Friday, June 3, 2011

Алсад суугаа ээждээ... (12 настай өвөр монгол хүү)

Хятадын гоц авьяастан шалгаруулах өсвөр насныхний тэмцээнд Өвөр монголын Хөлөн буйр  аймгаас ирсэн 12 настай хүү оролцож нийт үзэгчид, шүүгчдийг шагшуулан, уйлуулан байж дараагийн шатны тэмцээнд орох эрх олж авч байгаа өрөвдөм, бахдам, зүрх шимширч уйлахгүй байгын аргагүй нэгэн бичлэгийг та бүхэнд болгоолгож байна. Та ч бас үзээд  хүүтэй хамтдаа байж сэтгэлийг нь хуваалцаарай .
http://www.youtube.com/watch?v=MnxD86HM0VQ&feature=share

Thursday, June 2, 2011

Гадаад дахь монголчууд

2011 ОНЫ 5-Р САРЫН 27, БААСАН ГАРИГ, 03:05
Ардчиллын үр шим, даяаршлын ач буянд Монгол Улс ертөнцөд нээлттэй болж, бидний монголчууд хүссэн газар нутаг, улс орон руугаа явдаг, дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, сурч, суурьшдаг болжээ.
Гадаадад буй Монголчууд нийт хүн амын 10 хувьд хүрсэн гэж бодохоор бахархмаар бас айдас төрмөөр санагддаг. 2-3 айммгийн хүн амтай тэнцэх тооны монгол иргэд харь улс орнуудад байна.

Wednesday, June 1, 2011

Tuesday, May 31, 2011

Залуу авьяастан

       
Манай Блүүмингтон хотод аж төрөн суудаг  монголчуудын дотор  тал,  талын авьяас чадвартай хүүхэд,  залуучууд   цөөнгүй. Тэдний нэг бол Ганбаатарын Амарсанаа хүү билээ.
Блүүмингтон хотын University Elementary  бага сургуулийн сурагч тэрээр зураг авах, ялангуяа байгалийн зураг авах мэдрэмж, чадвар илүү хөгжсөн, энэ талаар чамгүй дадал сууж яваа  сурлага сайтай, ажилсаг, тусч  хүү юм.
Саяхан биднийг хотын ойролцоо байх  Monroe нууранд салхинд гарах үеэр Аамкаагийн авсан байгалийн сэдэвт хэдэн зургийг байршуулав.Эдгээр зургаас залуу зураглаачийн байгалийг харах билгийн нүд, сонголт хийх, байгалтай харилцах чадвар харагдана гэж найдаж байна.
Блүүмингтон хотын Монголчуудын холбооноос Аамкаадаа Эх Үрсийн баярын мэнд хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе!  




Monday, May 30, 2011

Дуу дуулаарай

 Монгол улсын ардын жүжигчин А.Долгорын дуулсан  "Эр хүн" дууг дагаад дуулаарай. түрүүлээд явчихав.

http://olloo.mn/modules.php?name=Youtube&op=show_video&pid=387