Monday, October 31, 2016

Намар Ү лүн цай, өвөл хар цай, хавар цэцэгт цай, зун ногоон цай уувал эм болно гэсэн шүүү. Тэр турах гээд, хороо гадагшлуулах гээд, эрүүл амьдрах гээд ногоон цайдаад байдаг улс анхаараарай. Цагийн юм цагтаа л сайхан

БЛҮҮМИНГТОНЫ СОНИНООС

Өнгөрч байгаа долоо хоногт манай Блүүмингтон хот монгол хүүхдүүдийн дуу цуурайтаж, инээд баясал бялхсан өдрүүд байлаа. Америкийн засгийн газрын зардлаар монголын дунд сургуулийн 20 хүүхэд, 3 багш MUSE буюу Mongolia and US student envoy хөтөлбөрт хамрагдаж байна.
Тэд Индиана мужийн Бедфорд, Блүүмингтон,Индианаполис хотуудад сургалтанд хамрагдаж,түүх, соёлын дурсгалт газруудаар аялж, олон тооны уулзалт, хүлээн авалтанд оролцлоо. Хүүхдүүд америк айлд байрлаж,тэдний соёл, уламжлалаас суралцав.
10 сарын 28-нд Блүүмингтоны сургалт өндөрлөж, Harmony дунд сургууль дээр хүүхдүүд монгол хоолоор америк найз, багш нараа дайлж, бичил концерт тоглож, наадан хөгжилдлөө. Мөн өдрийнхөө орой Maters Museгm-д болсон албан ёсны хаалтан дээр төслийн багийнхан бяцхан зоог барьж, хүүхдүүд сурсан мэдсэнээ тайлагнан, хөгжилтэй бичлэг үзэж, бүжиглэж, дуулав.
Хүүхдүүд өнөөдөр Индианаполист очихоор эндээс явлаа.
Монгол хүүхдүүд Вашингтон Д.С хотод орон гэргүй хүмүүс, настангуудад туслах сайн дурын ажилд туслах, оролцох, суралцах юм байна.
Төслийн хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадвараа эх орондоо очоод орон нутгийн хэмжээнд төсөл хэрэгжүүлэх, зөвлөгөө авах зэргээр эргэх холбоо үүсэж, төслийн ажиллагаа хэдэн жилдээ үргэлжлэх аж.
Бяцхан дүү нартаа сайн хариад сурсан мэдсэнээ ажил болгоорой гэж захья.

Wednesday, October 19, 2016

Ш. Баатар андын " Миний ессен монгол ахуй" номыг Индианагийн их сургуулийн номын санд зохиогчийн хvсэлтээр дамжуулан хандивлав

Олоорой.Хэдэн хүн байна?

Талархал

Энн Арбор дахь Мичиганы их сургуул дээр Мичиганы их сургуулийн Монголын соёлын байгууллага, Хойт америкийн Цахим өртөө хамтарсан арга хэмжээ сайхан, үр бүтээлтэй боллоо. Ачааны хүндийг үүрч, ажил, амралтыг жин тан базаасан Энн Арборын дүү нартаа их баярлалаа.

TАВАН ЦУЛЫН ХООЛНЫ АЧ ТУС

Цахим өртөө сүлжээнд ийм судалгаа хийсэн талаар гарчээ. Уншаарай. Хэрэглээрэй. Хэвшүүлээрэй.
Монголын анагаахын эрдэмтэд Харвардын их сургуультай хамтарч судалгаа хийгээд, монголчуудын “Д” аминдэмийн дутагдлыг арилгачихвал нас баралтын гол шалтгаан нөхцөл болж байгаа 10 өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж байгааг тогтоожээ. Д аминдэмээ бид нэмэлт эм тариа, нарны тусгалаас илүүтэй уламжлалт хоол хүнснээсээ, тэр дундаа малын таван цулаас авч болохыг ч тэд санал болгож байгаа юм.