Showing posts with label шинжлэх ухаан. Show all posts
Showing posts with label шинжлэх ухаан. Show all posts

Thursday, May 7, 2020

Яагаад COVID-19 зарим хүмүүсийн аминд хүрч, заримыг нь хэлтрүүлдэг вэ?

SARS-CoV-2 вирус нь хүний биеийн гадаргуу дахь ACE2 хүлээн авагчид наалдан хүний ​​эсэд халдаж ордог. ( © Shutterstock-с авсан зураг)
ШИНЖЛЭХ УХААН
TYPOGRAPHY
Live Science сайтад COVID-19-ийн дэгдэлт, тархалт, чиг баримжааны өөрчлөлтийн талаар сонирхолтой өгүүлэл нийтэлжээ. Агуулгыг нь товчлон хүргэе.
Цар тахлын энэ вирус анхлан дэгдэж байхад эрдэмтэд анхандаа насны хүчин зүйлийг илүүтэй анхаарч, залуу, эрүүл хүмүүс ч өртөж эндэх байдал ажиглагдсанаар эрдэмтэд өвчний хүнд байдлыг цогцоор судалж зарим үр дүнд хүрч байна. Өвчтөний насны байдал, чихрийн шижин болон зүрх судасны өвчтэй хүмүүс, тамхи татдаг, илүүдэл жинтэй хүмүүс энэ вируст хэрхэн өртөж байгааг судалгаанд тулгуурлан гаргажээ.
Нас. АНУ-ын COVID-19 өвчний улмаас нас барсан 10 хүний 8 нь болон түүнээс дээш насны насныхан байна. АНУ-д 65-84 насныхан COVID-19өвчнөөр нас баралтын 4-11 хувийг эзэлж байгаа бол 85 ба түүнээс дээш насныхан 10-27 хувийг эзэлж байна. Чихрийн шижин. Эрдэмтэд эрүүл мэндийн хувьд суурь өвчингүй хүмүүстэй харьцуулахад чихрийн шижин өвчтэй хүмүүс энэ халдварын улмаас нас барахмагадлал бараг 3,7 дахин их байгааг тогтоожээ.
Зүрх судасны өвчин. АНУ-д коронавирусын үхлийн анхны тохиолдол нь 57 настай эмэгтэй байсан бөгөөд тэр хэвийн эрүүл зүрхтэй, эрүүл мэнддээ анхаардаг, дасгал хөдөлгөөн хийдэг байсан ч вирус нь эмэгтэйн зүрхний булчинг гэмтээж, улмаар дэлбэрэхэд хүргэсэн гэж Live Science мэдээлэв.
БНХАУ-ын Ухань хотод явуулсан COVID-19 өвчтөний судалгаагаар 5 өвчтөний нэгээс илүү нь зүрхний шигдээс үүссэн болохыг тогтоосон байна. Вирус уушгинд шууд нэвтрэхэд хүний биед хүчилтөрөгчийн хангамж зогсдог бөгөөд зүрх нь хүчилтөрөгчөөр цусыг шахаж авахын тулд илүү их ажиллаж улмаар гэмтдэг байна.
Тамхи. Тамхи татдаг хүмүүс COVID-19-ийн халдварын үед уушгины хатгалгаа тусах, эрхтэн гэмтэх, амьсгал боогдож болдог. New England Journal of Medicine сэтгүүлд нийтэлснээс үзвэл Хятадад 1000 гаруй өвчтөний хийсэн судалгаагаар нас барсан хүмүүсийн 12.3 хувь нь тамхичид байжээ.
Тамхи татдаг хүмүүс вирусийн халдварт өртөх магадлал өндөртэй байхаас гадна тамхины тааны хордлого нь дархлааны тогтолцоог сулруулж, амьсгалын замын эд эсийг гэмтээж архаг үрэвслийг өдөөдөг. Таргалалт. Таргалалтыг ерөнхийдөө хүнд халдварын эрсдэлт хүчин зүйл гэж үздэг. Таргалалттай өвчтөнүүд уушгины багтаамж буурах эсвэл бие махбодод үрэвсэл ихсэх магадлалтай. Бие махбодод эргэлддэг олон тооны үрэвслийн молекулууд нь дархлааны хортой хариу урвал үүсгэж, хүнд өвчинд хүргэж болдог. Хэд хэдэн судалгаагаар таргалалт болон хүнд хэлбэрийн COVID-19 өвчний хоорондын уялдааг тогтоосон байна.
Хэт таргалалттай COVID-19 өвчтэй хүмүүс хэвийн жинтэй өвчтөнүүдтэй харьцуулахад уушгины хүнд хэлбэрийн хатгалгаа өвчнөөр өвчлөх магадлал өндөр байгааг тогтоосон байна. Францын Лилль хотод эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн 124 КОВИД-19 өвчтөний тал хувь нь илүүдэл жинтэй байгааг тогтоов. Цусны бүлэг. БНХАУ-ын Ухань хотын гурван эмнэлэгт COVID-19 бүхий 2173 өвчтөний, COVID-19 тусаагүй 23,000 хүний хүний цусны төрлийг судалж шинжилгээ, судалгаа хийжээ. Тэдний судалгаагаар А бүлгийн цустай хүмүүс бусад бүлгийн цустай хүмүүсээс илүү өвчин тусах эрсдэл өндөр байгааг тогтоожээ. O бүлгийн цусны бүлэгт багтах хүмүүс бусад бүлгийн цусны бүлгийн хүмүүсээс халдвар авах эрсдэл багатай байна гэж эрдэмтэд үзжээ.
Удамшлын хүчин зүйлс. Хүний удамшлын үзүүлэлтүүд, дархлааны түвшин, өвчинд хэт мэдрэг хүмүүсийг энэ тахал мөн л тойрохгүйг онцолж байна. Энэ чиглэлийн судалгаа үргэлжилж байна.
Дээр бидний цухас дурдсан нас, хүйс, хүн хэт жинтэй эсэх, эрүүл мэндийн бусад суурь өвчнүүд болох чихрийн шижин, цусны даралт ихсэх, уушгины өвчин, зүрх судасны өвчин зэрэг хүчин зүйлс энэ вирусийг идэвхжүүлэгч, улмаар хүний аминд хүрэх аюултай харанга мөн.
https://www.tsahimurtuu.org/manaikhan/index.php/science/uvsh-bagsh-0506?fbclid=IwAR2uNHwcf4PU2cQht38-BY0gbBvz_VT0dzPrbvN_l8aK9G4aMFSyOlC7N4Y

COVID-19: англи, монгол үг, хэллэгүүд

ШИНЖЛЭХ УХААН
TYPOGRAPHY
Хөл хорионд 60 хоног боллоо. Энэ хооронд гэртээ бүгэн суухдаа ажлын цагаа бүртгүүлээд, ажлаа шагайгаад суусан гэвэл хэтрүүлэг. Хажуугаар нь чих, нүдэнд сагаж орж ирсэн мэдээллийг шингээх, өнгөрөөх, шүүх, авч үлдэх хэрэг гарна. Заримдаа мэргэжил, сонирхол, таашаалаараа мэдээллийн эх сурвалж ( ном, сонин, нет, утас, харилцаа...) ухах ч хэрэг гарна. Мэдээж гол анхаарал дэлхий дахинаа цар тахал болон зугаалж яваа КОВИД-19.
Энэ чигийн мэдээллийг англиар унших, санаа бодлоо тухайн хэлээр илэрхийлэхэд хэрэг болох зарим үг, хэлцийг англиар түүж, монгол санааг ард нь хадаж өглөө.
COVID-19 гэдэг нь Corona Virus Disease-2019 гэсэн нийлэмжийн эхний үсгүүдээс үүссэн товчлол аж.
English Mongolian
spread of disease өвчний тархалт
endemicтухайн бүс нутагт тархсан өвчин 
epidemicтархалт 
outbreakтархац, дэлгэрэлт
pandemicцар тахал
clusterнэгэн цагт ижил газар нутагт нэг зэрэг дэгдэх  
transmissionүйл явдал (тахал, үймээн)
incubation period тархаах, халдаах, дамжуулах
droplet transmission өвчний далд үе
asymptomaticдуслаар дамжуулах (халдварлуулах)
fatigueшинж тэмдэггүй
super-spreader(өвчнийг) эрчимтэй тараагч
flattening the curveбүдүүвчийн дээд цэгээс үзүүлэлт буурах (уруудах)
hand hygieneгарын эрүүл ахуй
recommendationsзөвлөмжүүд
social distancingнийгмийн харилцаанд зай барих
shelter-in-place order гэрийн дэглэмтэй байгаа хүмүүсийн гол хэрэгцээгээ (хоол, хүнс гэх мэт) хангах, орой үдшийн цагаар салхинд гарахад зориулсан төрийн байгууллагаас тусгайлан тогтоосон газар
self-isolationөөрийгөө тусгаарлах
self-monitoringөөрийгөө хянах, шалгах
symptomsшинж тэмдэг
isolationтусгаарлах
quarantineхөл хорио
the medical responseэмнэлэгийн хариу
drive-thru testingүйлчлүүлэгчийг унаанаас нь буулгахгүйгээр арчдасаар авах шинжилгээ
anti-viral medicinesвирусийн халдварыг (бактерийн эсрэг биш) эмчлэхэд ашигладаг эм
personal protective equipmentхувийн хамгаалах хэрэгсэл
ventilatorамьсгалын аппарат 
cancelцуцлах, хүчингүй болгох
He has (the) Covid-19. Тэр Covid-19 тусчээ. 
He does not has have (the) Covid-19.Тэр Covid-19 хүрээгүй байна. 
He tested positive (negative) for the Coronavirus. Түүний коронавирусийн шинжилгээ эерэг (сөрөг) гарчээ. 
He has a cough (a cold). Тэр ханиадтай байна. 
He is sneezing. Тэр найтааж байна. 
He has a fever.
He is running a temperature.
Тэр халуунтай байна. 
His temperature is 39 degree. Түүний халуун 39 хэм хүрчээ. 
Difficulty breathing амьсгалалахад хүнд байх 
People who might have the coronavirus are asked to be in quarantine. Коронавирус өвчтэй байж болзошгүй хүмүүсийг хорио цээрийн дэглэмд оруулахыг хүсдэг. 
People who might have the coronavirus must be in isolation Коронавирус өвчтэй хүмүүс тусгаарлагдсан байх ёстой 
The city is/in/under lockdown. Хот хөл хориотой байна. 
They are concerned about wearing face masks.Тэд амны хаалт хэрэглэхэд санаа зовж байна. 
To restrict travel Аялал жуулчлалыг хязгаарлах 
To seal borders Хилийг хаах (битүүмжлэх) 
To avoid contact with others Бусадтай харилцахаас зайлсхийх 
To stock up on groceries Хүнсний зүйлийг нөөцлөх 
To hoard goods Бараа хэт ихээр хадгалах 
To shut non-essential business Гол биш бизнесийг хаах 
To postpone events Арга хэмжээг хойшлуулах 
To control the spread Тархалтыг хянах 
To test patients Өвчтнөөс шинжилгээ авах 
To protest the vulnerable Эмзэг бүлгийнхнийг эсэргүүцэх 
To hunker down at home Гэртээ "хоригдох" 
To livestream a press conference Хэвлэлийн бага хурлыг шууд дамжуулах 
It is mandatory for everyone to be in isolation Тусгаарлалтанд байгаа хүн бүр дагаж мөрдөх 
It is voluntary to work from home Гэрээсээ сайн дураар ажиллах 
Use hand sanitizer Гарын ариутгагч хэрэглэх 
STAY home as much as you can Гэртээ аль болох удаан бай 
KEEP a safe distance Аюулгүйн зай барь 
WASH hands often ( frequently with soap) Гараа байнга ( олон дахин савандаж) угаа 
COVER your cough ( Cough into tissue or your elbow, not your hands.) ханиахдаа амаа гараараа биш цаасан алчуур юм уу, тохойгоороо хааж бай 
To help prevent the spread of COVID-19, everyone should. COVID-19 тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд хүн бүр дараахь зүйлийг хийх ёстой. 
Clean your hands often, either with soap and water for 20 seconds or a hand sanitizer that contains at least 60% alcohol. Гараа савантай усаар 20 секундын турш, эсвэл дор хаяж 60% -ийн спирт агуулсан гар ариутгагчаар цэвэрлээрэй. 
Avoid close contact with people who are sick. Өвчтэй хүмүүстэй ойр дотно харьцахаас зайлсхий. 
Stay at home as much as possible. Гэртээ аль болох их бай. 
Put distance between yourself and other people (at least 6 feet). Өөртөө болон бусад хүмүүсийн хоорондох зайг (дор хаяж 6 фут) барь. 
Cover your mouth and nose with a cloth face cover when around others. Бусдыг тойрч явахдаа ам, хамараа таглаж бай. 
Cover your cough or sneeze with a tissue, then throw the tissue in the trash. Ханиалгах эсвэл найтаахдаа цаасан алчуур хэрэглээд, дараа нь хогийн саванд хая. 
Clean and disinfect frequently touched objects and surfaces daily. Хүрч байгаа юмс, гадаргууг өдөр бүр ойр ойрхон цэвэрлэж ариутга. 
What are the symptoms of the coronavirus disease? Коронавирусын өвчний шинж тэмдэг юу вэ? 
The most common symptoms are fever, cough, shortness of breath, and breathing difficulties. In more severe cases infection can cause pneumonia, severe acute respiratory syndrome, and even death. The period within which the symptoms would appear is 2-14 days. Хамгийн түгээмэл шинж тэмдэг бол халуурах, ханиалгах, амьсгал давчдах, амьсгал боогдох зэрэг шинж тэмдгүүд юм. Илүү хүнд тохиолдолд халдвар нь уушигны хатгалгаа, амьсгалын замын цочмог хам шинж, цаашлаад үхэлд хүргэдэг. Шинж тэмдэг илрэх хугацаа 2-14 хоног байна. 
  

Sunday, April 9, 2017

МОНГОЛ УЛС ДАХЬ ТӨВЛӨРӨЛ СААРУУЛАЛТ: ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, СОРИЛТ

Индианагийн Блүүмингтон хотод Төв Евро-Ази судлалын холбоо, Монгол нийгэмлэгийн ээлжит хурал 2017 оны 3 сарын 3-4-нд болсон билээ.
 Энэ хурал дээр илтгэл хэлэлцүүлсэн монгол судлаачдын илтгэлийн товчийг илтгэгчдын зөвшөөрснөөр цувралаар нийтэд хүргэж байна.
Монголын Удирдлагын академийн доктор Л.Отгонтуяагийн хэлэцүүлсэн
 “Монгол улс дахь төвлөрөл сааруулалт: өнөөгийн байдал, сорилт” илтгэлийн товчийг дор нийтлэв. Л.Отгонтуяагийн цахим хаяг: Otgontuya Langan l.otgontuya@gmail.com
МОНГОЛ УЛС ДАХЬ ТӨВЛӨРӨЛ СААРУУЛАЛТ: ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, СОРИЛТ
Л.Отгонтуяа Монгол улс дахь төвлөрлийг сааруулах үйл явцын үе шатыг төвлөрлийг сааруулах бодлогыг идэвхтэй дэмжиж, тодорхой үе шатны арга хэмжээг авч хэрэгжүүлсэн (1992-1996 он), төвлөрлийг сааруулах бодлогын үр дүнд төвлөрөл харьцангуй саарч, орон нутгийн эрх мэдэл нэмэгдсэн ч эргэн төвлөрүүлэх хандлага хүчтэй болсон (1996-2002 он) ,
эрх мэдлийг эргэн төвлөрүүлсэн, орон нутгийн бие даасан байдал бүтэц, зохион байгуулалт, санхүү, төсвийн хувьд суларсан (2002-2013 он үе, төвлөрлийг ялангуяа, төсвийн төвлөрлийг сааруулах, иргэдийн оролцоог төрийн удирдлагын бүх түвшинд нэмэгдүүлэх чиглэлээр шинэ арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн (2013 оноос өнөөг хүртэл) үе гэж дөрөв ангилсан байна.
Илтгэлд төвлөрөлийг сааруулах талаар төвийн болон орон нутгийн засаг, захиргаанаас гаргасан эрх зүйн баримт бичгүүд, тэдгээрийн хэрэгжилтийг он цагийн хэлхээсэнд авч үзээд дээрх арга хэмжээ нь ямар нэг тодорхой, шат дараалалтай стратегигүй явагдаж байгаагаас төвлөрлийг сааруулах шинэтгэл бүрэн хийгдэж чадахгүй, төв болон орон нутгийн засаглалын түвшин хоорондын чиг үүрэг, хариуцлагын тодорхойгүй байдал, орон нутгийн санхүүгийн эрх мэдэл бага, төвийн санхүүгийн дэмжлэгээс хараат, орон нутгийн өөрийн орлого бага, түвшин хоорондын төсвийн санхүүгийн чадавхи, төсвийн хэрэгцээний байдал хэт ялгаатай, орлогын хариуцлага нь чиг үүрэгтэйгээ уялдаагүй зэрэг тогтолцооны асуудлууд байгааг тэмдэглэцэн. Гүйцэтгэх болон хууль тогтоох засаглал хоорондын эрх мэдлийн зааг тодорхойгүй, орон нутгийн гүйцэтгэх байгууллагын хосолмол удирдлагын зарчим, хотын болон нийслэл хотын эрх зүйн статус байхгүй, засаг захиргааны тархай бутархай байдал, хамтын ажиллагаа дутагдсанаас үүдэлтэй төрийн үйлчилгээг хүргэх өртөг өндөр зэрэг асуудлууд шийдлээ хүлээж байгааг онцлон тэмдэглэсэн юм.
Л.Отгонтуяа төвлөрөлийг сааруулах яцыг улс төрий төвлөрөлийг сааруулах, захиргааны төвлөрөлийг сааруулах, төсвийн төвлөрөлийг сааруулах гэж ангилж ярьсан.
УЛС ТӨРИЙН ТӨВЛӨРӨЛИЙГ СААРУУЛАХ явц гэж төрийн зарим эрх мэдлийг орон нутагт, иргэдийн төлөөллийн байгууллагад шилжүүлэх, иргэд болон иргэдийн төлөөллийг шийдвэр гаргах үйл явцад оролцуулах явдлыг нэмэгдүүлэхийг хэлнэ. .
Улс төрийн төвлөрлийг сааруулах чиглэлээр иргэдийн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангах талаар Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тодорхой заасан байдаг..
Түүнчлэн Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Концессын тухай хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, ЗГ-ын тогтоол, салбарын сайд нарын тушаал зэрэг эрх зүйн баримт бичгүүдэд төсвийн үйл явцад иргэдийг оролцуулах талаар тусгагдсан зарчмын шинжтэй заалтууд, тэдгээрийн хэрэгжилтэд судлаачид үнэлгээ өгсөн байдаг.
ЗАХИРГААНЫ ТӨВЛӨРӨЛИЙГ СААРУУЛАХ нь гүйцэтгэх засаглалын шатлан захирах эрх мэдлийг болон чиг үүргийг өөр түвшний засаг захиргааны нэгж хооронд шилжүүлэх явдал. хэлбэр нь захиргааны нягтралыг сийрэгжүүлэх (deconcentration) буюу захиргааны чиг үүргийг босоо удирдлага бүхий дээд түвшний байгууллагаас орон нутаг дахь дотоод, доод түвшний байгууллага, нэгж, ажилтнуудад шилжүүлэх, мөн чиг үүргийг төлөөлүүлэн гүйцэтгүүлэх (delegation), төв Засгийн газраас орон нутагт эрх мэдэл, үүрэг хариуцлагыг хамтад нь буюу эрх мэдлийг бүрэн шилжүүлэх (devolution) зэрэг болой.
Монгол Улс 1992 оноос хойш орон нутгийн засаглалыг бэхжүүлэх зорилгоор захиргааны төвлөрлийг сааруулах ажлыг хэрэгжүүлсээр ирсэн. Түүнээс өмнө Монгол Улсад төв Засгийн газрын нөлөө орон нутагт маш хүчтэй байсан ч 1992 оны Төсвийн тухай хууль, 1993 оны Удирдлагын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар төрийн захиргааны бүтцийн өөрчлөлтийг хийж, орон нутгийн захиргаанд илүү эрх мэдэл олгох арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Захиргааны нэлээд эрх мэдлийг аймаг, сумдын захиргаанд шилжүүлэн өгч байсан хэдий ч 2003 оноос эхлэн босоо удирдлагатай яамд, агентлагийн тоо нэмэгдэх болсон. Одоогийн байдлаар Засгийн газрын бараг бүх байгууллага аймаг, нийслэлийн түвшинд салбартай, цаашлаад сум, дүүргийн хэмжээнд төлөөлөлтэй байна. Энэ нь Монгол Улс нэгдмэл улсын хувьд шийдвэр гаргах эрх мэдэл нь төвдөө төвлөрч, Засгийн газрын чиг үүргийг орон нутгийн салбар нь хариуцан гүйцэтгэдэг, дээшээ чиглэсэн хариуцлагын болон тайлагнах тогтолцоотой болсныг илтгэж байна.
ТӨСВИЙН ТӨВЛӨРӨЛИЙГ СААРУУЛАХ гэдэг нь төв Засгийн газраас төсвийн орлого, зарлагын эрх мэдэл, хариуцлагыг орон нутагт шилжүүлэх явдал юм. Төв болон орон нутгийн төсвийн харилцааны гол зарчмын дагуу санхүүжилт нь чиг үүргээ дагах учиртай боловч татварын хуваарилалтын үр дүнд төв Засгийн газарт орлого ихээр төвлөрүүлдэг татвар хуваарилагдаж, харин орон нутгийн төсөвт орлого бага төвлөрдөг татвар, хураамж хамаардаг байна. Энэ байдал нь чиг үүрэг болон санхүүжилтийн тэнцвэрийг хангах асуудлыг үүсгэдэг.
Илтгэлд Монгол Улсад төвлөрлийг сааруулах бодлого боловсруулах хэрэгцээ, шаардлага, төвлөрлийг сааруулах сорилтууд: Бодлогын чиглэл, зарчим, Төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн зэргийг бодит жишээн дээр түшиглэн тайлбарласан юм.
Л.Отгонтуяа илтгэлийнхээ төгсгөлд Монгол улсад төвлөрлийг сааруулах бодлого, үйл явцыг дүгнэж хэлэхдээ Монгол улсад төвлөрлийг сааруулах үйл явцыг сүүлийн 20 гаруй жилийн туршид хэрэгжүүлж, улс төрийн болон захиргааны төвлөрлийг сааруулах хэлбэрээр тодорхой амжилт, ахиц гаргасан ч төсвийн төвлөрөл сааруулалтын хувьд шийдвэрлэх шаардлагатай асуудлууд тулгарсаар байна. Иймээс төвлөрлийг сааруулах стратегийн баримт бичгийг дэлхийн улс орнуудын нийтлэг хандлага, зарчмуудад нийцсэн, Монгол улсын хөгжлийн төлөв байдал, онцлогийг тусгасан, урт болон дунд хугацаанд хүрэх үр дүнг үндэслэлтэй тодорхойлон боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэж тэмдэглэллээ.
Пүрэвийн Увш (профессор)
LikeShow more reactions
Comment

Thursday, May 5, 2016

ЛЕКЦ САЙХАН БОЛЛОО

МУИС-ийн багш, доктор О.Оюунжаргалын "Манжийн үеийн Монголын нийгмийн байгуулал: сум, хамжилга, боол" сэдэвт лекц, ярилцлага амжилттай боллоо .Блүүмингтон хотын монголчууд, Индианагийн их сургуулийн монгол судлаачид, монгол хэлний ангийн оюутнууд оролцсон уг үйл ажиллагааг монгол судлалын профессор К. Этвүүд багш хөтөллөө. Оролцогчид эзэн албатын харилцаа, сум, хамжлага, боолын учир, ялгаа гээд олон асуудлыг сонирхон, зохих мэдээлэл, мэдэц авлаа.
Дашрамд дурдахад О.Оюунжаргал доктор манай нэртэй түүхчдийн нэг профессор А.Очирын охин юм байна. О.Оюунжаргалд Блүүмингтон хотын монголчуудын холбооны өмнөөс судалгаа, бүтээлийн өндөр амжилт хүсэж, дахин зочлохын ерөөл талбия.
LikeShow more reactions
Comment

Tuesday, June 9, 2015



ОХУ-ын гавъяат эмч, профессор, доктор Лувсан гуай дурсахдаа:
Хонины мах шинэ дээрээ хлостерин байдаггүй. Энэ нь шимийн чанарлаг маш сайн байгаа хэрэг. Харин хонины мах хуучирхаараа хлостерин ихдээд ирдэг. Ингэхлээр хортой болдог.
Дэлгэрүүлж: http://www.zaluu.com/read/4a03aeg