Sunday, January 8, 2012

Монголчууд олуулаа болох уриалга ажил хэрэг болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар,Монгол Улсын эдийн засаг, нийгэм, соёлын хөгжилд дэлхий даяар тархан суугаа монгол иргэд, угсаатнуудыг оролцуулах ажлыг зохион байгуулах, эрхзүйн орчныг бүрүүлэх талаар зөвлөлдөх уулзалт болсон байна. Уулзалтаар Засгийн газар, УИХ-ы гишүүд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны гишүүд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УИХ-ын Тамгын газар, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар болон бусад албаны хүмүүс оролцжээ. Уулзалтаар яригдсан бодлогын чухал асуудлуудыг ажил хэрэг болгох, ажлын хэсэг байгуулах, Засгийн газарт өгөх үүрэг, чиглэлийг даруй боловсруулж, ирэх гуравдугаар сард ажлын явцыг танилцуулах нь зүйтэй гэж энэ үеэр тогтсон байна.

Monday, January 2, 2012

Диплом, үнэмлэхийг кирилл, монгол бичигтэйгээр олгож байхаар боллоо

Монгол Улсын боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхийг  монгол бичгээр бичиж байхаар боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх  тухай зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ оноос эхлэн бүрэн дунд боловсролын үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээ, мэргэжлийн боловсролын мэргэжлийн үнэмлэх, их дээд сургуулийн бакалавр, магистр, докторын  дипломыг кирилл, монгол бичгээр зэрэгцүүлсэн бичлэгтэйгээр олгож байхаар боллоо. БСШУ-ы сайдын тушаалаар эдгээр албан баримтын загварыг монгол бичигт хөрвүүлэх ажлын хэсэг гарч ажилласан байна. Тус ажлын хэсгийг МУИС-ийн Монгол соёлын сургуулийн Эх бичиг судлалын доктор профессор Ш.Чоймаа ахалж ажиллажээ.

Б.Ариунтуяа
Түгээх

Ерөнхийлөгчийн үг

“The King’s Speech” хэмээх алдартай киног хүн болгон мэднэ. Кино нь гайхалтайдаа бус, хааны үг түүхэнд үлдсэн юм. Фашизм Европыг нөмөрч, улс үндэстнүүдийн тусгаар тогтнол аюулд орсон 1939 онд Английн хаан Германы эсрэг дайнд нэгдэх Британийн Декларацийг радиогоор уншиж сонсгосон. Ард түмэндээ хандан, хамтдаа энэ аюулыг сөрөн зогсохыг уриалсан билээ.
http://mining.news.mn/content/92086.shtml#.TwFhHTIn7ZQ.facebook

Thursday, December 22, 2011

Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлье

 Миний блогийг боломжоороо уншдаг эрхэм уншигч та нартаа шинэ 2012 оны баярын мэнд хүргэж байна. Шинэ ондоо саайхан шинэлэж эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсэн ерөж байна.
П. Увш

http://sendables.jibjab.com/view/f4tTUFYenQdyqOPs

Үндэсний баяраараа үндэсний хувцсаа өмсөцгөөе

Монгол үндэстний тусгаар тогтнолын баярын өдөр.
1911 оны 12 сарын 29-нд Богд Жабзандамба хутагтыг Монгол Улсын шашин, төрийг хослуулан барьсан хаан ширээнд өргөмжлөн залах ёслол Их хүрээнээ болж, Олноо өргөгдсөн Монгол Улсаа байгуулсныг албан ёсоор дэлхий дахинаа зарлан тунхагласан түүхт өдөр билээ. 2011 онд  Монгол үндэстэн тусгаар тогтнолоо эргэн сэргээсэн 100 жилийн түүхэн ой болж байгаа билээ.
МУ- ын УИХ тогтоол гарган 2011 оны 12 сарын 29-ний  өдрийг нэг удаа бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх өдөр болгон зарлаж байгаа нь баярламаар ч юм шиг гомдмоор ч юм шиг сэтгэлийн хөгийг минь татсанаас үүдэн энэхүү зүйлийг тэрлэхээр суусан минь энэ. Би бээр бичгийн хүн биш ч болсон үйл явдлын улс төр, нийгмийн ач хобогдол үнэн мөнийг мэдээсэй гэсэн үүднээс баримтад тулгуурлан санаагаа чадан ядан буулгаж байгааг минь хүлээн авна уу.
Улс орон даяараа амарч бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүдэг баяр ёслолын өдрүүд ба түүний түүхэн ач хобогдолын талаар товчхон дурьдвал.

Monday, December 19, 2011

Хишигбаяр Дэлгэрмаа - Сэтгэлийн булаг

Хишигбаяр Дэлгэрмаа - Сэтгэлийн булаг

http://www.youtube.com/watch?v=YcGqhrnFREA&feature=player_embedded

Өвөлжилт хүндэрч болзошгүй


2011-2012 оны өвөл олон жилийн дунджаас ахиу цас орно хэмээн мэргэжилтнүүд хэлж байгаа. Энэ сарын 10-ны байдлаар манай улсын нийт нутгийн 90 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна.
Үүнээс  Увсын Түргэн, Сагил, Сүхбаатарын Түмэнцогтод 20-30 см, Баян-Өлгийн Булган, Увсын Улаангом, Малчин, Өндөрхангай, Тэс, Баянхонгорын Галуут, Завханы Тосонцэнгэл, Түдэвтэй, Яруу, Баян-Уул, Цэцэн-Уул, Сонгино, Тэс, Нөмрөг, Баянхайрхан, Тэлмэн, Хөвсгөлийн Улаан-Уул, Цагаан-Үүр, Жаргалант, Архангайн Тариат, Хашаат, Жаргалант, Эрдэнэмандал, Өлзийт, Хайрхан, Түвшрүүлэх, Өвөрхангайн Хархорин, Бүрд, Булганы Хангал, Баяннуур, Гурванбулаг, Бугат, Дашинчилэн, Дорнодын Булган, Баянтүмэн, Чойбалсан, Хөлөнбуйр, Онон, Эрээнцав, Сүхбаатарын Түвшинширээ, Дундговийн Цагаандэлгэр, Эрдэнэдалайд 10-19 см зузаан цастай байна.
Мөн, Хөвсгөл, Булган, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим нутгаар 5-9 см, Дундговь, Дорноговь, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн зарим нутагт цасгүй бусад нутагт 0-4 см зузаан буюу тарлан цастай байна.
Харин энэ арав хоногт ихэнх нутагт агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн, цас дунджаас ахиу орж, цастай нутгийн хэмжээ өмнөх арав хоногоос нэлээд нэмэгдэж, зарим газартаа цас нягтарч хатуурсан байна. Цаашид 10-19 см зузаан, битүү цастай байгаа нутгуудад цас улам нягтарч хатуурвал малын бэлчээрлэлт хүндэрч болзошгүй байгаа ажээ.