1. “Орон судлаач”-ийн үүрэг
Миний бие Солонгос хэлнээс 10 гаран ном орчуулж, “Солонгос Монгол толь бичиг”-ийн хамтран зохиогчоор оролцон, Солонгосын түүх, орон судлал, Монгол Солонгосын харилцааны сэдвээр 30 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн. “Яагаад ингэж тоочоод байна вэ?” гэвэл орчуулагч бол орон судлаач байх ёстой гэсэн үзэл санаагаа батлах гэснээс тэр юм. Учир нь Солонгос судлалын чиглэлээр судалгаа хийсээр ирсэн минь солонгос хэлнээс орчуулга хийхэд туйлын их тус нэмэр болж, орчуулж буй зүйлээ итгэлтэйгээр зөв орчуулахад ихээхэн түлхэц болдог1. Түүнчлэн “Энэ нэртомъёо, ойлголтыг монгол хэлэнд ингэж буулгавал илүү ойлгомжтой, үүнийг үгчилбэл уншигчид огт буруугаар ойлгоно гэдгийг “орон судлаач” хүн мэргэжлийн бус хүнээс хавьгүй илүү мэдэж, ажиллаж чаддагт давуу тал нь оршдог юм байна” гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм.