Monday, August 8, 2011

Хүний биологийн цаг


Эрдэмтдийн хамгийн сүүлийн үеийн судалгааны дүнд үндэслэн хүний биологийн цагт зарим сонирхолтой зүйлсийг нэмжээ. Хэн, хэдэн цагт юу амжуулвал зохистойг танд сонирхуулъя.

Thursday, August 4, 2011

Аяа! Анд минь чи… (Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах)

Наран саран ээжлэн ээлжлэн
Нэг л мэдэхэд насыг нэмнэ
Нүгэл буяныг дэнслэн дэнслэн
Нэг л мэдэхэд жилийг тойрлоо
Намар намраар алслан холдох
Гэгээн багын өдрөө дурсана
Наслах тусмаа сэтгэл зөөлөрч
Бусдын гэмийг уучлах боллоо
Аяа! Анд минь чи хаалгыг минь тогшооч
 



Ер бусын баяр наадам

Этгээд, хачин баяр наадам дэлхийн өнцөг булан бүрт болж байдаг. Тэдгээрээс "Форбс" сэтгүүл "Хүссэн хэн ч оролцох боломжтой" гэсэн есийг нь сонгожээ.
Уйлж буй нялхсын баяр Япон, 4.26Тасалбарын үнэ 100 $

Wednesday, August 3, 2011

Орхан Памук "Цас" романы хэсгээс орчуулсан Б.Баясгалан


Алуурчин хохирогч хоёрын дунд өрнөсөн
эхний бөгөөд эцсийн яриа


“Шинэ амьдрал” нарийн боовны газарт, Ка, Ипек хоёрын нүдэнд дээр, тэнд байсан багавтар биетэй залуугаар толгой цээжиндээ буудуулж нас барсан Боловсролын Их Сургуулийн захирал биедээ нууц дуу хураагч зүүж явсан байжээ. Тагнуулын Ерөнхий Газар буюу MIT-гийн Карс дахь салбарын чамбай нь аргагүй туршуулууд гадаадаас орж ирсэн Грундиг нэрт тэр багажийг түүний цээжинд цавуутай туузаар тун найдвартай бэхэлж өгсөн юмсанж. Боловсролын Их Сургуулийн захирал тэрбээр алчууртай охидыг хичээлийн танхимд оруулахыг хориглосноосоо хойш тоо томшгүй их сүрдүүлэг, заналхийлэлд өртөх болжээ. Энэ үеэр шашны тулгуур үзэлтнүүдийн үйл ажиллагааг тагнаж байсан Иргэний хамгаалахын туршуулууд дээрх заналхийллүүдийг тун ноцтой хэмээн баталсанаар Карсын салбар албаныхан нь халдлагад өртөж болзошгүй хүмүүсийг хамгаалалтандаа авах шийдвэр гаргасан аж. Гэвч мань захирал хаа явсан газраа баавгай шиг лазагнасан эр ардаа дагуулж явахыг хүсээгүй юм. Хэдийгээр тэр өөрийгөө шашны бус улс төрийн бүлгэмд хамааруулдаг ч шашин шүтдэг бусад хүмүүсийн

Monday, August 1, 2011

Яруу найраг, спорт хоёроос бусдад хөгшин залуугийн ялгаа харагддаггүй

2011-07-30 13:46:29 - Нийслэл
old-newАль болохоор залуучуудыг дэмж, ахмадыг хүндэлж сур гэсэн хэллэг уламжлалаасаа яаж салах вэ. Төр засаг, хувь хүн ялгаагүй аливаад ийм чиг хандлага бариад сурчихсан. Энэ нь социализмын үеэс бий болсон таримал үзэл биш ерөөсөө манай дорно дахины ёс заншил байгаа юм.
Ази зүгийнхэн л нэгнийгээ ахаа, эгчээ, аниа жаажаа гэцгээдэг болохоос өрнийнхөнд та гэсэн үг ч байдаггүй. Хүнийг хүүхэд, дараа нь насанд хүрсэн том хүн гэж хоёр л хуваадаг. Нэгэнт насанд
хүрсэн, бие гүйцсэн бол түүний 18-тай, 78-тай эсэх нь ямар ч хамаагүй. Ноён (хатагтай) гэсэн ганцхан багцанд насан турш ажиллаж амьдарцгаадаг. Хүнийг ингэж насаар нь ялгаварлахгүй орчин бий болгохоор тухайн үндэстэн даяараа ирээдүйдээ итгэлтэй болж, хөдөлмөрийн бүтээмж сайжирч, урт насалцгаах юм. Хүмүүсээ тэтгэвэрт нь удааж гаргадаг орон болгон өндөр хөгжилтэй байдаг нь тохиолдлынх биш.

Sunday, July 31, 2011

Нэг багийнхаан гэж...(Наргиа. Facebook.com-оос авав.)

Цагийг өөрийнхөө талд оруулж, хүссэн зорилгодоо хурдан хүрэх арга

“БОЛОВСРОЛ ЭЗЭМШСНЭЭР АМЬДРАЛАА ЗАЛГУУЛНА. ӨӨРИЙГӨӨ БОЛОВСРУУЛСНААР АМЖИЛТАНД ХҮРНЭ.” – Jim Rohn

Ихэнх хүмүүс сургуулиа төгсөөд эсвэл ажилд ороо л бол боллоо гэж бодоод зүгээр урсгалаараа ямар ч хөгжиж дэвшсэн юмгүй олон жилийг ардаа өнгөрөөж зогсонги байдалд орох нь цөөнгүй. Ажилд орсон анхны хэдэн сар идэвхтэй юу хийх ёстой түүнийгээ сураад, цааш үргэлжлүүлэн суралцахаа зогсоож, анх ямар байсан хэдэн жилийн дараа яг тэр хэвээрээ өөрчлөгдөөгүй байх нь хэвийн үзэгдэл. Тэд ажилдаа өдрийн 8 цаг зарцуулдаг ч ажлаа хэрхэн сайжруулах тухай, тухайн ажлынхаа талбарт хэрхэн амжилтанд хүрэх талаар, хэрхэн орлогоо нэмэгдүүлэх талаар эсвэл хэрхэн байгууллага компанидаа ашигтай ажиллах зэрэгт санаа тавьж, хичээж чармайж байгаа хүн маш цөөхөн байдаг нь харамсалтай.