Нью-Йоркийн 25 настай залуугийн гар утасаар авсан энэ зургийг 4 сая хүн үзсэн гэнэ шүү.
Showing posts with label Гэр бүл. Show all posts
Showing posts with label Гэр бүл. Show all posts
Friday, October 16, 2015
Monday, May 13, 2013
Дэлхийн улс орнуудын гэр бүлийн долоо хоногийн хүнсний хэрэглээ
Гэрэл зурагчин Питер Мензэл дэлхийн улс орнуудын айл өрхүүдийн долоо хоногт хэрэглэдэг хүнсний хэрэглээг зургаар үзүүлжээ. Ингээд улс үндэстнүүд хэр ялгаатай хоол хүнс хэрэглэдгийг харцгаая!
1. Мексик
2. Их Британи
Labels:
Гэр бүл
Saturday, May 4, 2013
Sunday, April 28, 2013
Thursday, April 25, 2013
Гэр бүл, эмэгтэйчүүд, бодит байдал
Захын албан газар, компаниудаар ороход албан хаагчдын дийлэнх нь эмэгтэйчүүд болсон байгаа. Ихэнх нь ганц бие, нөх...өргүй, өрх толгойлсон хүүхнүүд зонхилно. Ийм болоход нийгмийн өөрчлөлт Монгол хүний сэтгэхүйд хүчтэй нөлөөлжээ. 90-ээд оны эхээр хүн амын дийлэнх байсан малчдын охид хүүхдүүд дээд боловсрол эзэмшихээр бөөн бөөнөөрөө хот суурин газар руу “цутган” орж ирэв. Харин хөвгүүд мал дээрээ үлдлээ. Удалгүй их, дээд сургуулиуд охидоор дүүрэв.
Оюутнуудаас 4-6 жил сурахдаа элдэв асуудалд оролгүй, архи дарс уулгүй, төлбөрөө төлөөд тэсч гарч чадаж байгаа нь охид. Сургуулиас гарсан, завсардсан хүүхдүүдийн ихэнх нь банди. Архи ууна, хичээл тасална, төл¬бөрийн¬хөө мөнгөөр тансаглана, хэнэг-гүйтнэ. Гэхдээ бүгд тийм биш л дээ.
Захын албан газар, компаниудаар ороход албан хаагчдын дийлэнх нь эмэгтэйчүүд болсон байгаа. Ихэнх нь ганц бие, нөх...өргүй, өрх толгойлсон хүүхнүүд зонхилно. Ийм болоход нийгмийн өөрчлөлт Монгол хүний сэтгэхүйд хүчтэй нөлөөлжээ. 90-ээд оны эхээр хүн амын дийлэнх байсан малчдын охид хүүхдүүд дээд боловсрол эзэмшихээр бөөн бөөнөөрөө хот суурин газар руу “цутган” орж ирэв. Харин хөвгүүд мал дээрээ үлдлээ. Удалгүй их, дээд сургуулиуд охидоор дүүрэв.
Оюутнуудаас 4-6 жил сурахдаа элдэв асуудалд оролгүй, архи дарс уулгүй, төлбөрөө төлөөд тэсч гарч чадаж байгаа нь охид. Сургуулиас гарсан, завсардсан хүүхдүүдийн ихэнх нь банди. Архи ууна, хичээл тасална, төл¬бөрийн¬хөө мөнгөөр тансаглана, хэнэг-гүйтнэ. Гэхдээ бүгд тийм биш л дээ.
Labels:
Гэр бүл
Tuesday, March 19, 2013
Зөв гэр бүл
Хүмүүний амьдралын хамгийн чухал зүйл бол гэр бүл юм. Хүмүүн бид өөрсдийгөө аав,ээжгүйгээр төсөөлөхөд бэрх. Гэр бүлд төрөөгүй хүн гэж энэ хорвоод байдаггүй. Сайн хүн болох эсэх нь гэр бүлээс шууд хамаарна. Судалгаанаас үзэхэд сайн гэр бүлд сайн аав ээжээс төрсөн хүүхэд сайн хүн болдог. ”Хүн болох багаасаа,хүлэг болох унаганаасаа ,эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг”, ”Сайн хүний үр,сүүт гүүний унага” гэж монголчууд ярьдаг. Судалгаанаас үзэхэд гэр бүлтэй хүн гэр бүлгүй хүнээс урт насалдаг,гэр бүлтэй хүн өөртөө итгэлтэй, илүү эрүүл амьдардаг гэсэн дүгнэлт гарчээ. Гэр бүлгүй хүн илүү өвчлөмтгий байдаг байна.Энэ нь жирийн хүмүүст хамааралтай.
Labels:
Гэр бүл
Saturday, February 23, 2013
Монгол гэр бүл нэг л биш болоод байна уу
Монгол гэр бүл нэг л биш болоод байна уу
Нийтэлсэн: 3 өдрийн өмнө
Бид өдөр бүр тасалгааныхаа цэцгийг усалж арчилдаг боловч, гэр бүл хэмээх амьдралын хамгийн чухал утга учрыг хэрхэн арчилж торддог юм бол? Аз жаргалтай гэр бүлийг бий болгохын төлөө бид хэрхэн хичээж, амьдралдаа сэтгэл хангалуун байх нөхцөлийг яаж бүрдүүлдэг юм бол? Нийгмийн асар хурдацтай хөгжил, өдөр тутмын аливаа бэрхшээл дунд гэр бүл хэмээх эрхэм нандин зүйл мөн чанараа алдаж, нэг л мэдэхэд таагүй дурсамж болон ард үлдэх нь олонтаа. Гэр бүлээ бид хэрхэн яаж хамгаалах вэ? аз жаргалыг яаж олох вэ? үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх вэ гээд энгийн боловч чухалд тавигдах эдгээр асуултанд хариулт олох гэж шаналдаг. Гэвч юу ч хийж чаддаггүй нь харамсалтай. Ажил төрөл, цалин мөнгө гэж гүйсээр гэр бүлд нь маргаан, үл ойлголцол, хүйтэн харьцаа давамгайлж, амьдралаа ямар ч баяр баясгалангүй, нэгэн хэвийн байдалд оруулснаараа гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа хуурамч, албадмал, бэлэгдлийн төдий зүйл болон хувирдаг билээ. Хожим нь гарах хор уршиг хичнээн их байдгийг ч бид анзааралгүй өнгөрдөг.
Хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ болсон хоол хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь ихэнх гэр бүлд эдийн засгийн хүнд дарамт болдог нь нууц биш. Өнөөдөр Монголын дийлэнх гэр бүлийн сарын орлого бүхэлдээ хоол хүнс, хувцас, ахуйн хэрэглээнд зарцуулагддаг. Гэр бүлд байнга тулгардаг энэхүү бэрхшээлээс үүдэн хөрөнгө мөнгөтэй холбоотой хэрүүл маргаан, хамаатан садан, ах дүүгийн дарамт,сэтгэл гутралаас үүдсэн архидалт, хүчирхийлэл, салалт зэрэг олон сөрөг үр дагаварууд гарах боллоо. Нөгөө талаар хүн амын төвлөрөл дээд цэгтээ хүрч Монгол улсын нийт хүн амын 60 орчим хувь нь Улаанбаатар хотод шахцалдан амьдарч байна. Энэ нь нэг талаар залуу гэр бүлийн тоо нэмэгдэх сайн үр дагаварыг бий болгож байгаа ч залуучуудад эхнэр, нөхрийн үүрэг хариуцлагаа ухамсарлах, асуудлыг ул суурьтай шийдэх чадвар дутмаг байгаагаас гэр бүл салалтын тоо жилээс жилд өссөөр байгаа юм. Түүнчлэн манай залуусын дунд “Хамтран амьдрагч” гэдэг ойлголт газар авсан билээ. Тэдний эрх дураараа, чөлөөтэй байхыг илүүд үзэж байгаагаас баталгаагүй гэр бүл зохиох нь улам бүр олширч байна. Төрийн бус байгууллагын нэгэн судалгаанаас харахад манай улсад өдгөө 250 мянга гаруй залуус хамтран амьдрагчийн “үүрэг” гүйцэтгэдэг ажээ. Байж болох ч тэдгээрээс хичнээн нь жинхэнээсээ гэр бүл болдог нь эргэлзээтэй асуудал юм. Түүнчлэн гадаадын иргэнтэй гэр бүл бологчид, гэр бүл болохыг хүсэгчдийн тоо өдрөөс өдөрт, жилээс жилд нэмэгдсээр байгаа нь хамгийн харамсмаар үзүүлэлт юм. Иргэний бүртгэл, мэдээллийн төвийн гаргасан сүүлийн үеийн судалгаагаар 1998 оноос хойш 6500 гаруй монгол эмэгтэй гадаадын иргэдтэй гэр бүл болжээ. Тэдний хэд нь аж жаргалтай амьдарч, хэд нь хүний наймаа, боолчлолын золиос болдог нь одоо ч бүрхэг хэвээр байна. Басхүү ганц бие, өрх толгойлсон эмэгтэйчүүд гэдэг нэр томъёо гараад даруй арваад жилийг ардаа орхижээ. Сүүлийн үеийн статистик тоо баримтаар орон даяар 81.2 мянган эмэгтэй өрх толгойлон амьдарч, тэдний гар дээр 350 мянга гаруй хүүхэд өсч хүмүүжиж байна. Дийлэнх нь 3-4 хүүхэдтэй, амьдралын хэцүү бэрхийг даван туулах боломж, чадвар муутайгаас 80 гаруй хувь нь ядуу, 20 орчим хувь нь нэн ядуу амьдарч байна. Өөрөөр хэлбэл боломжийн амьдралтай өрх толгойлсон эмэгтэй бараг л байхгүй гэсэн үг юм. Нэн ядуу зарим хэсэг нь айлын хаяа бараадаж, орцны жижүүр хийж, зарим нь траншейгаар үр хүүхдээ дагуулан амьдарч, хог ухан хоног өдрийг аргацааж байна. Монгол эрчүүд маань хаана, юу хийж явна вэ? Эр хүн гэр бүлээ тулан тогтоож байдаг багана нь бол эхнэр нь барин тогтоож байдаг бүслүүр нь билээ. Тулах багана, бүслэх бүслүүр муу бол тэр гэр анхны шуурганаар л задран хийсэх нь ойлгомжтой. Монголчууд эртнээс гэр бүл бололцох, амьдрал ахуйгаа төлөвлөх асуудалд нарийн, нухацтай ханддаг байсан арвин туршлагатай ард түмэн. Өдгөө энэ чанар нь алдагдсаар, элэг бүтэн, жаргалтай амьдарч буй гэр бүл улам цөөрсөөр байна. Монгол үндэстнийхээ хамгийн жижиг эд эс болох гэр бүлийн асуудлыг одооноос хамгийн том, хамгийн чухал эд эс болгон харж эхлэхгүй бол арав, хорин жилийн дараах Монгол гэр бүлийн дүр төрх ямар байхыг төсөөлөхөд бэрх. Монгол гэр бүл нэг л биш болоод байгааг залуустай анхааруулж, хүн бүр гэр бүлийнхээ элэг бүтэн, аз жаргалтай байдлын төлөө амьдарч эхлэхийг уриалж байна.
Эх сулвалж: “Залуучуудын үнэн”
Г.Ганбагана |
Labels:
Гэр бүл
Thursday, October 4, 2012
Г.Галбадрах Америк дахь “Монгол хүүхдүүд"
Г.Галбадрах
Америк дахь “Монгол хүүхдүүд"
- Нийтлэгдсэн огноо 2008-3-22, Бямба гариг, 22:43
- Бичсэн Гомбосүрэнгийн Галбадрах
- Үзсэн: 8360
...Энэ болсон явдлын тухай, миний нэг танил надад сонин болгож ярьсан юм. Америкийн нэгэн дунд сургуулийн хичээл тарж, хүүхдүүд бүгд автобусандаа сууцгаажээ. Гэтэл нэг монгол охин автобусандаа суусангүй. Багш нь учрыг нь лавлавал, "аав, ээж хоёр намайг гэртээ битгий ирээрэй гэж загнасан” гэж хэлж. Монгол гэр бүлүүдийн уламжлалт, "сурган хүмүүжүүлэх арга барил"-ын талаар ямар ч төсөөлөлгүй, америк багш нь энэ тухай цагдаад мэдэгдэж, цагдаа нар ч дор нь аав ээжийг нь "хүүхдээ дарамталж, гэрээсээ хөөсөн" зүйл ангиар баривчилж, хорьж орхисон гэдэг. Түүгээр ч барахгүй, уг охины аав ээжийн, "эцэг эх байх эрх"-ийг нь хориглох тухай ч яригдаж. Аав, ээж, охин гурав хуулийн өмнө учраа ололцож, тодорхой хэмжээгээр шийтгэл хүлээгээд гэртээ харьцгаасан нь мэдээж. Америк оронд "монгол уламжлалаа" гаргасан, эцэг эх, хүүхдийн энэхүү зөрчилдөөнт харилцаанд, өөр хэн ч биш, энэ гэр бүл хамтаараа хохирол амссан.
Хүний нутагт хар ажил хийж олсон мөнгөөрөө охиноо, гэр бүлээ тэжээж байсан эцэг эх нь хэдэн өдрөөр ажлаа тасалж, энэ хугацаанд олж болох цалингаа алдаж, дээр нь чамгүй хэдэн доллараар торгуулж таарна. Хамгийн гол нь эцэг эхийн сэтгэлд "айдас хургаж" охинтойгоо илэн далангүй харьцаж чадахаа болино.
Иймэрхүү жишээ мэр сэр сонсогдож байдаг. Олон ч хүмүүсийн амнаас Америкт өсч өндийж буй монголчуудын үр хүүхдүүдийн бүхэл бүтэн үеийнхний тухай сэтгэл зовнисон зүйлсийг сонсож байлаа.
Labels:
Гэр бүл
Wednesday, May 9, 2012
Д.Лэгдэнгийнх гэх өнөр айлын зургаан хүргэн: Я. Гарамханд, О. Лувсанбүд,
Д. Отгонбаатар, П.Увш, Ж.Цэрэнчунт, Н.Чулуун
Labels:
Гэр бүл
Wednesday, April 4, 2012
Olloo Tv - ''Миний аав'' нэвтрүүлэг
Энэ удаагийн дугаарт Дуучин Байзда оролцлоо.
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1200728
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1200728
Labels:
Гэр бүл
Friday, January 27, 2012
Нууц хуаран - Траншейн дахь Монгол гэр бүл
Labels:
Гэр бүл
Sunday, December 11, 2011
Зүдэрч амьдрахгүйн тулд тэд харь эцэг, эхийн хүүхэд болж байна
Labels:
Гэр бүл
Monday, May 16, 2011
Гэр бүлийн эдийн засгийн боловсролыг дээшлүүлье
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, ШУА-ийн Философи гациояоги, эрх зүйн хүрээлэн, НҮБ-ын Хүн амын сан, “Улаанбаатар” дээд сургууль хамтран “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” сэдвээр судалгаа хийжээ. Энэ талын суурь судалгааг анх 2004 онд хийсэн бөгөөд үүнээс хойших таван жилийн хугацаанд гэр бүлийн амьдралд олон өөрчлөлт гарсан байна.
Labels:
Гэр бүл
Thursday, April 14, 2011
Та Америкийн иргэнтэй гэрлэж Грин Карт авах гэж байгаа бол...
1. Боломжтой бол К-1 (гэрлэлт бүртгүүлээгүй хосын түр виз), К-3 (гэрлэлт бүртгүүлсэн хосын түр виз) авахаас зайлсхий. Дээрхи хоёр визээр Грин Карт авахад маш их уддаг учир хуульчийн хөлс 2-3 дахин нэмэгдэх магадлалтай. |
Labels:
Гэр бүл
Sunday, February 20, 2011
Киргизстанд гэр бүлийг хамгаалж бэхжүүлэх арга замууд
2010 оны 11 дүгээр сард Турк улсад гэр бүл, орчин үе,уламжлал, шинэчлэлийн чиглэлээр болсон олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр нэгэн эрхэмтэй танилцсан нь Киргиз улсын эрдэмтэн А.Цой байлаа. Орос, киргиз, турк, солонгос,англи хэлээр судалгааны ажлын түвшинд харилцаж байсан түүнтэй хурлын болон чөлөөт цагаар чамгүй хамтдаа байж, хол ойрын сураг, хотлыг догдлуулсан асуудлууд, түүний дотор улс үндэстний гэр бүлийн талаарх сэтгэгдлүүд гээд ярьж, хэлэлцээгүй сэдэв ховорхон байж билээ. Хэл шинжлэлийн болон түүхийн ухааны доктор, дэд профессор А.Цой Киргизийн Олон улсын «Ататюрк-Алатоо» Их сургуульд судалгааны ажил хийж, Оросын Холбооны улс болон Еврропын орнуудад олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцож байна.
Энэ удаад түүний гэр бүлийн чиглэлээр бичсэн нэгэн сонирхолтой бичил өгүүллийг та бүхэнд толилуулж байна.
Labels:
Гэр бүл
Thursday, December 23, 2010
"Гэр бүл бол шашин, уламжлал, орчин үеийн үнэт зүйл болох нь" олон улсын бага хурлаас гаргасан тунхаглал
2010 оны 11 дүгээр сарын 26-27-нд Турк улсын Анталья хотод болсон "Гэр бүл бол шашин, уламжлал, орчин үеийн үнэт зүйл болох нь" олон улсын бага хурлаас гаргасан тунхаглал
Энэхүү бага хуралд оролцсон дэлхийн 50 гаруй улсын судлаач эрдэмтэн, мэргэжилтэн бид;
Бүх улс орны шинэ үеийн хүүхэд, залуучуудын эрүүл, үр бүтээлтэй, хайр дүүрэн иргэн болж төлөвших нь гэр бүл буюу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлтээс шалтгаалдаг гэдэгт итгэл төгс байна.
Энэхүү бага хуралд оролцсон дэлхийн 50 гаруй улсын судлаач эрдэмтэн, мэргэжилтэн бид;
Бүх улс орны шинэ үеийн хүүхэд, залуучуудын эрүүл, үр бүтээлтэй, хайр дүүрэн иргэн болж төлөвших нь гэр бүл буюу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлтээс шалтгаалдаг гэдэгт итгэл төгс байна.
Labels:
Гэр бүл
Sunday, December 12, 2010
"Гэр бүл бол шашин, уламжлал, орчин үеийн үнэт зүйл болох нь" Олон улсын бага хурал (Турк улс, Анталья хот.2010оны 11 сарын 26-27)
Гурав. Хурлын завсарлагаар.
Энэ хуралын гурав дахь өдөр нь оролцогчид хэдэн бүлэгт хуваагдан Анталья хотоор аялаж, шинэ, хуучин хотын түүхийн, байгалийн дурсагалт газар, үзэсгэлэнт булан тохой бүрийг нэгжин үзэж, дурсан хөөрөх, баярлан бахархах олон дурсгалт мөчүүдийг тээж үлдлээ. Антальягийн хуучин хотын туурийг эртний хэв, хэлбэрээр нь хадгалсаны гадна одоо аялан жуулчлагчдын саатан зочилж, түүх соёлын өвтэй танилцах, бас ч гэж түрийвчээ нимгэлж, богцоо түнтийлгэх газар байлаа. Бэлэг дурсгалын , өргөн хэрэгцээний гээд нүд эрээлжлэм бараа сэлт алаглаж, урьсан, хүссэн, шаардсан, царайчилсан олон хэл яриа, харц, дохио зангаа гээд харилцааны бүхий л боломжтой хэлбэр нэвтэрч, хэрэгжиж байгаа нь харагдана Юмны үнэ тэгтэлээ хямдгүй бололтой. манай нэг хүн тэдний нойлд 80 орчим центээр хурдхан ороод гарна лээ.Бид хэд Истамбулд ажил төрлийн шугамаар 2-3 хонох болохоор наймаа хийх гэж нэг их шамдсангүй. Дараа усан онгоцонд сууж далайн аялалд гарлаа. Тэнгэр тунгалаг хөх өнгөөр мишээж, усны мандал хөгжмийн эгшигээр уянгалж угтлаа. Бидний газарч эргэн тойрныг тайлбарлан зааж чиглүүлсээр явтал нэг цагийн аялал дорхноо л дуусдаг юм билээ.
Labels:
Гэр бүл
Friday, December 10, 2010
Хоёр. Хуралд оролцсон минь
Өмнө нь өгүүлсэнчлэн манай “Гэр бүл бол шашин, уламжлал, орчин цагийн үнэт зүйл болох нь” сэдвээр явуулж байгаа хурал Туркийн Анталья хотод боллоо.
Эхлээд хотын талаар хоёр өгүүлбэр хэлэх хэрэгтэй байх. Бидний хүрэлцэн ирж хуралдаж байгаа Анталья хот нь далайн түвшнээс 30 метр өргөгдсөн, өндөр уул, далайн цогц хослол бүхий аялал жуулчлалын хот юм. Анталья хотыг манай эрний өмнөх 159 онд Эртний Гэрэгийн хаан Пергам Аттолл суурийг нь тавьсан гэж түүхэнд өгүүлнэ. Манай эрний өмнөх 133 онд хотыг Римчүүд эзлэж, эзэн хааны өвлийн ордноор удаан жил байжээ. Хожмоо Византийн эрхшээлд орж явжээ. 1423 онд хотыг туркийн османчууд эрхшээлдээ авснаар өнөөгийн харьяалал эхэлсэн байдаг. Анталья хотын цаг уур нь
Labels:
Гэр бүл
Monday, December 6, 2010
Турк улсад болсон гэр бүл судлалын олон улсын бага хуралд профессор П.Увшийн оролцож, хэлсэн үгийн тэмдэглэл
Discussion notes on “Chinese Family Religion: Prospects for the 21st Century” by Phyllis Ghim-Lian Chew
Uvsh Purev (Ph.D, Mongolia)
Thank you very much for Dr. Chew for presenting an interesting paper. Drawing on the convergence of family studies, religion and philosophy, this paper explains the intricate relationship between family and religion in China and observes the changes that modernization and globalization brought and their resistance. Understanding the influence of religion on family relations is important not only in the case of China, but also in almost any human society. With the arrival of globalization and modernization, the significance of material aspects of life in family formation, marriage, parenthood and upbringing has increased, but the non-material and spiritual aspects are still important, especially in Asian societies. Therefore, drawing on the conclusions of Dr. Chew’s paper, it would be interesting to discuss the relationship of family and religion in the context of Mongolia.
Labels:
Гэр бүл
"Гэр бүл бол шашин, уламжлал, орчин үеийн үнэт зүйл болох нь" Олон улсын бага хурал (Турк улс, Анталья хот.2010оны 11 сарын 26-27)
Энэ оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Турк улсын Antalya хотод “Family as a value in terms of religion, tradition, and modernity” сэдэвт олон улсын хурал болж, дэлхийн 50 гаруй улс орноос судлаачид, эрдэмтэд, мэргэжилтнүүд хуран чуулж, гэр бүлийн уламжлал, шинэчлэл, тулгамдаж байгаа асуудлыг олон талаас нь, нухацтай, тэгш эрхийн үндсэн дээр хэлэлцэж, олон зүйл дээр санал, нэгдэж, гэр бүлийн зарим эмзэг асуудалд сэтгэл зовнин, түүнийг арилгах, илааршуулах арга, хэрэгслэлийг эрэлхийлж, дэлхий нийтэд хандсан тунхаг гаргалаа.
Энэ хуралд монголулсын гэр судлаачдын бүрэлдэхүүнд багтаж оролцсоны хувьд хуралын талаар боломжийн мэдээлэлийг хэсэгчлэн та нарт хүргэхийг зорьж байна.
Профессор Пүрэвийн Увш
Labels:
Гэр бүл
Subscribe to:
Posts (Atom)



