Friday, November 12, 2010

ӨГҮҮЛЭХ Нь: Бичгийн боловсролтой хорчин айл байжээ. Дорнын боловсролтой тэд цагаан сараар хэн нь сайн шүлэгч болoхоо мэдэхээр хоорондоо уралдаж гэнэ. Тэр айлын aав, ээж, охин, хүргэн дөрөв ээлжлэн шүлэг зoхиоx болж.

Охин:
Авдар ану тэгш бєгєєд дєрвєлжин
Цоож ану тэг дундуур оршмуй.
Түлхүүр ану янагш цанагш хєдлєхvй дор
Гарах ану торго болоод дурдам болмой.

Хүргэн: 
Ширээ ану тэгш бєгєєд дєрвєлжин
Цаас ану тэг дундуур оршмуй.
Бийр ану янагш цанагш хєдлєхvй дор
Гарах ану уянга болоод найраг болмой.

Ээж: 
Зуух ану тэгш бєгєєд дєрвєлжин
Тогоо ану тэг дундуур оршмуй.
Шанаг ану янагш цанагш хєдлєхvй дор
Гарах ану идээн болоод ундаан болмой.

Аав байж суух газраа олж ядаад ийш тийшээ хартал ханз харагджээ. Тэгээд хэлсэн нь:
Ханз ану тэгш бєгєєд дєрвєлжин
Эмгэн ану тэг дундуур оршмуй.
Өвгєн ану янагш цанагш хєдлєхvй дор
Гарах ану хєвгvvн болоод охин болмой.
Токио хот. 2006.12.23
Shbaatar.blogspot.com  -аас авав.

Америкийн тэмдэглэл

М. Саруул-Эрдэнийн "Америкийн тэмдэглэл" цувралаас
                                         "Даяар монгол" сониноос авлаа. 
Хооний гуай
АНУ- д эртээ ирсэн нэг багшийнх байдаг юм. 1990 оны эхээр, ардчилал гараагүй байхад ирсэн айл. Анх ирчихээд нэг америк айлд байж л дээ. Тэгсэн гэрийн эзэн нь эхнэрээ Honey honey гэж дуудаад байх юм гэнэ. Тэгэхэд багшийн хүү 10 орчим настай байж. Хүү америк гэрийн эзэгтэйг тийм л нэртэй юм байх гэж бодоод маргааш нь “Хооний гуай” гэж дуудсан гэдэг.

Америкийн Монголчууд бид “Тооллого 2010”-д яагаад хамрагдах ёстой вэ?


Гадаадад суугаа монголчууд аа,
2010 оны хүн амын тооллогод хамрагдаж, төрдөө бүртгүүлэх нь таны иргэний үүрэг бас цаашид эх орон, элгэн садантайгаа холбоотой байх алтан боломж шүү.
Та тооллогод хамрагдаагүй бол яаравчлаарай.
"Даяар монгол " сонинд нийтлэгсэн уншигчдын саналыг хүргэж байна.

Thursday, November 11, 2010

Шинэ ном

 Энд сонирхолтой уншууртай түүхэн зохиолын хэсэг байна. Үргэлжлүүлэн уншаарайhttp://www.heavensfavorite.com/DOWNLOAD_SAMPLE/PDF/Chinggis.pdf

Урианхайн Сүбээдэй баатар

                                     Б.Номинчимэдийн "Хөх илдний очис" номын хэсгээс.
     1175 онд Сүбээдэй баатар төрснөөс эхлээд Монголын эзэнт гүрний задрал шувтарч, тэр эрчим хүч Европ руу шилжин очих хүртэлх үеийг хамрах түүхийн талаар өгүүлэх ном. Сарьдаг уулсын үзүүр шувтрах ой хөвчийн хязгаарт 1175 оны хөх морин жилийн өвөл цас багатай ч, чөтгөр ч тогтомгүй ер бусын их хүйтэн болов. Ан араатан, жигүүртэн бүгдээр их хүйтнээс дайжин хаашаа ч юм хулжин одоцгоож, өнчин сондгой ургасан ганц нэгэн модод салхи өчүүхэн төдий хөдлөхөд тас нясхийн хугарч байхад харин энэ хохь хүйтэнд хөвчийн аглаг гүнд, тэр их ой хөвчийн амь халууныг нь хадгалах мэт тэсч хоцорсон ганц өтөг гэр байх нь Урианханы харлаг дархан Жарчуйдайнх юм. Жарчуйдай дархан энэ жил 13 нас хүрч, эцгийн хөөрөг тулмыг хөдөлгөхтэйгээ болж буй Зэлмэ хүү, өнөө маргаашгүй болсон тулгар биетэй эхнэр Омол хийгээд өрх гэрийнх нь хүнс хоолыг залгуулдаг хайнагийн гурван үнээ, хоёр эр бяруутайгаа энэ хүйтэнд үлдсэн нь санамсаргүй хэрэг биш ажээ.

Wednesday, November 10, 2010

Та түрийвчтэй мөнгө олбол яах вэ? ( Сонжоо)

    Reader's Digest  сэтгүүлээс 2010 оны дундуур  хэрэв та түрийвчтэй мөнгө олбол яах вэ гэсэн сэдвээр санал асуулга  дэлхийн 16 оронд явуулсан байна.
Олсон мөнгө, түрийвчээ эзэнд нь буцааж өгнө гэж Австрали улсын 91%, Америкийнхны 90%, канадын 89%, Английн 89%, Флиппин улсын 86%, Нидерландынхны 79%, Германы 76%, Италийн 75%, малайз улсын 75%, Мексикийн 73%, Бразилийн 69%, Испанийн 69%, Францын 65%, Хятадын 58%, Энэтхэгийн 57%, Оросын 49% хариулжээ
Олсон мөнгө, түрийвчээ эзэнд нь буцааж өгнө гэж Австрали улсын 91%, Америкийнхны 90%, канадын 89%, Английн 89%, Флиппин улсын 86%, Нидерландынхны 79%, Германы 76%, Италийн 75%, малайз улсын 75%, Мексикийн 73%, Бразилийн 69%, Испанийн 69%, Францын 65%, Хятадын 58%, Энэтхэгийн 57%, Оросын 49% хариулжээ
Олсон зүйлээ байрандаа нь үлдээнэ гэж Энэтхэгчүүдийн  27%, Оросын 24%, Хятадын 23%, Бразилийн 15%, Малайзын 12%, Мексикийн 11% хариулж байна.
Харин  мөнгийг нь аваад савыг нь чулуудчихна гэж Оросчуудын 17%, Францын 16%, Хятадын 15%, Германы 13%, Мексикчүүдийн 12% хариулжээ. Испаничуудын 14%, Франчуудын 11%, Италичуудын 10%, Оросын 19%, Нидерландын 8 хувь нь мөнгий нь аваад түрийвчийг нь эзэнд нь өгнө гэж хариулжээ.
Одоо танаас асуух асуулт байна.
1.      Та мөнгөтэй түрийвч олбол  яах вэ?
2.Эзэнд нь  мөнгө, түрийвчийг нь буцааж өгнө.
3.   Мөнгийг нь аваад түрийвчийг нь байранд нь үлдээнэ.
4. Мөнгийг нь   түрийвчтэй нь хамт авна.
5.Яахаа сайн мэдэхгүй байна. (Хариултыг нь та дотороо тунгаагаарай.)

Monday, November 8, 2010

Бага хаадын үхэл хийгээд бардам түшмэдүүдийн зовлонгийн тухай

Мандуул хаан ор суумагц Монголын дотоод хямрал тэмцлийг намжааж, төр улсаа төвхнүүлэхийн төлөө “цэрэг морио тэгшлэн” юуны түрүүнд хаан ахын хөвгүүн Махкурсыг алсан ялыг асуун Долоон түмэд /7 отог/ -ийн Доголон тайжийг довтлон цохиж эрхэндээ оруулав. Улс орны амгаланг бодолцож Уйгудын Бэгэрсэнд Борогчин гүнжийг, Цэгүд аймгийн хошой тавнанд Эгшиг гүнжийг өгч төрийн ураг барилдахуй ёсоор эв найрыг эрхэмлэн Бэгэрсэнд улсын тайш өргөмжлөв.
Энэ үед Урианхайн хутагт Шүүстэй баатар