Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан АНУ-д дуудлага худалдаанд орсон тиронназавр “Батаар” үлэг гүрвэлийн ясыг Монголд авчрахаар болж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал өчигдөр хийлээ.
П.Цагаан хэлэхдээ “Зарим сэтгүүлч энэ үйл
явдлын талаар цэгцтэй мэдээлэл өгөхийг хүссэн юм. Тиймээс арай дэлгэрэнгүй яръя.
Энэ оны тавдугаар сарын 17-нд АНУ-д ажиллаж амьдарч буй Минжигийн Болорцэцэг
гэдэг доктор интернэтээс уг дуудлага худалдааны мэдээг олж харжээ. Тэгэхдээ
“Батаар” гэсэн нэрийг анзаарч, монголынх байж магадгүй гэж бодож, гурван хүнд
хандсан юм билээ.