Олив буюу чидун жимсний тос
Оливийн тос нь насанд хүрсэн хүний цусан дахь илүүдэл холестринийг бууруулж, зүрх судасны архаг өвчний идэвхжилтийг сааруулдаг байна. Холестрин ихтэй удаан явах нь зүрхний архаг өвчинд өртөн нас барах эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг олон орны эрдэмтэд тогтоожээ. Иймд зүрх судасны өвчтэй хүмүүст болон эрүүл зөв хооллох дэглэм сахихыг хүссэн хүмүүсийн хоолны цэсэнд оливийн тос зүй ёсоор орж байгаа гэнэ. Хоол хүнсэндээ цөцгийн тосны оронд оливийн тосыг хэрэглэж заншихыг эрдэмтэд зөвлөдөг байна.