Showing posts with label Монголчууд. Show all posts
Showing posts with label Монголчууд. Show all posts
Sunday, February 2, 2014
Tuesday, January 28, 2014
Ууц хөндөх ёсон
Ууц тавих ёс Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны мах, хавирганы бураа талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугараг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгийн мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхүү хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.
Labels:
Монголчууд
Wednesday, May 1, 2013
Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аргагүй л хүчтэй байна
Өнөөдөр Монгол Улсын нэр хүнд дэлхийд манлайлах хэмжээнд байгааг бид бүхэн дөрөв хоног харж бахархацгаалаа. 800 жилийн өмнөх их эзэн Чингисийн байлдан дагууллын алдар сууг хойч үе нь ардчиллын үйлсэд оруулсан эгнэшгүй гавьяагаараа дахин олж авлаа. Ардчилсан нийгэмд шилжихдээ нэг ч хүний амь насыг бусниулаагүй түүхэн гавьяаг дэлхий нийт талархан дурсаж байна. Тэр түүхэн эгзэгтэй цаг мөчид ардчиллын залуусыг удирдаж явснаараа Ц.Элбэгдорж монголчуудын төдийгүй дэлхий дахины талархлыг хүлээх түүхэн гавьяатай нэгэн гэдэгтэй маргах хүн цөөхөн |
Labels:
Монголчууд
Friday, April 12, 2013
О.ЦАГААНЗАМ: Халимагууд монголчуудаа санахаар “элэг урсана” гэж ярьдаг
|
Хэдхэн жилийн ємнє “Ээж минь” дуугаараа ар, євєрмонголчуудыг жинхэнэ соронздон татаж байсан Халимагийн нэрт туульч, хєємэйч О.Цагаанзамтай хийсэн бяцхан яриаг минь болгооно уу. -Та бол дуучин, туульчийнхаа хувьд монголчуудад хэзээний танил болсон хvн. Гэхдээ л овог нэрээс тань эхлээд бидэнд мэдэхгvй зvйл их бий? -Миний эцгийн нэрийг Охин гэдэг байсан. Эрэгтэй хvvхэд тогтдоггvй айл байж. Хvvхэн гэсэн л vг л дээ. Аав, ээж маань цєллєгдєж, туугдаж явахад нь яг цагаан зам дээр би эхээс мэндэлсэн юм билээ. Тэгээд л Охины Цагаанзам гэдэг нэртэй болсон тvvхтэй. -Сонин тvvх байна. Монголд ойр, ойрхон ирж чадаж байна уу. Ер нь, Улаанбаатарт газардахад ямар сэтгэгдэл тєрдєг вэ? |
Labels:
Монголчууд
Subscribe to:
Posts (Atom)
