Thursday, June 23, 2011

Инээд

 Хүүхдийн гэнэн цагаан инээд ээ гэж...
http://id.news.mn/video/5635.shtml

Гитлер гадаад дахь монголчуудын сонгуулийн эрхийн талаар .

Сонгуулийн хууль хэлэлцэх, батлах гээд  гээд Их хурал маань бужигнаад, бас булагнаад, булхайцаад, хугацаагүй хурал хаяад юм юм ч болж байна даа, янз нь. Бид ч бас хэр хэмжээндээ иргэнийхээ дуу хоолойг тэдний өрөөсөн чихэнд нь ч болов шивнэчих санаатай бичээд, хэлээд,  болохоо байхаар нь хэдэрлээд, эвсээд нэгдээд, Иргэний танхимтай ч болоод  гэх зэргээр эрхэмүүдтэйгээ зэрэгцээд л бужигнаж сууна даа. Бидний  санаа зовоож байгаа цөөнгүй асуудлын нэг нь гадаадад суугаа иргэд иргэнийхээ эрхийг эдлэн сонгуульд оролцох, төрийн хэрэгт саналаа нэмэрлэх гэсэн хүсэл. Энэ хүслээ ил, далд, яруу сайхнаар гээд  олон янзаар хэлж бичсэн дээ, бид. Даан ч сонсох чих, хөдлөх  ам алга уу даа. Дор  манай Саруулийн Гитлертэй уулзаад Монголын сонгуулийн талаар санаа бодлыг нь буухиа хальсандаа буулгаж ирээд толилуулсныг Даяар монгол цахим сониноос хуулбарлан дам зувчуулав. Танд бас нэгэн бодол төрж юуны магад.

http://www.dayarmongol.com/index.php?option=com_content&view=article&id=6072:2011-06-23-04-49-03&catid=25&Itemid=66

Monday, June 20, 2011

“Миний сарнай” богино хэмжээний кино

Богино хэмжээний киногоороо олонд танигдаж буй залуу найруулагч Б.Чингүүний ээлжит кино үзэгчдийн хүртээл боллоо. Тэрбээр  “Юнител” группээс санаачлан зохион байгуулсан “The Call” нэртэй богино хэмжээний кино төслийн хүрээнд “My Rose” буюу “Миний сарнай” богино хэмжээний киногоо үзэгчдэд хүргээд байна. Тэрбээр шинэ киногоо өөрийн facebook хуудсандаа байрлуулжээ. Түүний ээлжит шинэ бүтээлийн гол дүрд УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Х.Энхзаяа, У.Цасжин нар тоглосон юм.“Миний сарнай” киног дорх линк дээр дарж үзнэ үү.
http://movie.news.mn/content/71643.shtml

Thursday, June 16, 2011

Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Америкийн Нэгдсэн Улсад хийж байгаа айлчлал

Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Америкийн Нэгдсэн Улсад хийж байгаа айлчлалын талаарх эхний мэдээлэлийг доорх  бичлэгүүдээс танилцана уу.
http://www.youtube.com/user/ariuka65#p/u/2/NnirnznwNU4
http://www.youtube.com/user/ariuka65#p/u/1/4C0S8_mm9K4

Монгол хэлний эргэлзээтэй бичигддэг 700 үгийг нэг мөр болголоо

 
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Монгол хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөлгөөн”-ийг хэл бичгийн эрдэмтдийн дунд саяхан зохион байгуулсан билээ.

Тус зөвлөлгөөнөөр кирил бичгийн зөв бичих дүрэм болоод олон хувилбараар бичдэг үгсийг нэг мөр болгон оноон тогтоох асуудлыг хэлэлцсэн юм.

Түүнчлэн эргэлзээтэй бичигддэг нийт 700 орчим үгэн дээр санал солилцож эцсийн шийдвэрт өчигдөр хүрсэн байна.
Эдгээр үгс нь Төрийн хэлний зөвлөлөөр хэлэлцэгдэх бөгөөд энэ мэт нийтийн хэрэглээнд ашиглагдах эсэх нь удахгүй тодорхой болох аж.

Monday, June 13, 2011

Монгол улсын иргэний давхар харьяалал:шийдэх боломж

Монгол хүн монголын нийгмийн үнэт баялаг. Тэр баялагыг бид эх орноосоо урсган алдах биш,буцааж эргэх голдиролд оруулах, нийгмийнхээ хөгжилд сэргээн ашиглах учиртай. Судлаач, нийтлэлчдийн бичиж байгаагаар бол АНУ-д жилд дунджаар 500 орчим монгол хүүхэд шинээр төрж, мөн төдий тооны монгол иргэд /ихэвчлэн эмэгтэйчүүд/ америкийн иргэдтэй гэр бүлж болж, монгол улсын цөөнгүй иргэн тус улсын иргэншил авч байна. Өнгөрсөн онд 700 гаруй иргэд гадаад иргэдтэй гэрлэж, бүртгүүлсэн мэдээлэл ч байгаа.Гадаадын иргэнд үрчлэгдсэн 100 гаруй монгол хүүхэд байдаг аж.