Monday, September 26, 2016

ИХ ХУРД-7

Хvй долоон худаг. Улс, бvсийн уралдааны айраг, тvрvvд алтан жолоогоо ергvvлсэн шилмэл ажнай хелгvvд оролцсон ИХ ХУРД-7 уралдаан болж байна. Их хурд, улсын уралдааны алдарт ажнайнуудыг асрын емне цоллон уяж, хvндэтгэл vзvvлснээр ИХ ХУРД эхэллээ. Зурган дээр байгаа энэ сайхан хелег бол Дундговь аймгийн харьяат, Улсын алдарт уяач П. Одонбаатарын уяаны, хязааландаа улсад тvрvvлж, энэ жил азарганы уралдаанд зургаад орсон, энэ их хурдад арваар давхисан бага насны, ирээдvйтэй халиун ажнай.

аялал,

Еверхангай. Хужирт сум. Монголчуудын эртний нийслэлийн туурь. хvннv гvрэн, тvрэгийн хаант улс, Их монгол улсын дурсгалын цогцолбор
Найр хэсэв

Alma Mater

( Дунд) говийн амар амгалан гэж...

Ахан дvvстэйгээ бяцхан " булагнав"

Монголч эрдэмтний 11 дугаар их хурал

Монголч эрдэмтний 11 дугаар их хуралд оролцов

хvргэн хадамсав

 хvргэн хадамсав


Шинэ бол мартагдсан хуучин зvйл гэсэн орос хэлц бий. Бид хоер ч олон жил дамжуулан нийтийн хvртээл болгож байсан ХУРААНГУЙ толио дахин эрс шинэчлэн хэвлvvлж нутагтаа амарлаа.

Энэ номыг орчуулаад даруй гурван жил болжээ.



"GRE шалгалтын үгсийн санг эзэмших нь" номын эмхэтгэгчид өөрсдийн бүтээлээ та бүхэнд танилцуулж байна. Дашрамд хэлэхэд ном маань Интер номын төв салбар болон Но...
See More
АНУ, Канад, Их Британи, Австрали, Сингапурын шилдэг иx сургуулиудад магистр, докторын зэрэг эзэмшихийг xүсч байна уу? #GRE эсвэл #GMAT шалгалтыг өгөхөөр зэхэ...
1940 онд хэвлэгдсэн монгол- орос толь.
Индианагийн их сургуулийн номын сан

ДЭЛХИЙН ХӨГЖИМ, УРЛАГИЙН (БАДАМ) ЛЯНХУА (LOTUS) НААДАМ

Жил бүрийн намар Индианагийн Блүүмингтон хотод Дэлхийн хөгжим урлагийн (Бадам) Лянхуа (LOTUS) наадам болдог. 31 дэх удаагийн наадам энэ өдрүүдэд болж байна. Наадамд Израиль, Финлянд, Куба, Судан, Ирланд, Америк, Энэтхэг, Англи, Австри, Аргентин, Этопи болон бусад орнуудаас 30 гаруй хамтлаг, дуучид оролцож байна. Наадамд Өвөр монголын ардын урлагийн "АНДУУД" хамтлаг оролцож, монголын ардын урлагаас тоглож, үзэгчдын талархлыг хүлээлээ.

Номын цагаан буян дэлгэрэг!

Оросоос монгол хэл рүү хэсэг материал орчуулах хэрэг гараад Индианагийн их сургуулийн номын санд орос-монгол толь бэдэрсэн чинь "Большой русско-монгольский словарь" гээд дөрвөн боть толь бичгийн дөрөвдүгээр боть нь байхгүй байлаа. Иймд энэ толь бичгийн дөрөв дэх дэвтрийг Индианагийн их сургуулийн номын санд юм уу надад олж өгч, туслах, зээлэх, хандивлах сайхан сэтгэлт хүн байгаа болов уу. Номын цагаан буян дэлгэрэг!

БЛҮҮМИНГТОНЫ ТӨВД, МОНГОЛЫН ШАШИН, СОЁЛЫН ТӨВИЙН 10 ЖИЛИЙН ОЙ, АЖАА ГЭГЭЭНИЙ МЭНДЭЛСЭН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА.


Өнөөдөр манай Блүүмингтон хотод нэгэн онцгой тэмдэглэлт үйл явдал болж байна.
Төвд, Монголын шашин соёлын төвийн 10 жилийн ой, Ажаа римбочигийн төрсөн өдрийг ёслон тэмдэглэхээр хүндтэй зочид, гийчид, лам хуврагууд дэлхийн өнцөг булан бүрээс хуран цугларсан байлаа. Ёслолын үйл ажиллагаанд Монгол улсаас Америкийн Нэгдсэн улсад суугаа элчин сайдын яамны бие төлөөлөгч, Дээрхийн гэгээн Далай ламын бие төлөөлөгч, Халимагийн сүсэгтэн олны төлөөлөгч, Төвд, Хятадын хүй элгэний төлөөлөгчид гээд олон хүн ажаа гэгээнд баяр хүргэлээ. Ажаа гэгээнтэн хариу талархлаа монгол, хятад, төвд, англи хэлээр илэрхийллээ. Энд монгол, америк хамтлагын дуучид ая дуугаа өргөж, хүндэтгэлийн зоогонд орж, орой галын наадам хийж, ёохор хатирлаа.
Саяхан болсон Их хурдын гал зуух хавиар эргэлдэхэд сонгуулийн дараахан болоод ч тэр vv, энэ тогооны хуушуур эрэлттэй, гарч байгаа хүмүүс нүүр дүүрэн инээмсэглэлтэй харагдсан шүү. (Наргиан)

УВШ НЭРИЙН УЧИР

Миний анхлан хөөрөлдсөн хүмүүс миний нэрийг ямар содон, хачин нэр вэ гэж, ямар утгатай болохыг байнга шахуу лавлаж байдаг. Энд утгыг товч тайлбарлая.
Увшийг монгол бичгээр УБАШИ гэж бичнэ.
УВШ гэдэг үг санскрит гарвалтай. “Амь үл таслагч, эс өгснийг үл авагч, худал үл өгүүлэгч, таван үест шагшаабадыг сахигч, гурван эрдэнийг бишрэгч боловч гэрээс гарч хувраг болоогүй сахилтан” гэж утгыг тайлсан байдаг. Товчоор бол төрийн хар хүн л гэсэн үг. Энэ нэр англиар “ a layman who has taken certain religiousvows”, оросоор “мирянин, принявший духовный” гэж бууна.
Сонин болгоход манай статистикийн газраас тухайн хүний амьдаа хэд байгаа талаар лавлагаа өгдөг юм билээ. Надад болохоор ийм нэртэй хүн ганцхан байна гэсэн. Гэтэл миний ижил нэртэй зарим хүмүүс энх тунх суугааг мэднэ. Номио (Намиа) дүү болохоор Хөвсгөлийн тайгаар дүүрэн таны нэртэн байна лээ гэх. Учрыг нь ойлгохгүй юм. Ямартаа ч энэ хавар Москвад эрдэм шинжилгээний удирдагчтайгаа уулзахад, 85 насыг зооглож байгаа буурал багш маань содон болохоор нэрийг чинь санаж байна, зүс алгаа гэж сууна лээ.