Tuesday, July 26, 2011

Ямар хүн таргалах магадлалтай вэ?

АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн нэгэн шинэ судалгаагаар хувиа хичээсэн, атаархуу, тогтворгүй, уур уцаартай хүмүүс илүүдэл жинтэй байх нь маш түгээмэл байгааг олж тогтоожээ. Харин хэт түгшүүртэй хүмүүс таргалах, турахдаа амархан байх магадлалтай гэнэ.
Судлаачид үүнийг тухайн хүний хувь зан төлөв амьдралын дадал хэвшилд шууд нөлөөлдөгтэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал тогтворгүй хүмүүс эрүүл амьдралын янз бүрийн дэглэмийг сахиж чадалгүй таргалалтад өртдөг.
Судалгааны баг өндөр боловсролтой, эрүүл саруул 2000 хүний цөөнгүй жилийн амьдралын хэв маяг хийгээд хувь хүний зан араншинд нь дүн шинжилгээ хийжээ. Тэдний судалгаа нягт нямбай, төлөв зантай хүмүүс жингийн илүүдэлд ховор өртдөг гэсэн дүгнэлтийг мөн өгсөн байна. (News.mn сайтаас авав)

Saturday, July 16, 2011

Монгол нийгэмлэгийн 50 жилийн ой эхэллээ

 
АНУ-д байгуулагдсан Монгол судлалын анхны байгууллага бол “Монгол нийгэмлэг” билээ. Хангин Гомбожав гуайн санаачилгаар 1951 онд Индианагийн Их Сургуулийн дэргэд үйл ажиллагаагаа нээж байсан “Монгол нийгэмлэг”-ийн 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Ойн нээлтийн ажиллагаа, Монгол нийгэмлэгийн тайлан хурал 20011 оны 7 сарын 10 –ны өдөр Индианагийн Их Сургуулийн Виттенбург Танхимд болов. Нээлтийн ёслолд “Монгол нийгэмлэг”-ийн гишүүд болох судлаачдаас гадна АНУ-д суугаа элчин сайд, доктор Х.Бэхбат, элчин сайд асан доктор Равдангийн Болд, Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Ц. Ананд нарын албаны хүмүүс оролцов.
Ингээд элчин сайд Х. Бэхбат, зөвлөх А.Ганбаатар нар “Монгол нийгэмлэг”-ийн нэр бүхий судлаач эрдэмтдийг төрийн одон медалиар шагнасан Ерөнхийлөгчийн тушаалыг уншин гардуулав.

Үүнд “Монгол нийгэмлэг”-ийн Ерөнхийлөгч, доктор Алисиа Кампи, “Монгол нийгэмлэг”-ийн Удирдах зөвлөлийн дарга Кристофер Этвүд, Индианагийн Их Сургуулийн монгол хэлний багш Лэгдэнгийн Цэрэнчунт нарыг Монгол судлалд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Алтан гадас” одонгоор шагналаа. “Монгол нийгэмлэг”-ийн мэнэжэр Сюзи Дростыг Монгол-АНУ-ын харилцаанд оруулсан хувь нэмрийнх нь төлөө “Найрамдал” медалиар шагнав.

Монгол нийгэмлэгийн 50 жилийн ой бүтэн долоо хоног үргэлжлэх бөгөөд эхний өдөр нээлтийн ажиллагааны дараа Монгол-АНУ-ын харилцааны 25 жилийн ойд зориулсан дугуй ширээний ярилцлага боллоо. Дугуй ширээний ярилцлагад манай одоогийн болон өмнөх элчин сайдууд болох Х.Бэхбат сайд, Р.Болд сайд, мөн АНУ-ын Төрийн Департаментийн Монгол, Хятадын хариуцсан түшмэл Жон Векер нар оролцож үзэл бодлоо ярин, дүгнэн хэлэлцлээ.
Маргаашнаас үндсэн хуралдаанууд эхэлж, 19 салбар хуралдаанаар Монгол судлалын 100 гаруй илтгэлийг хэлэлцэх болно.
МонЦаМэ-гийн Вашингтон дахь сурважлагч М. Саруул-Эрдэнэ

Tuesday, July 5, 2011

Л. Түдэв: “Би аймгийнхандаа хэлдэг. Бид Увсынхан шиг нэг клуб болж явах ёстой шүү гэж. Тэгвэл хүчирхэгжинэ”

Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Лодонгийн Түдэвтэй Алтай нутгийн тухай товчхон хөөрөлдсөн ярилцлагыг нутгийнхандаа толилуулж байна.
-"Алтан титэмт Алтай"-гаараа тэргүүн байрын эзэн болсонд тань баяр хүргэе. Үнэхээр Алтайн нуруу бол алтан титэмтэй мэт харагддаг шүү дээ?


-Олон өнгөтэй, чансаатай бүтээл уралдаанд ирсэн байна лээ. Миний эссэ түрүүлнэ гэж бодсонгүй. Намайг хүндэлсэн юм болов уу. "Алтан титэмт Алтай" гэдэг өргөмжлөлийг товчилбоос "АТА" гэдэг үг болно.
-Энэ үг ямар утга учрыг агуулдаг хэрэг вэ?

Thursday, June 30, 2011

Монгол Улсын Төрийн Дуулал


Улсынхаа баяр Наадмаар бүгдээрээ төрийн дууллаа дуулцгаая. Түүнээс өмнө үгийг нь тогтоож, аяыг нь зүгшрүүлэх хүн байвал эндээс сураарай.

Блүүмингтоны Mонгол наадам

Индианагийн их сургуульд байрлах Монгол нийгэмлэгийн 50 жилийн ойн арга хэмжээ энэ 2011 оны 7 дугаар сарын10-15 ны хооронд Индианагийн их сургуулийн Блүүмингтон хотын оюутны хотхонд болno. Энэ арга хэмжээ Олон улсын  aлтай судлалын бага хуралтай хамтран зохион байгуулагдана. Энэ ойн хүрээнд зочдын сонирхолыг татаж байгаа нэг гол үйл явдал бол  Блүүмингтоны монголчуудын холбоо, Монгол  нийгэмлэгээс зохион байгуулах   монгол наадам юм. Энэ жилийн монгол наадам 2011 оны 7 дугаар сарын 12ны өдрийн 3:30-д  Блүүмин тон хотын урд хэсэгт байрлах Cascade паркад болно.  Энэ наадам тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдах бөгөөд бөх барилдаж, монгол шагайн харвааны аврага шалгаруулах болон үзүүлэх сургуулилалт болж,  Монгол нийгэмлэгийн болон Индианагийн их сургуульд монгол хэл сурч байгаа оюутнууд, Монгол Соёлын төвийн зуны зуслангийн хүүхдүүдийн  дуу хуурын цэнгүүн болж, гар барилдаан, зочдын явган уралдаан, гар бөмбөгийн тэмцээн болно.  Монгол наадамд манай хөрш хотуудаас болон Чикаго хотоос зочид, тамирчид ирж оролцоно. Наадмын үеэр монгол нийгэмлэг, Блүүмингтон хотын Монголчуудын холбоо, Блүүмингтоны монголчууд монгол  хоол, цай болон бусад хоол хүнсээр үнэгүй үйлчилнэ.

Wednesday, June 29, 2011

Charles-Edward хэмээх нэгэн 9 сартай бяцхан хүүгийн гал тогооны өрөөндөө 4 цаг тоглоомнуудаараа тоглож буй бичлэгийг 2 минут 40 секундэд багтааж хурдасгасан бичлэгийг хүргэж байна. Үнэхээр хөөрхөн юм аа. (http://bolod.mn/modules.php?name=News&nID=58989)

http://bolod.mn/modules.php?name=News&nID=58989