Харин ургамлын үндэс газрын гүн рүү салаалж, өргөн талбайг хамрах тумаа хөрсний бүтцийг сайжруулахын зэрэгцээ нүүрстөрөгчийн хэмжээг тэнцвэржүүлэн зохицуулж байдаг аж. Өөрөөр хэлбэл, газрын гүн дэх ургамлын үндсүүд нь нүүрстөрөгчийг агуулан хадгалах гол “түлхүүр” болдог байна. Тиймээс удаан хугацаанд ургасан ургамлыг аль болох хөндөхгүй байхыг эрдэмтэд сануулав.
Бааст гуай бол манай сонины хамгийн идэвхитэй бичигч. Бид олон жил олон арван өгүүллэг, дурсамж, захидал ярилцлагыг нь хэвлүүлсэн. Манай сониныхны хайртай зохиолчдын нэг. Ороод ирэхээр нь манайхан шуугилдан баярлаж шаваад авдаг.
Хамгийн сонсож ханамгүй сонирхолтой хөгжилтэй яриатай ч хүн. Өдгөө Б.Бааст гуай 90 настай. 90 насныхаа ойг хэзээ тэмдэглэх вэ гэхлээр тодорхой юм хэлэхгүй “Би сайн мэдэхгүй байнаа юу ч болтугай миний хүүхдүүдээс асуу” гэх. Ингээд түүнтэй уулзаж ярилцсанаа уншигчдаа хүргэе.
