Showing posts with label аялал. Show all posts
Showing posts with label аялал. Show all posts

Wednesday, October 19, 2016

Талархал

Энн Арбор дахь Мичиганы их сургуул дээр Мичиганы их сургуулийн Монголын соёлын байгууллага, Хойт америкийн Цахим өртөө хамтарсан арга хэмжээ сайхан, үр бүтээлтэй боллоо. Ачааны хүндийг үүрч, ажил, амралтыг жин тан базаасан Энн Арборын дүү нартаа их баярлалаа.

Monday, September 26, 2016

ИХ ХУРД-7

Хvй долоон худаг. Улс, бvсийн уралдааны айраг, тvрvvд алтан жолоогоо ергvvлсэн шилмэл ажнай хелгvvд оролцсон ИХ ХУРД-7 уралдаан болж байна. Их хурд, улсын уралдааны алдарт ажнайнуудыг асрын емне цоллон уяж, хvндэтгэл vзvvлснээр ИХ ХУРД эхэллээ. Зурган дээр байгаа энэ сайхан хелег бол Дундговь аймгийн харьяат, Улсын алдарт уяач П. Одонбаатарын уяаны, хязааландаа улсад тvрvvлж, энэ жил азарганы уралдаанд зургаад орсон, энэ их хурдад арваар давхисан бага насны, ирээдvйтэй халиун ажнай.
Найр хэсэв

( Дунд) говийн амар амгалан гэж...

Ахан дvvстэйгээ бяцхан " булагнав"

хvргэн хадамсав

 хvргэн хадамсав
Саяхан болсон Их хурдын гал зуух хавиар эргэлдэхэд сонгуулийн дараахан болоод ч тэр vv, энэ тогооны хуушуур эрэлттэй, гарч байгаа хүмүүс нүүр дүүрэн инээмсэглэлтэй харагдсан шүү. (Наргиан)

Tuesday, January 7, 2014

Явсан газрын сониноос

Энэ амралтын өдрүүдээр Ютай мужид гэр бүлээрээ зочилж, 2002 оны өвлийн олимп болсон Salt Lake, Park City-д хүрч, олимпийн түүхт газруудаар аяллаа.Тэр цагийн барилга байгууламж, спортын төхөөрөмжийн гайхамшигийг бахархан, бас ч гэж тэдгээр газрын төхөөрөмж, талбайд нийтийн адил наадан цэнгэж, сууж босч, унаж ойчиж явахдаа 2002 оны өвлийн олимпийн талаарх дурсамжууд сэргэж, заримаас нь сийрүүлж бичмээр бодогдлоо. Энэ олимпид эрчимтэй бэлтгэж байх үеэр тухайн цагийн Биеийн тамир, спортын хорооны дарга Монгол улсын начин, гавьяат тамирчин, доктор Пүрэв-Очир, дэд дарга Жаргалсайхан нар манай Нийгмийн удирдлагын сургуультай биеийн тамир, спортын удирдах ажилтны мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх талаар хамтран ажиллаж байсан санагдана. Бид манай спортын салбарын бүх шатны удирдах ажилтанг сургах, давтан сургах хөтөлбөрт хамааруулан ажиллаж амжилт гаргаж байлаа. Бид ч Salt Lake-ийн тамирчдын амжилтад чих тавьж, ирэх өдрийг хүлээж байсан юм. Тэд бас хувийн бэлэгтэй ирж байсан шүү.
Бидний сургалтын хамтын ажиллагаа дараагийн дарга, гавьяат дасгалжуулагч Ч. Наранбаатар, шавь А.Мянганбаяр нарын үед ч үргэлжилсэн дээ.

Tuesday, February 26, 2013

Америкийн өмнөт этгээдэд зорчсон замын тэмдэглэл



    
Америкад 12 сарын сүүл, нэг сарын эх баяр, амралтааар элбэг, оршин суугчид нь аялсан, ахан дүүс, найз нөхөддөө айлчин гийчин хийсэн улирал байдаг. Манайхан ч гэсэн хүүхдүүдийнхээ санаачлага, зохион байгуулалтаар нэг тийшээ явахаар төлөвлөж, харилцан ярилцаж, цаг агаар, нутаг орны хайгуул, тандалт хийсний дараа Aмерикийн өмнө зүгт явахаар зэхлээ. Хүүхдүүд явах чиглэл гаргах, буудал, унаа хөсөг зохицуулснаар бид нэг сарын дөрвөнд гэрээсээ машинаар гарлаа. Машинаар хоёр өдөр Индиана, Кентаки, Теннесси, Жоржиа, Флорида зэрэг мужийн нутгаар 1000 гаруй мил аяллаа.