмж #19. Кинва

Кинваг зөвхөн бүхэл үр гэж үздэг төдийгүй мөн түүнчлэн уураг, булчин хөгжүүлэх, бодисын солилцоонд шаардлагатай бүх төрлийн амино хүчлийг агуулдаг гэж үздэг.

Зөвлөмж #20. Овъёосны гурил

Овъосны гурил нь муу холистериныг бууруулдаг нүүрс усны бета-глюканы өндөр агууламжтай. Өглөөний хоолонд хамгийн тохирох хүнс бол овъѐосны гурил бөгөөд зүрхний эрүүл мэндэд их ач тустай хүнс. Энэ нь мөн үл эсэлдүүлэгч бодис агуулдаг. Эрч хүчтэй болгогч, булчин нэмэх B амин дэм, нүүрс усыг агуулдаг тул дасгалын дараа хэрэглэхэд тохиромжтой хоол юм.

Зөвлөмж #21. Хөц будаа

Хөц будаа нь нүүрс ус, B амин дэмээр баялаг, хүмүүсийн нэг их сайн мэдээд байдаггүй бүхэл үрийн нэг.

Зөвлөмж #22. Цул мах

Мах нь уураг, B, Е амин дэм, төмөр, цайр, магнийн өндөр агууламжтай. Гэхдээ цул махыг ханасан өөх, холистериноос ялгах нь чухал. Ясгүй, хальсгүй тахианы цээж, цацагт хяруулын татсан мах нь шувууны махны цул махтай хэсэг бөгөөд үхрийн махны хувьд үхрийн шарсан мах, үхрийн гол мах, гуяны мах нь хамгийн цул хэсгүүд байдаг. Бургер хийх гэж байгаа бол үхрийн махны хамгийн цул хэсгээр буюу 90% нь махтай хэсгээр хийгээрэй. Өдрийн хоолны махны хувьд өөх, сод нь бага эсэхийг шалгаарай.

Зөвлөмж #23. Маалинганы үр

Үр нь ургамлын уурагны сайн эх үүсвэр болдог. Ургамлын маалинганы үр омега- 3 өөхний хүчилтэй ургамалд уураг их байдаг бөгөөд зүрхний эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Идэхээсээ өмнө үрээ бутлаарай.

Зөвлөмж #24. Чиа үр

Маалинганы үртэй адилхан чиа үр нь омега-3 өөхний хүчлийн сайн эх үүсвэр бөгөөд үрэвсэл, архит, зүрхний өвчнөөс хамгаалдаг. Маалингатай адилгүй тал нь чиа үрийг хөлдөөж болдоггүй.

Зөвлөмж #25. Бүйлс

Бусад модны самарын адилаар бүйлс нь уургаар баялаг. Бүйлс нь кальци, ханаагүй өөхний өндөр агууламжтай (чидун жимсний тосонд байдаг зүрхэнд сайн зүйлс байдаг). Өдөрт багаар хэрэглэх нь муу холестирин, зүрхний өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулдаг.

Зөвлөмж #26. Туна загас

Туна загас нь уураг, B амин дэм, селен, омега-3 өөхний хүчлийн өндөр агууламжтай. Туна загас нь мэдрэлийн хор, метилийн мөнгөн усны агууламж ихтэй байдаг тул жирэмсэн эмэгтэйчүүд, бяцхан хүүхдүүд туна загасны хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй.

Зөвлөмж #27. Тослоггүй сүү

Цагаан идээ нь кальцийн гол эх үүсвэр бөгөөд D амин дэмийг мөн агуулдаг. Энэ хоѐр нь ясны эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Тослог багатай, тослоггүй цагаан идээ хэрэглэх нь насанд хүрсэн хүмүүсийн хувьд зүрхний өвчин, чихрийн шижин, цусны даралт бага байх эрсдэлийг бууруулдаг. Шоколадтай сүү нь дасгал хийсний дараа эрч хүч нөхөх нэгэн сайн арга юм.

Зөвлөмж #28. Грек тослоггүй тараг

Грек тараг нь таны цагаан идээний хэрэгцээг хангахад чухал нөлөө үзүүлдэг бөгөөд таныг удаан хугацаагаар цатгалан байлгах хангалттай уургийг өгдөг.

Зөвлөмж #29. Хар шоколад

Та сэтгэл ханамжтай байхыг хүсвэл хар шоколад таны хүслийг биелүүлнэ. Хар шоколад нь флавонол гэгч өвчний эсрэг үл эсэлдүүлэгч ургамалын найрлагыг агуулагч какаоны өндөр агууламжтай байдаг тул сүүтэй шоколаднаас илүү байдаг. Тэдгээр үл эсэлдүүлэгч нь өвчин намдаах эсэргүүцлийг сайжруулахаас гадна цусны бөглөрөл, цусны даралт багадах, үрэвсэлийг бууруулах ач тустай. Долоо хоногт 5 удаа маш бага хэмжээгээр шоколад иддэг хүмүүс иддэггүй хүмүүсээс гоолиг байдаг байна.

Зөвлөмж #30. Улаан дарс

Эрэгтэй хүмүүс өдөрт 2 хундага, эмэгтэй хүмүүс өдөрт 1 хундагыг тогтмол, тохирсон хэмжээгээр улаан дарс ууж байвал таны эрүүл мэндэд тустай. Резвератрол гэх улаан дарсны найрлага нь урт наслах, чихрийн шижин, зүрхний өвчний эрсдэлийг бууруулахад ач холбогдолтой. Сэрүүн оронд ургасан усан үзэмний дарс нь резвератролыг илүү их агуулдаг байна.

Зөвлөмж #31. Чидун жимсний тос

Чидун жимсний тос нь Газар дундад тэнгисийн хүмүүсийн зүрхний эрүүл мэндийн гол эх үүсвэр болдог. Энэ нь холестринийг бууруулдаг нэг ханаагүй өөхний агууламж ихтэй. Зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэлээ бууруулахын тулд хоолны дэглэмдээ ханаагүй өөхний хэмжээгээ бууруулж, нэг ханаагүй өөх, олон ханаагүй өөх илүү хэрэглэх хэрэгтэй. Сайн чанарын чидун жимсний тос нь үрэвсэлийг намжаагч Е амин дэм, олиокантал зэрэг үл эсэлдүүлэгч найрлагтай байдаг.
(Эх сурвалж : www. zuvsongolt.mn)