УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид АНУ-д түр саатан ажил хэргийн уулзалт хийсэн билээ. 2011 оны 4 сарын 11 ны орой АНУ-дахь Монгол Улсын Элчин сайдын Яаманд "Иргэний танхим- АНУ"-ийн төлөөлөгчид УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчидтэй богино хугацааны уулзалт хийж, гадаадад байгаа монголчуудын сонгуульд санал өгөх улс төрийн эрхээ эдлэх боломжийн талаар санал бодлоо солилцон, тэдэнд ил захидал гардууллаа. Уг уулзалтад УИХын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын АН-ын ахлагч Ч.Сайханбилэг, Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд Б.Бэхбат нар оролцож, уг саналын талаар байр сууриа илэрхийлэн ярилцсан байна.Одоо энэ ил захидлыг бүрэн эхээр нь толилуулж байна. Та нар ч гэсэн санал бодлоо хуваалцаж, дуу хоолойгоо нэгтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

