Энэ сарын 11-12-нд Чикаго хотноо Америк дахь монголчуудын хөдөлмөрийн
яармаг-2014 амжилттай болж өндөрлөв. Яармагт америкад суралцаж байгаа олон
оюутан залуучууд оролцож, Монгол улсад
ажил эрхлэх боломж ,онцлогийн талаар Монгол улсаас ирсэн бизнес эрхлэгчид,
мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө, санамж, аргачлалын талаар олон хэрэгцээтэй
мэдээлэл авснаас гадна Америкад үргэлжлүүлэн суралцахад анхаарах зүйл, шалгалт,
сорил, ивээн тэтгэлэгийн талаар санал солилцлоо.