Showing posts with label инээд наргиа. Show all posts
Showing posts with label инээд наргиа. Show all posts

Sunday, April 9, 2017

ТУУЛАЙ ЖИЛТЭНГҮҮД

ТУУЛАЙ ЖИЛТЭНГҮҮД :
Хэрүүл маргаанаас аль болох хол байхыг хичээдэг бөгөөд тайван, амгалан хүмүүс. Тэд хичээл номонд дуртай төдийгүй бусдын зөвлөгөө, ухаалаг үгсийг сонсохоос төвөгшөөдөггүй. Даруу төлөв зангаараа өөрсдийгөө чимдэг гэнэ дээ, хээ

Tuesday, May 12, 2015

Эр хүний жаргал гэж заавал эзгүй хээр ч байдаггүй л юм байна даа!!!

Tuesday, April 15, 2014

Онигоо

Мөстэй архи бөөрөнд муу, мөстэй ром дарс элгэнд муу, мөстэй жийн зүрхэнд муу, мөстэй виски тархинд муу гэх юм. Тэгэхлээр энэ МӨСөнд мөн ч их хор байнаа даа.

Tuesday, June 5, 2012

ЗАРИМ ЗҮЙР ҮГИЙН ТАЙЛБАР


(Монгол хэл сурч буй гадаадынханд)
Хошигнол  Эхний хичээл.
Танилтай хүн талын чинээ
Танилгүй хүн алгын чинээ
Ну, Вы понимаете, who has good friends, ну, actually, здесь good means real big guy, OK, for example like this.  Ну, например тэр спешиал полиис  guy нарын өөдөөс салаавч тавиад байна ш дээ, no understand? Одоо тэгвэл би Танд өөрөө үзүүлэе дээ, одоо гараа ингээд байна ш дээ, Та хар даа, ну вот like this. Яг иймэрхүү томчуудыг Та таньдаг бол, манай монгол хэлэнд арын хаалга гэж нэг гоё үг бий. Танд дараа тайлбарлаж өгнө өө. Энэ бол яг задний дверь ч юмуу back door гэсэн үг биш шүү. Энэ бол их өөр үг.

Friday, April 6, 2012

танай эхнэртэй муудалцаад....

Хүү гал зуухнаас ууртай гарч ирэв.
Аав нь:
- яасан бэ, миний хүү ?
- танай эхнэртэй муудалцаад....



Monday, April 2, 2012

Шог явдлууд

"Бид шинэ юм биш, гэхдээ хуучин байхыг үл хүснэ" Хүрээ хөвгүүд

Apr 1, 2012

Хэнрих Ибсэн "Солнэсс дархан" гэдэг жүжгээ биччихээд "Энэ жүжгийг зөвхөн бурхан бид хоёр л ойлгож магад" хэмээн эхнэртээ ярьж байжээ. Харин жүжгийнхээ анхны тоглолтыг үзэж ирээд эхнэртээ " Одоо тэр жүжгийг зөвхөн бурхан л ойлгоно" гэж ярьжээ.

***
Бернард Шоу буяны үдэшлэг дээр нэгэн бүсгүйтэй хэд хэдэн удаа бүжиглэв. Дахин бүжгэнд урихад нь царай муутай сайхь хадагтай "Та яагаад зөвхөн надтай бүжиглээд байгаа чинь сонин байна?" гэж асуухад Шоу "Энэ чинь буян үйлдэх сайн үйлсийн үдэшлэг шүү дээ" хэмээн хариулжээ.

***
Нэгэн хүн өөрийн шүлгүүдээ уран зохиолын сэтгүүлийн редакторт өгч уншуулжээ. Тэгээд сэтгэгдлийг нь асуухад редактор
-Таны шүлгүүд дунд Хэйне, Байрон ч бичээгүй хоёр шүлэг байна гэв.
- Баярлалаа. Аль нь тийм сайн байна.
- Нэг нь кинотеатрын тухай, нөгөөх нь радиогийн тухай шүлэг байна...

***
Александр Дюма эцэг  300 гаруй зохиол туурвисан гэдэг. Нэг хатагтай түүнтэй уулзах далимаараа нэгэн зохиолынх нь ээдрээтэй тайллын талаар лавлахад зохиолч санахгүй байв.
- Таны бичсэн зохиол шүү дээ
- Бичсэнээ санаж байна. Харин уншсан эсэхээ санахгүй байна.. уучлаарай

Sunday, March 18, 2012

Хүн төрөлхтний хачирхалтай рекордууд 2

    Бидний дунд гайхмаар эсвэл бие эвгүйцмээр явдлууд дандаа болж байдаг боловч төдийлөн мэдэлгүй өнгөрөөдөг. Гэтэл зарим хүн түүнийг мэдэхээр зогсохгүй дэлхийд рекорд тогтоож, түүхэнд нэрээ үлдээхийг хүсдэг байна. Ингээд 10 хүний нэрийг толилуулъя.

1. Бүлтэрдэг нүдтэн: Бразил улсын иргэн Клаудио Пинтогийн нүдний 95 хувь нь ил гарч, бүлтэрдэг. Өөрөөр хэлбэл дөрвөн см гардаг гэнэ. Тэр одоо дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг.

Wednesday, March 14, 2012

ВИДЕО: Гитлер Монгол бөхийн найрааны талаар .

Гадаад дахь монголчуудын сонгуулийн эрхийн талаар нэгэнтээ айхтар уурлаад авсан Гитлер энэ удаад монгол бөхийн цолыг найраагаар авдаг болсныг сонсоод хилэгнэж байгааг дороос хүлээн авч үзнэ үү.
Даяар Монгол онлайн.

http://dayarmongol.com/index.php?option=com_content&view=article&id=6766:2012-01-31-02-09-40&catid=25&Itemid=66

Sunday, December 11, 2011

ИЖИЙГЭЭ БИ ТЭЭР ҮЗЛҮҮ ЯАЛАА?


/Бүх шоучиддаа зориулав/ 

Хорь гарчихсан байж хойморт нь өдөржин хонхойж
Хоол нэхэж, хормойд нь чирэгдэж явна би, ээжийнхээ
    Хийж өгсөн хоолыг нь голон байж хороочихоод
    Хээтэй гангар шаазанг нь шидэн байж хялайчихаад
    Угааж өгсөн хувцасыг нь хуучин гэж шидлээд
    Унтаж боссон хэвтрээ хэвээр орхиод гарсан би…
Сүүгээр угжсан үнэр нь сүрчигний аагинд алдарч
Сүлжиж өгсөн гэзэг нь бүжгийн талбайд задарч
Сүвлэж хадсан товч нь эрийн энгэрт тасрахад
Сүсэглэж залбирах ижийнхээ санаа алдахыг нь мэдэрлээ...
    Үүр шөнийн заагаар үүрэндээ халамцуу ирэхэд минь
    Үс нь буурал эмгэн үүд тосон угтахад, би гайхав
    Санаа зовнин үрээ хүлээсэн ээжийн минь
    Санчиганд нь хяруу унасан нь тэр байжээ...
Өчигдрийн дарсанд шартаж хөмсөг зангидан сэрэхэд
Өглөөний цай оронд барьж сэвлэг илсэн ээжийнхээ
Тэнэмэл үрээ гамнаж зэмлэсэн хэдэн үгэнд нь
Тэнэг би ойворгон загнаж, ижийгээ тээр үзлүү яалаа?
    Ааваа нэхэн агсам тавихад минь шөнөжин уйлж
    Ачлал умартан тунирхахад минь өдөржин аргадаж
    Гээсэн нойроо нөхөх гэж орондоо хөглөрөх үрээ
    Гэртээ өнжлөө гэж баярлахдаа өвчнөө мартдаг ижий
Утасны хонхонд хөл алдаж ухасхийн гүйхэд минь
Урдах цайгаа хөртөл бодолд дарагдсан, ээж минь
Үрээ ухааруулах гэсэндээ үхлээрээ айлгах ижийнхээ
Үнэн сэтгэлийг нь анзааралгүй үүдээ саваад гарлаа би…
    Харанхуй гудамжинд ганцаар явахдаа би ээжээ бодлоо
    Халамцуу хүмүүс хажуугаар зөрөхөд би ижийгээ саналаа
    Золбин нохой замд боргоход би "ЭЭЖЭЭ" дуудан цочлоо
    Зовхио чилтэл хүлээсэн ижийгээ хараад, би уужирлаа...
Уургийг нь гувшиж хүн болчихоод
Усыг нь цутгуулж амьд гарчихаад
Ухаажсан билүү би, ижийхээ амьдад
    Унтах нойрыг нь төрсөн цагаас хугасалчихаад
    Урсах нулимсийг нь өссөн цагаас барчихаад
    Уучлаарай гэж хэлсэн билүү би, ижийдээ
Бурханг царайчилж үрээ даатгадагт тань
Бурууг минь өршөөж бусдаас өмөөрдөгт тань
Өвдөхөд өмнөөс минь уйлдагт тань
Үрдээ хорогдохдоо үхэж чаддаггүйд тань
    Ээж тандаа охин нь баярлалаа гэж хэлье
    Энэрэл харам хорвоод ижийгээ дуудаж залбиръя
    Үр тань таныгаа үүрээд явъя, нуруундаа биш ч сэтгэлдээ тээе
    Үлдсэн амьдралаа хамтдаа туулъя, үүрд биш ч үхтэл хамт байя
Дааж баршгүй ачийг тань марталгүй заавал хариулъя
Дараагийн амьдралдаа та харин охин минь болж төрөөрэй!

Bagheera

Sunday, October 23, 2011

Маск - "Аавын цээж" хошин шог 3-р хэсэг


Маск - "Аавын цээж" хошин шог 3-р хэсгийг

 дорх хаягаар орж сонирхоно уу.


http://www.medee.mn/main.php?eid=5529

Wednesday, August 17, 2011

Амь авраарай

  
Шөнө дунд цагдаагийн газрын утас дуугарчээ. Утсаа автал: -Амь авраарай, туслаарай. Цагдаа: -Одоохон гарлаа хаана юу болоод байнаа? -Өрөөнд муур ороод ирлээ. -Иймхэн юманд бид очдоггүй юм аа. Том хэрэг дээр л очдог. -Энэ чинь аймар том муур байна шүү дээ. Цагдаа: -Ингэхэд хэн гэдэг хүн яриад байна аа. -Хүн биш ээ ярьдаг тоть байна гэжээ.

-Одооны хүүхдүүд ч үнэхээр хачин хувцасладаг болжээ. Та тэр охиныг хардаа. -Тэр охин биш ээ манай хүү байгаа юм. -Өө уучлаарай таныг аав нь гэж мэдсэнгүй. -Үгүй ээ би ээж нь байна.

Wednesday, June 29, 2011

Charles-Edward хэмээх нэгэн 9 сартай бяцхан хүүгийн гал тогооны өрөөндөө 4 цаг тоглоомнуудаараа тоглож буй бичлэгийг 2 минут 40 секундэд багтааж хурдасгасан бичлэгийг хүргэж байна. Үнэхээр хөөрхөн юм аа. (http://bolod.mn/modules.php?name=News&nID=58989)

http://bolod.mn/modules.php?name=News&nID=58989

Sunday, June 26, 2011

English-ээр ярих аа гэж....

Америкийн Монглиш инээд-1 Харь газар сууж, хүний хэл сурах гэж амаргүй хэрэг. Бас ч гэж будилах, өөрийнхөөрөө ойлгох, төсөөлөх бол энүүхэнд. Дор Чикаго хавийн монголчуудын өвөрмөц  хэллэгээс орууллаа. Танд ч бас ийм явдал тохиолдож байсан бол бичээрэрэйХарь газар сууж, хүний хэл сурах гэж амаргүй хэрэг. Бас ч гэж будилах, өөрийнхөөрөө ойлгох, төсөөлөх бол энүүхэнд. Дор Чикаго хавийн монголчуудын өвөрмөц  хэллэгээс орууллаа. Танд ч бас ийм явдал тохиолдож байсан бол бичээрэрэйХарь газар сууж, хүний хэл сурах гэж амаргүй хэрэг. Бас ч гэж будилах, өөрийнхөөрөө ойлгох, төсөөлөх бол энүүхэнд. Дор Чикаго хавийн монголчуудын өвөрмөц  хэллэгээс орууллаа. Танд ч бас ийм явдал тохиолдож байсан бол бичээрэрэйХарь газар сууж, хүний хэл сурах гэж амаргүй хэрэг. Бас ч гэж будилах, өөрийнхөөрөө ойлгох, төсөөлөх бол энүүхэнд. Дор Чикаго хавийн монголчуудын өвөрмөц  хэллэгээс орууллаа. Танд ч бас ийм явдал тохиолдож байсан бол бичээрэрэйХарь газар сууж, хүний хэл сурах гэж амаргүй хэрэг. Бас ч гэж будилах, өөрийнхөөрөө ойлгох, төсөөлөх бол энүүхэнд. Дор Чикаго хавийн монголчуудын өвөрмөц  хэллэгээс орууллаа. Танд ч бас ийм явдал тохиолдож байсан бол бичээрэрэйХарь газар сууж, хүний хэл сурах гэж амаргүй хэрэг. Бас ч гэж будилах, өөрийнхөөрөө ойлгох, төсөөлөх бол энүүхэнд. Дор Чикаго хавийн монголчуудын өвөрмөц  хэллэгээс орууллаа. Танд ч бас ийм явдал тохиолдож байсан бол бичээрэрэйХарь газар сууж, хүний хэл сурах гэж амаргүй хэрэг. Бас ч гэж будилах, өөрийнхөөрөө ойлгох, төсөөлөх бол энүүхэнд. Дор Чикаго хавийн монголчуудын өвөрмөц  хэллэгээс орууллаа. Танд ч бас ийм явдал тохиолдож байсан бол бичээрэрэйХарь газар сууж, хүний хэл сурах гэж амаргүй хэрэг. Бас ч гэж будилах, өөрийнхөөрөө ойлгох, төсөөлөх бол энүүхэнд. Дор Чикаго хавийн монголчуудын өвөрмөц  хэллэгээс орууллаа. Танд ч бас ийм явдал тохиолдож байсан бол бичээрэрэй
Харь газар сууж, хүний хэл сурах гэж амаргүй хэрэг. Бас ч гэж будилах, өөрийнхөөрөө ойлгох, төсөөлөх бол энүүхэнд. Дор Чикаго хавийн монголчуудын өвөрмөц  хэллэгээс орууллаа. Танд ч бас ийм явдал тохиолдож байсан бол бичээрэрэй.

Saturday, June 25, 2011

Чимх инээд


Бяцхан хүү сургуульд ороод анхныхаа хичээлд явж байв гэнэ.
Тэрээр цэцэрлэгийнхээ хажуугаар өнгөрч яваад бяцхан жаалууд элсээр гэр барьж тоглож байхыг харснаа:
-Та нартайгаа тогломоор л байна, даанч боловсрол минь өндөрдөөд байна даа гэжээ.
-Хүүе чи арын хаалгаар орохгүй яасан юм бэ.
-Битгий солиор. Автобусанд орохдоо хүртэл арын хаалгадаад байхдаа яадаг байнаа.
Хэрэгтэн Ц…… бос. Та нөхөртөө хортой хоол өгч байхдаа өрөвдсөнгүй юу?
- Нэмүүлье гээд инээхэд нь л жаахан өрөвдсөн……..

Thursday, June 23, 2011

Инээд

 Хүүхдийн гэнэн цагаан инээд ээ гэж...
http://id.news.mn/video/5635.shtml

Monday, May 16, 2011

20 секунд инээвэл гурван минут дасгал хийсэнтэй тэнцдэг

Шинжлэх ухаангүйгээр хүн төрөлхтнийг төсөөлөхийн аргагүй.Америк, Энэтхэг болон Европын орнуудад “инээдэг иог” өргөн дэлгэрээд байгаа аж. Биеийн тамирын дасгал шиг өдөрт 30 минут инээснээр хүний биед эерэг өөрчлөлтүүд гардаг байна. Тухайлбал, стресс буурч, дархлаа сайжирдаг байна. Хүүхдүүд өдөрт ойролцоогоор 400 удаа инээдэг бол насанд хүрсэн