Эцгийн үеийг дээрээс нь нэрлэвэл: Буданцар, дутахун, юрхи, өндөр, хуланц, элэнц, өвөг, эцэг, бие гээд есөн үе юм. Хүмүүсийн огт мэдэхгүй болсон нь буданцар, дутахун, юрхи юм. Буданцар нь будан шиг сарниж бутарсан санаагаар илэрхийлсэн нь илт байна. Дутахун нь өнөөгийн утгаар холдох гэсэн утгатай үйлт нэр байна. Монгол бичгээр ном уншдаг бол утга нь ойлгомжтой. Юрхи нь эртнээс эртний гэсэн утгатай. Иймд биеэс өгсүүлээд нэрлэвэл: бие, эцэг (аав), өвөг, элэнц, хуланц, өндөр, юрхи, дутахун, буданцар болно. Өвөг гэдэг үгийг элэнц, хуланц, өндөр гэсний ард хэрэглэж байна. Энэ байдлыг баримтлаад хэлбэл элэнц өвөг, хуланц өвөг, өндөр өвөг, юрхи [+өвөг?-Нийтлэгч], дутахун өвөг, буданцар өвөг болно. Эмэг эхийг өвөг адилаар нэрлэсэн байна билээ
Showing posts with label Эх сурвалжаас. Show all posts
Showing posts with label Эх сурвалжаас. Show all posts
Saturday, August 10, 2013
Удам судар, ураг төрлийн нэршил
Labels:
Эх сурвалжаас
Wednesday, June 12, 2013
АНУ ирэх сарын 4 гэхэд цагаачлалын хуулийг батална
|
|
АНУ-ын Сенатын танхим Цагаачлалын хуулийн
шинэчилсэн төслийг албан ёсоор дэмжлээ. Сенатын танхимын 82 гишүүн уг хуулийг
дэмжиж, 15 хүн татгалзсанаар уг хуулийн төсөл эхний шатанд батлагдсан.
Цагаачлалын хуулийн шинэчилсэн төслийг найман гишүүн санаалчилсан юм.Ирэх сарын 04-нд буюу АНУ-ын улс тунхагласны өдрөөс өмнө Конгрессын танхим Цагаачлалын хуулийн шинэчилсэн төслийг эцэслэн батлах боломжтой аж. Хуулийг дэвшүүлсэн гишүүд ч итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Сенатын санал хураалтаас өмнө уг хуулийн төслийг идэвхтэй дэмжигч, Ерөнхийлөгч Барак Обама “Энэхүү олдошгүй нөхцөл боломжийг ашиглаж, өнөөгийн цагаачлалын бодлогыг тууштай өөрчлөх хэрэгтэй” хэмээн Сенатын гишүүдэд уриалсан байна. Цагаачлалын хуулийн шинэчилсэн төсөл нь хил хамгаалалтыг чангатгах, АНУ-д амьдарч буй 11 сая гаруй хууль бус цагаачдыг хууль ёсны болгох, ирээдүйн техникийн боловсон хүчин болон хөдөлмөрлөх хүчнийг ажиллуулах стандарт, дүрэм журамтай болгох гэсэн гурван агуулга багтжээ. Куйннипиак их сургуулиас өнгөрсөн сард явуулсан судалгаагаар америкчуудын 70 хувь нь цагаачлалын хуулийн шинэчилсэн төслийг дэмжиж, Конгрессын танхим батална гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Б.Сансартуяа Оллоо.мн |
Labels:
Эх сурвалжаас
Monday, December 24, 2012
Баабар:Түмэн бодисоо уншиж гэгээрцгээе
Баабар:Түмэн бодисоо уншиж гэгээрцгээе
http://baabar.niitlelch.mn/content/4686.shtml
http://baabar.niitlelch.mn/content/4686.shtml
Labels:
Эх сурвалжаас
Tuesday, July 3, 2012
Оппозиция победила на выборах в Монголии
Власть, 02.07.2012
Оппозиционная Демократическая партия Монголии начала праздновать свою победу на парламентских выборах страны. По предварительным результатам, партии удалось убедить избирателей в эффективности её программы «перераспределения доходов»
Демократы обещают поднять налоги инвесторам и увеличить социальные затраты бюджета, пользуясь экономическим бумом, причиной которому послужила активная разработка месторождений угля, меди и урана.
Несмотря на радость оппозиционеров, ЦИК Монголии сообщил о небольшом перевесе голосов в их пользу, означающем, что Демократической партии придется формировать коалицию в парламенте.
Labels:
Эх сурвалжаас
Tuesday, June 19, 2012
Дэлхийн хүн ам 287 сая тонн жинтэй
Биологичид энэ дэлхий дээр амьдардаг хүн амын жинг 287 сая тонн хэмээн бодож
гаргасан байна. Энэ нь 5400 ширхэг "Титаник" хөлөг онгоцоос ч илүү жинтэй гэсэн
үг юм. Дээрх 287 сая тонны 15 сая нь жингийн илүүдэлтэй хүмүүсийнх гэнэ. Хойд
Америк хөгжлөөрөө тэргүүлдэгийн адил буруу амьдралын хэв маяг, жингийн
илүүдлээрээ ч толгой цохьдог байна.
Labels:
Эх сурвалжаас
Friday, March 16, 2012
Монгол туургатнаа урин дуудахын учир
Дэлхийн Mонгол Tуургатны Цахим Өртөө Cүлжээ“Цахим Өртөө Холбоо” ТББ
Үндэстнийхээ язгуур эрх ашгийн төлөө сэтгэл
тавигч эрхэм МОНГОЛ ХҮН бүрийн сонорт:
Найман зууны тэртээ монголчууд мандан бадарч, ертөнцийн дөрвөн зүгт жолоо тавин довтолгож, Дэлхийн талыг нэгэн дээвэр дор захиран тохинуулж асан билээ.Түүхийн хуудас эргэхүйеэ тэрхүү дайчин үндэстэн зайгаа тавьж, улмаар гурван зууны туршид Манжийн ар хормойд нуугдан дэлхийгээс мартагдаж, далан жилийн туршид социалист хөшигний цаана хаагдаж, гал голомт болсон өлгий нутагтаа ам бүл цөөхүүл 21-р зуунтай золголоо.
Labels:
Эх сурвалжаас
Wednesday, March 7, 2012
Монгол тулгатны 100 эрхэм
Монгол тулгатны 100 эрхэм хэмээх цуврал нэвтрүүлэг монголын телевизүүдээр гарч байгаа билээ. Түүнээс заримыг нь сонордуулж байна.
http://www.facebook.com/profile.php?id=739466234#!/profile.php?id=100001359531770
http://www.facebook.com/profile.php?id=739466234#!/profile.php?id=100001359531770
Labels:
Эх сурвалжаас
Tuesday, March 6, 2012
Ц.Элбэгдорж: Улстөрөөс маш том аюул ирнэ
Дэлхийн банкны зөвлөмжид эдийн засаг хэт өндөр өсөлттэй байна. Эрсдэлээ тооцож өсөлтөө хадгалах хэрэгтэй. Санхүүгийн хямрал ойрхон байна гэдгийг анхаарууллаа. Төр төдийгүй хувийн хэвшлийнхэн эрсдэлээ сайтар тооцохгүй бол хямралын давтамж ойрсоор байна гэсэн анхааруулга нэлээд гарсан гэдгийг дүгнэлтэд дурдлаа. Уг форумыг хааж Ерөнхий сайд үг хэлэх байсан ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танхимд ирж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Labels:
Эх сурвалжаас
Sunday, February 26, 2012
Дэлхийн түүхийг судлаад байхаар Монгол руу л төвлөрдөг
Судлаач Ч.Эрдэнийн цуврал ярилцлага - 7
-Шамбалын орон гэж байдаг уу? Таны номыг уншиж байхад байдаг юм шиг бичсэн байсан?
Labels:
Эх сурвалжаас
Wednesday, January 18, 2012
Монгол судлалыг төрөөс онцгой анхаарч дэмжихээр боллоо
|
Сүүлийн жилүүдэд дэлхийн Монгол судлал мэдэгдэхүйц саарч, анхаарал сонирхол буурахын хэрээр судлаачдын тоо ч цөөрч, монголч эрдэмтдийн залуу халаа тасрахад хүрээд байна. Даяаршиж буй өнөөгийн ертөнцөд монголын түүх, үндэсний соёлын баялаг өв сангаа системтэй судлах, нээн илрүүлэх, баталгаажуулах, судалгааны эргэлтэд оруулах, энэ ажилд гадаад орны шилдэг эрдэмтдийг татан оролцуулах, тэдэнтэй нягт хамтран ажиллах шаардлагатай байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд Улаанбаатар хотноо чуулсан Олон улсын монголч эрдэмтдийн X их хурал дээр
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд Улаанбаатар хотноо чуулсан Олон улсын монголч эрдэмтдийн X их хурал дээр
Labels:
Эх сурвалжаас
Monday, January 2, 2012
Ерөнхийлөгчийн үг
http://mining.news.mn/content/92086.shtml#.TwFhHTIn7ZQ.facebook
Labels:
Эх сурвалжаас
Monday, December 19, 2011
Өвөлжилт хүндэрч болзошгүй
Үүнээс Увсын Түргэн, Сагил, Сүхбаатарын Түмэнцогтод 20-30 см, Баян-Өлгийн Булган, Увсын Улаангом, Малчин, Өндөрхангай, Тэс, Баянхонгорын Галуут, Завханы Тосонцэнгэл, Түдэвтэй, Яруу, Баян-Уул, Цэцэн-Уул, Сонгино, Тэс, Нөмрөг, Баянхайрхан, Тэлмэн, Хөвсгөлийн Улаан-Уул, Цагаан-Үүр, Жаргалант, Архангайн Тариат, Хашаат, Жаргалант, Эрдэнэмандал, Өлзийт, Хайрхан, Түвшрүүлэх, Өвөрхангайн Хархорин, Бүрд, Булганы Хангал, Баяннуур, Гурванбулаг, Бугат, Дашинчилэн, Дорнодын Булган, Баянтүмэн, Чойбалсан, Хөлөнбуйр, Онон, Эрээнцав, Сүхбаатарын Түвшинширээ, Дундговийн Цагаандэлгэр, Эрдэнэдалайд 10-19 см зузаан цастай байна.
Мөн, Хөвсгөл, Булган, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим нутгаар 5-9 см, Дундговь, Дорноговь, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн зарим нутагт цасгүй бусад нутагт 0-4 см зузаан буюу тарлан цастай байна.
Харин энэ арав хоногт ихэнх нутагт агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн, цас дунджаас ахиу орж, цастай нутгийн хэмжээ өмнөх арав хоногоос нэлээд нэмэгдэж, зарим газартаа цас нягтарч хатуурсан байна. Цаашид 10-19 см зузаан, битүү цастай байгаа нутгуудад цас улам нягтарч хатуурвал малын бэлчээрлэлт хүндэрч болзошгүй байгаа ажээ.
Labels:
Эх сурвалжаас
Tuesday, November 22, 2011
“Чин сэтгэлийг төрөлх нутаг руу” хандивын тоглолт болно
http://www.shuud.mn/?p=26556
Ховд аймгийн залуус Чин сэтгэлийг төрөлх нутаг руугаа хандивын тоглолт зохион байгуулахаар боллоо. Тоглолтоос олсон орлогыг ховд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулна.
Labels:
Эх сурвалжаас
Monday, November 7, 2011
Дээрхийн Гэгээнтэн Монголд ирлээ
Дээрхийн Гэгээн XIV Далай лам өчигдөр орой 21:10 цагт Буянт-Ухаад газардлаа.
2011-оны 11-р сарын 07-ны өдөр Даваа гараг
21:30 цагт Дээрхийн Гэгээн XIV Далай багш Монголд морилон ирэв
2011-оны 11-р сарын 08-ны өдөр Мягмар гараг
08:00-09:30 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдэд морилно. /Очирдара, Гандан дуган, Дэдонповрон./ Ламын цогчид өргөнө, лам хуврагуудад сургаал айлдана.
09:40-11:30 цагт Их, дээд сургуулиудын оюутнуудад “Шинэ мянганы ёс зүй” сэдэвт лекц. /Бөхийн өргөө/
13:00-15:00 цагт Лам хувраг, сүсэгтэн олонд “Шүтэн барилдлагын магтаал”, “Мөрийн гурван эрхэм” номыг айлдана. /Нисэх дахь спорт ордон/
2011-оны 11-р сарын 09-ны өдөр Лхагва гараг
08:00-09:30 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдэд морилно.
09:40-11:30 цагт Их, дээд сургуулиудын оюутнуудад “Шинэ мянганы ёс зүй” сэдвээр лекц айлдана. /Соёлын төв өргөө/
13:00-15:00 цагт Лам хувраг, сүсэгтэн олонд “Шүтэн барилдлагын магтаал”, “Мөрийн гурван эрхэм” номыг айлдана. /Нисэх дахь спорт ордон/
2011-оны 11-р сарын 10-ны өдөр Пүрэв гараг
09:00-10:00 цагт Жанрайсиг бурханы авшигийн бэлтгэл /дагон/ /Нисэх дахь спорт ордон/
10:00-11:30 цагт Жанрайсиг бурханы авшиг, Цагаан дарь эхийн насны авшиг айлдана./Нисэх дахь спорт ордон/
2011-оны 11-р сарын 11-ны өдөр /Баасан гараг/
08:00 цагт Дээрхийн Гэгээн XIV Далай багш буцаж морилно.
Labels:
Эх сурвалжаас
Sunday, October 9, 2011
Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2011 оны 10 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
цаг агаарын урьдчилсан мэдээ
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 13-15 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 0 градус орчим, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2011 оны 10-р сарын 10-наас 10-р сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
10-нд баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн баруун хагаст, 12,13-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 11-нд баруун зүгийн нутгаар секундэд 12-14 метр. 12-нд зарим газраар, 13-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст дулаахан байх боловч хугацааны сүүлчээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.цаг агаарын урьдчилсан төлөв:
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн
www.tsag-agaar.mn
www.tsag-agaar.mn
Labels:
Эх сурвалжаас
Wednesday, September 28, 2011
Өнөө цагийн дэлхийн шилдэг боксчид
Азербайжаны Баку хотноо 2011 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө AIBA-гаас жин тус бүрт дэлхийн шилдэг боксчдын чансааг шинэчлэн гаргасан. Жин тус бүрт 50 гаруй боксчинг жагсаасан бөгөөд үүнд тивийн аваргын тэмцээнд оролцсон амжилтыг голчилжээ. Бас тив, тивдээ шилдгүүдийг багтаасны зэрэгцээ өмнөх чансаагаар дээгүүр багтаж байсан зарим тамирчны байр нэлээд буурсан, мөн залуучууд хүч түрэн орж ирсэн, түүнчлэн боксын рингэнд төдий л сонсогдож байгаагүй Австрали, Тонга зэрэг улсын боксчид шинээр багтсан байна.
Наймдугаар сарын 25 –нд гаргасан жагсаалтад 48 кг-ын жинд Пүрэвдоржийн Сэрдамба жиндээ гуравдугаарт жагсчээ. Харин эхний байрт 1600 оноогоор 2010 оны залуучуудын дэлхийн аварга, Европын аварга, Азербайжаны Салман Ализаде, удаад нь 1450 оноогоор дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга БНСУ-ын Шин Жон Хун оржээ. 52 кг-д Нямбаярын Төгсцогт 800 оноогоор тавдугаарт жагсчээ. Эхний байрт 1450 оноогоор дэлхийн аваргын хүрэл, Европын аварга, ОХУ-ын боксчин Миша Алоян тэргүүлжээ.
Labels:
Эх сурвалжаас
Saturday, September 10, 2011
Дэлхийн хүчирхэг 100 эмэгтэй
| Алдарт "Форбс" сэтгүүл жил тутам гаргадаг жагсаалтаа шинэчлэн гаргалаа. Дэлхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэйн жагсаалтад улстөрчид өнгөлж байгаа бол ихэнх нь бизнес эмэгтэйчүүд. Гэхдээ тэдний дунд Анжелина Жоли, Лэди Гага, Жизель Бундхен нарын оддууд салбар салбараа төлөөлөн хүчирхэг улстөрчид, дэлхийд алдар цуугаа дуудуулсан бизнесийн акул эмэгтэйчүүдтэй эн зэрэгцэн жагсаалтад оржээ. 100 Бет Брүк-“Ernst and Young”-ын захирал 99 Киран Мазумдар Шо-Biocon Ltd-гийн захирал |
Labels:
Эх сурвалжаас
Thursday, August 18, 2011
Thursday, August 4, 2011
Аяа! Анд минь чи… (Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах)
Наран саран ээжлэн ээлжлэн
Нэг л мэдэхэд насыг нэмнэ
Нүгэл буяныг дэнслэн дэнслэн
Нэг л мэдэхэд жилийг тойрлоо
Намар намраар алслан холдох
Гэгээн багын өдрөө дурсана
Наслах тусмаа сэтгэл зөөлөрч
Бусдын гэмийг уучлах боллоо
Аяа! Анд минь чи хаалгыг минь тогшооч
Нэг л мэдэхэд насыг нэмнэ
Нүгэл буяныг дэнслэн дэнслэн
Нэг л мэдэхэд жилийг тойрлоо
Намар намраар алслан холдох
Гэгээн багын өдрөө дурсана
Наслах тусмаа сэтгэл зөөлөрч
Бусдын гэмийг уучлах боллоо
Аяа! Анд минь чи хаалгыг минь тогшооч
Labels:
Эх сурвалжаас
Saturday, July 16, 2011
Монгол нийгэмлэгийн 50 жилийн ой эхэллээ
АНУ-д байгуулагдсан Монгол судлалын анхны байгууллага бол “Монгол нийгэмлэг” билээ. Хангин Гомбожав гуайн санаачилгаар 1951 онд Индианагийн Их Сургуулийн дэргэд үйл ажиллагаагаа нээж байсан “Монгол нийгэмлэг”-ийн 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Ойн нээлтийн ажиллагаа, Монгол нийгэмлэгийн тайлан хурал 20011 оны 7 сарын 10 –ны өдөр Индианагийн Их Сургуулийн Виттенбург Танхимд болов. Нээлтийн ёслолд “Монгол нийгэмлэг”-ийн гишүүд болох судлаачдаас гадна АНУ-д суугаа элчин сайд, доктор Х.Бэхбат, элчин сайд асан доктор Равдангийн Болд, Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Ц. Ананд нарын албаны хүмүүс оролцов.
Үүнд “Монгол нийгэмлэг”-ийн Ерөнхийлөгч, доктор Алисиа Кампи, “Монгол нийгэмлэг”-ийн Удирдах зөвлөлийн дарга Кристофер Этвүд, Индианагийн Их Сургуулийн монгол хэлний багш Лэгдэнгийн Цэрэнчунт нарыг Монгол судлалд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Алтан гадас” одонгоор шагналаа. “Монгол нийгэмлэг”-ийн мэнэжэр Сюзи Дростыг Монгол-АНУ-ын харилцаанд оруулсан хувь нэмрийнх нь төлөө “Найрамдал” медалиар шагнав.
Монгол нийгэмлэгийн 50 жилийн ой бүтэн долоо хоног үргэлжлэх бөгөөд эхний өдөр нээлтийн ажиллагааны дараа Монгол-АНУ-ын харилцааны 25 жилийн ойд зориулсан дугуй ширээний ярилцлага боллоо. Дугуй ширээний ярилцлагад манай одоогийн болон өмнөх элчин сайдууд болох Х.Бэхбат сайд, Р.Болд сайд, мөн АНУ-ын Төрийн Департаментийн Монгол, Хятадын хариуцсан түшмэл Жон Векер нар оролцож үзэл бодлоо ярин, дүгнэн хэлэлцлээ.
Маргаашнаас үндсэн хуралдаанууд эхэлж, 19 салбар хуралдаанаар Монгол судлалын 100 гаруй илтгэлийг хэлэлцэх болно.
МонЦаМэ-гийн Вашингтон дахь сурважлагч М. Саруул-Эрдэнэ
Labels:
Эх сурвалжаас
Subscribe to:
Posts (Atom)
